Б.Бямбадорж: Халдвар авсан жирэмсэн эхчүүдийг тусгаарлах байранд хэвтүүлэн, хяналтад авч байна
2021-06-16 10:19:16 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Халдвартай иргэдийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүндрэл, эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн байгууллагуудад үүссэн нэмэлт ачааллыг зохицуулах чиглэлээр авч, хэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа. -Жирэмсэн эхчүүд халдвар их авч байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар болоодНОК-оосжирэмсэн эмэгтэйчүүдийн халдварын тархалтыг бууруулахчиглэлээрямаражлуудхийж байна вэ? -26 мянга гаруй жирэмсэн эх байгаа. Эдгээр эмэгтэйчүүд өчигдрөөс вакцинжуулалтын хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. 26 мянган эхээс 11109 жирэмсэн эх вакцинжуулалтад хамрагдахаар бүртгүүлсэн бөгөөд нэрсийн жагсаалтыг гарган, зохионбайгуулалтадоруулж байна. Ойрын үед бороотой, хүйтэн байгаа тул жирэмсэн эхчүүдэд дараалал үүсгэхгүйн тулд цахим хэлбэрээр цаг авч, товлосон хугацаанд ньФайзер вакциныгхийхээр дүүрэгбүрднь зохион байгуулалт хийн, ажиллаж байгаа. 13-34 долоо хоногтой жирэмсний хугацаанд вакцинжуулалтыг хийх ёстой. Хэрвээ 34-өөсдээш долоо хоногтойжирэмсэнбол төрснийхөө дараа вакцинжуулалтад хамрагдах боломжтой юм. Жирэмсэн эхковидынхалдвар авсан тохиолдолд Баянгол дүүргийнЭрүүл мэндийн төвийнудирдлагадажиллаж байгаа Үндэсний их сургуулийн тусгаарлах байранд хэвтүүлэн, мэргэжлийн эмч, сувилагч нарын хяналтад авч байна.Эмнэл зүйн шинж тэмдэг гүнзгийрч, хүчилтөрөгчийн хэрэгцээ үүссэн нөхцөлд Яармагт байрлах Эх, нярайн үндэсний төвд мэргэжлийн эмч нар эмчилгээг нь үргэлжлүүлэх зохионбайгуулалттайажиллаж байгаа. Эх, нярайн үндэсний төвд 300 ор дэлгэсэн бөгөөд нийтдээ 500 орыг ажиллуулж буй. Халдварын тархалт их байгаа буюу халдвар авсан, ойрын хавьтал олон болсон энэ нөхцөлд тандалт, хариу арга хэмжээний багийг нэмэгдүүлэх шаардлагаүүссэн. Хоногт 800-900 шинэ батлагдсан тохиолдол гарч байх үед дүүргийн хариу арга хэмжээний 56 баг 66 машинтай ажиллаж байсан. Тус багууд маань хариу нь батлагдсан иргэдэд 24 цагийн дотор хүрч ажиллан,вирусийнэм өгөх, зөвлөмж зөвлөгөө өгөх, шаардлагатай иргэдийг эмнэлэгт хүргэх ажлыгтасралтгүй зохион байгуулаад явдаг. Сүүлийн үед халдварын тохиолдол нэмэгдсэнээр багийн ачаалал нэмэгдэж, тухайн хоногтоо бүх хүнд хүрч ажиллах боломжгүй болсон. Тиймээс бид төвийн зургаан дүүрэг тусбүрднайман машин болоод нийт 48 багийг гарган, Тандалт, хариу арга хэмжээний баг дээр нэмэгдүүлж, хүчин чадлыг нь сайжрууллаа. Мөн Ерөнхий сайдынгаргасан чиглэлийн дагуу 119 лавлах утас ажиллаж байна. Тус лавлах утасны хүчин чадлыг нэмэгдүүлж,ЭМЯ-ндбайрлуулан, нэгдсэн удирдлагаар хангасан.Эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй,зовуурьихтэй, халдвар авсан иргэдэд 40 автобус гарган, явуулын байдлаар мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгөн, ажиллаж байна. Эдгээр явуулын 40 багийг хороо, дүүргээр нь хуваарилсанбөгөөдхуваарийндагуу иргэдэд хүрчүйлчилнэ. -Өрхийн эмнэлэг, эмчрүүгээзалгаж байгаа боловч альалинааснь зөвлөгөө авч чадсангүй гэхиргэдийнгомдол их байгаа. Нийслэлийн 1800-1200 лавлах утаснаас иргэдхангалттай мэдээлэл авч чадаж байна уу? -Түрүүнхэлсэнчлэн 119 дугааррууиргэд хандах ёстой. Мөн нийслэлийн төвлөрсөн лавлах 1800-1200 утсанд нийт 14 шугамыг нэмээд, дүүрэг болгондээрхуваарилсан. Нэмэлтээр эмч нарыг суулган, иргэдэд утсаар зөвлөгөө өгөх, шаардлагатай бол хариу арга хэмжээний багтай холбож өгөх ажлуудыг хийж байна. - Халдвар авсан хүмүүсийг хэвтэн эмчлүүлэхэд нэмэлтээр ор дэлгэсэн үү? -Эмнэлэгтхэвтэжэмчлүүлэхэд эмнэлгийн ор хүрэлцэхгүй байдал үүсээд байгаа. ТиймээсЭрүүл мэндийн яам,Нийслэлийн Эрүүл мэндийн газар,ХӨСҮТхамтраад нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй, гурван ээлжийгУОК-ыншуурхай штаб дээр 24 цагаар ажиллуулна.Нийслэлийн хэмжээнд ашиглаж буй 5600 орчим орыг бүртгэлд оруулж, хэвтэнэмчлүүлэхдарааллыг зохицуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. -Ковидтойтэмцсэн энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын ажилчид хүндхэн цаг үеийг туулж байна. Эмч нарын ажиллах орчин, нөхцөл, ажиллах хүчийг хэрхэн нэмэгдүүлж,хуваариланажиллаж байгаа вэ? -Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхарьяа эмнэлгийн 7700 гаруй ажилтанажилладаг. Эдгээр эмчийн 46 хувь ньковидынтусламж, үйлчилгээнд дайчлагдаад ажиллаж байна. Мөн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын үндсэн тусламж, үйлчилгээ тасралтгүй хийгдэж байгаа. Тухайлбал, ганцхан өдөрт өрхийн болон дүүргийн эмнэлэгт12-14 мянган хүн амбулаторийнүзлэг, шинжилгээ хийлгэдэг. Эдгээр үйлчилгээ болоод түргэн тусламжийн үйлчилгээ, өрхийн эргэлт,тоололт,вакцинжуулалт гээд бүх үйл ажиллагаа ердийнх шигээ үргэлжилж байна. Тэгэхээр төдий хэмжээний ачаалал нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, ачаалал 50 хувиар нэмэгджээ. Ийм нөхцөл байдалд мэдээж хүн ядарна,сульдана, мөн ажил, үүргээ гүйцэтгэж байхдаа болоод нийгмийн амьдралд оролцох үедээ халдвар авах, ойрын хавьтал болох тохиолдолихбайна. Үүнээс үүдэн хүн, хүч хүрэхгүй байх явдал гарсаар байгаа. Мэдээж бид витаминжуулах, урамшууллын системүүдийг ашиглаж байгаа ч төдийлөн хангалттай хэмжээнд хүрэхгүй байна. Зуны улиралд богино хугацаатай ч хамаагүй ээлжлүүлэн амраах, биеийг нь сэргээх ажил зайлшгүйшаардлагатай. Тэгэхээр хүн, хүчний дутагдал зайлшгүйүүснэ. Эрүүл мэндийн сайдын тушаал гараад, өнөөдөр нийтдээ 1000 гаруй резидент эмч нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээнд хамтарч ажиллан, нэлээдгүй ажлыг нугалж байгаа. Хэдий тийм боловч ачаалал төдийлөн буурч өгөхгүй л байна. Гэхдээ манай эрүүл мэндийн салбарын ажилчид өргөсөн тангарагтаа үнэнчээр, хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллаж байна. -Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт өндөр хувьтай явж байгаа. Хэдийгээр дархлаажуулалт сайн байгаа ч иргэд халдвар авсаар байна. Иргэдэд хандаж уриалга, сэрэмжлүүлэг хэлэхгүй юү? -Бид өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нааскоронавирусийн эсрэг дархлаажуулалтыг 18-аасдээш насныханд хийж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг эхлэхээс өмнө ч бид иргэдэд хэлж байсан. Дархлаажуулалтад хамрагдлаа гээд тайвширч болохгүй. ВакцинжуулалтынI, IIтунг хийлгэсэн ч амны хаалтаа зүүх, нэг дор олуулаа уулзахгүй байх, хүн хоорондын зайгаа барих, гарынхалдваргүйжүүлэлт, орчны эрүүл ахуйн дэглэм сахихыг байнга сануулсаар байсан. Энэ бол иргэний цэвэр өөрийнх нь ухамсар, соёлоос хамаарч байгаа юм. Нийгэм, эдийн засгийн хэвийн байдлыг хангахын тулдковидтойзэрэгцэн орших гэсэн хэллэгийг дэлхий дахин хэрэглэж байна. Энэ нь зайлшгүй шаардлагатай бус ажлыг хойш нь тавих буюу дэлгүүрт орлоо гэхэд олон хүнтэй бол хүлээж байгаадцөөрөхөөрнь орох, эсвэл олон хүн багширсан газраар бус, цөөн хүнтэй газраар үйлчлүүлэх гэх мэт сонголтуудыг хэлж байгаа юм. Энэ бол иргэдийн өөрсдийнх нь сонголт, хариуцлагын асуудал. Маск зүүсэн хоёр хүн хоорондоо 1-1.5 метр зайтай уулзлаа гэхэд нэг нь өвчтэй байсан ч ойрын хавьтагч болдоггүй. Өвөрмөц сэргийлэлт буюу дархлаажуулалтыг бид хийчихлээ. Бусад сэргийлэлт нь хувь хүнээсшалтгаална. Бусдыгаа, гэр бүлээ хайрлах хэрэгтэй. Сүүлийн үед хүүхдүүд халдвар их авчбайна. Хэдийгээр эрчимт эмчилгээнд орохоор хэмжээнд хүндрээгүй ч гэсэн насанд хүрэгчтэй адил архаг, суурь өвчтэй хүүхдүүд олон байгаа. Тийм хүүхдүүд халдварт өртөөд байвал хүндрэх, эрчимт эмчилгээнд орох хэмжээнд хүрнэ. Нөгөө талаар жирэмсэн эмэгтэйчүүд халдвар их авч байна. Биеийн байдлын хувьд хямрах, хүндрэх,хоёрдогчхүндрэлүүд гарах байдал ажиглагдаж байгаа учраас хайртай нэгнээ хамгаалахын тулд залуус, иргэд маань дээрх зөвлөмжийг баримтлах хэрэгтэй. Зайлшгүй шаардлагатай ажлаа хийгээд, бусдаас нь татгалз. Энэ бол тодорхой хугацааны л асуудал шүү дээ. Жил хагасын хугацаанд бид ийм байдалтай байгаа ч гэсэн тэвчих л хэрэгтэй. Дэлхий даяар тийм соёлтойгоор нийгмийнхарилцаандорж байна. Манай нийслэлчүүд ороннутгийнхандааүлгэр дуурайлал болж, ард иргэддээ уриалах,ковидтойзэрэгцэн орших зөв харилцаанд орох, дэглэмээ барих шаардлагатай байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тогтмол нислэг үйлдэх, иргэдийн солилцоог дэмжих хүсэлтээ БНСУ-ын Элчин сайдад илэрхийлжээ
2021-06-15 10:37:34 Нийтлэгдсэн: Улс төр
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өчигдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзав. Талууд хоёр улсын Иж бүрэн түншлэл-ийн харилцааг Стратегийн түншлэл-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, цар тахлын нөхцөл байдал намжмагц дээд, өндөр түвшний айлчлал, улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, КОВИД-19-ийн дараах худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов. Монгол Улс хилээ шат дараатай нээж буйтай холбогдуулан тогтмол нислэг үйлдэх, иргэдийн солилцоог дэмжих чиглэлд БНСУ-тай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахын төлөө байгааг монголын тал нотлов.
Долдугаар сарын 4-нөөс Улаанбаатар хотын дөрвөн цэгээс шинэ нисэх буудал руу автобус явуулахаар төлөвлөжээ
2021-06-15 10:11:28 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын шинэ нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсэг өргөтгөсөн хуралдаан хийж энэ сарын 11-ний өдрийн байдлаарх бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ. Ажлын хэсгийн даргаар ИНЕГ-ын Дэд дарга Б.Алтанцом ажиллаж буй. Өргөтгөсөн хурлын өмнө хил дээр хамтын ажиллагаатай гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэргийн байгууллагууд болон авиа компанийн зарим удирдлага, холбогдох мэргэжилтнүүд шинэ нисэх буудлын зарим тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, бэлтгэл ажлын явцтай танилцав. Иргэний нисэхийн үндэсний төвийн Дэд дарга Н.Мягмарсүрэнгийн танилцуулснаар ИНЕГ-аас хэрэгжүүлэх 72 ажил 89.2 , шинэ нисэх буудлыг концессын гэрээгээр удирдаж буй НУБИЭ ХХК-аас хэрэгжүүлэх 69 ажил 81, нийт гүйцэтгэл 85.1 хувьтай явж байна. Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2021 оны тавдугаар сарын 27-ны өдрийн А/61 дугаар тушаалаар 34 хүний бүрэлдэхүүнтэй Нүүлгэн шилжүүлэх удирдлагын төв-ийг байгуулаад байна. Тус төв Чингис хаан ОУНБ-д байрлан нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний нарийвчлан төслийг боловсруулж, НУБИЭ ХХК-тай тогтмол уулзалт хийж, санал солилцон хамтарч ажилласаар байгаа юм. Чингис хаан ОУНБ-ын үйл ажиллагааг 2021.07.04-ний өдөр нээхээр төлөвлөж, Монгол Улсын Улаанбаатар хот руу нисэн ирэх болон нисэн хөөрөх бүх арилжааны нислэгүүдийг Хөшигийн хөндий дэхЧингис хаан ОУНБ-д үйлдэх талаар холбогдох /NOTAM/ мэдээллийг олон улсад зарлах ажил зохион байгуулагдаад буй аж. Ингэснээр шинэ нисэх буудал бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хугацаа тодорхой болж Буянт-Ухаа ОУНБ-аас зарим ажилтныг үе шаттай шилжүүлэх ажилэхэлсэн байна. Мөн Буянт-Ухаа ОУНБ-аас Чингис хаан ОУНБ-д ирэх авто замын маршрутыг үндсэн болон нөөц хувилбараар гаргаж, батлуулах, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Скай катеринг ХХК, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК болон бусад байгууллагуудтай холбогдох уулзалтуудыг зохион байгуулан шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргаж ажиллаад байна. Түүнчлэн агаарын хөлөгт шатахуун хангамжийн болон газрын тусгай үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг нарийвчлан шалган баталгаажуулах ажлууд хийгдээд байгаа талаар ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын Нисэх буудал хариуцсан менежер Б.Ганхуяг хуралд оролцогчдод мэдээлэл өглөө. Мөн хурлын үеэр нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Ю.Бямбадорж Улаанбаатар хотоос шинэ нисэх буудал хүрэх нийтийн тээврийн төлөвлөлтийг танилцуулсан.Төлөвлөлтөөр хотын дөрвөнцэгээс шинэ нисэх буудал руу автобус явуулахтөсөл боловсруулжээ. Эх сурвалж:Иргэний нисэхийн ерөнхий газар
С.АМАРСАЙХАН: НААДМЫГ ХОЙШЛУУЛАХ, ХАЛДВАР БУУРАХГҮЙ БОЛ ЦУЦАЛСАН Ч БОЛНО
2021-06-15 10:00:09 Нийтлэгдсэн: Улс төр
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар вакцинжуулалтын явц, дархлаажуулалтын дараах өвчлөлийн эмнэлзүйн байдал, вакцины үр нөлөө, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1 дүгээр тунд хамрагдалт 91 хувь, 2 дугаар тунд хамрагдалт 77,2 хувьтай байна. ХӨСҮТ-өөс вакцины дараах эсрэг биеийн тогтоцын талаар болон вакцины үр нөлөөг судалжээ. Уг судалгаагаар вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 88 хувийг нас баралтаас, 75.4 хувийг халдвар авсан иргэдийн хүндрэлээс сэргийлж байгааг тогтоожээ. Нас баралтын гол шалтгаанд суурь өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд уушигны хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгааг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр хэллээ. Тэрээр Вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авахгүй гэж ойлгож болохгүй. Вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар дамжуулагч болох эрсдэлтэй байгааг тооцоолж халдварын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй гэв. Вакциныг үгүйсгэх зориудын гэмээр хандлага сүүлийн үед нэлээд ажиглагдах боллоо. Вакцины сайн, муугаас болоод өвчлөл нэмэгдээд байгаа зүйл огт байхгүй. Вакцин хийлгэснээр Та халдвар авах эрсдэл мэдээж эрс буурна. Вакцин хийлгэснээр халдвар авлаа гэхэд Таны өвчин амархан хүндрэхгүй байх, Таны амь нас эрсдэхгүй байх боломжтой хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Улбар шар түвшинд халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байгаа зарим аж ахуйн нэгжүүдэд хатуу хяналт тавьж ажиллахыг Шадар сайд хяналтын байгууллагуудад даалгалаа. Мөн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан элсэлтийн ерөнхий шалгалтыг эрсдэлгүй зохион байгуулахыг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо. Шадар сайд С.Амарсайхан Засгийн газар аль болох хатуу хөл хорио тогтоохгүй байх бодлого баримталж буй. Нөхцөл байдал амаргүй байгааг төрийн байгууллага, ард иргэд, аж ахуйн нэгжүүд маань ойлгож, дор бүртээ хариуцлагатай байх нь чухал. Ялангуяа нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулмааргүй байна. Халдварын тархац нэмэгдэж, эрүүл мэндийн салбар ачаалал ихсэж байгаа учраас хүн хүчийг нэмэгдүүлэх үүднээс сургууль цэцэрлэгийн эмч нарыг нэмж ажилуулах, Анагаахын их сургуулийн төгсөх курсын оюутнуудыг хүртэл дайчлахаар зохион байгуулалтыг хийж байна. Ард иргэдийн маань эрүүл мэнд, амь нас хамгийн эрхэм чухал учраас Улсын баяр наадмыг хойшлуулж болно, халдвар буурахгүй бол цуцалсан ч болно. Энэ тухай саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ гэв.
Б.Ууганбат: Орон нутаг руу иргэд түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино
2021-06-11 11:11:35 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт зургадугаар сарын 2-9-ний хооронд иргэдээс нийт 2374 дуудлага ирснээс 2155 буюу 90.77 хувьд нь амжилттай үйлчилж ажилласан байна. Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 48 буюу 2.13 хувийг эзэлжээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.36 минут байна. Мөн дээрх хугацаанд Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 202 иргэн хандаж, автомат хариулагчтай 95, оператор ажилтантай 107 иргэн холбогдон мэдээлэл авлаа. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой. 1800-1200 тусгай дугаарт иргэдээстүгээмэл ирж байгаа асуултадНийслэлийнҮйлчилгээнийнэгдсэн төвийн дарга Б.Ууганбатхариулт өглөө. -Нийслэлийн хэмжээнд хэдэн төрлийн вакцин хийж байгаа вэ? -Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд Вероцел, Спутник-V, Астразенека, Файзер гэсэн дөрвөн төрлийн вакцин хийж байна. -Файзер вакциныг ямар иргэдэд хийж байна вэ? -Сайн дурын үндсэн дээр тархвар судлалын заалтаар Файзер вакциныг зорилтот бүлгийн /архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд, хөхүүл хүүхэдтэй/ иргэдэд тавдугаар сарын 29-нөөс хийж эхэлсэн. -Файзер вакцин хийлгэх зорилтот бүлгийн иргэд зөвшөөрөл авах уу? -Эрүүл мэндийн сайдын тушаалаар зөвшөөрлийн хуудас гарсан. Иргэд тухайн дархлаажуулалтын цэг дээр байгаа эмчдээ үзүүлээд, зөвшөөрсөн тохиолдолд газар дээр нь зөвшөөрлийн хуудсыг бөглөн, дархлаажуулалтад хамрагдана. -Шинжилгээний цэгүүд зөвхөн түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Хэзээнээс ийм болсон бэ? -Зургадугаар сарын 3-наас нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэгүүд түргэвчилсэн шинжилгээ авч эхлээд байна. Зөвхөн ойрын хавьтлаас PCR-ын шинжилгээ авахаар Эрүүл мэндийн яамнаас шийдвэрлэсэн. -Хөдөө, орон нутаг руу иргэд хэрхэн зорчих вэ? -Хөдөө, орон нутаг руу иргэд тухайн аймгийнхаа онцгой комиссын шийдвэрийг үндэслэн түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино. Мөн орон нутаг руу зорчиж байгаа 0-17 насны хүүхдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал түргэвчилсэн шинжилгээ авна. -Шинжилгээний цэгүүд хаана ажиллаж байгаа вэ? -Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байгаа. Баянзүрх дүүргийн шинжилгээний цэгийн байршилд өөрчлөлт орсон. Дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байна. Үүнд: Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол /Хуучнаар Тэнгэр худалдааны төвийн гадна талбай/ Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах Номин агуулах худалдааны гадна талбай Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй