Усны хувцастай Тэргүүн хатагтайн зургаас болж торгуулав

Францын Тэргүүн хатагтай Валери Триервейлерийн усны хувцастай зургийг нийтэлснийх нь төлөө тус улсын Voici, Klocer, Public сэтгүүлүүдийг 1000- 1500 еврогоор торгосон тухай АР агент лаг мэдээлжээ. Тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Триервейлер нарыг Газар дун дын тэнгисийн эрэгт амарч байхад нь авсан зургийг нийтэлсэн дээрх хэвлэлийн газруудад илүү их торгууль ногдуулах байсан хэмээн Тэргүүн хатагтай гомдоллож байгаа гэнэ. Дашрамд өгүүлэхэд, Франсуа Олланд Ерөнхийлөгчийн албаа авах үед Триервейлер улсынхаа нэрийн хуудас болох хариуцлагатай үүрэг хүлээж байгаа тухайгаа сэтгүүлчдэд ярьж, гадаад төрх, харилцаа зэрэгтээ анхаарч, үлгэрлэхээ амлаж байсан. Тэрбээр Би өмнө нь дандаа үйлдвэрийн бэлэн хувцас өмсдөг байсан. Хэзээ ч дизайнерийн загварын даашинз өмсөж байгаагүй гэж ярьсан нь нэг хэсэг хэвлэлийнхний сэдэв болж байв.

Жүжигчин Алдармаа үхэхийг хүсэж байна гэнэ

Шинэ үе продакшны эмэгтэй жүжигчдээс бие хаа зүс царайгаараа илт давуу гэж саашаагддаг жүжигчин Алдармааг танихгүй хүн байхгүй биз ээ. Тэрээр төдийлөн элдэв хов живэнд орж, хэл ам татлаад байдаггүй ч харин сүүлийн үед түүний хувийн амьдралд асуудал гарсан бололтой. Саяхан тэрээр өөрийн цахим хуудсандаа Амьдрах ямарч утга учир алга, үхмээр байна гэсэн зурвасыг өөрийн зургийн тайлбар болгон бичжээ. Энэхүү зурвас нь олон хүний гайхширалыг төрүүлж байгаа бөгөөд ялангуяа эрчүүд Ц.Алдармаагийн өмнөөс санаа зовохдоо Монголын бараг бүх эрчүүд чамайг хайрлаж байхад чи ингэж болдог юм уу, Амьдрал гэдэг сайхан бид нэг л амьдрана. Зовлон тохиолдоход жаргал бас л ээлжилж л байдаг гэх мэтчилэн сэтгэл санааг нь засчээ. Энгийн даруу гэх тодотголтой Алдармаа хөөрхөн хүүгийн ээж, халамжит гэргий гээд амьдралын сайхныг мэдэрч байгаа нэгэн. Гэвч амьдрал дандаа сайхан байдаггүй гэгчээр амьдралын олон бэрхшээлийн нэгтэй нь нүүр тулсан бололтой. Амьдралд эрүүл ухаанаар хандсанаар уйтгар гуниг, ер нь ямар ч хүндрэлийг хэтрүүлэлгүйгээр туулж чаддаг болохоор өөдрөг байгаарай гэж авьяаслаг жүжигчиндээ хүндэлж явдаг үзэгч олон нь чин сэтгэлийн үгээ үлдээж байна.

Мандухай сэцэн хатан үсээ шараар буджээ

Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд бидэнд Мандухай сэцэн хатны дүрээрээ мөнхлөгдсөн билээ. 60 насны босгыг давсан хэдий ч бидний хайртай жүжигчин Н.Сувд Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг хэмээн хайрлагдан, хүндлэгддэг. Монгол бүсгүйн намба төрхийг гайхуулан, үндэсний хувцсаараа гангарч харагддаг тэрбээр сүүлийн үед үснийхээ гоо сайханд анхаарах болжээ. Тэрбээр саяхан үснийхээ өнгийг өөрчлөн, шараар будуулсан харагдана лээ. Олны хайртай жүжигчин ийнхүү үсээ шараар будуулсныг таашаах нэгэн байхад нас намбандаа баймаар даа хэмээн сургамжлах хэсэг ч байна шүү.

Х.Мөнхбаатар, Б.Сугаржаргал нарын B сорьцын хариу  иржээ

Өнөө жилийн баяр наадмаар буюу Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд шөвгөрсөн 16 бөхийн шинжилгээний эхний сорьцын хариу наймдугаар сард гарч, хоёр бөхөөс сэргээш илэрсэн нь тогтоогдсон билээ. Сэргээшийн төрлийн бэлдмэл илэрсэн хоёр бөхийн нэрийг давтан шинжилгээгээр баталгаажсан тохиолдолд зарладаг учир өнөөдрийг хүртэл хоёр бөхийн нэр тодорхойгүй байсан юм. Тэгвэл дээрх хоёр бөхийн B сорьцын хариу өчигдөр ирж, Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал нарын A, B сорьцоос сэргээшийн төрлийн бодис илэрснийг мэдэгдсэн байна. Одоо Баяр наадмын тухай хуулийн дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо дээрх бөхчүүдийн нэрсийг албан ёсоор нийтэд зарлах ёстой. Ингээд Зохион байгуулах хороо хуралдаж, хоёр бөхөд ямар хариуцлага хүлээлгэх талаар санал гаргах ёстой. Баяр наадмын тухай хуульд лабораторийн шинжилгээгээр сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдвол давсан давааг хүчингүй болгож, тухайн бөхийн цол чимгийг хураах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах заалттай. Улсын арслан Х.Мөнхбаатарын хувьд Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд тавын даваанд улсын начин Ж.Оргил, зургаагийн даваанд аймгийн арслан Ж.Амартүвшин, долоогийн даваанд улсын начин Т.Санчирыг давж их шөвөгт үлдэн, наймын даваанд улсын заан Д.Рагчаад унажээ. Харин улсын начин Б.Сугаржаргалын хувьд тавын даваанд улсын заан Б.Соронзонболдыг давж, зургаагийн даваанд улсын арслан Г.Эрхэмбаярт өвдөг шорооджээ. Б.Марал

Нохойдоо хоёр сая евро гэрээсэлжээ

Италийн оршин суугч, өндөр настан эмэгтэй бүх өмч хөрөнгөө нохойдоо гэрээсэлжээ. Казерте хотын иргэн тэрбээр охин, зээ нарынхаа хамт амьдардаг ч хоёр байшин, хэд хэдэн эдлэн, банкинд хадгалуулсан мөнгөө Кикко хэмээх нохойдоо үлдээхээр гэрээслэл бичсэнийг өмгөөлөгч Лучия Эспозито мэдэгджээ. Италид нохой болон гэрийн тэжээмэл амьтанд өмч хөрөнгө өвлүүлэх нь хуулийн дагуу хүчин төгөлдөр биш. Тиймээс амьтанд ямар нэгэн зүйл өвлүүлэхийн тулд хувь хүн болон байгууллагыг захиран зарцуулагчаар нь заах

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.