Кимоногоо өмсөөд…

2012-07-26 19:41:47 Нийтлэгдсэн: Шар мэдээ
Кимоногоо өмсөөд…

Түүний твиттер хуудсанд тавигдсан сүүлийн хоёр зураг УИХ-ын гишүүн Х.Баттулга костюмаа тайлж, нүдний шилээ аваад кимоногоо өмсчээ. Монгол Улсын гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга тэрээр Олимп өмнөх өдөр их л догдолж, бие нь Улаанбаатарт ч бодол сэтгэл нь Лондонд яваа бололтой. Ямар ч байсан кимоногоо өмсөөд жүдочдынхоо захыг мушгиж сууна. Харин улс төрийн халуухан энэ нөхцөлд кимоногоо өмссөн нэг талаар УИХ-ын гишүүн асан С.Ламбаагийн тодорхойлсноор хуралдааны танхимд болохгүй байгаа нөхдийг авч шидэхэд зориулсан гэнэ шүү. Костюмтай барилдахад тохиромжгүй учраас үүнээс өөр яалтай ч билээ.

Х.Баттулга охиныхоо хуримыг Хөвсгөл далайн эрэг дээр хийж, зочдоо онгоцоор зөөнө

Монголын баян гэсэн тодотголтой эрхмүүдийг монголчууд андахгүй. Ард түмэн байтугай УИХ-ын гишүүд ч өөрсдийнхөө хэн нь хамгийн баян бэ гэдгийг тодруулж, эд хөрөнгөөрөө уралддаг болсон цаг шүү дээ. Тэгвэл УИХ-ын гишүүд дотроос хамгийн баяндаа тооцогдох болсон, ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулгын охины хурим тун удахгүй буюу Олимпийн дараахан болох гэнэ. Энэхүү хуримыг Х.Баттулга гишүүн Хөвсгөл далайн зүүн эрэг дээрх Алаг цар жуулчны бааз дээрээ хийхээр сайн өдөр, сарыг товлосон сурагтай. Шинэ засаг байгуулах нөр их ажлынхаа хажуугаар анхны бөгөөд албан ёсны гэргий Ц.Энхтуяагийнхаа хамт охиныхоо хуримын төлөвлөгөөг гаргаж, бэлтгэл ажилдаа ч орсон гэнэ. Мэдээж нийслэлээс 800 орчим км-ийн зайд орших Хөвсгөл далайн эрэг дээр охиныхоо хуримыг хийхийн тулд зочдоо хэрхэн зөөвөрлөх вэ гэдэг асуудал тулгарч таарна. Х.Баттулга гишүүний хувьд энэ нь асуудал биш юм. Харин ч сайд байх үедээ Mongolian airlines группийг хэл амтайхан байгуулалцаж байсныхаа шидийг үзэх, нөгөөтэйгүүр фоккер 50 онгоцоо хуримын зочдодоо танилцуулах, бизнес сурталчилгаа хийх давхар зорилготойгоор Хөвсгөл далайд охиныхоо хуримыг хийхээр төлөвлөсөн бололтой. Х.Баттулга гишүүн энэхүү нисэх компаниа УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Л.Болдтой хамтран байгуулсан гэх нь бий. Тодруулбал 1956 оноос эхтэй, нэр нь үл мэдэгдэх компанийн 100 хувийн хувьцааг БОДЬ ИНТЕРНЭШНЛ ХХК 2011 оны есдүгээр сард шилжүүлэн авснаар компани, хамт олон, Ан-2 маягийн агаарын хөлгийн цаашдын ашиглалтын шинэ үеийн түүх Монголиан Аэрлайнес Групп ХХК болон эхэлсэн тухай тэд өөрийн веб хуудас дээрээ тодотгосон байх юм билээ. Бодь Интенешнл ХХК бол Л.Болдын үүсгэн байгуулсан байгууллага гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Энэ утгаараа ил гарсан нь Л.Болд боловч ард нь Х.Баттулга бий гэлцдэг. Уг нисэх байгууллагын нээлтийн үеэр ч Х.Баттулга салбар хариуцсан сайд нэрийн дор очиж байсан юм. За ингээд байгуулагдсан цагаасаа л Mongolian airlines групп хэл ам дагуулж эхэлсэн дээ. Нэн түрүүнд нэрийг өмчилж авсан асуудал нь маргаан үүсгэж байв. Товчхондоо Mongolian airlines групп төрийн өмчит МИАТ Mongolian airlines ХК-ийн нэрийг хулгайн замаар авсан нь тодорхой болсон гэгдсэн юм. Х.Баттулгын компанидаа Mongolian airlines гэдэг нэрийг сонгож авсан нь МИАТ-ийн зах зээлийг булаах, цаашлаад дампууруулах гэсэн явуургүй арга гэж хэвлэлүүд дүгнэж байлаа. Энэ бодлого нь ч ойлгомжтой болж Mongolian airlines группийг олон улсад МИАТ ХК-тай андуураад эхэлчихсэн тухай тэр үеэс сонсогдож байсан юм. Олон улсын агаарын тээврийн ИАТА байгууллага 2011 оны 11 дүгээр сарын 16-нд Mongolian airlines группт олон улсын хэмжээнд агаарын тээврийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий кодыг олгожээ. Үүний дараа буюу 12 дугаар сарын 13-нд НҮБ-ын иргэний нисэхийн асуудал хариуцсан байгууллага болох Олон улсын иргэний нисэхийн ИКАО байгууллага мөн л олон улсын хэмжээнд нислэг үйлдэх эрхийн код олгосон байна. Уг нь эдгээр кодыг нэг дор шахам зэрэг авахад маш өндөр шалгуур, үйл ажиллагаа явуулсан жил зэргийг нь хардаг аж. Гэтэл Mongolian airlines группээс өмнө байгуулагдсан нислэгийн компаниуд авч чадаагүй байхад нэг л их түүхтэй болж харагдах дуртай, нэг ёсондоо бусдын түүхийг булаасан Mongolian airlines авсан нь нэрийн андууралтай холбоотой гэдгийг энэ салбарт олон жил ажилласан хүмүүс хэлдэг. Олон улсын байгууллагууд англи хэл дээр танилцуулгаар бүртгэлээ явуулдаг. Харин МИАТ буюу Монголын иргэний агаарын тээврийн компанийг англи хэлнээ хөрвүүлэхэд Mongolian airlines хэмээн орчуулагдана. Ингэхээр Х.Баттулга шинэ компанидаа Mongolian airlines гэх нэр өгсөн нь МИАТ ХК-ийн нэрийг хулгайлсан хэрэг болж таарч байгаа юм. МИАТ ХК ч энэ асуудлаар Оюуны өмчийн газарт хэдэнтээ ханджээ. Энэ дагуу Оюуны өмчийн газраас МИАТ ХК Mongolian airlines гэдэг нэрийг өмчлөх эрхгүй гэсэн тэрслүү хариултыг өгсөн гэнэ лээ. Энэ талаар Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмч, зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Э.Мягмардоржоос тодруулахад Mongolian airlines гэдэг нэрийг МИАТ ХК эзэмших эрхгүй. Барааны тэмдэгт, газар зүйн заалтын тухай хуулийн 5.1.2-т зааснаар тухайн бараа үйлчилгээг тодорхойлсон нэр байвал барааны тэмдэгтэд тооцохгүй. Өөрөөр хэлбэл талх гэдэг ерөнхий нэрийг аль нэг компани өмчлөх эрхгүй. Тэгэхээр Mongolian airlines гэдэг үг ч гэсэн аль нэгэн компанийн өмчид очих ёсгүй гэж байсан юмдаг. Уг нь Монголын иргэний агаарын тээвэр буюу МИАТ ХК энэ нэрийг 1995 онд авч, бүртгүүлсэн гэдэг. 2006 онд бүртгэлийнх нь хугацаа дууссан тул 2011 онд дахин МИАТ буюу Mongolian airlines гэдэг нэрээ сунгуулан эзэмшиж байгаа аж. Гэсэн ч Х.Баттулга Оюуны өмчийн газартай хуйвалдаж, өөрийн шинэ компанидаа МИАТ-ийн гадаад ор-чуулга болох Mongolian airlines гэдэг нэрийг хүчээр өгчээ. Ерөнхийдөө МИАТ ХК-ийг хувьчилж авч чадаагүйдээ шаралхсан ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга нэр, менежмент, мэргэжилтэн, эзэмшдэг газрыг нь булааж авахаас авахуулаад төрийн өмчит компанийг хэмлэж, мэрсэн гэж тухайн үеийн хэвлэлүүд онцолж байсан юм. Хамгийн хачирхалтай нь МИАТ-ыг хувьчилж чадаагүй тэд бусдын түүхийг гуйвуулж, байгуулагдаад жил ч болоогүй Mongolian airlines группээ 60 гаруй жилийн түүхтэй болгож харагдуулах гэсэн оролдлого хийдэг нь ажиглагддаг юм. Юутай ч Х.Баттулга гишүүний охины хурим тун удахгүй Хөвсгөл далайн зүүн эрэг дээр нижгэр болох нь ээ. Х.Баттулгын онгоцоор зорчсон зочид Алаг цар жуулчны баазад нь өдөр, шөнө дамнуулан найрлаж, амарсан шиг амраад ирэх биз ээ.

Х.Мөнхбаатар арслангийн гэргий Дондогдуламдав

Шинэ арслангаа угтаж авсан энэ жилийн баяр наадамд наадамчин олон одоо ч сэтгэл өндөр байна. Тэгэхдээ Х.Мөнхбаатар арслангийн гэргийгээс бусад нь сэтгэгдэл өндөртэй үлдсэн гэж болно. Учир нь шөвгийн дөрөв буюу наймын даваанд Д.Рагчаа гарьдад Х.Мөнхбаатар арсланг өвдөг шороодох үед Хөвсгөл нутгийн бэр хоёр хүүхдээ дагуулсаар сэтгэл гонсгор наадмын талбайг орхиж гарсан нь манай дуранд үлджээ. Тэрбээр аргагүй л арслангийн гэргий мэт ихэмсэг бөгөөд яргавар дүр төрхтэйгээр бөхчүүдийн тухалдаг индрээс хүү, охин хоёроо дагуулсаар наадмын талбайг орхисон юм. Яг л миний бөх унасан учраас би энэ наадмыг үзэхгүй гэж Гарьд магнай кинонд Дондогдулам хатан уурлаад талбайгаас явж оддог шиг дүр зураг энэ үед харагдсан гэхэд хилсдэхгүй. Мэдээж бөх хүний эхнэр болгонд нөхрөө давчихаасай гэсэн хүсэл, найдвар байдаг биз. Гэвч бөх хүн унаж л байдаг, давж л явдаг шүү дээ. Тэр болгонд заавал миний нөхөр түрүүлэх ёстой байсан юм гэсэн мэт наадмын талбайг ууртай нь аргагүй хаяж гараад байвал элдвийг ажиж суудаг наадамчин олонд тийм ч таатай сэтгэгдэл үлдээхгүй л болов уу. Даруу, эелдэг байх тусмаа нөхрийг нь хүндэлдэг бөхийн хорхойтнуудад таалагдана гэдгийг эрхбиш арслангийн гэргий ойлгодог л баймаар юм даа.

Д.Бурмаа жин нэмжээ

2012-07-24 10:05:42 Нийтлэгдсэн: Шар мэдээ
Д.Бурмаа жин нэмжээ

Ардын дууч Д.Бурмаа нөхөр болох улсын начин Б.Насандэлгэртээ бяцхан охин төрүүлж өгөөд хэдэн сар болж байгаа билээ. Бяцхан охин нь тэдний хувьд хоёр дахь үр нь юм. Бяцхан охиноо төрүүлснээс хойш багахан жин нэмсэн Д.Бурмаа баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэхийн үзэгчийн суудалд тухалж, үндэсний бөхөөр жинхэнэ амьсгалж харагдана лээ. Тэрбээр энэ өдөр энгэр нь нэлээд гарсан цэцэгтэй урт даашинз, далбагар малгай, улаан шаахайгаар гоёсон байлаа.

Ерөнхийлөгчийн хүү загвар өмсөгч боллоо

Францын экс-ерөнхийлөгчийн хүү Пьерре Саркози шаггүй DJ гэнэ. Моисей нэрээр олон улсад танигдсан тэрбээр саяхан Элисейн талбайд тоглолт хийхэд олон хүн цугласан аж. Пьерре Саркози Сан Паулу, Киев зэрэг томоохон хотуудад тоглож байсан ч эх орондоо анх удаа тоглолтоо хийсэн нь энэ байлаа. Учир нь загвар өмсөгч, дуучин Карла Брунитэй гэрлэсэн аавыгаа Ерөнхийлөгч байх үед тэрбээр Францад тоглолт хийж, нэр төр хөөцөлдөхийг хүсээгүй билээ. Пьерре Намайг ерөнхийлөгчийн хүү гэдгээр биш, юу хийж чаддагаар минь хүмүүс намайг үнэлээсэй гэж би боддог гэжээ. 26 настай Пьерре хөгжим тоглохоос гадна загварын ертөнцөд хүчээ сорихоор шийджээ. Тэрбээр Yves Saint Laurent, Lanvin, Jil Sander, Dolce and Gabbana болон Gucci зэрэг брэндийн сурталчилгаанд зургаа авахуулж байгаа гэнэ. Гэвч стилийн тухай Пьерре Стиль бол өөрийгөө илэрхийлэх нэг арга болохоос тэгтлээ автаад байх зүйл биш. Яг мөнгө шиг. Мөнгөний боол биш, эзэн болж амьдар гэдэг үг байдаг шүү дээ гэжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.