Н.Энхбаярын байрны хаалганд төлбөр нэхсэн хуудас наажээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал дээр олонтаа нэр дурьдагдсан орон сууцыг сонирхлоо.

Хаана байрладаг, ямаршуухан тан­саг харш болоод ийн “үнэд” хүрээд байгааг нь сурвалж­лахаар өнгөрөгч баасан гарагт Сүхбаатар дүүргийн наймдугаар хороог зорьсон юм. Сүхбаатар дүүргийн шүүхээс оноосон ялын тог­тоолд 11 дүгээр хорооллын 100 тоот орон сууцны Н.Энхбаярт ноогдох хэсгийг нь хурааж авахаар болсон.

Сүх­баатар дүүргийн наймдугаар хороонд тансаг хаус бүү хэл тохитойхон орон сууц ч ховор байдаг болохоор шинэ, содон байр байшин юм болов уу гэж бодсоноо нуух юун. Харин Н.Энхбаярын гэх уг орон сууц нь 11 дүгээр хорооллын гуравдугаар байр буюу Хэвлэлийн хүрээлэнгийн чанх урд орших есөн давхар угсармал орон сууц ажээ. Н.Энхбаяр 1989 оны гуравдугаар сард тус байрыг анх ашиглалтад ороход авсан бөгөөд гуравдугаар байрны гуравдугаар орцны 100 тоот хаалганы “од” болсон түүх тун энгийн аж. МАХН-ын дарга Н.Энхбаяр тухайн үед Монголын зохиолчдын эвлэлийн хороонд ажиллаж байсан бөгөөд 2004 он хүртэл энэ тоотод амьдарч байсан гэнэ. Мэдээж Ерөнхий сайд бол­сон хүн төрийн тусгай хам­гаалалтад орж, Их тэнгэрийн аманд очсон. Одоогоор 11 дүгээр хороололд орших тус байранд айл амьдарч байгаа эсэхийг мэдэх хүнгүй, биднийг очи­ход хаалга нь цоожтой, гад­на талын хоёр цонх нь нэлээд хуучирч муудсан, ойрд засвар хийсэн, айл амьдарч байгаа шинжгүй байв. Мөн хаалган дээр нь цахилгааны төлбөр нэхэмжилсэн хуудас наасан байсан юм. Энэ байрны оршин суугч, Н.Энхбаяртай олон жил хөрш амьдарсан гэх 70 гаруй настай н.Юмсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр “Өвөө нь энэ байранд 20-иод жил амьдарч байна. Н.Энхбаяр амьдралын хүнд хэцүүг үзэж байгаагүй хүүхэд. Нөгөөтэйгүүр нэлээд боловсролтой улстөрчдийн нэг. Энэ байр түүний хувьд амьдралынх нь амжилтыг хурайлсан гэр нь гэж хэлж болно. Тэр энэ цэнхэр байранд орсноос хойш нэр хүнд нь өсч, улс төр, нийгмийн салбарт маш өндөр амжилт гаргаж чадсан” хэмээн ярьсан юм. Тэгвэл Н.Энхбаярын өсч өндийсөн гал голомт нь энэ удаа эзэндээ үнэнч байсныхаа төлөөсийг төлж, бусдын хөрөнгө болох нь ээ.

Л.Баатархүү   "Улс төрийн тойм" сонин

Нийтэлсэн: 2012-08-06 12:45:08

Нийт сэтгэгдэл: 20

  • Зочин

    A***z enxbayr gej

    Mgl 2012-08-06 13:39:11     82.145.211.99          (0)       (1)
  • Зочин

    Гадаадад олон газар орд харштай хүн үүнийг тоохгүй биз. Манай шүүх ч гэж шүүх барьж авсан байр нь л энэ өрөвдөлтэй ч юм даа. Тэр гадаадад байдаг олон байрных нь араас хөөцөлдөх чадалч чалварч дутна доо.

    Зочин 2012-08-06 13:50:09     61.43.226.137          (1)       (2)
  • Зочин

    Badamjunain holbogdoh hergiig yar***tai shuugeech ee, turiin ***biig hosorduulcheed baina shdee

    Зочин 2012-08-06 14:06:17     180.149.65.158          (1)       (0)
  • Зочин

    Хөгжим Бүжгийн сургуулийн арын шинэ байрны нэг давхар тэр чигээрээ тэднийх биз дээ

    Зочин 2012-08-06 14:14:09     182.160.15.80          (0)       (0)
  • Зочин

    manai mongolchuud zarim ni ih muuhai tuilshramtgai uls shuu.bichig tsaas naagaad baihdaa yah vedee.

