Ерөнхий сайд Н.Алтанхуяг Увс аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдлагуудаас хүүхдийн цэцэрлэг, стадион хоёрын аль нь чухал вэ гэсэн асуултыг хэд хэдэн удаа асуулаа. Учир нь тус аймагт жилд нэг удаа, өөрөөр хэлбэл, Үндэсний их баяр наадмаар ганц удаа хэрэглэх задгай цэнгэлдэх хүрээлэн бариад хэдийнэ эхэлжээ. Аймгийн төвд 800 хүний суудалтай стадион байсаар байхад бусдыг даган дуурайж 3000 хүний суудалтай стадион барина гэдэг нэн тэргүүний асуудал биш. Нөгөөтэйгүүр энэ нь зураг төсөл, төсөв нь огт хийгдээгүй хэрнээ улсын төсвөөс эхний санхжүүжилт болох 1,3 сая төгрөг авч сууриа цутгажээ. Үүний дээр гүйцэтгэгч компани “Арвижих Увс”-ынхан энэ өдөр стадионыг бүрэн дуусгахад дахин гурван тэрбум төгрөг шаардлагатай байгаа талаар Засгийн газрын тэргүүнд ярилаа. Хууль зөрчин хийгдсэн энэ төслийн талаар сонссон Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хайран мөнгө. Ийм мөнгөөр хүүхдийн таван цэцэрлэг барина. Танай аймагт цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай байна уу” гэж аймгийн Засаг дарга Э.Цасчихэрээс асууж байлаа.
Улаангом хот найман цэцэрлэгтэй. Эдгээрт 2000 гаруй хүүхэд хүмүүждэг. Ер нь бол цэцэрлэгийн насны 3000 хүүхэдтэй, цэцэрлэгийн барилга хүрэлцээгүйгээс 1000 гаруй хүүхэд үеийнхэнтэйгээ хамт байж чадахгүй байгаа. Тус хотод эхний ээлжинд таван цэцэрлэг шаардлагатай байгаа. Үүний дээр тус хотын захиргаа хувийн цэцэрлэг түрээсэлдэг бөгөөд энэ зардалд одоо 27 сая төгрөг яаралтай хэрэгтэй байгаа талаар Улаангом хотын захирагч Ерөнхий сайдын орон нутгийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр мэдээлэл өгөөд энэ хөрөнгийг яаралтай шийдэж өгөхийг хүссэн нь дээрх асуултыг дахин тавихад хүргэсэн юм.
Иргэдийнхээ өмнө тулгарсан асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэдэг, хүн рүү чиглэсэн бодлого барьж ажиллана. Бодлогын өөрчлөлт хийнэ, Шуурхай, шударга ажиллана. Ингэхдээ иргэд, олон түмнээсээ санал авч ажиллаж эхэлсэн гэдгээ Засгийн газрын тэргүүн хэлээд Увс аймгийн Засаг даргыг цэцэрлэг хэрэгтэй юү, стадион хэрэгтэй юү гэдэг санал асуулгыг иргэдийнхээ дунд явуулахыг үүрэг болголоо.
Мөн “Хархираа” амралтын газар руу зам тавих хүсэлтийг орон нутгийн удирдлагууд гаргасан бөгөөд тэдэнд хандаж Засгийн газрын тэргүүн “25 тэрбум төгрөгөөр эхний ээлжинд нуурын хөвөө рүү очих зам тавих уу, дулаан тохилог, эрүүл ахуйн шаардлага хангасан битүү зах буюу худалдааны төв барих уу гэдэгт зөв харилт олох ёстой гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд ажил хий гэхээр өөрсдийнхөө хүслийн жагсаалтыг биш иргэдийн амьдралд шаардлагатай байгаа ажлуудын жагсаалтыг гаргаад тулгамдсан асуудлаас нь эхэлж хийх учиртай гэж орон нутгийн удирдлагуудад анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Нийт сэтгэгдэл: 3
-
НӨГӨӨ ЦАСЧИХЭР АЖЛАА ХИЙЖ Л БАЙГАА ЮМ УУ? ӨӨ ЛАЙТАЙ.
Зочин 2012-09-27 12:58:46 202.179.1.6 (0) (1) -
5 ХӨЛДҮҮ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БАЙСНААС 1 ЦАХИЛГААН СТАНЦ НЬ УУЛ НЬ ДЭЭР ШД,
Зочин 2012-09-27 13:22:09 202.131.225.147 (1) (0) -
sain baina Yeronhii saidaa, nen turuund hun ruugee chiglesen zuild mungu hurungu zarya, ter stadion oor yaah yum be? tsetserleg surguuli ni hamaagui heregtei sh dee.Uvs iin darga nar amarch show daj b***iar bulhainii ajilaa hiideg gazar ruu gaa tohitoi yavah gej zamtaviulah gej bgaa yum bna l daa, zov hariult,zov uureg ugsun baina, uneheer demjij baina,
zolo 2012-09-27 13:40:35 202.179.13.27 (0) (1)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.