Монгол иргэд Перу улс руу визгүй зорчих хэлэлцээр байгуулагдлаа

Монгол Улс Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр-ийг 2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр Бээжин хотноо байгуулав. Хэлэлцээрт талуудыг төлөөлж Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Луис Кесада нар гарын үсэг зурав. ЭнэхүүХэлэлцээр-ийн дагуу энгийн паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байна. Монгол Улс Бүгд Найрамдах Перу Улстай 1997 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

ХОВД АЙМГИЙН ИРГЭД БОЛОВСРОЛ, БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ЗААЛТУУДЫГ ОНЦОЛЛОО

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.05.26/ Ховд аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тэрбээр уулзалтын эхэндАрд түмнийхээ итгэлийг авч Ерөнхийлөгч болвол эхлүүлсэн олон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, монгол айл бүр ажил орлоготой, амар түвшин амьдрах нийгэм, эдийн засгийн таатай орчин бүрдүүлнэ хэмээн онцолсон. Үргэлжлүүлэн шударга бусын хонгилыг нурааж, ардаа алагчилдаггүй, авлигаас ангид шударга төрийг цогцлоох ёстой. Парламентын засаглалыг төгөлдөршүүлэх хараат бус шүүхийн тогтолцоог бий болгох, хүний эрх, эрх чөлөөг хангах, ардчиллыг бэхжүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг тодотголоо. Хуулийн гадуур, хулгайн замаар алдагдсан орд баялгууд, улсын үйлдвэрүүдээ Монголын төр, ард түмэндээ эргүүлэн авч, үр шимийг нь иргэн бүрдээ тэгш, шударга хуваарилах бодлогоо тодорхойллоо. ҮАБЗ-ийн гишүүдийн дундах үл ойлголцол арилж, төрийн хар хайрцагны бодлого батжина. Төрийн тэргүүн бол сөрөг хүчин биш. Дэмждэг, зөвлөдөг, хамтардаг, бурууг сануулж, сэрэмжлүүлж байх үүрэгтэй субьект. Ерөнхийлөгч сөрөг хүчний байр суурь, хувийн үзэмжээр асуудалд хандаж, гацааж, түгждэг биш төрийн бодлого нэг цонх, нэгдмэл байдлаар хэрэгжих учиртай. Ерөнхийлөгч нь УИХ, Ерөнхий сайдтай эв эеийг сахиж, хүчээ нэгтгэж байж цар тахлын хүнд үеийг гарз хохирол багатай даван туулах, улс орны өмнө тулгамдсан бэрхшээл, сорилтыг шийдэх, том төсөл хөтөлбөрүүдээ бодитой ажил болгох бүрэн боломжтой. Том төслүүдийг хэрэгжүүлэхэд 4-12 жил шаардлагатай. Эцэст нь хэлэхэд түмэн олон минь талцал хуваагдалгүй амгалан тайван байх ёстой гэлээ. Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт бүс нутгийн эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хөнгөн, хүнсний үйлдвэр, уул уурхайн боловсруулах хүнд аж үйлдвэрүүдийг дэмжинэ гэж тусгасан юм. Ховд аймгийн залуучуудын зүгээс 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит ХХI зууны Монголын ирээдүй-2100 оюутан хөтөлбөрийг санаачлан ажиллах заалтыг мөрийн хөтөлбөртөө багтаасныг сайшаалтай хүлээн авч байлаа. Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн уулзалтад оролцсон Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Х.Одонбаяр Намайг Х.Одонбаяр гэдэг. Би 18 настай. Ховд их сургуулийн оюутан. Монгол Улсын иргэний хувьд анх удаа сонгуульд оролцох гэж байгаадаа баяртай байна. Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт Монгол хүн бүрт чанартай боловсрол эзэмшүүлж, тэгш боломжоор бүрэн хангаж, малчин хүүхдүүдийн боловсролд онцгой анхаарна гэсэн нь хөдөөгийн оюутан надад маш их таалагдсан. Ховд аймаг Улаанбаатар хотоос 1500 км-т оршдог. Залуус бидэнд тэр бүр нийслэл хотыг зорьж, элдэв боловсролын арга хэмжээ, уралдаан тэмцээнд оролцоод байх боломж байдаггүй. Тэр утгаараа зарим мэдээллээс хоцрох үе цөөнгүй гардаг. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт зааснаар хүн бүр хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмшүүлж чадвал залуус, дүү нар илүү сайхан сурч боловсрох боломжтой болно гэдэгт итгэж байна. Үеийн залуустаа хандаж хэлэхэд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна гэлээ. С

