Увс аймагт тогтоосон хөл хориог VI/3-ныг хүртэл сунгалаа
2021-05-31 11:10:00 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Коронавируст халдвар КОВИД-19-ын цар тахлын идэвхтэй голомт сумдад үүссэн, халдварын эрсдэл өндөр тохиолдол буурахгүй байгаатай холбогдуулан тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах зорилгоор 2021 оны 6 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг хүртэлх хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Дээрх хугацаанд барааны зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин гоо сайхан, автомашин угаалга болон засварын төв, түүхий эдийн цэг, банкны үйл ажиллагаа, хурим найр, хурдан морины уралдааныг тус тус хориглолоо гэжУвс аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Гадаадад байгаа 7394 сонгогчийн 44.6 хувь нь саналаа өгөөд байна
2021-05-31 11:05:07 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чир үүрэг бүхий 44 Салбар комиссоос сонгогчдын санал санал авах ажиллагаа өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлж, хэвийн үргэлжилж байна. Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор БНАСАУ улсын хилээ бүрэн хаасны улмаас Пхеньян дахь Салбар комисс санал авах ажил зохион байгуулах боломжгүй болсон тухай өмнө мэдээлсэн билээ. Улаанбаатарын цагаар 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 22:00 цагийн байдлаар 44 Салбар комисст саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн 44.6 хувь буюу 3299 сонгогч саналаа өгөөд байна. Үүнд: Анкара хот дахь Салбар комисс 10 сонгогч - 28.6 хувь Бангкок хот дахь Салбар комисс 29 сонгогч 80.6 хувь Берлин хот дахь Салбар комисс 225 сонгогч 54.6 хувь Брюссель хот дахь Салбар комисс 90 сонгогч - 54.2 хувь Бишкек хот дахь Салбар комисс 17 сонгогч 77.3 хувь Будапешт хот дахь Салбар комисс 95 сонгогч 30.3 хувь Бээжин хот дахь Салбар комисс 70 сонгогч 83.3 хувь Варшав хот дахь Салбар комисс 76 сонгогч 47.8 хувь Вашингтон хот дахь Салбар комисс 30 сонгогч 4.9 хувь Вена хот дахь Салбар комисс 69 сонгогч 42.3 хувь Вьентьян хот дахь Салбар комисс 30 сонгогч - 100 хувь Гавана хот дахь Салбар комисс 16 сонгогч 66.7 хувь Дели хот дахь Салбар комисс 9 сонгогч 56.3 хувь Каир хот дахь Салбар комисс 13 сонгогч 72.2 хувь Канберра хот дахь Салбар комисс 505 сонгогч 65.8 хувь Кувейт хот дахь Салбар комисс 7 сонгогч - 100 хувь Лондон хот дахь Салбар комисс 54 сонгогч - 28.9 хувь Москва хот дахь Салбар комисс 69 сонгогч - 60 хувь Минск хот дахь Салбар комисс 18 сонгогч - 90 хувь Нурсултан хот дахь Салбар комисс 15 сонгогч - 75 хувь Оттава хот дахь Салбар комисс 14 сонгогч - 20.6 хувь Парис хот дахь Салбар комисс 37 сонгогч - 44 хувь Пхеньян хот дахь Салбар комисс 0 сонгогч - 0 хувь Прага хот дахь Салбар комисс 59 сонгогч - 28 хувь Ром хот дахь Салбар комисс 9 сонгогч 39.1 хувь Софи хот дахь Салбар комисс 15 сонгогч 62.5 хувь Сөүл хот дахь Салбар комисс 521 сонгогч 48.4 хувь Стокгольм хот дахь Салбар комисс 108 сонгогч 46.4 хувь Сингапур 40 сонгогч 61.5 хувь Токио хот дахь Салбар комисс 533 сонгогч 64.3 хувь Ханой хот дахь Салбар комисс 25 сонгогч 92.6 хувь Женев хот дахь Салбар комисс 81 сонгогч 50.9 хувь Нью-Йорк хот дахь Салбар комисс 12 сонгогч 11.9 хувь Истанбул хот дахь Салбар комисс 37 сонгогч 21.9 хувь Сан-Франциско хот дахь Салбар комисс 6 сонгогч - 1.3 хувь Осака хот дахь Салбар комисс 81 сонгогч 66.9 хувь Кызыл хот дахь Салбар комисс 21 сонгогч - 100 хувь Улаан-Үд хот дахь Салбар комисс 47 сонгогч - 48 хувь Эрхүү хот дахь Салбар комисс 33 сонгогч 73.3 хувь Хөх хот хот дахь Салбар комисс 20 сонгогч 33.3 хувь Хонгконг хот дахь Салбар комисс 16 сонгогч 69.6 хувь Шанхай хот дахь Салбар комисс 18 сонгогч 54.5 хувь Эрээн хот дахь Салбар комисс 34 сонгогч 41.5 хувь Пусан хот дахь Салбар комисс 79 сонгогч 51.3 хувь Манжуур хот дахь Салбар комисс 6 сонгогч 100 хувь Нийт саналаа өгсөн 3299 сонгогч Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа хотын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Эх сурвалж: Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах Төв комисс
Х.Баттулга: Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 27.2 хувиар бууруулах амлалтаа ахиулсан
2021-05-31 10:45:47 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр БНСУ-ын Сөүл хотноо нээлтээ хийсэн Ногоон өсөлт ба Дэлхийн зорилт 2030 хөтөлбөрийн төлөөх түншлэл-ийн Сөүлийн дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцож, үг хэллээ. Тэрбээр Дэлхийн улс орон бүр цар тахалтай тэмцэж буй энэ хүнд үед энэхүү чухал ач холбогдолтой хурлыг цахимаар зохион байгуулж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газарт талархал илэрхийлье. Сүүлийн жилүүдэд бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгалийн доройтлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах талаар маш олон удаа хэлэлцэж, олон үүрэг амлалт хүлээсэн. Харамсалтай нь тэдгээрийн хэрэгжилт, бодит үр дүн тун чамлалттай байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгийн орнуудын нэг. Сүүлийн хорь гаруй жилд цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж 2 дахин ихсэж, тэдгээрээс үүдсэн эдийн засгийн хохирол нэмэгдсээр байна. Байгаль орчноо хамгаалах болон эдийн засгийн хамгийн оновчтой шийдэл нь энэхүү сэргээгдэх эрчим хүчний сүлжээ юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарах хор хохирол, байгалийн аюулт үзэгдэл, гамшигаас сэргийлэхийн тулд бид дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлах ёстой. Энэ нь эх дэлхийгээ хамгаалах хамгийн энгийн хэрэгжүүлж болох арга хэмжээ юм. Парисын хэлэлцээр-ийн дагуу улс орон бүр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Монгол Улсын хувьд үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 27.2 хувиар бууруулахаар амлалтаа ахиулсан. Дэлхий даяар байгальд ээлтэй Ногоон технологийн шилжилтийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар улам эрчимжүүлэх шаардлагатай байна. Тийм ч учраас миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан ОХУ-ын Владивосток хотод Дорнын эдийн засгийн чуулган дээр ногоон технологийн нэг болох сэргээгдэх эрчим хүчний Зүүн Хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах санаачлагыг бодит ажил хэрэг болгох тодорхой саналыг дэвшүүлсэн билээ. Жилийн 270 хоногт нь нартай цэлмэг байдаг Монголын говь нутаг нь нарны эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд Сахарын цөлийн дараа хоёрдугаарт ордог. Тэгэхээр энэ арвин нөөцөө ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, улирлын болон цагийн бүсийн зөрүүнээс үүдэн Өмнөд Солонгос зэрэг улсуудын оргил цагийн ачааллын хөнгөвчлөх, түүнээс гадна хураагуурын үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой. Байгаль орчноо хамгаалах болон эдийн засгийн хамгийн оновчтой шийдэл нь энэхүү сэргээгдэх эрчим хүчний сүлжээ юм. Цаг хугацаа, уур амьсгалын өөрчлөлт та биднийг хүлээхгүй ээ. Улс орон бүр цар тахлыг хохирол багатай даван туулахын зэрэгцээ цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг байгаль орчинд хал багатай, ногоон хэв загварт шилжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ шийдэмгий, дорвитой, бодит ажлуудаар эхэлж, үр дүнд хүргэхийг уриалья гэж хэллээ.
Сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг шийдэхэд Ерөнхий сайд дэмжлэг үзүүлнэ
2021-05-31 10:39:29 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Нарантуул болон Зүүн дөрвөн замын уулзварыг хоёр түвшний болгож байж замын ачааллыг бууруулна, мөн LRT явна. Нарантуул нь хүнсний ложистикийн сүлжээний төв болсон учраас дэд төвүүд рүү тараан байрлуулах боломжтой. Үүнээс гадна хөдөө, орон нутгийн бүх тээврийн хэрэгсэл Нарантуул зах дээр төвлөрдөг. Иймээс баруун болон зүүн бүс рүү шилжүүлэх менежмент хийж байгаа. Өдөрт 300 гаруй машин хөдөө, орон нутаг руу тээвэр хийх гэж ачаагаа цуглуулдаг. Үүнийг дагаад 10 мянга гаруй машин ирж, ачаагаа өгдөг. Авто худалдааны төвд баруун бүсийн ложистикийн төвийг байгуулах боломжтой. Зүүн бүсийг Налайх руу шилжүүлснээр ачааллыг бууруулж болно. Улаанбаатарын 13 мянган хүнсний дэлгүүрийн гол түгээлтийн цэг нь энд байдаг учраас хотын хамгийн өндөр ачаалалтай бүс. Хэвтээ болон босоо чиглэлийн зам хийгдсэнээр ачаалал 33 хувиар буурна. Мөн нийтийн тээвэр хөгжүүлэх боломж бүрдэнэ. Манай авто замын сүлжээний даац 320 мянган машин. Гэтэл одоо 130 мянгаар хэтэрчихээд байгаа хэмээн танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар авто замын сүлжээний 78 хувь нь өндөр ачаалалтай буюу түгжрэлтэй байна гэдгийг хэлсэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үүнийг шат дараатай, урт хугацаанд төлөвлөж, шийдэх хэрэгтэй гэсэн юм. Мөн Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд 26 дугаар хороо Улаанбаатар хотын хамгийн том, хамгийн их буюу 32 мянган хүнтэй хороо. 18 хүртэлх насны 11 мянган хүүхэд бий. Замын эсрэг талын 25 дугаар хороо 7000 хүүхэдтэй. Нийт 18 мянган хүүхдэд улсын сургууль, цэцэрлэг нэг ч байхгүй. Сургууль, цэцэрлэг барих гэхээр газар олддоггүй. Байгаа газар нь төрийн байгууллага оффис, ажилчдын орон сууц барих гэдэг хэмээн танилцуулж, энэ асуудлаар хууль өргөн барих гэж байгаагаа хэлж байлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ чиглэлд анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийлээд Улаанбаатар хотын нэгдсэн стандарт тогтоох ёстой. Хотын түвшинд газрын асуудлыг шийдэж чадахгүй бол УИХ-ын түвшинд хуульчлах хэрэгтэй болно. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар газрын асуудлыг оруулж ирээрэй гэсэн бол Хотын дарга Нэг хот нэг стандарт бодлогын бичиг баримт Засаг даргын зөвлөлийн хурлаар батлагдаад байгааг хэллээ. Үүний дараа Баянзүрх дүүргийн 12 дугаар хороон дээр ажилласан. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан энэ үеэр Баянзүрх дүүргийн хүүхдүүдэд номын сан байдаггүй. Зүгээр нэг тохижилт хийлгүй, номын сантай баймаар байна гэдэг санал, санаачилга гаргаж байлаа. Тэрбээр үргэлжлүүлэн 12 дугаар хороог Д.Сүхбаатар жанжны нэрэмжит болгосон. Жанжны төрсөн гэрийн буйр энд байдаг. Энэ жил дүүргийн төсвөөс 500 сая төгрөг гаргаж, тохижилтын ажил хийхээр төлөвлөж байгаа хэмээн ярилаа. Улаанбаатар хотын хэмжээнд түүхийн дурсгалт 70 газар байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын сайдтай Хотын дарга ярьж, түүхэн дурсгалт газрууддаа анхаарал хандуулах хэрэгтэй байна гэлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ШУУД: ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР НАР БЗД-Т АЖИЛЛАЖ БАЙНА
2021-05-31 10:34:23 Нийтлэгдсэн: Улс төрСурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй