Сүүлийн өдрүүдэд дуучин Рианна шөнийн амьдралд хэт дурлаж, зугаа .цэнгэлээр хөөцөлдөх болсон нь ойр дотныхных нь санааг тун ихээр зовоож байгаа гэнэ. Тэрээр өдөр бүр шахуу шөнийн клубүүдээр хэсч, бор дарсанд шунах болжээ. Зарим нэг нь түүнийг оддын өвчинд хэтэрхий гүн нэрвэгдсэн хэмээн ярилцаж байгаа гэнэ. Барбадосын гүнж-ийн продюсер төдийгүй сайн найз, реппер Jay-Z болон бусад нөхөд, танилууд нь түүнийг оройтоогүй дээрээ эмнэлэгт хэвт хэмээн ятгаж байгаа аж. Сураг сонсвол Jay-Z түүнийг уухаа больж, зугаа цэнгэл хөөсөн амьдралдаа цэг тавь эсвэл чамтай хамтран ажиллахаа болъё хэмээн сүрдүүлсэн байна. Рианна эмчилгээ хийлгэхийг хүсэхгүй байгаа ч өөр сонголт байхгүй гэдгийг ойлгож байгаа гэнэ. Гэхдээ тэр өвчинөөсөө биш харин хорт хавдартай болсон Долли эмээтэйгээ аль болох цагийг өнгөрүүлэх гэж Их Британид хийх тоглолтоо цуцалсан хэмээн мэдэгдсэн билээ.
Говь-Алтайн гурван Бат-Эрдэнэ “баруун этгээдэд зорчсон нь”
2012-06-08 14:35:48 Нийтлэгдсэн: Шар мэдээЭнэхүү зургийг хэн нэг нь Нутгийн гурван Бат-Эрдэнэ баруун этгээдэд зорчсон тэмдэглэл хэмээн хошигнон нэрлэжээ. Хэрвээ Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл зохиолыг баримталж өгсөн бол нэг хором ч зүгээр байдаггүй, зэвсгийн эрдмийг чандлан эзэмшсэн Ү-Күний дүрд МУ-ын гавьяат, дуучин Ч.Бат-Эрдэнэ тохирох биз. Харин ховдог идэмхий Баажийгийн дүрд Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тохирох болов уу. Гэвч Тансан ламын дүрд Алтай констракшны захирал Х.Бат-Эрдэнэ нэг л тохирохгүй байх шиг. Эд баялаг, эхнэр, энгийн амьдралаас татгалзсан Тансан ламын дэргэд Алтай констракшны захирал Х.Бат-Эрдэнэ эдийн дээдийг эдэлж, эхнэрийн сайхныг шилдэг эр л дээ. Гэхдээ бусад хоёроосоо Улсын тодотголоор дутаад байхгүй МУ-ын Манлай уяач Х.Бат-Эрдэнэ нутгийн бөх Ж.Бат-Эрдэнийг өнгөрсөн жил Улсын гарьд цол авахад цагаан өнгийн Ланд Круйзер 200 машин бэлэглэж байсан өгөөмөр нэгэн гэдгийг мартаж болохгүй. Говь-Алтай аймгийн өөр өөр жанрын МУ-ын тодотголтой гурван Бат-Эрдэнэ орчин цагийн баруун этгээдэд зорчсон тэмдэглэлийг жинхэнэ энэ цагийн утгаар нь хийсэн бололтой. WORD.MN Ш.Хишгээ
БСШУ-ны сайдын албыг хашиж явсан Ё.Отгонбаяр сайдын олны таамгийг эвдэн Булганд нэр дэвшсэн. Өнөөдөр сонгуулийн сурталчилгааны нээлт нь болно. МАН-ын Бага хурлаас нэр дэвших эрхээ авсаны дараа баярласан сайд Булганы томчуудыг бушуухан цуглуулж танилцах уулзалт маягийн юм зохион байгуулжээ. Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, УГЗ Л.Эрдэнэбулган болон аймгийн МАН-ын хорооны баахан дарга нар ирсэн аж. Ингээд сайд нэр дэвших болсоноо албан ёсоор танилцуулсаны дараа Ж.Гүррагчаа салхи хагалж хүү минь одоо бид чамайг манай аймгийн аль сумаас гаралтай, ямар удам судартай, эцэг эх чинь хаанахын хэн гэж Булганчууддаа ярьж явах билээ хэмээн асуусанд сайд манай аав ч Дорноговийн хүн, ээж л Булганых гэж явдаг юм харин аль сумынх билээ гээд ээрээд муураад таг болжээ. Нэр дэвшигч нь нутгийн хүн биш байж магадгүй болсон тул цугласан хүмүүс Ё.Отгонбаярын гарал үүслийг тодруулах ажилд оржээ. Булганы дэлгэрэнгүй газрын зургийг авчируулаад ахмадууд нь нүдний шилээ хийж байгаад хайж гарчээ. Ярьж хэлэлцсэний эцэст нэр дэвшигчийнхээ ээжийг Хялганат тосгон хавиас гаралтай хэмээн зарлахаар тохирч харин Ё.Отгонбаяр сайдад ээжийнхээ төрсөн газрын нэрийг тодруулах үүрэг өгөөд таржээ. WORD.MN Б.Инжир
Улсын начин Сэр-Од дуучин Эрдэнэтунгалагт хайртай хэвээрээ гэнэ
2012-06-06 10:59:24 Нийтлэгдсэн: Шар мэдээДуучин Г.Эрдэнэтунгалагтай амьдрал зохиож үрийн зулай үнэрлэж явсан улсын начин Сэр-Од удаах амьдралаа зохиогоод удаж буй. Хэвлэлээр сайн муугаа дуудалцаж явсан хэдий ч залуу хүний омголон шаралхуу зан нь улсын начин Сэр-од, дуучин Г.Эрдэнэтунгалаг нарыг салахад хүргэсэн гэдэг. Саяхан улсын начин Сэр-Од нэлээд халамцсан байхдаа дотны найздаа Г.Эрдэнэтунгалагийн ээж хөгжмийн зохиолч Цэцэрлэгт хоосон нойтноороо дуудуулж явсанаа яриад би шарандаа өдий зэрэгт хүрсэн, боломжийнхоо хэрээр санасандаа хүрлээ, гэхдээ Эркатай /Г.Эрдэнэтунгалаг/ амьдарч байсан тэр үе миний амьдралын хамгийн сайхан үе байж дээ, би хэзээ ч мартаж чадахгүй юм хэмээн сэтгэлийн зовлонгоо аминчлан ярьсан гэнэ. Дуучин бүсгүйг гомдоосных нь төлөө түүнд олон хүн ам муутай байдаг. Гэтэл сэтгэл дотроо юу тээж явааг нь хүн бүр мэдэхгүй юм даа. WORD.MN Ц.Болор
Удахгүй шинэ хүнээ хүлээж авахаар зэхээд буй топ модель Д.Пүрэвсүрэн өдийг хүртэл амьдралын олон саад бэрхшээл, сайхан бүхнийг туулсаар одоо аз жаргалтай нам гүмхэн амьдарч байгаа. Түүний одоогийн найз залууг Ганбаяр гэдэг бөгөөд мөн л алтны уурхайн эзэн аж. Пүүжээг хэлье гэснээ хэлчихдэг, шударга зантай гэдэг. Тэрээр Анжелина Жоли шиг болохыг мөрөөддөг ба түүн шиг адал явдалтай хүчирхэг эмэгтэйн дүрд тоглох, Дэлхийн 7 гайхамшгийн нэг Египетийн Пирамид, Энэтхэгийн Таж Махалыг үзэхийг мөрөөддөг гэнэ. Мөн голын эрэг дээр очин усны чимээ сонсч суух дуртай бөгөөд сэтгэлийн таашаал авдаг хамгийн очих дуртай газар нь аж. Тэрээр хэн ч харсан хатуужилтай, үргэлж сэргэлэн цовоо явдаг бүсгүй. Цээжинд нь нэг юм бөглөрчихсөн үед л нулимсаа тэвчиж чаддаггүй гэнэ шүү.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй