Шоу бизнесийн ертөнцийн хамгийн бат бөх, сайхан хосын нэг гэгддэг далайн дээрэмчин Жонни Депп Францын дуучин бүсгүй Ванесса Парадигаас салж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тэдний хайр дурлал, хамтын амьдрал 1998 оноос эхтэй бөгөөд өдгөө охин Лили Роуз нь 13 настай, харин хүү Жек нь есөн настай билээ. Деппийн бие төлөөлөгчийн мэдэгдснээр хосууд их л эвтэй найртайгаар хоёр тийш болж байгаа бөгөөд хүүхдүүдийнх нь хувийн амьдралд хошуу дүрэхгүй байхыг папараццичдаас хүссэн байна. Ийм олон жилийн хамтын амьдралын дараа салалтаар төгссөн шалтгаан нь Депптэй холбоотой гэнэ. Учир нь тэрээр гэр бүлийн амьдралд хүлээтэй юм шиг байхаас залхсан бөгөөд Ванесса ч түүний занг тэвчихээ байж гэрээсээ хөөсөн сурагтай. Өөр нэг эх сурвалжаар Депп Баргар сүүдэр кинонд хамт тоглосон жүжигчин Ева Гринтэй учиртай болсон юм байх. Ямартай ч тэдний салж байгаа нь л үнэн бөгөөд Депп Америкт тусдаа харш худалдан авсан байна. WORD.MN А.Одсар
Мөнхийн содон болзоог эрэлхийлж байдаг Холливуудын залуу хосууд Жастин Биебер, Селена Гомез нар энэ долоо хоногийг нисдэг тэргээр зугаалж, сонирхолтой болзоо хийж эхлүүлжээ. Хосууд нисдэг тэрэгтэйгээ Канадын үзэсгэлэнт хүрхрээнүүдийн дээгүүр нисч, цагийг зугаатай өнгөрүүлсэн байна. Сонирхолтой болзоогоо дуусгасан тэд Жастины төрөлх хот Стратфордод хүрэлцэн очсон гэнэ. Дуучин, жүжигчин Селена шинэ кинондоо тоглоод тун завгүй, харин Биебер шинэ цомгоо худалдаанд гаргах гээд ажил ихтэй байгаа хэдий ч, тэд романтик болзооныхоо цагийг тусгайлан зохицуулсан бололтой.
Тайланд улсад хүйс солих хагалгаанд орсон Ганбууш Монголдоо ирээд Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн хагалгааны хэсэгт хэвтэн эмчлүүлж байна. Түүнийг тус эмнэлэгийн их эмч Мөнхбаяр гардан эмчилж байгаа аж. Одоогоор Гамбуушийн иргэний үнэмлэх дээрх Ганболд гэсэн албан ёсны нэр солигдоогүй байгаа гэнэ. Удахгүй тэрбээр нэрээ Цацрал болгохоор шийджээ. Гамбуушийн энэ хагалгаа Монголын эмч нарын анхаарлыг их татаж байгаа билээ. Түүний эмчилгээ оёдол, шарх зэрэг нь бүрэн эдгэхэд наад зах нь хоёр сар шаардагдах гэнэ. Одоогоор хагалгаанд ороод нэг сар болж байгаа Гамбуушийн биеийн байдал сулавтар, шарх нь хавдартай байгаа аж.
