БНТУ-тай аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэх талаар санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш бараалхлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улсын гуравдагч хөрш БНТУ-тай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах болон Нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг байгуулсан нь чухал ач холбогдолтой гэлээ. Уулзалтаар талууд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг түүх, соёл, аялал жуулчлал, боловсрол, эдийн засгийн салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцаж, санал солилцов. Элчин сайд Зафер Атеш уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улсад Элчин сайдаар томилогдсондоо баяртай байна гээд хоёр улсын хамтын ажиллагааг аялал жуулчлал, худалдаа, хөдөө аж ахуй, түүх, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, БНТУ-ын хооронд шууд нислэг нээсэн нь аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болсныг тэмдэглэв. Түүнчлэн Засгийн газраас ирэх дөрвөн жилд 100 гаруй төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь түүхэн соёл уламжлалын цогцолбор бүхий бүсийг байгуулах юм. Үнэт өв, түүх соёл, уламжлалаа сурталчлан таниулах, 2000 гаруй жилийн өмнөх түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох чиглэлээр талууд хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, саналаа хуваалцав. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш-д ажлын амжилт хүсэж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн бүхий л санал санаачилгыг парламентын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийллээ гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээсмэдээлэв.

Хилийн боомтууд өнөөдөр цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож буй тул бүх нийтээр амрах юм. Гэсэн хэдий ч хилийн боомтууд амрахгүй, цагийн хуваарийн дагуу ажиллана гэдгийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. ОХУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ БООМТУУД № Боомтын нэр Ажиллаж байгаа эсэх Цагийн хуваарь Тайлбар 1 Цагааннуур Тусгай хуваариар ажиллаж байгаа Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт ажиллуулж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 38-р тогтоолд заасны дагуу 2021 оны 2 дугаар сарын 23-ныөдрөөс эхлэн малын тэжээлийг боомтоор нэвтрүүлэхийг зөвшөөрсөн. 2 Боршоо Тусгай хуваариар ажиллаж байгаа Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу2021 оны 5 дугаар сарын 10-ныөдрөөс сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт ажиллуулж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. 3 Тэс Түр хаагдсан Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 4 Арцсуурь Түр хаагдсан Монгол улсын Засгийн газрын2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 5 Ханх Түр хаагдсан Монгол улсын Засгийн газрын2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 6 Сүхбаатар /төмөр замын/ Ажиллаж байгаа Өдөр бүр 24 цагаар Төмөр замын ачаа тээвэр хэвийн явагдаж байна. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 7 Алтанбулаг Тусгай хуваариар ажиллаж байгаа Тусгай хуваариар Монгол улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 38-р тогтоолд заасны дагуу 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хил нэвтрүүлж, гадаадын ачаа тээвэрлэгчийг нутгийн гүнд оруулахгүйгээр чиргүүлийг хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх замаар тээвэрлэлтийг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуубоомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 8 Ульхан Түр хаагдсан Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуубоомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 9 Эрээнцав Түр хаагдсан Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуубоомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 10 Эрээнцав /төмөр замын/ Тусгай хуваариар ажиллаж байгаа Тусгай хуваариар Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу2021 оны 5 дугаар сарын 10-ныөдрөөс эхлэн байнгын ажиллагаанд шилжүүлж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын ачааны галт тэргийн хуваарийн дагуу улсын хилээрнэвтрүүлэхийг зөвшөөрсөн. БНХАУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ БООМТУУД № Боомтын нэр Ажиллаж байгаа эсэх Цагийн хуваарь Тайлбар 1 Даян Түр хаагдсан Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуубоомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 2 Булган Ажиллаж байгаа Даваа-Баасан 10:00-19:00 Цайны цаг 14:00-15:00 Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуубоомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 3 Байтаг Түр хаагдсан Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан. 4 Бургастай Түр хаагдсан Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан. 5 Шивээхүрэн Ажиллаж байгаа Даваа-Бямба 08:00-20:00 Цайны цаггүй Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуубоомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 6 Гашуунсухайт Ажиллаж байгаа Даваа-Бямба 08:00-20:00 Цайны цаггүй Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуубоомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 7 Ханги Ажиллаж байгаа Даваа-Баасан 08:00-17:00 Цайны цаг 12:00-14:00 Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон. 8 Замын-Үүд Ажиллаж байгаа Даваа-Ням 08:00-18:00 Цайны цаггүй Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон. 9 Замын-Үүд /төмөр замын/ Ажиллаж байгаа Өдөр бүр 24 цагаар Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон. 10 Бичигт Ажиллаж байгаа Даваа-Ням 08:00-17:00 Цайны цаг 12:00-14:00 Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон. 11 Сүмбэр Түр хаагдсан Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан. 12 Баянхошуу Ажиллаж байгаа Даваа-Ням 08:00-17:00 Цайны цаг 12:00-14:00 Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуубоомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. 13 Хавирга Түр хаагдсан Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан. Эх сурвалж: ГЕГ

Монгол, Унгарын ШУА-иуд Биотехнологийн чиглэлээр хамтран ажиллана

Унгар улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Борбала Обрушански өнөөдөр ШУА-д зочилж хоёр улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Ташрамд дурдахад, элчин сайд Борбала Обрушански нь монгол судлалаар доктор хамгаалсан монгол судлаач эрдэмтэн юм. Уулзалтын үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Шинжлэх ухаанд ээлтэй Монголч эрдэмтэн Элчин сайд ирсэн явдалд бид олзуурхаж байлаа. Таны монгол улсын талаарх ихээхэн мэдлэгтэй байгаа нь хоёр улсын хамтын ажиллагаанд ихээхэн ахиц гарна гэж найдаж байна. Унгар улс нь Монгол судлалаар дэлхийд нэгдүгээрт ордог. Энэ нь бид түүх нэгтэй гэсэн үзэлтэй холбоотой болов уу. Монгол улс биотехнологийн судалгаанд ойрын жилүүдэд ач холбогдол өгч хөгжүүлэхээр төлөвлөж ажиллаж байна. Энэ тал дээр танай улстай хамтран ажиллах саналтай байна гэлээ. Элчин сайд Борбала Унгарын эрдэм шинжилгээний хүрээлэн ирэх зургадугаар сараас ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтраад Бэлхийн өв нэртэй томоохон хэмжээний Археологийн судалгаа эхлүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байгаадаа таатай байна. Бид энэ том ажлаас гадна усны менежментийн чиглэлээр, мөн таны санал болгосончлон биотехнологийн ахисан түвшний судалгааг Монголын талтай хамтран хийх сонирхол нэг байна. Мөн Унгарын Унгар судлалын хүрээлэнгээс Түүх, угсаатны зүй, Археологи, хэлний язгуурын судалгаа зэргээр хамтран ажиллахаар санал ирүүлсэн. Энэ тухай ирэх 6 дугаар сард Унгарын талынхан монголд айлчлах үеэр дэлгэрэнгүй уулзалт хийнэ гэж найдаж байна гэсэн юм. Унгарын ШУА-иас жил бүрийн 11 дүгээр сард Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд энэ жил ч энэхүү өдрийг Монголд тэмдэглэх саналтай байгаагаа элчин сайд хэллээ. Хоёр орны ШУА-ийн хамтын ажиллагаа: Монгол улсын ШУА нь Унгарын ШУА-тай анх 1959 оны 10 дугаар сарын 14-нд хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан түүхтэй. Үүнээс хойш 1995 оны 5 дугаар сарын 9-ний өдөр одоогийн ШУА нэрээр шинэчлэн зурж, эдүгээ хүчин төгөлдөр хамтын ажиллагааны гэрээгээр баталгаажсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж байна. Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд хамтран ажиллах саналуудыг 2 тал солилцон төлөвлөж ажилладаг. ШУА-ийн хүний нөөц болон хүчин чадлын хөгжилд Унгар улс ихээхэн хувь нэмэр оруулжээ. 1973 онд Унгар улсын буцалтгүй тусламжаар Монгол улсад Нарны зайн лаборатори байгуулагдахаар болж монголоос эрдэмтэд Унгар улсын Тунгсрам фирмийн болон Цахилгаан техникийн судалгааны хүрээлэнгийн лабораториудад мэргэжил дээшлүүлж, үр дүнд нь ШУА-ийн ФТХ-ийн Нарны зайн лабораторийн суурь тавигдаж байв. Мөн 1979 онд ШУА-ийн Биологийн хүрээлэнд анхны Генетикийн лаборатори байгуулагдан хөгжихөд Унгар улсын дэмжлэг туслалцаа чухал ач холбогдолтой байсан. Унгар улсын ЗГ-ын буцалтгүй тусламжаар тус Генетикийн лабораторийн хэсгийг тоноглон, хамтарсан судалгаа шинжилгээний ажлуудыг хийж, 10 орчим мэргэжилтэн судлаачдыг нь Унгарын холбогдох лабораториудад сурган бэлтгэсэн байдаг. 1990-ээд оноос Унгар дах Монгол судлал эрчимтэй хөгжиж одоог хүртэл оюутан судлаачдын зуны сургалтыг Унгар талаас ШУА-ийн ХЗХ-тэй хамтран зохион байгуулж иржээ. Одоогийн идэвхтэй явж буй хамтын ажиллагаа нь хоёр академийн судалгааны хүчин чадлыг ашиглах, туршлага солилцох зорилгоор 3 жилийн хугацаатай эрдэмтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна. 2021-2023 онд хэрэгжүүлэх төслөө ч батлуулжээ. Эх сурвалж: ШУА

       ЗӨВХӨН ХҮН ТА БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛЖ ЧАДНА

Хүн амын хурдацтай өсөлт, үрэлгэн хэрэглээ, зохисгүй үйлдэл нь байгаль орчныг бохирдуулж, доройтолд оруулж байна. Үүний улмаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлт гарч байгалийн гамшигт үзэгдлийн давтамж жилээс жилд өсөн нэмэгдсээр,,, Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас даруй 3 дахин их буюу сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд 2.2С дулаарч, хур тунадасны хэмжээ 7 хувиар буурчээ. Үүний улмаас байгаль, цаг агаараас ихээхэн хараат эдийн засгийн салбаруудад илүүтэй эрсдэл учирч, гол ус хатаж ширгэх, мөнх цэвдэг, мөстөл хайлах, хөрс бэлчээр доройтон цөлжих, байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ нэмэгдэж байна. Иймд байгаль орчны талаар баримталж буй төрийн бодлого, тусгай хамгаалалттай газар нутаг, газар, ус, ой зэрэг байгалийн баялгийн зохистой ашиглалт, хамгаалалт, эклологийн эрх зүйн зөрчил, хүлээлгэх хариуцлагыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг олох БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЭДИЙН ЗАСАГ, ЭРХ ЗҮЙН МЕХАНИЗМ сэдэвт Үндэсний бага хурал 2021 оны 5 дугаар 27-ны өдрийн 14 цагт цахимаар болох гэж байна. Тус хурал нь байгаль орчныг хамгаалах эдийн засаг, эрх зүйн асуудлыг холбогдох төрийн болон иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн байгууллагын судалгаа, эрдэмтэн судлаачдын үзэл баримтлалыг дэлгэрүүлэх, түгээх зорилготой. БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЭДИЙН ЗАСАГ, ЭРХ ЗҮЙН МЕХАНИЗМ Үндэсний бага хурлыг 30-н жилийн түүхтэй Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн сургууль санаачлан, зохион байгуулж байна.

ХОМ: У.Хүрэлсүх 1,7 тэрбум, С.Эрдэнэ 164 сая, Д.Энхбат 40 сая төгрөгийн ХАДГАЛАМЖТАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчид өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан. Ингэснээр сонгуулийн сурталчилгаа эхэлж буй юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс Д.Энхбат нар нэр дэвшиж буй. Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг танилцуулж байна. ТӨРӨЛ У.ХҮРЭЛСҮХ С.ЭРДЭНЭ Д.ЭНХБАТ Орлого /мян.төг/ Мэдүүлэг гаргагчийн нийт орлого /мян.төг/ 182706.64 11456.98 132000 Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн гишүүдийн нийт орлого /мян.төг/ 0 196372.28 22000 Нийтийн орон сууц: 1 2 1 Зуслангийн байшин: 1 0 1 Хашаа байшин: 0 1 0 Нийт дүн /мян.төг/ 162448 391000 900000 Тээврийн хэрэгсэл Төрөл, тоо: Жийп болон туулах чадвар өндөр,Mercedes Benz, ML350- 1,Мотоцикл,Harley Davidson, Harley Davidson- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1 Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1,Суудлын жижиг машин,BMW, 528- 1,Суудлын жижиг машин,Hyundai, I30- 1 Нийт дүн /мян.төг/ 284058.6 352000 0 Газар Зориулалт, төрөл хэмжээ Ашиглах-1.5га-1 Эзэмших-10га-1, Эзэмших-1797м2-1, Эзэмших-700м2-1 Эзэмших-0.07га-3 Нийт дүн /мян.төг/ 7522.5 36000 90000 Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл Нийт дүн /мян.төг/ Нийт дүн /мян.төг/ 100000 0 260000 Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нийт дүн /мян.төг/ Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн /мян.төг/ 1694829.36 164094.39 40567 Гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн /мян.төг/ 0 0 19100 Авлага Авлагын нийт дүн /мян.төг/ 0 0 400075 Зээл Анх авсан зээлийн хэмжээ /мян.төг/ 0 0 0 Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт Хуулийн этгээдийн нэр, хэлбэр Эрдэнэс Тавантолгой ХК ХК, Аялал жуулчлалын Илт Хан ХХК ХХК Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК Датаком ХХК, Хар Хорум Дижитал ХХК, Бизнес Медиа ХХК, Эй Эс Ай ХХК Хувьцааны тоо 1072ш, 0ш 1072ш, 1072ш, 1072ш, 1072ш, 1072ш 0ш, 0ш, 0ш, 0ш Ногдол хувь -, 58% 100%, 100%, 100%, 100%, 100% 86.29%, 100%, 51%, 51% Бэлэг, үйлчилгээ , өв залгамжлал, хандив, туслалцаа, хөнгөлөлт Бэлэг, үйлчилгээ , өв залгамжлал, хандив, туслалцаа, хөнгөлөлт /мян.төг/ 0 38000 0

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.