Бүгд Найрамдах Чех Улсаас Монголд суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2022-02-22 08:38:54 Нийтлэгдсэн: Улс төр
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдад баяр хүргэж, 70 гаруй жилийн баялаг түүхтэй манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид харилцан үр ашигтай өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүсэв. Элчин сайд Ян Вытопил Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земаны мэндчилгээг уламжилж, Монгол Улсын төр засгийн бодлого, санаачилгыг дэмжиж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн баяжуулахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр 1967 онд төрсөн. 1995 оноос Чехийн Гадаад хэргийн яаманд ажиллаж, Лима, Хавана, Мехико, Нью-Йорк, Манила, Киншаса зэрэг хотод БНЧУ-ын Элчин сайдын яаманд томилогдон ажиллаж байсан байна.
Хөгжлийн банкны зээлдэгч "Нью яармаг хаусинг прожект" ХХК-ийн захирал Ц.Ууганбаярыг цагдан хорив
2022-02-22 08:35:14 Нийтлэгдсэн: Улс төр
Хөгжлийн банкнаас зээл авсан болон зээл олгосон эрх бүхий албан тушаалтнуудыг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлээд байгаа. Тухайлбал нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ц.Ууганбаярыг Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Улмаар түүнийг өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд ирүүлснийг хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцэв. Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ц.Ууганбаярт өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. Эргэн сануулахад Төрийн орон сууцны корпорац, Нью Яармаг хаусинг прожект компани хамтран 142 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас 2015 онд авчээ. Шинэ Яармаг орон сууцны хороолол барихаар авсан уг зээлээс 59 тэрбум төгрөгийг эргүүлэн төлж, одоо 117 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгааг Хөгжлийн банкнаас мэдээлсэн. Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Н.Ганбаяр: Олон нийтийн сүлжээнд хандив тусламж гуйсан нийтлэлийг сайн нягтлахыг анхааруулж байна
2022-02-17 09:31:40 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Бага насны хүүхдийн өвчтэй байдлыг далимдуулж зургийг нь ашиглан хандив хүсэж иргэдийг залилсан этгээдийг илрүүлжээ. Энэ талаар БГД-ийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.ГанбаярСэлэнгэ аймгийн харьяат, тодорхой эрхэлсэн ажилгүй, 22 настай эмэгтэй 2020 оны 3-6 дугаар сарын хугацаанд бага насны амьсгалын аппараттай, хүнд өвчтэй хүүхдийн зургийг хууль бусаар ашиглан олон нийтийн сүлжээнд байршуулан бусдыг төөрөгдөлд оруулан, хандив нэрийдлээр 300 гаруй хүнээс өөрийн дансаар мөнгө авч, бусдыг залилсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд иргэд олон нийтийн сүлжээнд хандив тусламж гуйсан нийтлэлийг сайн нягтлах, боломжтой бол өөрийн биеэр очих хандив туламжаа үзүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна гэлээ. Залилах гэмт хэргийн 87.1 хувь бусдыг урьд олж авсан итгэлээ ашиглан хуурч мэхлэн бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгө эзэмших хэргийг шилжүүлэн авч биелэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр бусдыг төөрөгдөлд оруулж, санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг аж. ВИДЕО:
"ИЛГЭЭЛТ-2100": Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхний 442 хүүхэд захиа, даалгавар гардан авч байна
2022-02-17 09:23:33 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Илгээлт-2100 хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 428 хүүхдэд захиа, даалгавар гардууллаа.
Монголын Соёлын элчээр томилогдсон антропологич Давиде Беллаталла гэрчилгээгээ гардан авав
2022-02-17 08:53:47 Нийтлэгдсэн: Улс төр
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Бүгд Найрамдах Итали Улсын иргэн, антропологич, Монгол судлаач Давиде Беллаталлаг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өгчээ. Давиде Беллаталла нь 1992 оноос эхлэн антропологийн чиглэлээр Агийн Буриад, Баян-Өлгий аймгийн Урианхай ястны судалгаа хийж, олон сонирхолтой өгүүлэл, бүтээлүүд туурвиж, Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахын зэрэгцээ Монголын Улаан Загалмай Нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллагатай хамтран 20 гаруй жил хүмүүнлэгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Тэрбээр Монгол ахуй, уламжлал, шашин шүтлэг, зан заншлыг харуулсан Монголын буриадуудын бөө мөргөл, Цаатан, Үүл дагагчдын нутагт, Их аялал-Торгоны зам зэрэг бүтээлийг туурвиж, олны хүртээл болгосон бөгөөд Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа судалгааны ажлаа үргэлжлүүлэн, Монгол өв соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулахын төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллахаа илэрхийлжээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй