Туркд газар хөдөлсний улмаас 4300 хүн амиа алджээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

Туркт газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 2379 болж нэмэгджээ. Туркийн Дэд ерөнхийлөгч Фуат Октайн мэдээлснээр 14483 хүн гэмтэж бэртсэн байнаТуркийн  Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хоёрдугаар сарын 12-ныг хүртэл улс даяар бүх нийтийн гашуудал зарласан байна.

Туркийн Кахраманмараш мужид өчигдөр үүрээр /2023.02.06/ 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Сирийн Алеппо, Латакиа, Хама болон Тартус мужийг хамарсан юм.

Мөн удалгүй дахин 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Уг газар хөдлөлтөөр хамгийн их хохирол амссан хот нь Газиантеп аж.

Түүнчлэн өчигдөр үд дунд 7.7 магнитудын хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж, Ливан, Ирак, Израил, Гүрж, Абхазид мэдрэгдсэн байна. Түүнчлэн Сочид багахан чичирхийлэл бүртгэгджээ.

Туркийн хөрш Сирид газар хөдлөлтөөр 711 хүн амиа алдсан талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Алеппо, Латакиа, Хама, Идлиб болон Тартус мужид нийт 711 хүн амиа алдаж, 1431 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийтэлсэн: 2023-02-07 09:23:57

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.