Олон улсын шинжээчид сонгуульд ажиглалт хийнэ

Ардчилсан институт, хүний эрхийн газраас Сонгууль ажиглах тусгай хороог тавдугаар сарын 25-нд байгуулсан. Тус хорооны бүрэлдэхүүнд Сонгууль ажиглах хорооны дэд тэргүүн Жилл Сафи, сонгуулийн шинжээч Марцела Маскова, хуулийн шинжээч Рената Тардиоли, улс төрийн шинжээч Мауро Калво, хэвлэл мэдээллийн шинжээч Пьетро Тесфамариам, сонгуулийн зөвлөх Кеара Касталдо нарын олон улсын мэргэжилтнүүд багтжээ. Эдгээр шинжээчид нь Латви, Франц, Итали, Чех, Испани, АНУ-аас ирж ажиллаж байгаа юм. Тусгай хороо нь Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахдаа ЕАБХАБ-ын гишүүн орнуудын хүлээсэн үүрэг амлалт, ардчилсан сонгуультай холбоотой олон улсын хэм хэмжээ, үндэсний хууль тогтоомжтой хэрхэн нийцэж буй эсэхийг ажиглан үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөмж гарган, ажиглалтын тайлангаа олон улсад нээлттэй танилцуулна. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах тусгай хорооны тэргүүн, хатагтай Лолита Чигане болон бусад төлөөлөгчидтэй цахим уулзалт хийжээ. Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-ын 57 дахь бүрэн эрхт гишүүнээр элсэн орсон цагаас хойш тус байгууллагын бүх үүрэг амлалт, үүний дотор ардчилсан сонгуультай холбоотой амлалтуудыг биелүүлэх үүрэг хүлээх болсон билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013, 2017 оны сонгууль, Улсын Их Хурлын 2016, 2020 оны сонгуулийг ЕАБХАБ-ын гишүүн орнууд, Европын Парламент болон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн төлөөллөөс бүрдсэн 300-400 гаруй ажиглагчтай багийг тогтмол илгээн ажиглаж, хамтран ажилласан уламжлалтай. Эх сурвалж: СЕХ

Д.Сумъяабазар: Газар чөлөөлөлт хийхгүйгээр бүтээн байгуулалтын ажил явахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ажилтнуудтай уулзаж, санал солилцлоо. Хотын дарга уулзалтын эхэнд Засгийн газар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд өгөхөөр болсон түүхэн шийдвэр гаргасан тухай онцлоод, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар товч танилцуулсан юм. Тэрбээр Улаанбаатар хот бие даасан хууль, эрх зүйн чадамжтай болж байж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадна гэв. Мөн хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдаж байгаа тухай ярилаа. Тиймээс ирэх жилүүдэд зам, барилга, байгууламж, гүүрэн гарц, нийтийн тээврийн төслүүдийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөлтийн ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлууд газар чөлөөлөхгүйгээр явахгүй. Тиймээс газрын тухай хууль, эрх зүйг өөрчлөх шаардлагатай байна. Цаашид газрын асуудлыг цэгцэлнэ. Үүнд газрын албаныхны хүч, оролцоо, сэтгэл, туршлага хэрэгтэй байна гэлээ. Үүний дараа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай газрын албыг цахимжуулах ажлыг үе шаттай хийж байгаа талаар онцоллоо. Тэрбээр Газартай холбоотой 19 төрлийн үйлчилгээг цахимжуулсан. Мөн иргэдийн гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц ямар байгаа талаар Масс мессэж үйлчилгээг нэвтрүүлж, иргэд рүү мессэж илгээдэг болсон гэлээ. Түүнчлэн иргэд газрын албаны албан хаагчидтай 7777-1285 дугаарын утсаар холбогдох боломжтой болжээ. Мөн нийтийн эдэлбэр газрыг чөлөөлсөн, цахим дуудлага худалдааг жил бүр зохион байгуулж байгаа талаараа танилцууллаа. Тэрбээр Газар чөлөөлөх ажилд хамгийн их хөрөнгө шаарддаг талаар танилцуулаад, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 2600 га газрыг чөлөөлж, сургууль, цэцэрлэг, авто зам, инженерийн шугам сүлжээний ажлууд хийсэн гэлээ. Харин энэ жилийн хувьд газар чөлөөлөлтөд 3.8 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа аж. Газрын албаныхны хувьд хууль, эрх зүй болон ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах хэрэгтэй байгаа талаар санал хэлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад хууль, эрх зүй, эдийн засаг сайжраад ирэхээр төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлнэ гэлээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.