МИАТ-тэй холбоотой хэргийг Н.Энхбаярт холбогдуулж байгаа нь гүтгэлэг гэлээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

            Өнөөдөр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба мэдээлэл хийлээ. Тэрбээр МИАТ-тэй холбоотой асуудлыг МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбон тайлбарлаж, түүнийг оролцоотой мэтээр мэдээлж байгаа нь гүтгэлэг хэмээн ярилаа. Ер нь Н.Энхбаярын шат шатны шүүх хурлын өмнө заавал нэг гүтгэлгийн чанартай мэдээлэл цацаж, олон нийт, ард түмэнд буруу ташаа ойлголт төрүүлэхийг хийчээдэг нь бичигдээгүй хууль болоод байгаа. энэ удаад ч мөн Н.Энхбаяр Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандан гомдол гаргаад байгаа бөгөөд энэ үед МИАТ-ийн хэрэгт Н.Энхбаяр холбоотой мэтээр мэдээлж байгаа нь цаанаа зорилготой хэмээн үзлээ. Энэ талаар Г.Шийлэгдамба “Номхон тэмээг ноолоход амар гэгчээр ямар нэгэн дуулиантай хэрэг гарахад заавал Н.Энхбаяр даргыг холбон, оролцоотой мэтээр мэдээлдэг. Шат шатны шүүхийн өмнөхөн заавал худал мэдээлэл гаргаж гүтгэдэг учир МИАТ-ийн хэргийг ч мөн Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан энэ үед Н.Энхбаяртай холбож байна. Шүүх тэр хүнийг холбоотой гэж зарлаагүй байхад ийнхүү мэдээлж байгаа нь цэвэр гүтгэлэг юм” хэмээн ярьсан юм.

            Эрүүл мэндийн сайд Н.Удвалын талаар сөрөг мэдээлэл гарч, түүнийг сайдын суудлаас нь эргүүлэн татах гэж байгаа талаар ч мөн Г.Шийлэгдамба мэдээлэл өглөө. Тэрбээр “МАХН-ынхан Засгийн газарт байгаа гишүүдийнхээ үйл ажиллагаа, санал санаачилга, хийж буй ажлыг нь олон нийтэд зөвөөр ойлгуулах үүрэгтэй. Урьд нь Шадар сайд Д.Тэрбишдагвыг огцруулах гэж байгаа гэсэн мэдээллийг тарааж байсан. Энэ цаанаа зорилготой худал мэдээлэл байсан учир тэгс гээд замхарсан. Харин одоо Н.Удвал сайдыг мөн буруу ташаагаар мэдээлж байна. Үүнд намын зүгээс анхаарал хандуулах ёстой” гэсэн юм.

            МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын  дараагийн мэдээлэл бол 2013 оныг МАХН “Намыг бэхжүүлэх жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан олон ажил зохион байгуулж байгаа талаар байлаа. МАХН энэ жил орон нутаг болон нийслэлд ард түмэндээ хандсан, мөрийн хөтөлбөртэй холбоотой олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. мөн энэ жил Ерөнхийлөгчийн сонгуулийн жил учир үүнтэй холбоотой ажил, үйл ажиллагаанууд хийгдэнэ хэмээн ярилаа. 

Нийтэлсэн: 2013-01-30 12:25:21

Нийт сэтгэгдэл: 4

  • Зочин

    END NEG L HUN YAG ULDEEDBHIIN 2006-2010 ON MIATIIN ERINHUU NAYGTLAN BSN SANHUUG NI ATGAJ BSN B.BAYSGALAN AWGAI L YAG SUGARAAD ULDEED BNA TERIIG SHALGAACHEE USNAAS HUURAI GARCH BOLOHGUI BZDEE ODOO ERCHIM HUCHIND SANHUUGIIN DARGA HIIGEED YAWJ BN DAHIAD NEG ULSIIN BAIGUULLAGA IDEJ EHELJ BN

    Зочин 2013-02-08 00:04:46     203.194.115.134          (0)       (0)
  • Зочин

    Энхбаяр даргатай бүх зүйлийг холбож шуугиан дарих асуудал хэрээс хэтэрч байна шүү Элбэгдорж ахин сонгуульд луувирдаж гарах гээд бүх орон нутаг хороо хорины сонгуулт ажлыг дээрэмдэж авч байгааг монголын ард түмэн мэдэж байгаа шүү нүгэл нүдээр чинь гарна оюун толгойг ичэхгүй ерөнхийлөгч их хурлын гишүүд та нар гар бариад зурагтаар өгч баисан биздээ ичихгүй заваан юмнууд эх орон газар шороогоо худалдсан хар амиа бодсон шуналтай шуламууд байгаа цагт монгол улс оршин тогнох нь хэцүү түмэн олонг минь

    Зочин 2013-02-08 01:39:12     202.21.113.139          (3)       (0)
  • Зочин

    Унасан хүнийг нухчин дарна гэдэг өөдгүй хулчгаруудыг зан гэж нэг ухаантан хэлсэн гэдэг Муу л бол хойд талын хар овоохой гэж арай хэтэрч байгаа юм биш үү

    Зочин 2013-02-13 17:03:53     124.158.73.3          (0)       (0)
  • Зочин

    ямар нэг хууль зөрчсөн шуугиан тарьсан хэрэг гарвал Энхбаяр гуайтай л холбох юм үүнийг болиочээ,ард түмэн тэнэг биш шүү

    Зочин 2013-02-19 18:19:24     182.160.44.176          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.