Шинэ клип: Дуучин Г.Дэлгэрцогт - Шинэ жил

Шинэ жилийн баярыг дуу, хөгжим бүжиггүйгээр төсөөлөхийнаргагүй.Ганган гацуур, өнгө өнгийн салют, баярын оргилуун дарс гээд бүх зүйл нэг л сайхан. Тэр дундаа энэхүү онцгой баярын тухай дуулсан уран бүтээлүүд чихнээ сонстох төдий сэтгэл гэгэлзээд цаанаа догдлоостой байдаг билээ.Шинэ жилийн баярын тухай дуунуудыг тоолоод баршгүй. Тэр дотроо бидний чихэнд хоногшсон маш олон уран бүтээл байдаг. Гэхдээ энэ удаад бид шив шинэхэн уран бүтээлийг онцолж байна. Учралын намар, Миний нандин, Үлэмжийн гоо зэрэг дуунуудаар аль хэдийнэ бидний танил болсон Нандин гэдэг үгийг трэнд болгоод байгаа дуучин Ганболдын Дэлгэрцогтын шинэхэн уран бүтээл мэндэлжээ.МУГЖ Ч.Насантогтохын шавь тэрээр уран бүтээл бүрт өөрийн сэтгэл зүрхээ шингээн чанар-ыг эрхэмлэдэг, шинэ уран бүтээл нь өнгөлөг, гэгээлэг сайхан болсон гэж фенүүд нь ам сайтай байна. Ид шидийн ертөнцийг яруу найрагч сэдэж, хөгжмийн зохиолч амилуулан, амилсан тэр шидэт дууг дуучин шувуухай ард олонд хүргэдэг. Шинэ жил уран бүтээлийг шүлгийг Б.Ариунтөгс бичсэн бол хөгжмийг Аянга студийн захирал, хөгжмийн зохиолч Э.Эрболд бичиж, клипийг2B ENTERTAINMENT-ийн хамт олон бүтээжээ. Цас хаялсан өвлийн өдрүүд тэр тусмаа, шинэ жилийн баяр дөхөж буй эдгээр өдрүүдэд сонсохгүй өнгөрч болохгүй дуу нэгээр нэмэгдлээ. Ингээд та бүхэнд дуучин Г.Дэлгэрцогтын шинэ уран бүтээл Шинэ жил дууг хүргэж байна.

Д.Болд & Vandebo хамтарсан уран бүтээл тун удахгүй цацагдана

Шинэ сар, шинэ долоо хоногт залуусын дунд ихээхэн хүлээлт үүсгээд байсан уран бүтээлчдийн клип цацагдах гэж буйг дуулгахад таатай байна. Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа Vandebo хамтлагтай Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд хамтран Чамд сонсогдож байна уу уран бүтээлийг туурвижээ. Тус дууны аяыг Д.Болд зохиосон бол үгийгVandebo-н залуус бичжээ. Сонирхуулахад, дуучин Д.Болд 440 Hz records шинэ артистуудынхаа анхны бүтээлүүдийг олны хүртээл болгоод удаагүй байгаа юм. Тухайлбал, залуу дуучин Ж.Ариунжаргал буюу Ариугийн Тал нутгийн охин, Б.Билгүүн Гэрэл дууны клипээ хүргэсэн. Харин тун удахгүй О.Бүжинлхамын шинэ клип цацагдана. Фэйсбүүк:https://www.facebook.com/bproduction.mn/ Инстрагмм:https://www.instagram.com/bproduction.mn/

“Гоёл 2020” наадмын ТОП моделиор Д.Долгион тодорлоо

32 дахь удаагийнГоёл-2020 наадам 12 сарын 30-нд Соёлын төв өргөөнд болж, шилдэг топ моделиор загвар өмсөгч Д.Долгионтодорлоо. Шагналыг өнгөрсөн жил топ моделиор шалгарсан Н.Сарнай гардуулан өглөө. Гоёл-2020 наадмын тайзнаа тус наадмаас төрөн гарсан үе үеийн Топ моделиудын төлөөлөл оролцож, дизайнеруудын урласан хувцсыг амилуулсан юм. Энэ жилийн наадамд G fashion, Zorto fashion, Бажуна, Ивээл, Урангоо Идэр, UGi fashion, Bortua зэрэг үндэсний брэндүүд шилдэг загваруудаа танилцуулав. ГОЁЛ 2020 НААДМЫН ШИЛДГҮҮД Тусгай шагнал Алтжин брэнд Шилдэг мэйк ап артист Кристал салон Болор Шилдэг Үсчин Хос мастер салон Эрдэнэбаяр Гоёлын хувцасны Шилдэг дизайнер Болормаа Үндэсний өдөр тутмын загварын Шилдэг дизайнер Шилмэл загвар компани Өдөр тутмын хувцасны Шилдэг дизайнер Өнөржаргал Үндэсний хувцасны Шилдэг дизайнер Эртний Монгол хийц компани Шилдэг загвар өмсөгчийн дэд байр Д.Дэлгэрмаа Шилдэг эмэгтэй загвар өмсөгч Сайхантамир Шилдэг эрэгтэй загвар өмсөгч Адьяасүрэн Шилдэг Фото модель Д.Халиун

СУРАГЧДААС ХУУЛЬ БУСААР МӨНГӨ ХУРААН АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр уламжлагданиргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн зарим үйл ажиллагаанд зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явууллаа. Шалгалтаар тус сургууль нь Оюуны чадварын-IQ төв ТББ-ын сургалтын хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад жилийн 60000 төгрөгийн төлбөртэйгээр зааж, ном сурах бичгийг худалдан борлуулдаг; П.Нямхоролоогийн зохиосон /хувь иргэний/ 6500 төгрөгийн үнэ бүхий дасгал ажил-ын Монгол хэл, математик 2-ын нэгдмэл агуулгатай номыг худалдан авч сурагчдаар дасгал ажиллуулах, даалгавар хийлгэж, сургалтанд ашиглуулдаг, Монгол туургатан тур ХХК нь БОАЖЯ-аас 2009 оны 02 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар олгосон гадаад орноос жуулчин хүлээн авах Тур оператор ангиллын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх 1 жилийн хугацаатай олгосон №ITO 1226/c гэрчилгээтэй /хугацаа дууссан/ компанитай захирал тохиролцож 2019 оны 10 дугаар сарын 09-нд буюу Лхагва гаригт өглөөний 10 цагаас 16:30 цагийн хооронд хичээлийн цагаар 4 ангийн 11 бүлгийн нийт 286 хүүхэд тус бүрээс 24 000 төгрөгийн төлбөртэйгээр нийт 6 864 000 төгрөгийн зардлаар хүүхдийн Янзага зусланд нэг өдрийн аялал зохион байгуулсан зэрэг үйлдэлүүд нь Зөрчлийн тухай хуулийн 9.1.1, 9.1.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байх тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх заалтын дагуу тус сургуулийн удирдлагад сахилгын шийтгэл хүлээлгэх тухай саналыг удирдах дээд байгууллагад хүргүүллээ.

"Нүүдэлчин" иж бүрдэл хоолны газрын үйл ажиллагааг зогсоожээ

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо,Бөхийн өргөөний баруун талд байрлах Нүүдэлчин иж бүрдэл хоолны газрын үйл ажиллагаанд хүнсний чанар, стандарт, эрүүл ахуйн халдвар хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус хоолны газар нь Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 02-01/104 дүгээр шийдвэрээр ашиглалтыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны барилгад байрладаг, хоол үйлдвэрлэлийн технологийн урсгалыг буруу зохион байгуулсан, ажлын байрны тааз, шал нь зай завсар ихтэй зориулалтын бус, хүнсний зориулалтын агуулахгүй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн, бохирын шугамын тос баригчийг тогтмол цэвэрлэдэггүй ачааллаас болж бохирын шугамд бөглөрөлт үүссэн. Орон сууцны орцонд бохирын үнэртэй, хуульд заасан стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх журмыг зөрчсөн зөрчлийг үндэслэнЗөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.