Дуучин Г.Анхмаа шинэ уран бүтээлээ цацлаа

Гурван охин хамтлагийн ахлагч дуучин Анхмаа өөрийн шинэ соло уран бүтээл болох Цоо Ширт дуугаа олон нийтийн хүртээл болголоо. Уг дууны үгийг Vandebo, аяыг Тэмүүлэн нар хамтран хийжээ. Өмнө нь уянгын дуу түлхүү дуулдаг байсан дуучин бүсгүй энэ удаад илүү эрч хүч, шинэлэг байдлыг ийн эрэлхийлсэн аж.

Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байна

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сайтаар БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, улмаар Монгол Улсаас албадан гаргасан үйл явдалтай холбоотойгоор хууль, хяналтын байгууллагуудаас зориуд худал мэдээлэл нийтэд тараалаа гэх ташаа мэдээлэл түгээж байна. БНХАУ-ын 800 орчим иргэнтэй холбоотой үйл явдал нь мөнгө угаах болон цахим залилангийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул ФАТФ-ын зөвлөмжийн хүрээнд холбогдох төрийн байгууллагууд хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Дээрх үйл явдлын талаар хууль хяналтын байгууллагууд хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээ, мэдээлэл өгч ажиллаж байгаа бөгөөд худал, үндэслэлгүй мэдээлэл өгсөн зүйл байхгүй. Харин хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар гуйвуулан энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар үндэслэлгүй мэдээлэл түгээж байгаа нь хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд тэр дундаа мөрдөн шалгах ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцсон, саад учруулсан шинжтэй тул дээрх мэдээлэл түгээж буй этгээдийн санаа зорилгыг шалгах асуудал үүснэ. Энэ асуудлын талаар үнэн зөв мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5, Прокурорын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу прокурорын байгууллагын зөвшөөрлөөр хууль хяналтын байгууллагад хандаж авах нь зүйтэй. ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

ДАХИН ДАМЖУУЛАЛТЫН МӨНГИЙГ ТӨСВӨӨС ХАССАН БАЗУУДЫН БАЗАА

Төрийн ажил үйлчилгээг тендер нэрийн дор хуваарилдаг болсон нь нэг талдаа авлига, хээл хахуулийг цэцэглүүлж, нөгөө талдаа тендерийн монополь компаниудыг төрүүлдэг болсон олон баримт бий. Олон тэрбум төгрөгийн тендерийн цаана иргэдийн татварын мөнгө үр дүнгүй үрэгдэж, хэн нэгэн, хэсэг бүлэг нь хожиж, үр дүнд нь нийтээрээ хохирч байдаг. Засгийн газраас зарласан тендерийн нэгэн жишээг дурдъя. Сансрын хиймэл дагуулаар дахин дамжуулалт хийж, алслагдсан айл өрхүүдэд өргөн нэвтрүүлэг хийх тендерийг жил бүр зарладаг. Дэлхийн тойрог замд байрласан харилцаа холбооны зориулалттай хиймэл дагуултай холбогдон агаараас телевизийн нэвтрүүлгүүдийг хүргэх үүрэг хүлээсэн энэ тендерийн ялагч нь сүүлийн олон жилийн турш ДДэШ ТВ компани болж ирсэн байдаг. 2008 оноос хойш ДДэш ТВ компани энэ тендерийн мөнгө жил дараалан авч, 2009 оноос 18 суваг, 2011 оноос 50 суваг, 2013 оноос эхлэн 64 суваг дамжуулж байгаа гэхээр тус компани энэ тендерийг 10 жил атгасан байгаа нь харагдана. Засгийн газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар 2019 онд сансрын хиймэл дагуулаар дахин дамжуулалт хийх ээлжит тендерээ зарлаж, энэ тендерт Монголсат гэх компани ялжээ. Энэ компанийн үнийн санал нь ДДэш ТВ компанийн нэг жилийн улсын төсвөөс авдаг мөнгөнөөс 5 дахин хямд буюу 400 орчим сая төгрөг байсан нь тендерт ялах шалтгаан болсон гэж тендерийн хорооныхон ярьж байна. ДДэш ТВ компани жил бүр хиймэл дагуулаас өргөн нэвтрүүлэг түгээх үйлчилгээний хөлсөнд улсаас 1.2 сая ам.доллар авч иржээ. Энэ нь өнөөдрийн зах зээлийн ханшаар 3 тэрбум 240 мянган төгрөг гэсэн үг. Уг компани харин энэ үйлчилгээг 5 дахин хямд хүрэх болзолтойгоор тендерийг 10 жил атгасан ДДэш ТВ компанийг буулгаж авсан нь энэ. Гэвч энэ оны тендерийн ялагч тодорсон үеэс хойш буюу сүүлийн хэдэн сар Улаанбаатарын харьяанд байдаг ч хотоос зайдуу амьдардаг айлууд, мөн Баян-Өлгий, Дорнод, Өмнөговь, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 200 гаруй мянган айл өрх мэдээ мэдээллээр тасарчээ. Цаашлаад иргэдийг 2020 онд ч мэдээ мэдээллийн хувьд таг харанхуй суух аюултай тулгарчээ. 2019 оныг дуустал гэрээгээр хүлээсэн ажлаа хийх учиртай ДДэш ТВ компани тендерт ялагдсан уурандаа айл өрхүүдийн, иргэд олон нийтийн мэдээлэл авах эрхэнд ноцтой халдаж, дамжуулалтаа таслаад байгаа юм. Гэрээний үүргээ биелүүлэхгүй гэдийсэн нь ердөө л өөр компани тендерт ялсанд уурссаных. Ийм дураараа байж болох уу. Мөнгийг нь авчихсан атлаа өөр компани ялсны төлөө 200 гаруй мянган өрхийг хохироогоод сууж байгаа энэ хохирлыг энэ компани төлөх үү. Эсвэл эдний ард байгаа эрхтэн дархтан төлөх үү. Яагаад ингэж зоргоороо аяглаж байгааг хайж үзлээ. Нөгөө талд нь Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тус компанийн тендерт ирэх ёстой мөнгийг 2020 оны улсын төсвөөс хасчихаад, юу ч болоогүй мэт гэмгүй царайлаад сууж байна. Сангийн сайд чухам яагаад ирэх оны төсвөөс энэ мөнгийг хасав. Жилдээ улсын төсвөөс 1.2 сая доллар сааж, монополь эрх тогтоосон, эрх дураараа ДДэш ТВ компанийн 49 хувийг MCS групп эзэмшдэг. Харин 51 хувийг улсын гарьд Ц.Цэрэнпунцаг эзэмшдэг юм. MCS групп нь төрийн мөнгөнөөс ихээхэн хамааралтай, УИХ-д эдний компанийн эрх ашгийн өмнөөс кнопчин болоод сууж байдаг олон гишүүн байдгийг бид мэддэг болсон. Монголын хамгийн том тендерүүдийг авч сурсан гэдгийг монголчууд мэднэ. Энэ групп харилцаа холбооны салбарт хослон үйл ажиллагаа явуулдаг ДДэш ТВ, Юнивишн компаниудаас жилдээ 500 гаруй тэрбумын орлого олдог байна. Харин МСS группийн охин компани Юнител ХХК-ийн ТУЗ-ийн дарга, MCS-ийн томоохон хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Р.Ганболд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хүргэн ах. Өөрөөр хэлбэл базууд юм байна. Иймээс л эрхэм сайд гэр бүл, ураг төрлийн хэлхээ, амин хувийн жижиг сонирхлоо 200 гаруй мянган айл өрхөд гаргаж, тендерт ялагдсан ДДэШ ТВ компанийхаа өшөөг ялсан компаниас ийнхүү авчээ. Орон даяар газрын тоон дахин дамжуулалтыг хийх үүрэг хүлээсэн Радио, телевизийн үндэсний сүлжээ улсын үйлдвэрийн газарт орон даяар телевизийн 20, үндэсний радиогийн сувгуудыг дамжуулахад шаардлагатай техникийн шинэчлэл хийх төсөв мөнгийг мөн хасчээ. Төсөв хасагдснаар 2020 оноос эхлэн орон даяар 200 гаруй мянган өрх телевизийн 20, үндэсний радиогийн сувгуудыг бүрэн үзэх, сонсох боломжгүй болжээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын Дахин дамжуулалтын мөнгийг төсвөөс хассан базуудын базааны уршиг хэнийг хохироох нь тодорхойгоос тодорхой юм. Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Солонгост алдаршиж эхэлсэн Бикини мисс Мишээл гэж хэн бэ?

Дэлхий даяаршиж, монгол хүний малгай дээр нар шингэхээ больсон цаг. Тэгэх тусмаа монгол залуус дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг цуурайтуулах нь ердийн үзэгдэл болсны нэг тод жишээ, Солонгосчуудыг гоо үзэсгэлэн, амбиц бүхий хүсэл мөрөөдлөөрөө бишрүүлж буй Монгол бүсгүйг Гранд сэтгүүл энэ дугаартаа онцолж байна. Жинхэнэ нэр нь Пүрэвдаваа ч гэлээ солонгосчуудын дунд Michelle буюу МИшээл нэрээрээ алдаршсан түүнийг Солонгосын хэвлэлүүд Монголын үзэсгэлэнт бүсгүй хэмээн нэрлэх болжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Солонгосын фитнессийн аварга шалгаруулах Musclemania тэмцээний Miss Bikini төрөлд гуравдугаар байр эзэлж, улмаар Сөүлийн Канбүг дүүргийн Соншин Их Сургуулиас зохион байгуулсан K-Beautymiss championship буюу Солонгосын шилдэг фитнесс мисс шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дэд миссээр шалгарсанаар Мишээлийн солонгос дахь алдрын замнал эхэлжээ. Тэр дороо алдарт MAXQ сэтгүүлийн коверт заларч, монгол бүсгүйн гоолиг бие, гоо төрхийг гайхуулсан тэрээр одоогоор Musclemania Korea тэмцээний face model-оор монгогдон ажиллаж байгаа аж. Цэвэр цусны монгол бүсгүй Гуулин улсад нэр алдараа цуурайтуулж эхэлсэний нууц юу вэ гэж үү? Бид дүгнэхдээ түүний ази маягийн гоо үзэсгэлэн, хэр баргийн солонгос бүсгүйд байхгүй биеийн пропорци, плюс түүний боловсрол, амбиц, мөрөөдөл аж. Өөрөөр хэлбэл тэр зүгээр нэг хувцас өмсөж тайзан дээр алхдаг хоосон толгойтуудын биш. Багын мөрөөдөл нь урлагийн хүн болох ч сайхан бүсгүйн нэг шалгуур бол эрдэм боловсрол юм шүү хэмээх ээж аавынхаа захиасыг биелүүлж, тэрээр Халлим Олон Улсын Харилцааны сургуулийн Дипломат харилцаа, аюулгүй байдлын ангийг дүүргэж, магистрын зэрэг ч хамгаалж амжжээ. Өөрөөр хэлбэл тэр эхлээд дотоод сэтгэлээ боловсруулаад дараа нь гадаад гоо үзэмжиндээ анхаарч эхэлжээ. Солонгост 13 дахь жилдээ амьдарч буй Мишээлийн дараагийн алхам огт өөр тийш чиглэж байгаа аж. Тэрээр саяханы нэгэн өдөр хэвлэлд өгсөн ярилцлагандаа Эзэмшсэн мэргэжлээрээ буюу дипломат харилцааны чиглэлээр ажиллаж, Монгол, Солонгосыг холбосон гүүр болохыг зорьдог хэмээн ирээдүйн амбицаа тодорхойлсон талаар Солонгосын хэвлэлүүд онцлон шуугиж эхэлсэн байна. Цэвэр цусны монгол бүсгүй эх оронд нь боловсрол эзэмшээд зогсохгүй шоу бизнесийнх нь ертөнцөд нэр алдараа цуурайтуулчихаад улмаар хоёр орны дипломат харилцааны талаар ам нээж, хүчин зүтгэхээ илэрхийлсэнд Солонгосын хэвлэлүүд иэхээхэн олзуурхаж буйгаа онцолсон аж. Түүнд улам их амжилт хүсэцгээе!!! Эх сурвалж: Гранд сэтгүүл

MAXQ-г чимсэн Монгол бүсгүй

2019-11-06 12:40:15 Нийтлэгдсэн: Шар мэдээ
MAXQ-г чимсэн Монгол бүсгүй

Солонгост амьдардаг бүжигчин З.Чингүүн Gillette брэндийн шинэ дүр төрхөөр тодорч, хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа. Түүний тоглосон реклам хүмүүст таалагдсан нь Азийн хэд хэдэн агентлагууд З.Чингүүнд кинонд тоглох санал тавьснаар илэрхий харагдана. З.Чингүүнээр ч зогсохгүй Монголын бас нэгэн бүсгүй Солонгост алдаршиж байгаа нь Э.Пүрэвдаваа буюу Michelle. 13-н жилийн өмнө бизнесмэн аав, ээжийгээ даган Солонгост хөл тавьсан тэрээр Hallym их сургуульд магистрын зэргээ хамгаалсан юм билээ. Тэнд сурч, амьдарч буй олон гадаад иргэдээс Michelle чухам юугаараа ялгарч, олонд танигдсан нь сонирхолтой байх. Тэгвэл Э.Пүрэвдаваа 4-р сард болж өнгөрсөн Солонгосын фитнессийн аварга шалгаруулах Musclemania тэмцээний Miss Bikini төрөлд 3-р байр эзэлснээс гадна K-Beautiness championship буюу Солонгосын шилдэг фитнесс мисс модель шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож дэд миссээр шалгарсан юм. Ийн олны анхаарлыг татаж эхэлсэн Michelle MAXQ сэтгүүлийн нүүрийг чимснээр солонгосчууд түүнийг Монголын үзэсгэлэнт бүсгүй гэлцэх болоод байна. Тэр Солонгосын хэвлэлд өгсөн ярилцлагадаа эзэмшсэн мэргэжлээрээ буюу дипломат харилцааны чиглэлээр ажиллаж хоёр улсаа холбосон гүүр нь болж ажилламаар байна гэдгээ илэрхийлжээ. Эх сурвалж: Соронз сэтгүүл

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.