ЕВРОПЫН СҮҮЛЧИЙН ГООНЬ ХУНТАЙЖ ХУРИМЛАВ

Люксембургийн угсаа залгамжлагч хунтайж Гийом болон Бельгийн гүнгийн хатан Стефани де Ланнуа нарын хуримыг тохиолдуулан зохион байгуулах хоёр өдрийн баяр ёслолын ажиллагаа өнөөдөр эхэллээ. Өдгөө 30 настай Гийом Европ дахь хамгийн сүүлчийн ганц бие хунтайж байсан учраас хуримын ёслолд онцгой анхаарал хандуулж байгаа аж. Баярын гол арга хэмжээ нь бямба гарагт Нотр-Дам де Люксембург сүмд болох хуримын ёслол юм. Харин өнөөдөр зуун жилийн турш тогтсон уламжлалыг эвдэн Агуу их герцогуудын ордонд бус хотын захиргааны цамхагт хуримлах ёслол болж байгаа ажээ. Хуримын ёслолд Европын бүх хаадын гэр бүл уригдсан байна, гэхдээ тэд бүгд ирэхгүй юм. Харин Бельгийн хааны гэр бүлийнхэн бүгд хүрэлцэн ирнэ. Европын хаант засаглалын сувд нь болсон Их Британийн Нэгдсэн Вант Улсыг хатан хаан хоёрдугаар Елизаветагийн бага хүү Уэссексийн гүн гэргийн хамтаар төлөөлөх ажээ. Баяр ёслол орон нутгийн цагаар 11:00 цагт хотын Театрт хүлээн авалтаар эхэлсэн байна. Хүлээн авалтад хунтайжийн лицей дунд сургуулийн найзууд мөн Гийом /1981 оны арваннэгдүгээр сард төрсөн/ болон Стефани /1984 оны хоёрдугаар сарын 18-нд мэндэлсэн/ хоёрын үеийн залуучууд бас ирэх амралтын өдрүүдэд хуримлах залуу хосууд оролцжээ. Үдээс хойш 15 цаг 30 минутын орчимд шинээр гэр бүл бологсод уламжлалын дагуу хотын захиргааны цамхагт болох хуримын ёслолд хүрэлцэн ирэх бөгөөд тэнд Стефани Люксембургийн иргэн болох ажээ. Түүнийг Люксембургийн харьяат болгох ажиллагааг түргэвчлэхийн тулд тус улсын парламент тусгай хууль баталсан байна. Баяр ёслолын эхний өдөр Агуу герцогийн ордонд тансаг хүлээн авалт хийснээр дуусна. Хуримын ёслолд зориулах зардлын ихэнхийг Люксембюргийн агуу герцог Анригийн гэр бүл гаргаж байгаа бөгөөд харин ёслолын арга хэмжээ болон аюулгүй байдлыг хангахад улсаас ердөө 350 мянган евро гаргаж байгаа ажээ. Залуу хосын бал сараа өнгөрүүлэх газрыг чандлан нууцалж байгаа юм. Гийом, Стефани нар гурван жилийн турш хамт амьдарсан бол танилцаад найман жилийг өнгөрүүлжээ. Д.Жаргал

Ерөнхий сайд өндөр өсгийтөөсөө унав

Хэт өндөр өсгийтэй гутал хүнд сайн нөлөө үзүүлдэггүй тухай эмч, мэргэжилтнүүд олон ярьдаг. Энэтхэгт айлчлал хийж байгаа Австралийн Ерөнхий сайд Жулия Гиллард үүнийг биеэр мэдэрсэн байна. Тэрээр Махатма Гандийн дурсгалын цогцолборыг үзэхээр ирэхдээ өндөр өсгийтэй гутал өмссөн байв. Ингээд хэд алхтал тэнцвэрээ алдан унаж орхиж. Унасны дараа Жулия Гиллард хурдан босч ирээд Өсгийгүй гутал өмсдөг хүмүүсийн хувьд өндөр өсгий хэцүү. Өндөр өсгийтэй гутал өмсөөд зөөлөн өвсөн дээгүүр алхан хөлөө өргөхөөр гутлын өсгий нь зоогдоод үлдчих юм гэжээ. Гэвч арай нам өсгийтэй, хөлд эвтэй өөр гутал өмсөхийг санал болгоход татгалзсан байна. Татгалзаж байгаагаа Банзлыг пүүзтэй хослуулж өмслөө гээд Австралийн загварынхан намайг уучлахгүй байх гэжээ. Жулия Гиллард үүнээс өмнө өндөр өсгийтэй гуталтай холбоотой эвгүй байдалд орж байсан түүхтэй. Энэ оны нэгдүгээр сард Австралийн уугуул иргэдийн эрхийг хамгаалагчид түүнийг нэгэн ресторанд шахан оруулсан юм. Бие хамгаалагч нар нь уурлаж хилэгнэсэн хүмүүсийн дундаас түүнийг мултлан гаргах үед Жулия гүйж яваад халтирч, өрөөсөн гутлаа гээж байжээ.

 Г.Алтан хатагтай  бүтээх үү, нураах уу

Үл хөдлөх хөрөнгөө зарж, их хэмжээний мөнгө хуримтлуулсан Г.Алтан хатагтай Надад 60 тэрбум төгрөг байгаа гэдэг мессежийг энд тэндгүй тараах болсон. Тэр ч бүү хэл хувийн банкуудад хөрөнгө оруулалт хийж, хувь эзэмших хүсэлт гаргасан ч түүнийг нь Монгол банк зөвшөөрөөгүй юм гэнэлээ. Шар нь хөдөлсөн баян эмэгтэй Бадамжунай сайдын хүргэн сахал хочит Эрдэнэбилэг гэгч нөхөртэй нийлж хувийн банк байгуулахаар зүтгэж, багагүй амжилт олоод байгаа гэнэ. Саяхан л банкинд хөрөнгө оруулалт хийхийг нь зөвшөөрөхгүй байсан Монгол банк энэ удаа түүнд бүр банк байгуулах эрх олгосон гэнэ. Г.Алтан хатагтай Бүтээн байгуулалтын банк гэдэг сүржин том нэртэй банк байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Харин түүнийг бүтээн байгуулах уу, нураах уу гэдгийг цаг хугацаа л харуулах байх даа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн дүү тайчив

УИХ-ын шинэхэн гишүүний нэг М-Си-Эс группын тэргүүн дэд Ерөнхийлөгч асан Л.Энх-Амгалан тэрээр Хөвсгөл аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан. Түүнийг нэр дэвшиж байхдаа дөрвөн нисдэг тэргээр сурталчилгааныхаа материалыг тараасан. Асар их хэмжээний мөнгө зарцуулж байж УИХ-д суудал авсан нэгэн гэж ярьдаг. Харин түүний дүү Жүжигчин Гэрэлцэцэг Мөрөөдлийн хөлөг онгоц олон ангит киноны Уянга охины дүрээр олонд танигдаж байсан бөгөөд Швед улсад нөхөр, гурван хүүхдийн хамт арав орчим жил ажиллаж, амьдарч байгаад эх орондоо эргэн иржээ. Түүний эх орондоо ирэх болсон шалтгааныг хүмүүс янз бүрээр ярьж байсан ч тэрээр нөхрөөсөө бүр мөсөн салан эх орондоо ирсэн гэнэ. Харин түүний хувьд өрх толгойлсон эмэгтэй болсон нь монголд амьдралаа авч явахад хэцүү байсан бололтой. Ах Л.Энх-Амгалангаас зуун сая төгрөг гуйж Цэлмэг тэнгэр киног бүтээж гол дүрд нь тоглосон ч тэрээр амжилт, ашиг хоёрын аль алиныг нь олсонгүй бололтой. Үүндээ гутарсандаа ч тэр үү мөнгө хэрэг болсондоо ч тэр үү өөрийн нүцгэн зургаа цахим сайтуудаар тавих болжээ. Түүний зургийг харсан зарим нь түүнийг нөхрөөсөө саллаа гэсэндээ ийм үйлдэл хийж байгаа юм байхдаа хэмээн гайхаж байгаа гэнэ.

Шакирагийн гэдэс томорчээ

2012-10-17 09:43:22 Нийтлэгдсэн: Шар мэдээ
Шакирагийн гэдэс томорчээ

Том гэдэстэй Шакира тайзнаа гарч, шүтэн бишрэгчдээ баярлууллаа. Тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж буй дуучин бүсгүй өнгөрөгч Бямба гаригийн үдэш Азербайжаны Баку хотноо тайзан дээр гарч, ая дуугаа өргөсөн байна. Өдгөө 35 настай Шакира тайзан дээр гарахаасаа өмнөхөн Хэдхэн минутын дараа бидний хүүхэд анх удаа тайзан дээр гарах гэж байна. Тодорхой хэлбэл, хөлбөмбөгийн арга хэмжээн дээр ирээд байна!Шидэт Шакгэжээ. Тайзан дээр гарч ирэхдээ Шакира том гэдэстэй хэдий ч бариу хар даашинзаар гангарч, арсан савхин хар өмд, өндөрдүү гутлыг хослуулан өмссөн байлаа. Шакира болон түүний найз залуу Жирард Пикью нар анхныхаа үрийн зулайг үнэрлэхээр тэсч ядан хүлээж байгаа билээ. Дуучин бүсгүй болон FC Барселоны хөлбөмбөгийн од, өдгөө 25 настай Пикью нар жил хагасын өмнөөс болзож эхэлсэн юм. Өнгөрөгч есдүгээр сарын 19-ний өдөр Шакира өөрийн Фейсбүүк хуудаснаа, Жирард бид хоёр удахгүй төрөх анхны хүүхдээ баяртайгаар тэсч ядан хүлээж байна хэмээн бичсэн байсан. Тэрээр хөл хүндтэйгээ зарласнаас хойш анх удаа ийнхүү тайзнаа гарч ирсэн нь энэ юм. Тоглолтын дараа тэрээр твиттертээ, Тайзан дээр гарах сайхан байна шүү. Энэ орой бид үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Шак Баку хэмээн бичсэн байна. Б.Болормаа

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.