    Зочин 2012-08-06 14:31:49     202.179.20.161          (0)       (0)
  • Зочин

    hurungu n huugiinh n esvel avgainh n ner deer gadaadad bgaa shu de olon zuun saya dollar

    shalgaa 2012-08-06 14:37:25     203.194.115.114          (0)       (0)
  • Зочин

    Элбэгдорж ард түмнийг хооронд нь яс хаян***алцуулж байхад Энхбаяр түүнийг өөгшүүлэн арчаагүй байсныхаа горыг амсч байгаа юм. Шудрага Д. Сүхбаатар шиг эх оронч байцгаа***гийн эрлийзүүдээ

    Зочин 2012-08-06 15:41:51     103.10.22.44          (0)       (0)
  • Зочин

    Элбэгдорж ард түмнийг хооронд нь яс хаян***алцуулж байхад Энхбаяр түүнийг өөгшүүлэн арчаагүй байсныхаа горыг амсч байгаа юм. Шудрага Д. Сүхбаатар шиг эх оронч байцгаа***гийн эрлийзүүдээ

    Зочин 2012-08-06 15:41:52     103.10.22.44          (0)       (0)
  • Зочин

    ta nar ingej hudlaa yum bichihee boliochee heden tsaas atguulsiin ta nart herwee ene huniig umuurch baiw*** usan teneg unuu margaa*** boddog eh oron buh ard irgedeesee urwaj bui hereg shd oilgo m***uudaa iim ih ard tumen ulsiin mungiig idsen huniig iim baga hurungu y*** awch baigaa ni uur hurem baina olon hunii hara*** idsen bailiar amitan uheesee

    Зочин 2012-08-06 16:30:24     203.91.119.100          (2)       (0)
  • Зочин

    elbegdorjiin hiij bgaa aji l elbegee erunhiilugch bolsonoos hoish mongol oron vaduur***iin tuild hvrch mah benzinii vne tengert hadaj eh ornoor mini dvvren hujaanuud ems ohidoor ni toglood estoi muhuj b na daa

    Зочин 2012-08-06 18:16:48     124.158.66.70          (1)       (0)
  • Зочин

    yu bicheed bga yum be

    Зочин 2012-08-06 19:59:56     202.126.89.180          (1)       (0)
  • Зочин

    elbegdorj ovoo muu sanaatai hun shuu makhn yaj iij bgaad 2 huva***gaad arai gej olonh bolj garch ireh shiv dee udahgui shoron taniig huleej avna daa6namiin ner barisan teneguud

    Зочин 2012-08-06 20:02:00     203.91.117.4          (2)       (0)
  • Зочин

    iim olon jil uls tord bsan gehed idej uussan ni baga yum bna lee***hii

    Зочин 2012-08-06 20:03:48     203.91.117.4          (1)       (0)
  • Зочин

    erunhiilegchee orevdchihlee,Enkhbayar Elbegdorj 2 iig orevdchihlee,gar bologsod,neg heseg ni ard tumen geed nogee heseg ni huuli iim bna geh humuusiig haraad uur hurch bna,mongolchuud yasan muuhai by***duuch 2 nuurtei humuus ve,yag uher mongol gej unen jum bna aa

    Зочин 2012-08-06 21:25:58     122.201.18.164          (0)       (0)
  • Зочин

    Ene muulj bga humuus shuuh hurliig n uzeegui yu ystoi enkhbayar uneheer shildeg uls turch tiim bolhoor ursuldugch ataarhagch mash ih elbegdorj ymar saindaa l 20jil enkhbayartai holbootoi zuiluudiig sh***guulj ym garch irehgui bolhoor n iim ochuuhen zuileer shorond suulgahav dee. Ter gadaadad bga mungu tugrug ene hunii idsen uusang haraagui bj sonin hevleleer bichsen ymnd n itgeed unen goloosoo durgui bolson humuusiig oilgohgui bna het okh ymiig shuud utgaar n huleej avdag shuun tungaah chadvargui

    Зочин 2012-08-06 23:31:22     203.194.115.90          (0)       (1)
  • Зочин

    Humuus 20 jil elbegdorjiin bolon busad ataarhagchdiin huselteer tv bolon sonin setguul web situudaar garsan medeelliig shuud huleen avch ter avsan medeeleldee unelelt dugnelt ugch chadahgui ymarch sh***tgaanguigeeer durgui bolson n hachirh***tai bas uruvdultei

    Зочин 2012-08-06 23:34:33     203.194.115.90          (0)       (1)
  • Зочин

    yah ni ve de Enhbayr guai tuldaa l ene bvh zviliig tevchij chadaj bga ene hvn burhanlag hvn gegeerch yawaa bolohoor hvnii muu vg ch tvvnd na***dahgvi muu helj l bg tandaa hairtai bas hvndelj yawdag shvv tun udahgvi***n tsag irne e

    Зочин 2012-08-07 02:08:24     49.0.139.78          (0)       (0)
  • Зочин

    Zsssssssssssssssss end amidarlaa yu yag shd. Sh*** hudlaa

    Зочин 2012-08-07 09:28:23     202.70.33.30          (0)       (0)
  • Зочин

    Buh hurunguu nuuchihaad iimerhuu huuchin bairaar reklamdahaa mednee tsaadah chini. Enend ni manai uher mongolchuud unemsheed barag nulims unagaaj baih shivdee ***uul.

    Зочин 2012-08-07 23:11:43     182.160.63.206          (0)       (0)
  • Зочин

    uls xuraaj abch baigaa yum ni ene uu. unendee mongoliin ard tumeniig enxbayriin t***iinxan denduu doromjilox yum daa. enxabyriin aabiin., eejiin, abgaigiin duugiinx, ger buliin, egch nariinx ezemshiluudiig sh***gab*** yaj absan ni oilgomjtoi sh dee. bux xorongoo nuuj baigaa yum baixadaa. xaruulj baigaa ene uu. tegbel ulaanabaatart baigaa orgil subil***iig orond ni xyraagaad abchix. shun***tai ongon uxexeesee omno ard tumenii xorongiig bayn bodood butsaagaad ogchixooch

    Зочин 2012-08-12 09:15:37     76.170.253.157          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.