“Макс”группийн Ерөнхийлөгч Ганбаатар АНУ-ын Кентакки мужийн дэлхийд алдартай морин тойруулгад морио уяж 200 сая төгрөгөөр хөөрөг худалдан авчээ
2012-09-11 09:42:46 Нийтлэгдсэн: Шар мэдээМонголын тэргүүн баячуудын нэг Максгруппийн Ерөнхийлөгч Ганбаатар сүүлийн үед барилгын бизнест хөл тавиад байна. Энгийн ядуу амьдралаас босч ирсэн энэ бизнесмен хотын төвд сайн газар худалдаж авч, үнэтэй тансаг оффисын байр барьж, том том дэлгүүр, худалдааны төвүүд байгуулж эхлээд байна. Арвадугаар хороололд Макс Молл нэртэй том үйлчилгээний төв байгуулсан тэрбээр дэлхийд алдартай Ramada зочид буудлын салбарыг Улаанбаатарын төвд нээж байлаа. Нийслэлийн яг төв дунд 650 мянган ам метр ашигтай талбайг эзэмшиж, 2000 гаруй ажилтантай болсон энэ зочид буудлын барилгыг барьснаас хойш тэрбээр барилгын бизнест амташсан гэнэ. Хамгийн сүүлд Сүхбаатар дүүрэг, нэгдүгээр сургуулийн урд Монгол улсын гавьяат эмч Баасанхүүгийн Болор мэлмий эмнэлгийн газрыг авч 16 давхар хоёр байшин барихаар гэрээ хийсэн нь оршин суугчдын дургүйг хүргэж эхлэх нь тэр. Дөрвөн давхар хуучны байрнуудын гэрэл цахилгаан уснаас эхлээд нарны гэрэл хүртэл хаана гэж болгоомжилсон иргэд Нийслэлийн удирдлагуудад хандан гомдол гаргаж байгаа ч өөрийн эзэмшлийн газраа арилжиж байгаа гавьяат эмч Баасанхүү, хөрөнгө мөнгөөрөө дулдуйдсан Ганбаатар захирал хоёрыг хэн ч дийлэхгүй нь тодорхой болов. Макс-ын Ганбаатар шинээр барих 16 давхар, хоёр өндөр байшингийнхаа хөрөнгө мөнгөнд анхаарал хандуулж, зураг төслийг нь француудаар гаргуулж, барилгын ажлаа эхлээд байна. Одоогоос нилээд хэдэн сарын өмнө тэрбээр Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны үйлчилгээ явуулдаг Нарны титэм үйлчилгээний төв дэх аж ахуйн нэгжүүдийн газрыг дээрэмдэж, Макс өргөө барилгаа барьж эхэлсэн гэдэг хэл аманд орооцолдож байсан ч энэ маргаан тэгсхийгээд замхарсан. Тиймээс Сүхбаатар дүүргийн иргэд хол явж заргалдаад амжилт олохгүй гэж олон хүн ярьцгааж байх юм. Монголын тэргүүн баян эрд 16 давхар, хоёр байшин барихаас үүдсэн энэ маргаанаас илүүтэйгээр Кентакки мужийн алдартай морин тойруулгад уралдаж байгаа морьд нь чухал байгаа бололтой. АНУ-д өөрийнхөө нэрээр морио уралдуулж, тусгай морьд маллагчидыг өндөр үнээр цалинжуулдаг энэ бизнесмен эрийн ажил үйлс ч өөдрөг, тэнд уралдаж байгаа морьд нь ч хурдан байгаа гэнэ. Одоогоос 10-аад жилийн өмнө Америкийн Вержинад хоёр морь худалдан авч ойрын зайн бооцоот уралдаанд хүч чадлыг нь үздэг байсан бол сүүлийн үед түүний морьд хамгийн АНУ-ын Кентакки мужийн дэлхийд алдартай морин тойруулгад өндөр бооцоотой, бас баячуудын анхаарлыг татдаг, том тэмцээнүүдэд уралдаж, түрүү байрууд хүртэж байгаа гэнэ.Макс-ын Ганбаатар АНУ-д байгаа морьдоо байн байн эргэж, Тод манлай уяач Ганхуяг, туслах адуучин Батболд тэргүүтэй хүмүүсийг Кентакки муж руу илгээж байгаа сурагтай. Түүний бага эмэгтэй дүү АНУ-д амьдардаг, америк нөхөртэй аж. Түүний хүргэ ч бас чамгүй морь сонирохдог учраас ахынхаа морины асуудлыг АНУ-д зохицуулж байдаг гэнэлээ. Тарваган малгай оёж зардаг байсан залуу дэлхийд алдартай зочид буудлын сүлжээг монголд авчирч чадсан шигээ тэрбээр олон зүйлд ахиц гаргаж чадсан. Их сургуулийн хажууд ажиллуулдаг байсан хуушуурын ТҮЦ-ээ Берлин бургерийн нэртэй зоогийн газрын сүлжээ болгон өргөжүүлж, Герман, Чехээс хуучин мебель тавилга хийж авчирдаг байсан бол Евро мебель дэлгүүр нээж чадсан Макс Ганбаатар Монгол хүн монголоор байх хэрэгтэй гэж ярьдаг. Тиймээс ч эртний эдлэлийн том том наймаанаас гар татдаггүй нэгэн. Түүнд монголын сор болсон урлагийн бүтээлүүд, түүхэн дурсгалууд хадгалагдаж байгаа бөгөөд зөвхөн ганц хөөргөө гэхэд л 200 сая төгрөгөөр үнэлж авчээ.
Америкийн телевизийн реалити шоуны од Ким Кардашиан өчигдөр Нью-Йоркт паппарацын дуранд өртөхдөө сүүлийн үед өмсөх дуртай болоод байгаа Givenchy брэндийн шинэ загварын 1695 ам.долларын үнэтэй гутлаараа гоёсон байжээ. Тэрээр сүүлийн нэг долоо хоногийн дотор энэ гутлаа гурав дахь удаагаа өмсч байгааг шар хэвлэлүүд олж харжээ. Ким Кардашиан саяхан Хавайд амрахаар очихдоо энэ гутлаас хоёр өөр өнгийг худалдан авсан аж.
Н.Номтойбаяр Тэрэлж дэх 5 одтой буудалд хуримаа хийж байна
2012-09-04 11:47:10 Нийтлэгдсэн: Шар мэдээМонголын алт компанийн захирал Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяр Тэрэлж дэх 5 одтой зочид буудалд яг одоо хуримаа хийж байна. Мандухай хэмээх бүсгүйтэй 2 жил гаран үерхэсний эцэст хуримлалаа.Түүний гэргий Мандуухай нь өмнө нь Хархорин захын боссын хүү П.Цэгцбаатар буюу топ модель Пүрэвсүрэнгийн экс амрагтай тоонот гэрт толгой холбож явсан бөгөөд тэд том болсон нэг охинтой. Ийнхүү баячуудын хүүхдүүдтэй ээлж дараалан амьдарсан Мандуухай хатагтай нөхрийнхөө амрагийн паянгаас болж бусдын хэл амнаас хол байх гэсэндээ гадаадад амрасны эцэст ийнхүү эх орондоо ирээд байна. Дашрамд дуулгахад тэрбээр саяхан нярайлсан.
Ч.Ундралын нөхөр хөтлөгч П.Анужинтай хамтран амьдарч байна
2012-09-01 11:57:36 Нийтлэгдсэн: Шар мэдээЗалуусын зүрхэнд хайр таригч асан, жүжигчин Ч.Ундралын нөхөр Hero entertainment-ийн захирал Л.Баатар, Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээр олонд танигдан, үнэлэгдэх болсон үзэсгэлэнт бүсгүй П.Анужин нар хамтран амьдарч эхэлсэн гэнэ шүү. Аль аль нь авааль эхнэр, нөхрөө орхиж, үр хүүхдээ өнчрүүлэн нэг гэрт орсон нь олон хүмүүсийн гайхлыг төрүүлэх авч тэр хэрээр хайр сэтгэл байсныг батлах мэт. Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг дээр хамтарч ажиллаж байхдаа хайр сэтгэлийн холбоотой болсон хос хоёр холливуудын алдарт жүжигчин Стивен Сигалтай хамт Ivy ресторанд хооллосон нь олны нүдэнд хамтдаа харагдсан анхны тохиолдол байсан аж. Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийг гоо үзэсгэлэн, цэгцтэй яриагаараа чимдэг хөтлөгч бүсгүй П.Анужин өмнө нь Шивээ Овоо компанийн захирал А.Эрдэнэбаттай гэрлэж байсан бол найруулагч Л.Баатар өөрөөсөө ч алдартай эхнэрээрээ овоглож явсан үе бий. Түүний анхны эхнэр бол Монголчуудын хамгийн хайртай жүжигчин, нэвтрүүлэгч, дуучин бүсгүй Ч.Ундрал билээ UNDESTEN.MN Т. Тататунга
Эмэгтэй хүний нэг зовлон бол жин нэмэх. Жин нэмэхгүй байхын тулд хүүхнүүд юугаа ч хайрлахгүй зүтгэж хортой хоргүй баахан эм залгилахаас ч буцдаггүй. Эмэгтэйчүүдийн энэ хүсэл дээр суурилсан энэ төрлийн олон бизнес байдаг бөгөөд тэдний ихэнх нь үр дүн муутай. Тухайн үед жин хаялаа эргээд таргалах магадлал өндөр байдаг. Харин хавиргаа хадуулах буюу хамгийн сүүлийн богино хавиргаа мэс заслын аргаар авахуулахаар ахиад таргалахгүй найдвартай төдийгүй бэлхүүс нарийсдагаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлийн богино хавирга нь энгийнээр хэлэхэд дороо өөхөн давхарга ихээр хуримтлуулдаг тул уг хавиргыг нь хадаад авчихаар бэлхүүсэн тус газар өөх хуримтлагдахгүй найдвартай турдаг байна. Иймээс энэ аргыг сүүлийн үеийн анагаах ухаанд өргөнөөр ашиглаж бэлхүүс нарийсгаж хүүхнүүд ч ихээр хийлгэх болжээ. Энэ аргаар манай энэ цагийн сайхан бүсгүй Э.Одгэрэл бэлхүүсээ нарийсгасан түүхтэй.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй