“Жигүүр гранд”-ын захирал Д.Баттөр гомдол хэлдэг үйлчлүүлэгчдээ халджээ
2012-08-29 10:46:53 Нийтлэгдсэн: Шар мэдээЖигүүр гранд группийн захирал Д.Баттөр өнгөрсөн баасан гаригийн орой тус компаниас нэг тэрбум орчим төгрөгөөр байр, үйлчилгээний төв худалдаж авсан иргэн Э-г зодож, гэмтээжээ. Эх сур валж Иргэн Э тус компанийн менежертэй уулзаж, байрны ордер, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ хурдан гаргуулж авах талаар яриад гарч явсан юм билээ. Гэтэл тус компанийн байрны хонгилд Д.Батт өртэй таарсан байна. Энэ үед Д.Баттөр захирал согтуу байсан бөгөөд хамгаалагч нартаа Наадахаа бариад ав. Чи их олон юм ярьдаг гэл үү. Чамайг алчихсан ч яадаг юм бэ. Тэнсэн л авна биз хэмээн хашгирч, Э-г зодсон. Хамгаалагч нар нь Э-гийн гарыг алдалж бариад, Д.Баттөр захирал өөрөө цохиж байсан гэж ярилаа. Бидний авсан мэдээллээр, тус компанийн Зайсанд барьсан Luxury Zaisan village орон сууцаас нь Э орон сууц, үйлчилгээний төвийн зориулалттай байр авсан юм байна. Ашиглалтад ороод хоёр жил болж байгаа ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарахгүй, чанарын хувьд асуудалтай байсан учраас Э менежерүүдтэй нь уулзаж гомдол хэлдэг байж. Үүнээс үүдэн хохирогчид халдсан гэнэ. Э-г зодуулсны дараа НХЭГ-ын эргүүлийн цагдаа нар хэргийн газарт очиход Д.Баттөр хамгаалагч нартайгаа гараад явсан байж. Өдгөө уг асуудлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн эх сурвалжаас лавлахад Жигүүр гранд-ын Д.Баттөр бусдын биед халдлаа гэсэн гомдол манайд ирсэн. Хэрэг бүртгэлтийн шатанд байгаа. Хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоолгохоор шүүх эмнэлэгт хандсан. Дүгнэлт нь хараахан гараагүй байна гэлээ.
Дуучин Мино найз залуцтайгаа авахуулсан зургаа фейсбүүк хуудсандаа нийтэлжээ.
С.Оюун гишүүний нөхөр “Зориг” сангийнхаа байрыг зарсан уу
2012-08-16 09:58:35 Нийтлэгдсэн: Шар мэдээЦ.Энхбаяр япончуудаас 2.5 сая доллар туучихсан хэргээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа гэнэ 1998 оны аравдугаар сарын 2-нд С.Зоригийн амь насыг балмадаар хөнөөсөн хэрэг гарч, Монголын нийгмийн цочролд оруулж байв. С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун ахынхаа журмын нөхөдтэй хамт Иргэний зориг нам байгуулж, улмаар 2000 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин, сонгогдож байлаа. Түүнээс хойш гурван удаагийн сонгуулиар УИХ-д сонгогдоод байгаа.Анх С.Оюуныг С.Зориг агсны дүү гэдгээр нь төрийн түшээгээр сонгож байсан монголчууд одоо ч энэ хаяг-аар хардаг нь нууц биш. Түүнчлэн С.Зориг агсны дурсгалд зориулан, С.Оюун нарын байгуулсан Зориг сан-д Сүхбаатарын талбайн замын урд байрлах байшинг төрөөс үнэ төлбөргүй олгож байв. Арав гаруй жил С.Зоригоор овоглогдон, хотын төвд сүндэрлэсэн уг байшин өөр хүний өмчид шилжиж буй хачирхалтай мэдээ сонсогдох болов. Тодруулбал, С.Оюун уг сангийн байрыг бусдад таван сая доллараар зарсан гэх мэдээлэл дээдсийн хүрээнхний дунд хүчтэй яригдаж байна. Шалтгаан нь түүний нөхөртэй холбоотой юм байх. С.Оюуны нөхөр Ц.Энхбаяр лицензний наймаагаар гаршсан нэгэн хэмээн бичиж, ярьдаг. Ц.Энхбаяр өдгөө япончуудаас 2.5 сая доллар туучихсан хэргээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа юм байна. Энэ их хэмжээний мөнгийг төлөхөөр Зориг сан-гийн байрыг худалдсан гэх. Уг нь тэр байшинг төр С.Оюунд биш, Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Ардчиллын алтан хараацай С.Зоригийн дурсгал, хүндэтгэлд зориулж санд нь өгсөн байдаг. Өгөхдөө,хэн нэгний өмчлөлд бус С.Зоригийн нэрэмжит сангийн үйл ажиллагааг энэ байшинд явуулж, ард түмэн түүнийг үргэлж дурсаж байхыг бодолцсон гэдэг.С.Оюун өнгөрсөн сонгуулиар намынхаа жагсаалтын эхэнд бичигдэж УИХ-д суусан. Чухамдаа ИЗ-НН-ын авсан санал нь эрх баригчид зарим нам, эвслийг хүчтэй болгохгүйн тулд хороон жижиг намуудад тараасны үр дүн хэмээн учир мэдэх хүмүүс хэлж буй. Тэр одоо сайд болохоор АН-тай ярилцаж байгаа аж. ИЗ-НН бол Зориг сан-гийн байшинтай адил дан ганц С.Оюун гэдэг хүний өмчлөлийнх бус. Сангийн байрыг худалдсан тэрээр намдаа хуваарилагдсан УИХ-ын гишүүний суудал, дээрээс нь сайд болчих санаатай яваа тэрээр олны хайрыг зөв дааж амьдрахаа мартсан бололтой. Хэрвээ С.Оюун болон түүний нөхөртэй холбогдсон дээрх асуудлууд үнэн бол хууль зөрчсөн, залилан хамтран хийсэн Төрийн түшээ төрд байх хэрэгтэй юу гэдэг асуудал сөхөгдөнө. Учир нь энэ долоо хоногт монголчууд шинэ Засгийн газраа эмхлэн байгуулахаар зэхэж байна. Энэ Засгийн газарт 2012 оны УИХ-ын сонгуулиар хоёр суудал авсан ИЗНН Байгаль орчин аялал жуучлалын яамыг авч сайдаар нь С.Оюун гишүүн томилогдох талаар саарал ордноор шуугиж байна. Өөрийн болон гэр бүлийн хүнтэй нь холбоотой таагүй мэдээлэл чих дэлсэж байгаа энэ үед Төрийн сайдаар томилох нь хэр зохимжтой вэ гэдгийг шинэ Ерөнхий сайдын болгоох асуудлын нэг болоод байна.
Олимпийн медальтан С.Ням-Очир ОУХМ П.Лхамдэгдтэй удахгүй хуримлана
2012-08-16 09:33:08 Нийтлэгдсэн: Шар мэдээЛондоны олимпийн наадмын жүдо бөхийн -73 кг-ийн жинд барилдаж, хүрэл медаль хүртэн медалийн салхийг хагалсан С.Ням-Очир эх орондоо ирсэн даруйдаа хуримын бэлтгэлдээ орсон гэнэ. Тэрбээр ОУХМ П.Лхамдэгдтэй үерхдэг бөгөөд хосууд тун удахгүй хуримлахаар зэхэж байгаа аж. Олон улс, тив дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцдог жүдогийнхоноос нэгэн сайхан хос төрж байгаад монголчууд баярлаж байна.
УЭДС-ийн захирал Г.Тунгалаг сургалтын төлбөрөө хоёр сая 200 хүртэл нэмчихээд, чадалтай нь сур хэмээжээ
2012-08-15 09:24:00 Нийтлэгдсэн: Шар мэдээЗагварын томоохон агентлагуудтай эн тэнцүү өрсөлддөг Урлах эрдэм дээд суруулийн багш, дизайнерууд урлаг, спорт, олны танил хүмүүст цорын ганц хувцас, гутал үйлдвэрлэдгээрээ алдартай. Цорын ганц, чанарлаг, дизайнлаг хувцас өмсье гэж хүсвэл Урлах эрдэм дээд сургуулийн чадварлаг дизайнеруудад ханддаг болсон нь гайхалтай юм. Гэвч энэ их бяр чадалдаа эрдсэн Урлах эрдэм дээд сургуулийн захирал Г.Тунгалаг сургалтын төлбөрөө хоёр сая 200 мянга хүртэл нэмчихээд дургүйцлээ илэрхийлсэн оюутнууддаа чадалтай, чадвартай нь сур хэмээн даналзсан байна. Хувийн хэвшлийнхэн зах зээлийн үнээ өөрсдийн дураар нэмдэг нь жам ч гэлээ улсын сургуулиудаас ч илүү өндөр өртөг тогтоож буй нь хэрээс хэтэрсэн асуудал билээ. Тийм ч болохоор оюутнууд нь Г.Тунгалаг захиралд ам муутай болжээ. 1993 оны 11-р сарын 17-ны өдөр тэр үеийн Боловсролын Яамны Сайдын коллегийн хурлын шийдвэр гарч, Урлах Эрдмийн дээд сургууль байгуулах зөвшөөрлийг албан ёсоор олгосон гэдэг. Энэ ч утгаараа Дизайн-үйлдвэрлэлийн сургалт эрхлэхээр хөгжингүй хэд хэдэн орны нэр хүндтэй сургуулиудын хөтөлбөрийг харьцуулан гурван жил шахуу судалж боловсруулан байж хичээлийн төлөвлөгөөнүүдээ гаргасан гэж ярих дуртай Г.Тунгалаг захирал хичнээн чадаж байгаа ч хэлэх үгэндээ болгоомжтой хандахгүй бол оюутнуудаа үргээж болзошгүй байна шүү.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй