Эрүүл мэндийн сайд Н.Удвал лам дэд сайдаараа сан тавиулж, ном уншуулдаг

Энэ үеийн УИХ юм юмтай, янз бүрийн араншинтай байхгүй юмгүй Их Хурал болж байна даа. Сүүлийн үед С.Ганбаатар гишүүн бараг л Мэтгэлцээн Ганбаа нэр авах дээрээ тулаад байгаа бол З.Баянсэлэнгэ гишүүнд гадаадын нөхөртэй гавъяагаа булаалдаж Аврагч уу, арай худалч уу гэдэг дээрээ тулаад байна. Харин С.Ганбаатар гишүүнтэй хийх мэтгэлцээнээс тэгтлээ айж зугтаад байгаа С.Баярцогт гишүүнийг одоо юу ч гэмээр юм бэ дээ. Зугтуур гэх үү, бултуур Баяраа гэлтэй ч юм уу. Харин Хуульзүйн сайд Х.Тэмүүжинд сүрдүүлэг ирсэн тул юмыг яаж мэдэх вэ гэж жаахан эмээгээ биз. Тэр дор нь л ард түмэндээ ил тод зарлаж арай л намайг хамгаалаарай гэсэнгүй. Тэгж эмээгээд байвал Эрүүл мэндийн сайд Н.Удвалтайгаа адилхан нэг лам олоод дэд сайдаараа тавьчихгүй дээ. Н.Удвал сайд Ж.Амарсанаа гэдэг лам сайдынх нь хүчээр ажил төрөл дажгүй бүтээд байгаа гэсэн шүү. Ном уншуулж, сан тавиулдаг сурагтай байна лээ.

Эцэг эхдээ гологдож хаягдсан Монгол охин Холливудад 10 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ

Англид амьдардаг, Шотланд гаралтай, Холливудийн од болсон жvжигчин Эван Мак Грэгор. Тэрбээр Оддын дайн. Эпизөvд-3-т тоглож нэрд гарсан. Хожим Мак Грэгор Николь Кидмантай хамтарч гол дvрийг нь бүтээсэн алдарт Moulin Rouge киногоор нь манай үзэгчид сайн мэднэ. Мак Грэгор 2002 онд анх Монголд анх хөл тавьсан аж. Мотоциклиор давхих улаан хорхойтой Эван тэр жил үй зайгvй найз Чарли Бvvрманы хамтаар дэлхийг тойрох аялал хийж гурван сарын туршид 30 мянган км замыг туулсан бөгөөд маршрутынхаа дагуу Монголоор дайрч гарсан байна. Мотцикльтой залуучууд Нисэхийн цагаан хаалганы тэнд буудлаж байхдаа шор тортой зүйл олжээ. Тухайн үед шар торонд хийж орхисон нярай хүүхэд уйлж, гадаад аялагчдыг сандаргасан аж. Тэд хүмүүс дуудаж, цагдаа нар ирж, төрөөд хэдхэн хонож байсан балчир охиныг тухайн үед гуравдугаар хороололд байрлах Нялхасын клиник сувилалд хүргэж өгсөн аж. Хүүхдийн хаяг тогтоох төвийнхөнтэй танилцсан Эван Мак Грэгор дараа нь хээр хаягдсан байсан охины биеийн байдлыг мэдэхээр хэд хэдэн удаа Нялхасын клиник сувилал дээр Хүүхдийн хаяг тогтоох төвийн байцаагч нартай очиж байсан аж. Анх тэрбээр Жамьянцэцэг гэх энэ охины 18 нас хүртэлх бүхий л зардалыг даана, сургуульд сургана хэмээн ярьж байсан ч дараа нь эхнэртэйгээ ярилцаад өргөж авахаар шийдсэн аж. Монгол улсын хуулиар хаягдсан хүүхдийн эцэг, эх хамаатан саданг олтол гурван жил цагдаагийн байгууллага эрэн сурвалжилдаг бөгөөд олдохгүй тохиолдолд, эсвэл түүнийг бусдад өргүүлэхийг зөвшөөрсөн нөхцөлд үрчлүүлдэг аж. Энэ дагуу Эван Мак Грэгор бүтэн гурван жил хүлээсний эцэст нялх охиныг гурван нас хүрсний дараа үрчилж авчээ. Холливудын од жүжигчин эр охиныг үрчилж авахаасаа өмнө Нялхасын клиниктэй байнга холбоотой байсан бөгөөд өөрсдийнхөө том зураг, мөн хүүхдүүдийнхээ зургийг тэдэнд илгээж, асрагч багш нар нь Жамьянцэцэг охины орны ард тэдний зургийг хадаж, аав нь, ээж нь, ах нь, эгч нь энэ байна хэмээн байнга танилцуулдаг байжээ. Харин охиныг үрчилж авахдаа тэд өөрийн биеэр Монголд ирээгүй бөгөөд Эван Мак Грэгорын гэр бүлийн өмгөөлөгч, хүүхэд асрагчийн хамт ирсэн аж. Жамьянцэцэг охины үрчилж авсан ээж Ийв Мавракис нь Францад төрж, Хятадад өссөн, бас л киноны мэргэжилтэй. 1987 онд Стивен Спилберг Хятадад Empire of the sun киногоо хийхэд орчуулагчаар нь ажиллаж байсан гэдэг. Мак Грэгор гэр бvл, ялангуяа хvvхдvvдээ хэвлэлийнхнээс улайран хамгаалдаг, нууц далд байлгадгаараа алдартай хvн. 2004 онд гэрийнхэнтэйгээ Мавританид амарч байхад нь Английн нэг сонин баахан зураг нууцаар аваад цувралаар нийтэлж эхэлжээ. Ийн нийтлэхийг нь болиулахаар тэрбээр шvvхэд хандсан боловч хэрэгссэнгvй. Гэвч тэрбээр дахин шүүхэдсээр байж, нийтлэхийг нь ч болиулж, дээр нь 74000 долларын төлбөр гаргуулж авсан гэдэг. Мак Грэгорт НVБ-ын бүтцийн байгуулллага ЮНИСЕФ-ийн элч албатай. Тэрбээр Африкийн Малавид тав хоног айлчилсныхаа дараа ДОХ туссан хүүхдүүдэд туслахыг дэлхийн орнуудын удирдагчдад уриалсан бөгөөд үүнийх нь vр дvнд Малавид энэ чиглэлээр олон сая долларын хөрөнгө цугларсан аж. Холливудын од, Австралийн жүжигчин Эван Макгрегор дөрвөн хүүхэдтэй. Түүний том охин Клара 16, дунд хүү Эстер 10 настай. Монголоос өргөж авсан Жамьянцэцэг буюу Эмиян мөн л 10 настай. Бага охин нь дөнгөж хоёр нас хүрэх гэж байна. Эван Макгрегор хүү охин хоёрынхоо төрсөн өдрийг тун сүр дуулиантай хийжээ. Ийнхүү эцэг эхдээ гологдож, Нисэхийн цагаан хаалган дээр шар торонд хаягдсан Монгол охин Жамьян буюу Эмиян Холливудад 10 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ.

Ц.Нямдорж Ерөнхий сайдыг өрөвдөн "өр нь эмтэрч" сууна

Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж хуучин суудлаа санагалзан, шинээр томилогдсон сайдуудын ажиллах зарчимийг шүүмжлэнгээ Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ихэд өрөвдөж байгаа сурагтай. Тэрбээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа Би Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хүнийх нь хувьд өрөвдөөд байх юм гэжээ. Учир нь түүнийхээр Ерөнхий сайд маань энийг ч төрийн нарын бичгийн дарга, тэрийг ч газрын дарга болгоод өгөөч гэсэн тоо томошгүй олон албан тушаалын шантаажид дарагдан их л зовж байгаа аж. Харин үүнийг сэтгэл зүрхнийхээ гүнээс ойлгосон Ц.Нямдорж гишүүн их л өрөвдөж байгаагаа хэлээд төрийн ордонд өрөөгөө олохгүй төөрч байгаа доод үеийн хүмүүс нь дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад томилогдсон нь мөн л таалагдахгүй байгаа гэнэ.

Хайран мөнгө

2012-10-10 10:20:32 Нийтлэгдсэн: Шар мэдээ
Хайран мөнгө

Монголын тэргүүн баячуудын нэг Нямтайширын охин Цэлмүүндээ сүүлийн загвартай, 175,364 мянган еврогийн үнэтэй Ferrari авч өгч, төрсөн өдрийн бэлэг барьсан юм гэнэлээ. 562 морины хүчин чадал бүхий час улаан өнгөтэй, спорт загварын машин уг нь хурд хүчээрээ гайхуулдаг эд. Харамсалтай нь Н.Цэлмүүн хатагтайд энэ машиныхаа ид шидийг үзэх боломж тун бага, түгжрэлтэй зам дээр нам гацаад л зогсож байна. Монголын баячуудын хүүхдүүд Багахангай дүүрэгт байх хаягдаж хоцорсон нисэхийн зам дээр өндөр бооцоотой уралдаан зарлаж, машиныхаа ид хавыг гайхуулдаг байсан ч өнгөрсөн жил тэдний тоглоом нь шоглоом болж, хүний амь нас эрсэднээс хойш бооцоотой уралдаан зохион байгуулах зүрхтэй хүн цөөрөөд байгаа аж. Тиймээс хагас тэрбум орчим төгрөгийн үнэтэй уралдааны машины тухай сонссон олон хүн Хайран мөнгө хэмээн уулга алдаж байна.

Жүжигчин Өөскө сайн аав

2012-10-09 14:30:27 Нийтлэгдсэн: Шар мэдээ
 Жүжигчин Өөскө сайн аав

Саяхан Хоёр ертөнцийн буудал жүжгээ амжилттайгаар тавиад буй Тв коктейль хамтлагийн жүжигчин Өөскө тун сайн аав. Өнгөрсөн жил хуримласан хос маань хамтран амьдраад арав гаруй жил болж буй бөгөөд саяхан бүл нэмж охинтой болжээ. Ө.Итгэлт хүү нь таван настай бол бяцхан охин нь гурван сартай юм байна. Цаг наргүй ажилладаг урлагийнхан маань ар гэртээ анхаарал тавих нь бага байдаг гэдэг. Гэвч Өөскөгийн хувьд ажил, амьдралаа тун ч сайн хослуулдаг бололтой. Амралтын өдрөөр хүүтэйгээ тоглонгоо, охиноо салхилуулна. Тэрээр энэ тухайгаа, Удахгүй утаа ихсээд юун хүүхэд гаргахтай манатай болчихно, тэрнээс өмнө сайн нарлуулж авахгүй бол болохгүй гэсэн юм. Р.Мишээл

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.