Хүүхнүүд бидний цүнх байнгын л их дэлгүүр байдаг. Гутал өнгөлөгч, хэрэгтэй хэрэггүй цаас, тэмдэглэл, чек, бохь, нусны алчуур, түрийвч, гоо сайхны хэрэгсэл бүхий бяцхан сав, түлхүүрнүүд гээд л... Ямарч үед аль нэг нь хэрэг болдог болохоор алинаас нь ч хагацаж болохгүй. Ийм бодолтой явдаг бүсгүйчүүл цөөнгүй. Гагцхүү сэтгэл зүйч юмуу мэдрэмж сайтай залуу нэг л даа цүнх рүү тань харц чулуудвал таныг бүрмөсөн тодорхойлчихдог байна. Дүүрэн гамшиг Бараг л гарт тааралдсан бүхнээ хамаад цүнх рүүгээ чулуудчихдаг. Цүнхний халаас, тусгаарлалыг ялгаж тус тусад нь цэгцтэй хийнэ гэсэн ойлголт үгүй. Ийм цүнхний эзэн энгийн бөгөөд тодорхой бүхэнд дуртай. Харин дотуур тамиртай, нууцлагдмал хүнд дургүй. Хэт нарийн мэдрэмж шаардсан бүхнийг түүнээс хол байлгах хэрэгтэй. Иймэрхүү ажлаас тэр амархан залхах төдийгүй үүнээс болж ууртай, сэтгэлийн хямралтай болох магадлалтай. Тэд ямар ч асуудал байхгүй гэсэн уриатай амьдардаг. Хүнтэй танилцац, хэл амаа олохдоо хялбар салж, сарнихдаа ч амар. Тэд багтаамжтай том цүнхийг илүүд үздэг бөгөөд бүх зүйлээ түүндээ хийгээд санаа нь амардаг төдийгүй, заримыг нь ор тас мартчихдаг. Ийм цүнхний эзэн бүсгүйчүүд гадаад төрхөндөө нэлээд цаг зарцуулдаг. Тэд ажлаа сайн хийдгийн сацуу бусад зүйл, хов живэнд нэлээд цаг үрдэг. Гамшгийн эсрэг Шаардлагатай бүхэн гарынх нь дор буй. Хурц, тод өнгийн цүнх хэзээ ч сонгодоггүй зөөлөн өнгөтэй, ажил хэрэгч маягийн загварыг илүүд үздэг. Ийм цүнхний эзэн бүсгүйчүүд тайван зантай, ухаалаг. Тэд өөртөө итгэлтэй, эелдэг харьцаатай, зөв шийдвэр гаргадаг. Мөн зохион байгуулах авъяастай. Цуглуулгын цүнх Кино, жүжгийн ашиглагдсан тасалбар, үнгэгдсэн жор, ажлын төсөл, төлөвлөгөө, зүү, ашигтай зөвлөгөө бүхий сонин, сэтгүүлийн хайчилбар, ил захидал, дугтуй, зураг... Ийм цүнхний эзэд мөрөөдөмтгий, чухал ажилд дадмаг бус. Амьдралын бүх тохиолдол Энд байхгүй зүйл гэж үгүй. Нөөц нүдний шил, эмийн цуглуулга, утасны дугаар бүхий бяцхан дэвтэр, үнэртэй ус, хумс засах хэрэгслүүд. Янз бүрийн түлхүүрийн цуглуулга, зүү утас гэх мэт. Ийм их цуглуулгатай цүнх ажилсаг, туршлагатай, ухаалаг эмэгтэйг илэрхийлдэг. Зарим нь сайхан сэтгэлтэй байдаг. Ийм эмэгтэйчүүд үүргэвч маягийн хэмжээ багтаамжтай хөнгөн цүнхийг илүүд үздэг. Ажил хэрэгч загвар Цүнхэндээ тэмдэглэлийн дэвтэр, мэргэжлийн сэтгүүл, шинэ сонин, үзэг бал зэрэг зүйлс байнга авч явна. Тооны машин ч байх нь бий. Иймэрхүү зүйл агуулсан цүнхний эзэн олон төрлийн авъяастай, олон янзын зан ааштай байдаг. Тэд өөртөө итгэлтэй, хошин зангүй байдлаараа ялгардаг. Ийм эмэгтэйчүүд олон халаас, өрөөтэй цүнх сонгох дуртай байдаг гэнэ шүү.
Реалити шоуны од, сайхан бүсгүй Ким Кардашьян болон реппер Канье Уэст нарын дурлалын роман ердөө хэдхэн сар л үргэлжилж буй. Гэсэн хэдий ч хосууд хэдийн гэрлэхээр зэхэж буй талаар сураг чих дэлсэх болсон. Тэд одоогоор үнэтэй бэлгээр бие биеэ булсаар байгаа билээ. Ким л гэхэд саяхан хайртай залуугийнхээ 35 насны төрсөн өдрөөр 750 мянган долларын үнэ бүхий тансаг Lamborghini Aventador LP 700-4 бэлэглэсэн гэнэ. Энэ үед Европоор аялан тоглолт хийж явсан Канье бэлгээ шуудангаар буюу гэрийнхээ гадна зогсох бэлэгний машиныхаа зургийг хүлээн авсан байна. WORD.MN А.Одсар
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй