ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭД ТӨВҮҮДИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЗАРЦУУЛАХ БОДЛОГО БАРИМТЛАНА
2021-06-01 09:08:55 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт ХУД, ЧД, СХД-т, өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Тэрээр нүхэн гарц, тойрог зам, гэр хорооллын дахин төлөвлөлт, Шар хад дэд төв, орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн хэрэгжилт зэрэгтэй танилцав. Дүнжингарав худалдааны төвийн урдуур тавьсан хэвтээ тэнхлэгийн замыг Нарны замтай холбохоор хоёр байршилд нүхэн гарц хийж байна. Харин Жанжин клуб орчим дахь нүхэн гарцыг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Үүний зэрэгцээ олон улсын Нарантуул худалдааны төвийн баруун урд талын уулзварт нүхэн гарц хийнэ. Ингэснээр Нарны зам болон Намъянжугийн гудамжны ачаалал 30 орчим хувиар буурна гэж хотын удирдлагууд танилцуулав. Цаашид: - Олон улсын Нарантуул худалдааны төвийн нүхэн гарц - Зүүн дөрвөн замын уулзварыг хоёр түвшинд оруулах - 25 км гол болон туслах гудамж зам - 29 км шинэ тойрог зам - 24 км холбоос гудамж замууд тавьснаар хөдөлгөөний ачаалал 27 хувь буурах тооцоо гарчээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт:Нийслэлд 1,694 га газрыг дахин төлөвлөлтөд оруулж орон сууцжуулахаас БЗД-т 598 га газарт 24 хэсэгчилсэн талбайд 14 аж ахуйн нэгж орон сууц барьж байна. Төслийн хүрээнд 5,156 нэгж талбарын 962 нэгж талбарт газар чөлөөлсөн, нийт 4,247 айлын орон сууц ашиглалтад хүлээлгэн өгчээ. Орон сууцаа ашиглалтад орохыг хүлээж 141 өрх түр суурьшуулах орон сууцанд, 22 өрх түрээсийн байранд амьдарч байна. Шар хад дэд төв:Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шар хад дэд төвийн төлөвлөлттэй танилцлаа. Дэд төв дүүргийн 8,9,10,17,24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд 300 ортой эмнэлэг, 240 хүүхдийн цэцэрлэг, орон сууц, бусад барилга байгууламж барина. Нэгдсэн эмнэлэг гэхэд л эрүүл мэндийн үндсэн 17, төрөлжсөн 11 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм. Эмнэлэг барих хөрөнгийг 2022 оны төсөвт тусгана гэж Ерөнхий сайд хэллээ. Орлогод нийцсэн орон сууц:Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зургаан дэд төвд 10 мянган айлын холимог төлөвлөлттэй Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл хэрэгжүүлж байна. Таван га бүхий 20 эко хорооллыг таван үе шаттай барих бөгөөд 15 хувь нь халамжийн түрээсийн, 55 хувь нь түрээслээд өмчлөх орлогод нийцсэн, 30 хувь нь зах зээлийн үнээр борлуулах орон сууц юм. Тухайлбал БЗД-ийн 19 дүгээр хороонд Эрэл компани 0,16 га 20 айлын загвар орон сууц барьж, дөрвөн айлын 0,16 га газрыг орон сууцаар солихоор чөлөөлжээ. Нэг айлын газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ дунджаар 40 сая, 1м2 газар 100 мянга төгрөг. Энэ онд 2-3 өрөө орон сууцнуудыг автомашины зогсоол, ногоон байгууламжийн хамт ашиглалтад оруулах юм байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв замаа дагасан төвлөрлийг задлахын тулд Засгийн газар нийслэл хотыг дэмжихээс өөр аргагүй. Энэ хүрээнд зургаан дэд төв, цаашид 10 дэд төвийг хөгжүүлж, энд хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулах, төрийн байгууллагуудыг хотын зах руу нүүхийг дэмжинэ гэлээ. 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтыг дэд төвүүдийг хөгжүүлэх, орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж барьж, ажлын байр бий болгоход зарцуулах бодлого баримтлана. Ингэж байж төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулна гэв. Мөн Засгийн газар, яам, агентлаг, нийслэл, дүүрэг нэгдмэл бодлоготой байх ёстой гэж үздэгээ илэрхийлэв гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Гадаадад суугаа 7394 сонгогчийн 62.5 хувь нь саналаа өгөөд байна
2021-06-01 08:42:18 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө сонгуулийн хууль тогтоомжийн дагуу хэвийн үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаад улсад байгаа сонгогчийн саналыг тухайн улсынорон нутгийн цагаар07:00 цагаас 22:00 цаг хүртэлх хугацаанд авахаар заасан тул Салбар комиссуудын санал авч эхлэх болон дуусах хугацаа харилцан адилгүй байдаг онцлогтой. Үүнээс шалтгаалан санал авах ажиллагаа Улаанбаатарын цагаар 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05 цагт Бүгд Найрамдах Австрали Улсын Канберра хот дахь Салбар комисст хамгийн түрүүнд эхэлсэн бол АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комисст Улаанбаатарын цагаар мөн өдрийн 22 цагт эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж бүртгүүлэн, ажиглагчийн гэрчилгээ авсан Бодлогод залуусын хяналт ТББ-ын 4 ажиглагч, МАН-ын 15 ажиглагч, нийт 19 ажиглагч энэ удаагийн сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаанд хөндлөнгийн ажиглалт хийж байна. Харин Зөв хүн электорат эвсэлээс 12 ажиглагч бүртгүүлэх тухай хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т заасан хугацаанаас хоцроож, 2021.05.27-ны өдөр ирүүлсэн тул материалыг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн болно. Өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатарын 17:00 цагийн байдлаар гадаадад саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт7394сонгогчийн62.5хувь буюу4623сонгогч саналаа өгөөд байна. Үүнд: Анкара хот дахь Салбар комисс 18 сонгогч 51.4 хувь 2. Бангкок хот дахь Салбар комисс 29 сонгогч 80.6 хувь 3. Берлин хот дахь Салбар комисс 258 сонгогч 62.6 хувь 4. Брюссель хот дахь Салбар комисс 113 сонгогч 68.1 хувь 5. Бишкек хот дахь Салбар комисс 17 сонгогч 77.3 хувь 6. Будапешт хот дахь Салбар комисс 165 сонгогч 52.5 хувь 7. Бээжин хот дахь Салбар комисс 80 сонгогч 95.2 хувь 8. Варшав хот дахь Салбар комисс 114 сонгогч 71.7 хувь 9. Вашингтон хот дахь Салбар комисс 271 сонгогч 44.2 хувь 10. Вена хот дахь Салбар комисс 99 сонгогч 60.7 хувь 11. Вьентьян хот дахь Салбар комисс 30 сонгогч - 100 хувь 12. Гавана хот дахь Салбар комисс 20 сонгогч 83.3 хувь 13. Дели хот дахь Салбар комисс 13 сонгогч 81.3 хувь 14. Каир хот дахь Салбар комисс 13 сонгогч 72.2 хувь 15. Канберра хот дахь Салбар комисс 532 сонгогч 69.4 хувь 16. Кувейт хот дахь Салбар комисс 7 сонгогч - 100 хувь 17. Лондон хот дахь Салбар комисс 101 сонгогч - 54 хувь 18. Москва хот дахь Салбар комисс 92 сонгогч 80 хувь 19. Минск хот дахь Салбар комисс 20 сонгогч - 100 хувь 20. Нурсултан хот дахь Салбар комисс 17 сонгогч - 85 хувь 21. Оттава хот дахь Салбар комисс 35 сонгогч 51.5 хувь 22. Парис хот дахь Салбар комисс 44 сонгогч 52.4 хувь 23. Пхеньян хот дахь Салбар комисс 0 сонгогч - 0 хувь 24. Прага хот дахь Салбар комисс 79 сонгогч 37.4 хувь 25. Ром хот дахь Салбар комисс 15 сонгогч 65.2 хувь 26. Софи хот дахь Салбар комисс 18 сонгогч 75 хувь 27. Сөүл хот дахь Салбар комисс 654 сонгогч 60.7 хувь 28. Стокгольм хот дахь Салбар комисс 151 сонгогч 64.8 хувь 29. Сингапур 59 сонгогч 90.8 хувь 30. Токио хот дахь Салбар комисс 664 сонгогч 80.4 хувь 31. Ханой хот дахь Салбар комисс 25 сонгогч 92.6 хувь 32. Женев хот дахь Салбар комисс 99 сонгогч 62.3 хувь 33. Нью-Йорк хот дахь Салбар комисс 57 сонгогч 56.4 хувь 34. Истанбул хот дахь Салбар комисс 58 сонгогч 34.3 хувь 25. Сан-Франциско хот дахь Салбар комисс 172 сонгогч 36.4 хувь 26. Осака хот дахь Салбар комисс 94 сонгогч 77.7 хувь 27. Кызыл хот дахь Салбар комисс 21 сонгогч - 100 хувь 28. Улаан-Үд хот дахь Салбар комисс 82 сонгогч - 83.7 хувь 29. Эрхүү хот дахь Салбар комисс 38 сонгогч 84.4 хувь 30. Хөх хот хот дахь Салбар комисс 46 сонгогч 76.7 хувь 31. Хонгконг хот дахь Салбар комисс 23 сонгогч 100 хувь 32. Шанхай хот дахь Салбар комисс 28 сонгогч 84.8 хувь 33. Эрээн хот дахь Салбар комисс 46 сонгогч 56.1 хувь 34. Пусан хот дахь Салбар комисс 100 сонгогч 64.9 хувь 35. Манжуур хот дахь Салбар комисс 6 сонгогч 100 хувь БҮГД 4623сонгогч Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа гадаад улсын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжлэх тул санал авах ажиллагаа хамгийн сүүлд АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комисст Улаанбаатарын цагаар 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 13:00 цагт өндөрлөх юм. Эх сурвалж: Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах Төв комисс

6-р сарын 1-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 1-2-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүхэн, 2-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ХХБ-ИЙГ ЗАЛИЛСАН ЗАЛУУСЫН НЭГ ӨМНӨ НЬ ХААН БАНКИЙГ ЛУЙВАРДЖЭЭ
2021-05-31 11:22:51 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Сүхбаатар дүүргийн нутаг, Шангри-Ла төвд байрладаг Худалдаа хөгжлийн банкнаас энэ сарын 25-ны 15.00 цагийн үед хуурамч бичиг баримт ашиглан хоёр сая ам.доллар залилсан хэрэгт холбогдуулж, эрэн сурвалжилж буй дөрвөн хүний гурвыг нь цагдаагийнхан бямба гарагт саатуулжээ. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан болон цагдаагийн бусад алба хамтран 32 настай Б.Бямбадорж, 34 настай Б.Баттулга, Э.Золхүү нарыг Баянзүрх дүүргийн нутаг дахь орон сууцын хорооллын байранд бүгж байхад нь баривчилсан аж. Харин 41 настай Батсайханы Энхбаатарыг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа юм. Дээрх нэр бүхий дөрвөөс гадна өөр 3-4 хүн Худалдаа хөгжлийн банкийг луйвардах ажилд хамтран оролцсон нь тогтоогдсон бөгөөд 50 орчим настай эмэгтэй нь энэ сарын 25-нд тус арилжааны банкнаас БНХАУ-ын хөрөнгө оруулалттай барилгын компанийн хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглан уг хоёр сая ам.долларын гүйлгээ хийж, авч гарсан юм байна. Зарим мэдээллийн хэрэгслээр энэ хэрэгт холбоотой нэг хүнийг Дорнод аймгаас баривчилсан хэмээн бичсэн нь ташаа гэдгийг хэд хэдэн эх сурвалж хэллээ. Юутай ч цагдаагийнхан мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.1 сая ам.долларыг нь олж, эд мөрийн баримтаар хураан авснаас гадна Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг баривчлахдаа багахан хэсгийг нь битүүмжилж, 800 000 гаруй мянгыг нь хайж буй аж. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд зааснаар 20 саяас дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний валютын гүйлгээ хийхээр бол арилжааны банкууд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй. Хуулийн энэ заалтын хэрэгжилт сул байсных уу, эсвэл өөр ямар нэг шалтгаантайгаас болсон уу, Худалдаа хөгжлийн банкныхан нэмж валют татаад хоёр сая ам.доллар бүрдүүлэн залилагч нарт олгосон гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Үүнээс өмнө дээрх хэмжээний валют гаргуулан авах хүсэлтээ Худалдаа хөгжлийн банкныханд өгч, улмаар өнгөрсөн долоо хоногийн мягмар гаргийн 15.00 цагийн үед өөр хүмүүс явуулж авхуулсан гэнэ. Хэргийн холбогдогч дээрх нэр бүхий дөрвөн хүний нэг нь мөн л хуурамч бичиг баримт, тамга тэмдэг ашиглан ХААН банкнаас 1.4 тэрбум төгрөг луйвардсан хэрэгт холбогдсон байжээ. Өөр хэд хэдэн залилан мэхлэх гэмт хэрэгт дээрх хүмүүс шалгуулж, хэргийг нь эцэслэн шийдвэрлээгүй байхад шүүгчийн захирамжаар батлан даалтад гарчихаад дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, банкийг хохироосон явдалд дүгнэлт хийж, хаана хаанаа хяналтаа сайжруулан, хуулиа ч эргэн харах ёстой болсон мэт. Юутай ч уг хэргийг прокурорын байгууллага хянаад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас хэргийг шилжүүлэн МБА-ны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгуулж болзошгүй байна. Уг хэргийн холбогдогч нарыг Эрүүгийн хуулийн 17.3-3.3 дахь хэсгийн хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглан, зохиомол байдлыг зориуд бий болгож, зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хориод буй аж. Эх сурвалж: Өнөөдөр сонин.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийх айлчлал эхэллээ. Түүнийг тавдугаар сарын 30-ны өдөр Монгол, Оросын Алтанбулаг-Хиагт боомтоор хил нэвтрэхэд ОХУ-ын БН Буриад Улсын Соёлын сайд С.Б.Дагаева, Монгол Улстай хамтран ажиллах асуудал хариуцсан сайд Д.Ш.Чирипов нар угтан, орос заншлаар хүндэтгэл үзүүлэв. Гадаад харилцааны сайд тэргүүтэй төлөөлөгчид Хиагт боомт дээр явагдаж буй өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай танилцсаны дараагаар Хиагт хот дахь Монгол-Оросын найрамдлын музей болон Д.Сүхбаатарын нууц байр-гэр музей-тэй танилцан, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв. ОХУ-ын БН Буриад Улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч В.В.Мухин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчдийг хүндэтгэн Улаан-Үд хотноо хүндэтгэлийн зоог барьж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй