12 ЖИЛИЙН ХУГАЦААНД ЗУРСАН ЗУРАГ ӨНӨӨДӨР ОЛОН НИЙТИЙН ХҮРТЭЭЛ БОЛЖ БАЙНА
2019-12-23 15:09:48 Нийтлэгдсэн: Шар мэдээЗураач Сэргэлэнгийн 12 жилийн хугацаанд зурсан зураг өнөөдөр олон нийтийн хүртээл болж байна. Зураг эхэлсэн цагаас өөрийн ур ухаан, хүч хөдөлмөр бүх зүйлээ зориулжээ. 21 метр үргэлжлэх уран зурагт дэлхийн бүхий л улс орны онцлог байдлыг харуулсан байна. Бүтэн үзэж сонирхоход нэлээд хугацаа зарцуулах энэ зургийг монгол зургийн аргаар буулгажээ.
Дуучин Б.Амархүүд хар тамхи, мансууруулах бодисны зүйл хэрэглэсэн, биедээ хадгалсан гэх үндэслэлээр хоёр жилийн ял оногдуулсан. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал өчигдөр нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болж өнгөрлөө. Эх сурвалжийн мэдээлснээр шүүх хуралдаанаар Б.Амархүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа. Мөн хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.
Мотив хамтлагийн Жижгээг хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
2019-12-18 10:16:47 Нийтлэгдсэн: Шар мэдээНийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Мотив хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаярт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөн түүнийг цагдан хорих үеэр гавтайгаа зугтсан, Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид шөнийн 02:00 цагт баривчилсан тухай эх сурвалж мэдээллээ. Дуучин Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналтай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 17-ний өдөр хянан шийдвэрлэсэн аж.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь мэдүүлэг гаргагч нийтийн албан тушаалтнуудын хууль бус, нуугдмал орлогыг илрүүлэх чиглэлээр татварын байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд мэдүүлэг гаргагчдын мэдүүлсэн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого нь үнэн бодит эсэх, хувь эзэмшдэг хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд нь татварын байгууллагад тайлан, мэдээг үнэн зөв мэдүүлсэн эсэх, ХОМ-т мэдүүлсэн орлогууд нь татварын байгууллагад гаргаж өгсөн тайлан, мэдээтэй нийцэж байгаа, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа эсэхийг нягтлан шалгуулахаар Татварын ерөнхий газар, нийслэл, дүүргийн татварын хэлтэстэй хамтран ажилласнаар нэр бүхий 9 мэдүүлэг гаргагч, тэдгээрийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн татварын хэлтсийн иж бүрэн хяналт шалгалт явуулж компанийн санхүү, татварын тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, банкин дахь харилцах дансны хуулга, гэрээ бүртгэл тооцоо зэрэг анхан шатны санхүүгийн баримтыг хянан шалгасан байна. Шалгалтаар Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Татварын ерөнхий хуулийг зөрчсөн санхүүгийн зөрчлүүд илэрсэн төдийгүй нийт тэрбум 133 сая 194 мянга 100 төгрөгийн зөрчил илэрснээс Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хуульд заасныг үндэслэн нийт 3 иргэн, 4 аж ахуйн нэгж, байгууллагад 71 сая 43 мянга 400 төгрөгийн шийтгэлийн хуудсаар татварын улсын байцаагчийн зүгээс төлбөр ногдуулсан байна. Мөн уг хяналт шалгалтаар орлого, хөрөнгөө худал мэдүүлсэн 3 мэдүүлэг гаргагчид Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичгийг хүргүүлж, биелэлтийг ханган ажиллаж байна. Авлигатай тэмцэх газар цаашид албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт мэдүүлсэн орлого нь үнэн бодит эсэх, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа эсэх, орлого олсон бол тайлангаа хуулийн хугацаанд үнэн зөв тодорхойлон төлөх үүргийн хэрэгжилтийг хангуулах, цаашид хууль бус, нуугдмал орлогыг илрүүлэх, татвараас зайлсхийсэн зөрчилд хариуцлага тооцуулах чиглэлээр татварын албадтай хамтран ажиллах болно.
Энэ сарын 3-нд Лондон хотын Royal Albert Hall концертын танхимд дэлхийн загвар, урлаг соёлын хамгийн алдартай төлөөлөгчид цугларч, Их Британийн Загварын Зөвлөлөөс зохион байгуулдаг The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслол боллоо. Загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг уг ёслолын гол шагнал болох Оны шилдэг брэнд-ийг Италийн тансаг зэрэглэлийн Bottega Veneta загварын ордон хүртсэн бол тус ордны дизайнер Дэниел Ли Оны шилдэг дизайнер, Эмэгтэй хувцасны шилдэг дизайнер зэрэг хэд, хэдэн шагналын эзэн болсон байна. Загварын ертөнцийн гол арга хэмжээнүүдийн нэг болох The Fashion Awards ёслолд алдарт дизайнерууд, нэрт загвар өмсөгчид гээд загварын салбарынхнаас гадна дуучин Рианна, жүжигчин Эмилия Кларк, рэппер A$AP Rocky зэрэг урлаг соёлын ертөнцийн алдартнууд хүрэлцэн ирсэн аж.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй