Н.УРТНАСАН САЙД ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСИЙН ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Хэнтий аймаг дахь албан томилолтын хүрээнд Биндэр суманд байгуулахИх Хуралдай, Норовлин суманд байгуулах Шихихутагцогцолборын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Түүхэнаялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Улсын төсвийн нийт 10,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар: Батноров суманд Андлалын өргөө Биндэр суманд Их хуралдай Норовлин суманд Шихихутаг Дэлгэрхаан суманд Монголын нууц товчоо цогцолборуудыг байгуулах ажлыг эхлүүлсэн, 2023 онд ашиглалтад орно. Дээрх цогцолборуудыг байгуулснаар нийгэм, эдийн засгийн дараах үр дүн гарна гэж үзэж байна. Үүнд: 100 гаруй шууд ажлын байр бий болно. Жуулчдад зориулсан аялал жуулчлалын шинэ нэр төрлийн 30 гаруй бүтээгдэхүүн бий болж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, өрхийн амьжиргааг дэмжинэ. 2024 он гэхэд аймагт жилд аялах жуулчдын тоог 200 мянгад, аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөжийг 150 тэрбум төгрөгт хүргэнэ. Иргэдийн гар урлалын бүтээгдэхүүн, өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалтыг 50-иас дээш хувиар нэмэгдүүлнэ. Жил бүр орон нутгийн 100 гаруй иргэдийг чадавхижуулах сургалтанд тогтмол хамруулж, аялал жуулчлалын нөлөөтэй ажлын байраар хангагдах, бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ гэж төлөвлөж байна.

Шадар сайд С.Амарсайхан отроор яваа малчидтай уулзав

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан отроор яваа Дундговь аймгийн зарим малчинтай уулзав. Аймгийн хэмжээнд 1145 өрхийн 945 мянган мал отроор хаваржиж байгаа бөгөөд малчид өвс, тэжээлийн үнийг тогтворжуулж, хаврын хахир хатуу үеийг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдүүлж өгөх, малын индексжүүлсэн даатгалд хамруулж өгөх хүсэлтийг уламжиллаа. Өнгөрсөн 03 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймагт найман цаг үргэлжилсэн хүчтэй шороон шуурганы улмаас зөвхөн Цагаандэлгэр сумын хэмжээнд гэхэд л 50 мянга гаруй мал хорогджээ. Байгалийн гамшигт өртсөн өрхүүдэд 50 гэр, мөнгөн тусламжийг Улсын онцгой комиссоос олгосон юм. Цаашид отроор яваа малчдын амьжиргааг дэмжих бодлогыг Засгийн газар, Улсын онцгой комисс баримталж байгааг Шадар сайд хэлээд малчдад хүнсний багц олголоо. Малын чанарыг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор малчдад хөнгөлөлттэй зээл олгож эхэлснийг ч хэлэв. Отроор яваа малчдыг вакцинд шуурхай хамруулах, байгалийн гамшигт хорогдсон малын сэг зэмийг яаралтай устгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхийг аймгийн удирдлагуудад даалгалаа. Энэ чиглэлээр Ажлын хэсэг байгуулахаар болов. Шадар сайд С.Амарсайхан Дундговь аймагт ажиллах үеэрээ Цагаандэлгэр сумын харьяат Н.Амгаланбаатарын гэр бүлд Улсын аварга малчин цол, тэмдэг гардуулж хүндэтгэл үзүүлэв.

Чингис хааны тухай үзэсгэлэнгийн төслийн талаар санал солилцов

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөр Францын Бретон мужийн Гүнгийн цайз, Нант хотын Түүхийн музейн захирал Бэртрон Гиеэ, Парис-Нантэррийн Их сургуулийн түүхийн багш, судлаач хатагтай Мари Фэйври нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 5 сарын хооронд Нант хотын Түүхийн музейд гаргахаар төлөвлөж буй Чингис хааны тухай үзэсгэлэнгийн төслийн явцын талаар дэлгэрэнгүй санал солилцов. Үзэсгэлэнг Францын Лувр, Бранли, Гимэй, Сэвр зэрэг томоохон музей, Үндэсний архив, Үндэсний номын санд хадгалагдаж буй эх бүтээлүүдээс гадна Монгол болон бусад гадаад улс орнуудаас бүрдэх цуглуулгаар баяжуулан гаргах, Монголын кино урлаг, уран зохиол, соёл урлагийн арга хэмжээ болон хөрөнгө оруулагчдын уулзалт зэрэг олон үйл ажиллагааг хөтөлбөрт оруулах, франц хэл дээр томоохон каталог ном хэвлүүлэхээр ажиллаж буйгаа музейн захирал Б.Гиеэ тэмдэглэв. Элчин сайд А.Баттөр Эзэн Чингис хааны түүх, монгол өв соёлыг өргөн цар хүрээнд сурталчлах энэхүү төсөлд Монгол Улсын Засгийн газрын зүгээс өндөр ач холбогдол өгч, бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн буйг илэрхийлэв. Дашрамд дурдахад энэхүү үзэсгэлэн тавигдах Бретоны гүнгийн цайз шилтгээн нь жилдээ 1,7 сая үзэгч хүлээн авдаг, жуулчдын тоогоор Францын баруун бүсэд нэгдүгээрт ордог, Францдаа 13 дугаарт орж буй нэр хүндтэй түүхэн газар юм. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлнэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 9-нд болох бөгөөд өнөөдөр сурталчилгаа эхэлнэ. Мөн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах юм. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, Зөв ХҮН электорат эвслээс Д.Энхбатын нэрийг дэвшүүлж, мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрээ өнөөдөр танилцуулж, үнэмлэхийг гардуулснаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Сонгуулийн сурталчилгаа 6-р сарын 7-нийг дуустал үргэлжилнэ. Түүнчлэн нэр дэвшигчдийн хөрөнгө орлого, мөрийн хөтөлбөр Үндэсний аудитын байгууллага, Авлигатай тэмцэх газрын цахим хуудаст байршуулан олон нийтэд мэдээлэх юм.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Говьсүмбэр аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан 100 ортой Нэгдсэн эмнэлгийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд нар оролцлоо. Эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн 23 нэр төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бөгөөд нэн шаардлагатай байсан PCR шинжилгээний болон амьсгалын аппаратыг энэ үеэр хүлээлгэн өгөв. Мөн ирэх сард багтаан хүчилтөрөгчийн бичил үйлдвэр байгуулж, яаралтай мэс заслын тоног төхөөрөмж нийлүүлэн мэс заслын өрөөний вакуумжсан агааржуулалтын системийг шийдэж өгөхөө илэрхийллээ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад стандарт маш чухал учир Стандарт, хэмжил зүйн газар үүнд анхаарах ёстойг Шадар сайд хэлэв гэжШадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.