САЛБАР ХУРАЛДААН: ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН МАШИН, ТЕХНИКИЙГ ТАТАН ГАРГАХ АЖИЛЛАГАА
2022-02-23 10:28:08 Нийтлэгдсэн: Улс төр
САЛБАР ХУРАЛДААН: ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН МАШИН, ТЕХНИКИЙГ ТАТАН ГАРГАХ АЖИЛЛАГАА Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган болж байна
Шууд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганы нээлтэд оролцож байна
2022-02-23 09:07:30 Нийтлэгдсэн: Улс төр
Шууд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганы нээлтэд оролцож байна
“Хууль тогтоох байгууллагын мэдээллийн ба олон нийтийн харилцаа, сошиал медиаг үр дүнтэй ашиглах нь" сэдэвт сургалт боллоо
2022-02-23 08:55:17 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь төсөлтэй хамтран Хууль тогтоох байгууллагын мэдээллийн ба олон нийтийн харилцаа, сошиал медиаг үр дүнтэй ашиглах нь сэдэвт сургалтыг өнөөдөр (2022.02.22) зохион байгууллаа. Хэвлэл мэдээлэл ба хэрэглэгчийн зах зээлийн өнөөгийн байдал, мэдээллийн харилцаа, цахим орчинд мэдээлэл боловсруулах, түгээх аргачлал, сошиал медиаг үр дүнтэй ашиглах зэрэг сэдвүүдийн хүрээнд Хэвлэлийн хүрээлэн төрийн бус байгууллагын багш нар хичээл заав. Хууль тогтоох байгууллагын онцлог чиг үүрэгт тохирсон мэдээллийн харилцаа, хууль тогтоох, хууль сурталчлах үйл ажиллагаанд сошиал медиаг үр дүнтэй, үр нөлөөтэй ашиглахад Улсын Их Тамгын газрын ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой тус сургалтын чиглүүлэгч, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа сургалтаас олж авсан шинэ технологи, мэдлэг мэдээллийг ажилдаа нэвтрүүлэх талаар болон байгууллагаараа нэгдсэн нэг зорилготой ажилласнаар үр дүнд хүрч, хэрэглэгч буюу иргэд үр шимийг хүртэх талаар санал бодлоо сургалтад оролцогчидтой хуваалцлаа. Сургалтад УИХ-ын Тамгын газрын ажилтнууд болон УИХ-ын даргын ажлын алба, Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн ажилтнууд, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд зэрэг 200 орчим хүн танхимаар болон цахимаар хамрагдлаагэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдөр: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явц, Газрын тос дамжуулах хоолой барих төслийн хүрээнд авах зарим арга хэмжээ, Татан буугдсан Капитал банк ХХК-д байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан гурван хүнийг цагдан хорилоо
2022-02-22 09:20:14 Нийтлэгдсэн: Улс төр
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг энэ сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлжээ. Уг саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өчигдөр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанаар: Яллагдагч Б.Чойжилжалбууд гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн үндэслэл бүхий мэдээлэл байгаа нь тогтоогдсон тул түүнд 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. Тэрбээр 2016 оны есдүгээр сараас Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан. Харин яллагдагч Х.Бат-Эрдэнэ нь гэрчийг сүрдүүлж, дарамталсан үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Х.Бат-Эрдэнэ нь Алтай констракшн компанийн захирлаар ажиллаж байна. Тус компани Хөгжлийн банкны Чанаргүй зээлдэгч-ийн ангилалд багтсан. Өнөөдрийн байдлаар прокурорын саналын дагуу: Хөгжлийн банкны Дэд захирал асан, Төсөл зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу нарыг тус тус нэг сарын хугацаагаар цагдан хориод байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй