Ж.Эрхэмбаатар: Чанаргүй зээл олголтод оролцсон зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцох мэдэгдэх хуудас АТГ-аас ирүүлсэн
2022-02-25 12:06:48 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 23-ны даваа гарагт Хөгжлийн банкны удирдлагуудад зарим үүрэг чиглэл өгсөн. Тодруулбал, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг бүхэлд нь өөрчлөх, ажилдаа хариуцлагагүй хандсан, чанаргүй зээлийн ангилалд багтсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгасан билээ. Энэ дагуу Хөгжлийн банкнаас зарим арга хэмжээг авч байна. Өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж мэдээлэл хийлээ. Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар Улстөрчдийн нөлөөгөөр Хөгжлийн банкинд ажилд томилогдсон хүмүүсийн зарим нь өнөөг хүртэл ажлаа хийж байна. Чанаргүй зээл олголтод оролцсон зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцох мэдэгдэх хуудас АТГ-аас ирүүлсэн. Энэ дагуу ажлаас нь чөлөөлж байна гэлээ. Зээл олголтод оролцсон Хөгжлийн банкны зарим албан тушаалтан тухайн компанийн хувь эзэмшдэг зөрчил ч шалгалтын явцад илэрснийг Ж.Эрхэмбаатар дэд захирал дурдаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкийг алдаа, дутагдал гаргахгүй, хараат бусаар ажиллах үүрэг өгсөн. Бид бодлого, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна гэлээ. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банкинд 50 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна. Нийтэлсэн:Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Өнөөдөр болох үйл явдлууд 09.00 цагтМУИС-ийн төв байрны дугуй танхимд Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 77777727, 88090015. 80019812 09.00 цагтANCORE conference event hall-д Эрүүл мэндийн сэтгүүлчдийн эрэлт хэрэгцээ энэ цагт уулзалт болно. Утас: 99106580, 88023206 11.00 цагтТөрийн ордондХөгжлийн банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ. 11.00 цагтЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ. 11.00 цагтМонгол ньюс мэдээллийн төвд Эрэл компанийн удирдлагууд Хөгжлийн банкны зээлийн талаар мэдээлнэ. 11.00 цагтХүч спорт хороо-нд Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан шатрын тэмцээн эхэлнэ.
Токио хотын Захирагчтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна
2022-02-25 09:12:07 Нийтлэгдсэн: Улс төр Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өчигдөр тохиов. Түүхт ойн өдөр Токио хотын Захирагч Юрико Коикэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт хариу захидал илгээлээ. Захидалд Токио хотын Захирагч хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр захидалдаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, хүндэт Д.Сумъяабазар танаа Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтаж захидал илгээсэнд гүнээ талархаж байна. Токио, Улаанбаатар хотууд байгаль орчин, спорт зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн. Токио хотын зүгээс хоёр хотын найрсаг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах саналыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлье. Энэхүү санамж бичгийг энэ жилийн эцэс гэхэд байгуулахаар бэлтгэл ажлыг хангахаа мэдэгдье. Токио хот цар тахлын дараах сэргэлтийн тогтвортой хөгжлийн бодлогыг чухалчилж буй. Иймд хотын удирдлагууд тогтвортой хөгжиж буй хотуудыг дэмжиж, цар тахлын дараах сэргэлтэд туслалцаа үзүүлж байгаа. Мөн тогтвортой хөгжиж буй хотуудын сүлжээ байгуулахаар ажиллаж байна. Улаанбаатар хотыг тус эгнээнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Танд эрүүл энх, ажил хөдөлмөрийн амжилт, Улаанбаатар хотод их хөгжил цэцэглэлтийг ерөөж буйг минь хүлээн авна уу. Хүндэтгэсэн, Токио хотын Захирагч Юрико Коикэ хэмээжээ.
Украинд байгаа монгол оюутнуудыг Польш руу нэвтрүүлэх талаар хэлэлцэв
2022-02-25 09:07:39 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойког өнөөдөр хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Дэд сайд Б.Мөнхжин Украин Улсаас нутаг буцаагүй үлдсэн монгол оюутнуудын аюулгүй байдлыг хангахад тухайлбал, тэднийг Польш Улс руу нэвтрүүлэх, Шенгений визийг яаралтай горимоор олгох зэрэг асуудлаар Элчин сайдтай ярилцав.
Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн гишүүдийг хүлээн авч уулзав
2022-02-24 10:06:11 Нийтлэгдсэн: Улс төр Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн тэргүүн дэд дарга ноён Андрис Америкс, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга хатагтай Атидже Алиева-Вела тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2022.02.23) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалахлаа. Ноён Андрис Америкс Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгээс дөрвөн жилийн дараа хийж буй энэ удаагийн айлчлалаар парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг уулзалтын эхэнд чухалчлав. Энэ удаагийн айлчлалыг зохион байгуулахад Брюссель дэх Монгол Улсын Элчин сайдын яамны хамт олонд талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдах Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 14 дүгээр зөвлөлдөх уулзалтаар Европын Холбоо, Монгол Улс хоорондын түншлэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, хоёр талын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, парламент хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцоно хэмээн танилцуулав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, Монгол Улс агаарын хилээ нээгээд удаагүй байгаа энэ үед Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн гишүүд ажлын айлчлал хийж байгаад баяртай байна. Европын Холбоо манай улстай ардчилал, хүний эрх, эрх чөлөө болон чөлөөт зах зээлийн эдийн засгийг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгддэг, Монгол Улсын гуравдагч хөрш юм. Тэрбээр, бид Европын Холбоотой харилцах харилцаа, хамтын ажиллагаандаа ихээхэн ач холбогдол өгдөг. Монгол Улсын ардчилал, нийгэм, эдийн засгийн шилжилтийг дэмжин туслалцаа үзүүлж ирсэн Европын Холбоо болон түүний гишүүн орнуудад талархдагаа илэрхийлэв. Мөн Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болж, Улаанбаатар хотод Европын Холбооны Төлөөлөгчийн газар байгуулагдсан нь Монгол Улс болон Европын Холбооны харилцаанд чухал үйл явдал болсныг онцоллоо. Түүнчлэн Европын Холбооноос Монгол Улсад 2021-2027 онуудад хэрэгжүүлэх олон жилийн баримжаат хөтөлбөр батлагдаж, тэргүүлэх чиглэлээ Ногоон хөгжил, ардчилсан ба эдийн засгийн хөгжил гэж тодорхойлсонд баяртай байна. Монгол Улсын Их Хурлаас Байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах лобби бүлэг байгуулсан. Тус бүлэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Нэг тэрбум мод үндэсний хөтөлбөртэй уялдуулан ажиллах болно хэмээн танилцуулав. Талууд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмыг чухал ач холбогдолтой болохыг онцолж, хууль тогтоох дээд байгууллага, эдийн засаг, улс төр, боловсрол зэрэг сэдвээр санал солилцов. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Европын Парламентын Нарийн бичгийн дарга нарын газрын Ази, Австрали, Шинэ Зеланд Улсыг хариуцсан тасгийн дарга Ноён Никколо Риналди, Европын Парламентын Нарийн бичгийн дарга нарын газрын мэргэжилтэн Хатагтай Жоанна Роунио, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз болон албаны бусад хүмүүс байлцлаагэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй