Өмнийн шаргал говиор өнгөрсөн оны арваннэгдүгээр сард манай сурвалжлах баг зорчихдоо Өмнөговь аймгийн иргэдийн ажил амьдралтай танилцсан юм.
Тус аймгийн ИТХ-д нэр дэвшиж байсан “Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, АН-ын гишүүн Х.Түмэнбаярыг нутгийн иргэд Монголын ард түмний хөрөнгөөр гараа угааж баяжсан хэмээн өгүүлж байсан.
Тодруулбал, Х.Түмэнбаяр МАН-ыг ид мандаж явах үед нь тус намын дарга асан Д.Идэвхтэнтэй үй зайгүй найзладаг, бараг л ах дүүгийн барилдлагатай байсан гэнэ. Гэтэл тун удалгүй түүнээс нүүрээ бууруулж, мандан бадарч байгаа АН руу урвасан аж.
Х.Түмэнбаярыг мэдэх ойрын хүрээнийхэн нь “Их л хударгагүй хүн дээ. Өөрөө л болж байвал хамтарч явсан нөхдийнхөө ар руу нудрахаа юман чинээ тоохгүй нөхөр” хэмээн ярьж байв.
Түүнчлэн албан тушаал, эрх мэдлийн үзүүрээс атгаж, амтанд нь ороод таагүй зүйлстэй нэр нь холбогдож, хэвлэлийн хуудас чимэх болсныг нутгийн ард иргэд бид бүгд мэдэж байгаа. Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-д ажиллаж байсан иргэн О.Данаасүрэн “Дээр өгүүлсэн зүйлийг нуршиж яриад хэрэггүй байх.
Ер нь Х.Түмэнбаяр эр хүнийхээ хувьд их жудаггүй. Анх манай аймагт ирж байхдаа бидэн шиг л тостой хар нөхөр байсан. Одоо тэгтэл ямар болсон нь та бүхний нүдэн дээр тод харагдаж байгаа.
Энэ бол зөвхөн нутгийн минь баялгийн өгөөж буян.Тухайлбал, манай компани улсын төсөвт сар бүр 10 тэрбум төгрөг оруулдаг гэсэн тооцоо байдаг юм билээ. Гэтэл ажилчдын цалинг нэмээд, нэмээд 400 мянган төгрөгөөр тогтоосон.
Уг нь манайх чинь 160-аад л ажилчинтай шүү дээ. Бидний мэдэж буйгаар 2010 онд Хятад руу 200 мянган тонн нүүрс гаргасан. Мөн 2011 онд дөрвөн сая 700 мянган тонн нүүрс олборлож, борлуулсан. Үүнээс өөр ярих юм даанч олон доо” гэсэн юм.
Нутгийн иргэдийн ярьснаар “Таван толгой” компанийн ТУЗ-ийн гишүүд болон Х.Түмэнбаяр орон нутгийн өмчит гэх тодотголтой компанийнхаа толгой дээр нь гарч суучихаад, уурхайн захиралдаа таван сая төгрөгөөс давсан эрх мэдэл олгодоггүй аж.
Х.Түмэнбаярын тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Пүшин Говь” ХХК-ийн ерөнхий захирал Ван Же Чантай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ, мөн тус улсын “Шунфэнг” ХХК-ийн захирал Ли Зжи Зунгтай түрээсийн гэрээ гэхчлэн хэд хэдэн гэрээг байгуулжээ.
Түүнчлэн Хятадын компаниуд болон дотоодын хэдхэн эрх мэдэлтэнтэй нийлж ашигтай наймаа хийж байсан тухай баримттай мэдээллүүд цацагдсан байдаг.
Ер нь Х.Түмэнбаярыг хуудуутай нэгэн гэдгийг эх сурвалжууд хэлсээр өдийг хүрсэн боловч түүнийг шалгах эрх мэдэлтэн байдаггүй бололтой.
Учир нь тэрбээр одоо тус аймгийн ИТХ-ын дарга гэдэг зөөлөн сэнтийд заларсан. Гэхдээ хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг мэргэн үг байдаг.
Тийм болохоор түүний хууль бус үйлдлүүд нь хэзээ нэгэн цагт илчлэгдэж, дээлээ толгой дээрээ нөмрөх ээлж ирнэ гэж олон хүн ярьдаг юм билээ.
Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар түүнд мөнгө, эрх мэдлийн аль алиныг нь амтлуулсан ачтан бол “Таван толгой” ХК аж.
Тэрбээр тус компанийн гүйцэтгэх захирал болсныхоо дараа удалгүй аймгийн төв дэх Нутгийн захиргааны удирдлагын ордноос 50 метр хүрэхгүй зайд “Хан-Уул” гэх тансаг зэрэглэлийн зочид буудал барьсан. Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулагчид болон гадна дотны нөхөд очиход зориулагдсан үнэтэй буудал нь зочдын хөлд дарагдаж ихээхэн хэмжээний ашиг оруулдаг юм билээ.
Тухайлбал тус буудлын хагас люкс өрөө нь л гэхэд хоногийн 400 ам.доллар. Харин гадныханд зориулсан өрөө нь 800 ам.долларын үнэтэй байх жишээтэй.
Мөн өнгөрсөн онд тус компанийн барьж, ашиглалтад оруулсан усан оргилуурт хоёр хүү тоглож байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг нь тухайн үед Мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан дүгнэлтээр бол “Усан байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийг Монгол Улсын барилгын тухай хууль болон бусад хууль дүрэм, журмыг зөрчиж суурилуулан ашигласан учраас энэ хэрэг гарах үндсэн шалтгаан болсон” гэх албан ёсны дүгнэлтийг гаргаж байсан юм.
Гэтэл Х.Түмэнбаяр хүүхдүүдийг “амиа хорлосон” бид буруугүй гэж мэлзсэн нь үнэхээр ичгэвтэр.
Талийгаач хүүхдүүдийн эцэг Э.Ганчулуун, эх А.Алтанчимэг, хүний эрхийн хуульч М.Ичинноров нар хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд хандаж дээрх хэргийг олон нийтэд ил болгосны дараа талийгаачдын ар гэрийнхэнд нь 10 сая төгрөг өгөөд асуудлыг намжаах үүргийг ажилтнууддаа өгсөн тухай мэдээлэл гарсан.
Ямартай ч эл хэрэг өнөөдрийг болтол шийдэгдэхгүй байгаа нь удахгүй замхарах магадлалтай тухай нутгийн иргэд ярих юм билээ. Энэ нь ч үнэний ортой учир нь тэр ИТХ-ын дарга гэдэг маш том сэтэр зүүсэн учраас хэр баргийн аавын хүү түүн рүү ойртохгүй. Тэгэхээр эрх мэдэл мөнгө гэдэг Х.Түмэнбаяр захирлын хувьд маш том боломж гэж ойлгож байгаа байх.Олон хүний амь амьдрал, нулимсыг барсан мөнгө хэзээ нэгэн цагт танд гай авч ирнэ гэж нутгийн олон тань дайж байсан шүү, Х.Түмэнбаяр захирал аа.
Бид дараагийн дугаартаа тус компанийн нүүрс Хятад ченжүүдийн гарт хэрхэн урсан орж буй талаар дурдах болно.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж:"Өглөөний сонин"
Р.Саруул
Нийт сэтгэгдэл: 4
-
Ene tumenbayariig sh***gaj uneniig ilruuleh shuuh gej baidaggui l yum bh daa. neeree umnugovid yu ch ugui l irsen hun dee. neriin huudas ruu ni orood neg uzeerei. olon gunshintai. uneheer ***ban tusha***, mungunii heneetei hun dee
zochin 2013-03-18 12:00:52 202.55.191.35 (1) (0) -
Саруулаа үнэн бодит юм бичээрэй
Зочин 2013-03-20 18:55:01 122.201.18.33 (0) (0) -
түмэнбаярыг нөгөө***дартай эх орноо худалдагч ажнай бат-эрдэнэ л өөд нь татаж гар хөлийн үзүүрээ хийсэн ш дээ. цаана нь бат-эрдэнэ байгаа. муусайн ***нууд
зочин 2013-03-25 14:01:20 202.131.233.59 (0) (0) -
саруула сайн судалж мэдээлэл цуглуулж байгаад өшөө олон булхайг нь илчлээрэй. бас цаана нь байгаа бат-эрдэнийн булхайг ч гэсэн
зочин 2013-03-25 14:02:24 202.131.233.59 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.