Б.Анхбаяр: Есдүгээр сарын 1-н гэхэд Замын-Үүдийг ногоон бүс болгох зорилготой ажиллаж байна
2021-08-11 09:24:26 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг ногоон бүс болгох зорилт тавин, энэ хүрээнд тус суманд нэг өрх, нэг шинжилгээг хийсэн байна. Энэ талаар Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяраас тодрууллаа. -Замын-Үүд сум хэчнээн өрх, иргэнтэй вэ? -Замын-Үүд сум 4900 өрх, 19100 хүн амтай. Жилийн дөрвөн улиралд ажиллаж, амьдарч байгаа харьяалал нь өөр хүмүүс бий. Хилийн боомт нээлттэй энгийн үед хилээр өдөрт 5000-6000 зорчигч гардаг. Энд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг оруулбал 30-аад мянган хүний эргэлттэй байдаг. Ковидын энэ үед голдуу орон нутгийн харьяаллын иргэд байгаа байх. Замын-Үүд сумыг ногоон бүс болгох зорилтын хүрээнд долоодугаар сарын 10-19-ний хооронд 10 хоног хэсэгчилсэн хөл хорио тогтоож, нийт өрхийн 81.8 хувиас шинжилгээ авч дууслаа. Замын-Үүд сумын өвчлөл гараад байгаа таван багаас хоёр багийг улаан бүс хэмээн тусгаарлаж, хөдөлгөөнийг хязгаарлан шинжилгээнд бүрэн хамруулсан. Мөн өндөр настан, суурь өвчтэй, эмзэг бүлгийн гэх мэт зорилтот бүлгийн иргэдийн 74 хувийг шинжилгээнд хамрууллаа. -Замын-Үүд суманд ковидын нөхцөл байдал одоо ямар байна вэ? -Тавдугаар сарын 22-нд Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэн. Манай суманд тавдугаар сарын 28-наас хойш ковидын өвчлөл гарч, зургаадугаар сард 446 тохиолдол батлагдсан. Долоодугаар сарын 10-19-ний хооронд хийсэн түргэвчилсэн шинжилгээгээр 44 тохиолдол эерэг гарч, үүнээс PCR шинжилгээ хийхэд 27 хүн халдвар авсан нь батлагдсан. Харин одоо гаднаас орж ирэх хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа. Замын-Үүд суманд өдөрт100 гаруйзорчигч, 50-100 ачаа тээврийн машин ирж байна. -Гаднаас ирж байгаа хүмүүсийг сумын төв рүү нэвтрүүлж байгаа юу? -Замын-Үүд суманд өдөрт100 гаруйзорчигч, 50-100 ачаа тээврийн машин ирж байна. Жолооч нарыг сумын төв рүү нэвтрүүлэхгүйгээр сумаас 10 гаруй км-т орших Шаргын овоо хэмээх газарт дөрөвдүгээр сараас хойш тусгаарлаж байгаа. Ачааны машиныг нь сумын хүнээр бариулж оруулж байна. Дээр нь сумын төв рүү орох гарцаагүй ажилтай хүнээс түргэвчилсэн шинжилгээ авдаг. Орон нутгийн иргэдээс шинжилгээ аваад гэрт нь, гаднын иргэдийг зочид буудалд долоо хоног тусгаарлаж байна. -Замын-Үүд сумыг хэзээ ногоон бүс болгох боломж харагдаж байна вэ? -Замын-Үүд бол бусад сумаас өөр орчин. Нийт бараа эргэлтийн 70 хувь нь орж, гарч байгаа хилийн боомт учир зохицуулалт нь өөр байгаа. Бид онцгой байдал, цагдаа хууль хүчнийхэнтэй хамтран ажиллаж, есдүгээр сарын 1-нийг гэхэд өвчлөлийг бүрэн хумих зорилготой ажиллаж байна. ДЭМБ-аас өгсөн зөвлөмжөөр халдварын сүүлийн тохиолдол гарснаас хойш 28 хоног болбол ногоон бүс гэж үзнэ. Замын-Үүд суманд зургаадугаар сард 45 голомт үүссэн. 10 хоног хөл хорио тогтооход 19 голомт нь идэвхгүй болж, 5 голомт бүрэн хаагдсан. Тэгэхээр долоодугаар сарын 19-ний байдлаар 21 голомт байсан. Одоо бол 16 голомт бий. Хэдийгээр хөдөлгөөний хязгаарлалттай байгаа ч гэсэн өдөрт 100 гаруй хүн гаднаас орж ирж байна. Голдуу бизнес эрхлэгчид ачаа бараагаа авах гаалийн бүрдүүлэлт хийх ажлаар ирж байна. Мөн орон нутагт хийх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил, хилийн боомтыг шинэчлэх Хөгжлийн хөтөч гэж том төсөл хэрэгжиж байна. Үүнтэй холбоотой ирж байгаа ажиллах хүчнээс халдвар илэрч байна. Өчигдөр гэхэд халдварын дөрвөн тохиолдол илэрсэн нь бүгд зөөвөрлөгдөж ирсэн. -Замын-Үүд сум руу нэвтрэх хөдөлгөөн 24 цаг үргэлжилж байна уу? -Ачаа тээврийн болон гаднаас ирэх хөдөлгөөн 24 цаг, харин сумаас гарах хөдөлгөөнийг 22.00 цагаар хязгаарлаж байна. Замын-Үүд бол улсын хилийн том боомт учир хөдөлгөөнийг бүрэн хаах ямар ч боломжгүй. -Шинжилгээний хариу эерэг гарсан иргэдийн орон нутгийнхаа эмнэлэгт хэвтүүлж байна уу. Ямар зохицуулалт хийж байна вэ? -Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудыг харьяа орон нутаг руу нь буцааж байна. Төрийн байгууллагуудын хүн тээвэрлэх боломжтой бүх авто машиныг хуваарьт оруулж, графикийн дагуу хүн тээвэрлэж байна. Замын-Үүд суманд өөрийн харьяаллын цөөн тооны хүнийг орон нутагтаа эмчилж буй юм. Ажил хариуцан томилогдон ирж байгаа хүмүүс тодорхой хэмжээний санхүүгийн эрх мэдэлтэй ирэхгүй бол орон нутгаас Тийм шинжилгээ, оношилгоо хий! гэх зэргээр үүрэг даалгавар өгдөг. Орон нутаг шинжилгээний нэг ширхэг оношлуурыг 16-17 мянган төгрөгөөр худалдан авч байна. Улсын хилийн боомтуудад Засгийн газар, Улсын онцгой комиссоос тодорхой хэмжээний зардал тавьж өгөхгүй бол боомтын хэмжээнд ажиллах зардлыг орон нутгийн төсөв даах нь амаргүй байна. Постоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэл, хүн бүрийг онцгой, цагдаа, тагнуул, хилийн цэрэг зэрэг байгууллагатай хамтран шалгаж, хяналт тавьж ажиллаж байна. Гаднаас ирж долоо хоног тусгаарлагдах хугацаанд гадуур явахгүй байх зэрэгт маш нарийн хяналт тавьж байна. Төрийн байгууллагууд ээлжийн амралтаар яваад ирсэн албан хаагчаа өөрсдөө хянана. Магадгүй тэр хүмүүс нь тусгаарлалтын хугацаанд гадуур явж, хавьтал болбол тухайн байгууллагын дарга удирдлагад хариуцлага тооцох зэргээр дотооддоо журам гаргаад, мөрдөж байна. Тэгэхээр хувь хүний хариуцлага маш чухал байгаа юм. -Иргэд Замын-Үүдийг Хятадын Эрээн хоттой харьцуулаад шүүмжилдэг. Замын-Үүд боомтыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргасан уу? -Хүмүүс Эрээн Замын-Үүд хоёрыг харьцуулдаг, Замын-Үүд хөгжихгүй байна гэж шүүмжилдэг нь үнэн. Хөгжих боломжтой сум шүү дээ. 48 га газарт Шинэ суурьшлын бүс байгуулах хөгжлийн төлөвлөлтийг Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд захиалан хийлгэсэн. Замын-Үүд боомтоос жилд 500-600 тэрбум төгрөг Улсын төсөвт орж байна. Түүнээс орон нутагт үлддэг юм байхгүй. Замын-Үүд сум орлогоосоо аймагтаа 3-4 тэрбум төгрөг, Улсын төсөвт 500-600 тэрбум төгрөг өгдөг. Харин сумандаа цалин хөлс, үндсэн үйл ажиллагааны зардлаас бүрдэх орон нутгийн төсөв л үлддэг. Сумын төсвөөр сумыг хөгжүүлэх боломжгүй л дээ. Замын-Үүдийг бодлогоор хөгжүүлье гэвэл жилд олж байгаа орлогын 5 хувийг зарцуулбал хөгжих боломжтой. Барилгын материал, ажиллах хүч гэх мэт зардлууд нь хямд тусна. Тэр талаас нь хүмүүс харахгүй байна л даа. Эх сурвалж: gogo.mn
ФОТО: Ерөнхийлөгч Афганистанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багт одон, медаль гардуулав
2021-08-11 09:20:34 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс /ИБНАУ/-д үүрэг гүйцэтгэсэн цэргийн нэр бүхий алба хаагчдыг Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Энхийн төлөө медалиар шагнаж, баяр хүргэлээ. Зэвсэгт хүчний Хамгаалалтын ротын XII, XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ИБНАУ-д олон үндэстний Шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд АНУ болон ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгээд ирсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх монгол цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцож эх орон, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж байгааг хэллээ. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд цэргийн багууд ИБНАУ-д үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ анх удаа гадаадын цэргүүдийг нисдэг тэрэг, их бууны чиглэлээр сургаж дадлагажуулсныг онцлон тэмдэглэв. Алба хаагчдын хуримтлуулсан цэргийн хээрийн дадлага, ажиллагааны туршлага Зэвсэгт хүчний хөгжилд ихээхэн дэмжлэг болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв. Цагийн байдал болон цаг агаарын хүнд нөхцөлд ур чадвар, эр зориг, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалтаараа бусад орны цэргийн алба хаагчдад үлгэр жишээ үзүүлсэн цэрэг эрс, тэдний найдвартай ар тал, түшиг тулгуур болсон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд талархал илэрхийллээ. Шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд оролцсон цэрэг дайчдаа төлөөлж Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн ротын ахлагч, ахлах ахлагч Ш.Жамсран үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын төр, засаг, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүргийн дагуу дайчин нөхөдтэйгээ хамт иргэд, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, аюулгүй байдлыг нь хангах хариуцлагатай албаа нэр төртэй биелүүлсэндээ баяртай байгаагаа хэлэв. Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн сэтгэлзүй, биеийн тамирын офицер, ахмад Т.Билгүүн: Хамгийн сүүлийн буюу XIII ээлжинд оролцоод ирсэн. Пулемётын цэгт гарах, афган эмэгтэйчүүдийг шалгаж нэвтрүүлэх гээд эрчүүдтэй адил үүрэг гүйцэтгэж байснаараа бахархаж байна. Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тасгийн захирагч, ахлах ахлагч Г.Энхсайхан: Зургаа дахь удаагаа ажиллагаанд оролцсон. Цар тахлын улмаас хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэм мөрдөх нь бага зэрэг хүндрэлтэй байсан. Цэргийн дээд удирдлагаас медаль гардаж авсандаа баяртай байна. Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн ажиллагааны офицер, ахмад Б.Дөлгөөн: Хоёр дахь удаагаа оролцоод ирсэн. Цагийн байдал тогтворгүй, цар тахал тархсан байсан ч цэргийн баг сахилга баттай байж, хүлээсэн үүргээ биелүүлээд эх орондоо ирсэн. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн 104 дүгээр салбарын орлогч, ахлах дэслэгч М.Билгүүн: Халдлага, дайралт ихтэй, цаг агаар, цар тахлын амаргүй нөхцөлд цэргийн баг үүргээ нэр төртэй биелүүлээд ирсэндээ баяртай байна. Монгол Улс 2002 онд НҮБ-ын цэргийн ажиглагчид, 2003 оноос Ирак, ИБНАУ-д цэргийн багаа илгээсэн түүхтэй. Одоогоор Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад цэргийн баг үүрэг гүйцэтгэж байна. Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг танилцуулж байна
2021-08-10 11:30:28 Нийтлэгдсэн: Улс төр
Засгийн газраас УИХ-д Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ дахь Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос дээрх дөрвөн хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулж байна.
У.Хүрэлсүх: Уул усны тахилга, уламжлалт зан үйлийг тасралтгүй хадгалж, үрийн үрд өвлүүлэн бадрааж явах учиртай
2021-08-10 11:04:50 Нийтлэгдсэн: Улс төр
Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумын нутгийн заагт орших мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга 2021 оны наймдугаар сарын 7-ны өдөр боллоо. Тахилгын ёслолын өмнөх орой Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон аймгийн төв хийдийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурав. Орон нутгийн удирдлага, сүсэгтэн олон өөр өөрийн одонд залбирал, мөргөл үйлдсэний дараа Аргил цагаан өвгөн тууль хайлснаар одны тахилга өндөрлөв. Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед Ганжуур их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд жавдандаа суун Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа. Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв. Тэрбээр Ганжуур их хөлгөн судраас адис аван, овооны өмнө гурвантаа мэхийн ёсолж, тэнгэрт хүндэтгэл илэрхийллээ. Энэ үеэр хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Үүний дараа туульч Алтайн магтаал хайлав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Уул овооны тахилга бол байгаль дэлхийн жам ёстой зохирон, уул усаа дээдлэн ирсэн нүүдэлчин монгол түмний үнэт өв, уламжлал, соёл. Тэнгэр, газар, байгаль эхээ дээдлэн шүтэж, хайрлан хамгаалах, өгөөж хишгийг нь зүй ёсоор зөв хүртэхийн эх болсон өнө эртний сүсэг бишрэл, уул усны тахилга, уламжлалт зан үйлийг тасралтгүй уламжлан хадгалж, үндэсний өв соёл, үнэт зүйлээ үрийн үрд өвлүүлэн бадрааж явах учиртай гэв. Мөн аймаг, сумдын удирдлагууд ард иргэд, хүүхэд, залууст үндэсний соёл, түүх уламжлал, ёс заншил, нутгийнхаа тахилгат хайрхан, уул, овооны талаар мэдлэг олгох, байгаль хамгаалал, экологийн боловсролыг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх чиглэлээр чармайн ажиллахыг сануулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Сутай хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд үүрд хадгалуулахаар хүлээлгэн өгөв. Энэ удаагийн тахилгыг орон нутаг, иргэдийн хүсэлтийг харгалзан цар тахлын халдвараас сэргийлэх дэглэм, журмыг чанд мөрдөж, уламжлалт дэг жаяг, зан үйлийн дагуу зохион байгууллаа. Монгол Алтайн нурууны мөнх цаст Сутай хайрхан нь байгалийн сайхан, сүр жавхлан бүрдсэн, Алтай нутгийнхны хишиг даллага, сүсэг бишрэл, домог түүх цогцолсон Монгол орны өрнө зүгийг даан сахисан харуул хайрхан юм. Эх сурвалж:Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
М.Чинсанаа: Түймрийн утаатай холбоотойгоор иргэдийг бага насны хүүхдээ гадуур дагуулж явахгүй байхыг зөвлөж байна
2021-08-10 10:00:54 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
ОХУ-ын Якутад гарсан түймрийн утаа нийслэлийг бүрхэж, агаарын бохирдол үүсгэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаагаас зарим зүйлийг тодрууллаа. -ОХУ-д гарсан түймрийн нөхцөл байдал ямар байна вэ. Хохирлын хэмжээ гарсан уу? -Одоогийн байдлаар ОХУ-ынЯкутынбүс нутгийн Дунд Сибирт гарсан түймэр унтраагүй бөгөөд орон нутгийн иргэд болоод гал унтраах ангийнхан түймрийг унтраахаар ажиллаж байна. Наймдугаар сарын 7-ны байдлаар нийт 300 гаруй удаа түймэр гарч, 12140 км талбайг хамарсан. Түймрийг унтраахаар 5302 хүн 873 техник, тоног төхөөрөмж, агаарын хяналтын 34 онгоц, гал унтраах устай 11 онгоцтой ажиллаж байгаа мэдээлэл бий. Хохирлын хэмжээг одоогоор тогтоох боломжгүй. Түймрийгцурамд оруулж, бүр мөсөн унтраасны дараа хохирлын хэмжээг тооцдог. Мэдээж хүрээлэн буй орчин, байгалийн тэнцвэрт байдал маш их алдагдаж байгаа. Ан амьтад дайжиж, ургамлын төрөл зүйлүүд түймэрт өртөж байна. Түүнчлэн тус бүс нутагт гарсан түймрийн утаа Улаанбаатар, Увс, Завхан болон төвийн бүсийн нутгуудыг бүрхсэн. -Улаанбаатар хотын агаарын бохирдолямартүвшиндбайна вэ. Иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ? -Агаарын бохирдолд нүдэнд харагдахуйц хэмжээгээр өөрчлөлт орсон. Мөн агаарын давхаргын доогуур тоосжилт их байдаг бөгөөд энэ тоосжилтод хүүхдүүд хамгийн их өртдөг. Энэ нь нүдэнд харагдахгүй. Иймээс иргэдийг бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байхыг зөвлөж байна. Мөн хоолойгоо давс, соданы уусмалаар зайлах шаардлагатай. Зайлшгүй тохиолдолд хүүхдээ дагуулж яваа бол амны хаалтыг тогтмол зүүлгэх хэрэгтэй. Иргэд аль болох гэрээсээ гарахгүй байж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, утааны саармагжилт арилтал цонхоо онгойлгохгүй, бүр шаардлагатай бол утаа багассан үед агаар сэлгэлтийг богино хугацаанд хийх хэрэгтэй. -Түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоосон уу? -Түймрийн шалтгаан, нөхцөлийг шууд тогтоох боломжгүй. Жишээ нь, монгол орны хувьд түймрийн 90 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гардаг.Сибирийной бол маш шигүү. Энэ ойд түймэр дэгдсэн нөхцөлд хүний хүчээр унтраахад маш хүндрэлтэй. Бороо орж байж буюу байгалийн хүчээр л түймрийг унтрах боломжтой. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй