ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАР АЙМГИЙГ ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хэнтий аймаг дахь албан томилолт үргэлжилж байна. Аялал жуулчлалыг газар зүйн байрлал, байгаль, түүх, соёл зэргийн нөөцөд тулгуурлан бүсчилж хөгжүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан танилцуулав. Тодруулбал: - Цэнгэг устай нуур, байгалийн үзэсгэлэн бүхий бүс - Хөвсгөл - Олон ястны зан заншил, соёлын онцлог бүхий өндөр уулын бүсийн экосистемт бүс Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай - Түүх, соёлын үнэт дурсгал бүхий бүс Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Орхон - Эх газрын өвөрмөц, онгон байгаль, палеонтологийн олдвор, ховор ан амьтан бүхий бүс Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь - Их эзэн Чингис хааны түүхтэй холбоотой дурсгалт газар бүхий бүс Дорнод, Хэнтий, Сүхбаатар - Улаанбаатар хот орчмын бүс Дархан, Төв, Улаанбаатар гэж хуваан хөгжүүлэх юм. Зүүн бүсэд түүх, байгаль, соёлын аялал жуулчлал, ялангуяа түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх хөгжих өндөр боломжтой гэж үзэж байна. Улсын хэмжээнд стандартын шаардлага хангасан 1,046 зочид буудал, жуулчны бааз байдгийн 29 зочид буудал, 42 жуулчны бааз нь зүүн бүсэд байрладаг. Үүнээс Хэнтий аймагт 2,045 ор хоногийн хүчин чадал бүхий 10 зочид буудал, 36 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. 2019 онд тус аймагт дотоодын 65 мянга гаруй жуулчин 13,2 тэрбум, гадаадын 6,000 гаруй жуулчин 8,6 тэрбум, нийт 21,7 тэрбум төгрөгийн үр өгөөжийг аймгийн эдийн засагт оруулжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан томилолтын бүрэлдэхүүнд Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Ерөнхий сайдын зөвлөх П.Цэцэгбадам нар багтжээ гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

0-17 НАСНЫ ХҮҮХДЭЭС ХОТ ХООРОНД ЗОРЧИХОД КОВИД19-ЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХИЙГ ШААРДАХГҮЙ

УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж,Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам-ыг баталлаа. Журмаар зохицуулагдах үйл ажиллагааны талаар УОК-ын гишүүн Ц.Ганзориг, НОК-ын гишүүн Т.Гантөмөр нар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагаас Өмнөговь, Дорноговь аймгаас бусад аймаг руу чиглэх хот хоорондын бүх төрлийн зорчих хөдөлөөнийг нээж, хэвийн горимд шилжүүлж байна. Насанд хүрсэн зорчигчид КОВИД19-ын эсрэг дархлаажуулалтын давтан тунд хамрагдаж 14 хоносон, сүүлийн дөрвөн сарын дотор өвчлөөд эдгэсэн бол саадгүй зорчино. Анхны тун хийлгэсэн болон вакцинд хамрагдах боломжгүй, эмнэлгийн заалттай иргэд 72 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний сөрөг хариугаа үндэслэн зорчиж болно. 0-17 хүртэл насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй, тухайн очсон газартаа гэрийн тусгаарлалтад долоо хоног байхыг шаардана. Өмнөговь, Дорноговь аймаг руу зайлшгүй шаардлагаар зорчих иргэд Аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн дагуу дээрх шаардлагуудыг хангасан тохиолдолд зорчино. Энэхүү хязгаарлалт 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Дараах зургаан төрлийн үйл ажиллагааг тавдугаар сарын 22-ны өдрөөс нээж, хэвийн горимд шилжүүлнэ. Ингэхдээ тус байгууллагуудын үйл ажиллагаа нь давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээлттэй байхаар журамлажээ. - Зах худалдааны төвүүд - Ресторан, кафе, сүлжээ хоолны газар /50 хувийн дүүргэлттэй үйлчилнэ/ - Зочид буудал - Амралтын газар - Сауныг тус тус нээхээр шийдвэрлэлээ. Эдгээр газруудыг нээснээр үйлчилгээний бизнесийн 83 хувь нь халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломжтой болж байна. Тус аж ахуйн нэгжүүд E-Mongolia-ийн Covid 19- Verify аппликейшинийг ашиглан үйлчлүүлэх гэж буй иргэдийнхээ иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж, дархлаажуулалтын мэдээллийг нь шалгах юм. Мөн өнөөдрөөс өмнө нь тодорхой цагийн хязгаарлалттай үйл ажиллагааг нь нээсэн аж ахуйн нэгжүүдийг ердийн цагийн хуваариар ажиллах эрхийг нээлээ. Тухайлбал,хүнсний дэлгүүрүүд 22:00 цаг хүртэл ажиллах бол ресторан, кафе, хоолны газрууд 00:00 цаг хүртэл ажиллана. Хэдийгээр худалдаа, үйлчилгээний зарим байгууллага аж, ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, нээж буй ч вакцины эсрэг заалттай болон жирэмсэн хүмүүс халдвар авах эрсдэл хэвээр буйг тооцож, өөрөө өөрсдийгөө хамгаалахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Биечлэн үйлчлүүлэхээс татгалзаж, хүргэлт, захиалгын үйлчилгээнүүдийг сонгохыг уриалавгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Замын-Үүдийн ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар БНХАУ-ын Элчин сайдтай ярилцлаа

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйтэй уулзжээ. Уулзалтын эхэнд коронавирусний халдвартай тэмцэхэд хөрш орны тусламж дэмжлэг багагүй байж, шаардлагатай вакцины нөөцийг бүрдүүлэхэд хамтран ажилласанд Шадар сайд талархал илэрхийлсэн байна. Эдийн засгийг сэргээх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Элчин сайд Чан Вэнруйг дэмжлэг үзүүлснээр Гашуунсухайт, Нарийнсухайт боомтуудын нүүрсний экспорт нэмэгдсэн талаар тэрбээр онцлон тэмдэглэлээ. Талууд энэ удаагийн уулзалтаар Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийн хэрэгслийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо. Мөн хил орчмын чөлөөт бүсийг хөгжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хийж, хамтран ажиллахаар тохиролцлоо. Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдаа эдийн засгийг сэргээх Засгийн газар хоорондын хамтарсан чөлөөт худалдааны бүсийг байгуулах саналтай байгааг Элчин сайд Чай Вэньруй дурдлаа. Дэлхийн нийтэд коронавирусний халдвараас шалтгаалан ачаа тээврийн эргэлт удаашралтай байгааг тэрбээр дурдаад ЗамынҮүдийн боомтоор нэвтэрч буй ачаа эргэлтийг түргэсгэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Зарим татвар төлөгчийн битүүмжилсэн байсан дансыг нээжээ

Татварын байгууллага нь Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хуульд тус тус заасны дагуу төсвийн орлогыг бүрдүүлэх, татварын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийн хүрээнд татварын өр хураахдаа Татварын ерөнхий хуулийн 12 дугаар бүлэг 55-71 дүгээр зүйлд заасан нэхэмжлэх хүргүүлэх, татварын өрийг үл маргах журмаар гаргуулах, хөрөнгө болон авлага битүүмжлэх, битүүмжилсэн хөрөнгийг хураах, мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийг Татварын удирдлагын нэгдсэн системээр тодорхойлдог. Татварын удирдлагын нэгдсэн системийн програмчлалаар 2020 оны татварын тайлангаар үйл ажиллагаа нь хэвийн буюу Ковид-19 цар тахлын хүндрэл үүсээгүй салбарын тодорхой тооны татвар төлөгчдийн татварын өрийг хураах үйл ажиллагааг хэрэгжүүлж, арилжааны банк дахь харилцах дансыг битүүмжлэх мэдэгдэл хүргүүлсэн. Ковид-19 цар тахлын үеийн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийг дэмжих Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс дээрх татвар төлөгчдийн арилжааны банкны харилцах дансны битүүмжлэлийг цуцалж, үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангасныгТатварын ерөнхий газраас мэдэгдлээ.

Д.Сумъяабазар: Засгийн газрын дэмжлэггүйгээр хот, нийтийн аж ахуйн хөгжлийн бодлого явахгүй

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас нийслэлийн автомашины түгжрэлийг цогцоор нь шийдэхэд 420 тэрбум төгрөг төсөвлөх шийдвэр гарсан. Энэ бол нийслэлийн хувьд түүхэн шийдвэр. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа. -420 тэрбум төгрөгийг юунд зарцуулж, ямар үр дүн гарах вэ? -1990-ээд онд нийгэм өөрчлөгдөж, чөлөөт зах зээл, ардчилсан нийгэмрүүшилжсэнээс хойш Улаанбаатар хотын төлөвлөлт, үйл ажиллагаатай холбоотой олон чухал асуудал орхигдож ирсэн. Үүнийг 30 жилийн хуримтлагдсан асуудал гэж ойлгож болно. Хотын үе үеийн Засаг дарга нар асуудлаа шийдэх гэж Засгийн газрынтүвшинд, хууль, эрх зүйн орчинд нэмэлт өөрчлөлт оруулаад, зохихтүвшинднь хамтарч ажиллаж ирсэн. Улаанбаатар хотод бүх яам үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хот олон оролцогчтой байдаг учир олон асуудал тулгардаг. Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хөрөнгө, санхүү дутмаг байдал үеийн үед байсан. Засаг дарга нар өөрсдөө бие даасан эдийн засагтай болох, иргэдрүүчиглэсэн үйлчилгээг сайжруулах чиглэлд хөрөнгө, санхүү байнгахомсдожирсэн. Бүх Засаг дарга нар хотоо сайхан байлгах гэсэн нь ойлгомжтой. Харамсалтай нь хөрөнгө санхүүгийн хүрэлцээгүй,боогдмолбайдлаас үүдээд Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг хэсэгчилсэн байдлаар шийдээд, энэ цаг үед хуримтлагдаж ирсэн. Ер нь хот 1990-ээд оноос хойших хугацаанд нийт 1.5 их наяд төгрөгийн өр, төлбөр, зээлтэй байна. Би Улаанбаатар хотын захирагчаар сонгогдож ирснээсээ хойш хотын санхүүгийн талаар, өр, зээлийн талаарх статистик мэдээллийг бодитоор гарга гэдэг үүрэг өгсөн. Бид өөрсдийгөө хуурч болохгүй, юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдгээ УИХ-ынтүвшинд, Засгийн газрынтүвшиндзөв ойлгуулж тайлбарлах ёстой. Улаанбаатар хотод өнөөдөр хөрөнгө мөнгө хүрэлцдэггүй гэдэг асуудал яригддаг. Энэ нь бодитой. Улаанбаатар хот өөрийн бие даасан эдийн засаг, санхүү, мөнгөний хуримтлалтай болж байж зээлийнтөлбөрүүдийгтөлнө. Монгол Улсын хариуцсан өр төлбөрийг бид хойшлуулаад явж байгаа. Энэ мэтчилэн асуудал хотод их бий. Үүнийг үе үеийн Засаг дарга нар төдийлөн ярьдаггүй, төсөв, санхүү, мөнгөтэй холбоотоймаргаануудих гардаг байсан. Өнөөдөр ч гэсэн маргаан их байна.Ковид-19 цар тахалтай холбоотойгоор хотын эдийн засаг улам хүнд болж, аж ахуйн нэгжүүдийн орлого буурч, ажлын байр багасаж, Улаанбаатар хотын үндсэн төсвийг бүрдүүлдэг хүн амын орлогын албан татвар төлдөг аж ахуйн нэгжүүд цөөрсөн. Үүнээс болж улсын төсөвт жил бүр суулгаж өгдөг, төсөврүүоруулдаг шууд орлогын төлөвлөгөө тасарч эхэлсэн. Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 156 тэрбум орчим төгрөгийншуудынорлого тасарсан. Түүний өмнө 283 тэрбум төгрөгийн орлогобиелсэн. Өмнөх жилүүдэд төвлөрүүлэх орлого бага байсан. 2013 оныг 2021 онтой харьцуулаад харахад, төвлөрүүлэх орлогын хэмжээ 27.6 дахин нэмэгдсэн байдаг. Дулаан, цахилгаан, засвар зэрэг иргэдэд хүрэх бүх төрлийн үйлчилгээнд хот өөрөө урсгалзардлаагаргаж, засвар үйлчилгээгээ хийдэг. Орчны тохижилт, ногоон байгууламж, ариутгал, халдваргүйжүүлэлт, нүхэн жорлон янзлах зэрэг асуудлын зардлыг нэмж өгдөггүй. Асуудал эндээс үүсдэг. Энэ асуудлыг шийдүүлэхээр би Ерөнхий сайд, Сангийн сайд зэрэг холбогдох сайд нартай уулзаж, ярилцсаны үр дүнд өнөөдөр Монгол Улсын Засгийн газар түүхэн шийдвэр гаргасан. Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, санхүүгийн байдал хүнд байгаа. Засгийн газрын дэмжлэггүйгээр хот, нийтийн аж ахуйн хөгжлийн бодлого явахгүй. Том бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхгүй. Энэ бол хот өөрөөчадваргүйдээбиш. Эрх барьж байсан Ардчилсан нам Э.Бат-Үүл даргын үед Чингис бондын 1.5 ихнаядыгХөгжлийн банкаар дамжуулаад хотын 33 уулзварыг өргөтгөх ажлыг хийсэн. Тухайн үед төлөвлөж байгаа орлогыг нэг жил тэглэсэн. Э.Бат-Үүл даргын үед хөрөнгө, санхүү их байсан учир мэргэжлийн хүмүүсийг төслийн багуудад ажиллуулж, хотын бүтээн байгуулалт, гудамж төсөл, хот, нийтийн аж ахуйтай холбоотой ажлуудыг эрчимтэй хийсэн. Түүнээс хойш тэр хэмжээнд хүрэх ажил хийж чадаагүй. Миний зорилго бол төлөвлөлтийг томоорхаръягэж байгаа юм. Улаанбаатар хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даасан, хараат бус байдлаар цаашид явах ёстой. Тэгж байж хот тулгамдаж байгаа асуудлаа шийднэ. Сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлтөд хотод мөнгө байдаггүй. Үүнээс эхлээд Сангийн яамтай зөрчил үүсдэг. Энэ бол Сангийн сайд Хотын дарга хоёрынхоорондахь маргаан биш. Ажил, чиг үүргүүдийн хооронд явж байгаа зарчмынзөрүүтэйасуудлаас үүдсэн маргаан. Энэ бол ажил хэргийн маргаан. -420 тэрбум төгрөгөөр зам барина гэж ойлгосон. Авто замын түгжрэлийг бууруулна гэдэг бол цогц ойлголт. Үүнийг та задалж тайлбарлана уу? -420 тэрбум төгрөгийг зөвхөн замын асуудалд зарцуулахгүй. Нийтийн тээврийн парк шинэчлэлболон газар чөлөөлөлт, сургууль, цэцэрлэгт зарцуулна. Нийтийн тээвэрт 2009 оноос хойш томоохон шинэчлэл хийгдээгүй. С.Баяр Ерөнхий сайдын үед Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 500 гаруй автобус авч ирж, парк шинэчлэл хийсэн. Энэ тухайн үеийн иргэдийн сэтгэл санаанд нийцсэн томоохон үйл явдал болсон. Түүнээс хойш БНСУ, БНХАУ-ааснийтийн тээврийн шинэчлэлийг хийх хүсэлт ирж байсан боловч санхүүгийнхомсдолоосболж хийж чаддаггүй байсан. Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтынбанкнуудтайхамтран Улаанбаатар хотод 10 дэд төвийн хэсэгчилсэн байгууламж, инженерийн шийдлүүдийг хийж байна. Тэр хавийн газар чөлөөлөлтийг хийж байгаа. Хотын хүлээсэн үүрэг гэж бий. Газар чөлөөлөлтөд тодорхой үнийн дүн тавих, газраа чөлөөлсөн иргэнийг эргээд хөрөнгөжүүлэх ажил хийж байгаа. Энэ нь эргээд орон сууцны найман хувийн зээл, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдах шууд нөлөөллүүд бие биенээ дэмжээд явж байгаа схемрүүорно гэж тооцох ёстой. Нөгөө талдаа нүхэн гарц, гүүрэн байгууламж бий. Улаанбаатар хотын зорчих хөдөлгөөний нэгдсэн зохицуулалтын төвд 2010 оноос хойш шинэчлэл хийгдээгүй. Камер, нарийвчилсан программууд хоцрогдсон. Улаанбаатар хотын зорчих хөдөлгөөнийг бүрэн хянахын тулд камержуулалтыг шинэчлэх ёстой. 14 мянга орчим камер хотын нэгдсэн сүлжээг хянадаг. Замын нэгдүгээр эгнээг ард түмний зам гэж ярьдаг. Үүгээр зөвхөн нийтийн тээвэр явах ёстой. Түүнд шаардагдах нийтийн тээврийг 420 тэрбумтөгрөгөөсзарцуулах зохицуулалт хийнэ. Үлдсэн санхүүгийн эх үүсвэрийг лизинг зэрэг санхүүгийн олон хэлбэрээр зохицуулна. 420 тэрбум төгрөг 2021-2024 оны төсөвт сууна. 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг зураг төсөл, тооцоо судалгаатай төслүүдэд хийнэ. Зураг төсөлгүй ажилд шууд хөрөнгө оруулалт хийхгүй. Энэ нь хууль зөрчинө. Хариуцлагатай тогтолцоорууявж байна гэж ойлгох хэрэгтэй. -Таныг яг ямар ажил хийхээ 30 хоногийн дотор төлөвлөж ир гэж Ерөнхий сайд үүрэг болгосон. Танд бэлэн төлөвлөгөө юу байна вэ? -Би 33 агентлагийн дарга нарт үүрэг, даалгавар өгсөн. Засгийн газрынтүвшиндмаш өндөр итгэл хүлээлгэсэн. Улаанбаатар хотын иргэд харж байгаа учраас өнөөдрөөс жинхэнэ тулаан болох ажилдааорно.Нарийвчилсан төлөвлөгөөг долоо хоногоор шахаж явна. Засаг даргын зөвлөлийн хурал 14 хоногт нэг удаа хуралддаг байсныг долоо хоногт нэг удаа хуралддаг болгосон, сар тутамд Ерөнхий сайдад ажлаа танилцуулна. Хийж хэрэгжүүлэх ажлынхаа эрэмбэ дарааллыг 30 хоногийн дотор гаргаж байгаа. Улаанбаатар хотын их тойруу буюу 71.5 км зам бол гэр хороолол, хотын төвийн ялгаа заагийг арилгах,Улаанбаатархот 2040, 2050 онд ямар болох, ямар хөгжлийн бодлоготойгоор явах вэ гэдгийг тодорхойлох эдийн засгийн том хөшүүрэг, дэмжлэг болно. Үүнийг дагасан худалдаа, үйлчилгээ, бүх төрлийн үйлчилгээнүүд бий болно. Дэд бүтэц хийгдэнэ. Тэнд байгаа иргэдийн газар эдийн засгийн эргэлтэд орно. Бодит зах зээлийн үнэ ханшаар тооцно. 0.07 га газартай иргэнбанкандзээлийн хүсэлт өгөхөөр босго давж чаддаггүй. Бодит үнэ нь зах зээлд нийцсэнээр газар нь эдийн засгийн эргэлтэд орох тогтолцоонд хүрнэ. Нийслэлд ахиад 0.07 га газар олгохгүй гэсэн хатуу бодолтой байгаа. Яагаад гэвэл Улаанбаатар хотын иргэдийн эзэмшсэн газрыг үнэгүйдүүлж болохгүй. Улаанбаатар хотын иргэн юугаараа давуу эрхтэй байх вэ гэвэл нэгдүгээрт, газар эзэмшинэ,өмчилнө. Хоёрдугаарт, үйл ажиллагаа явуулах олон давуу талыг бүрдүүлнэ. Татвараа төлж байгаа, тэр нь хотын өнгө үзэмжийг сайжруулахад зарцуулагдаж байгаа учраас хотын иргэн гэж бахархах давуу байдлыг бид гаргаж байх ёстой. Эмнэлэг, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хөнгөлөлтийг хотын иргэдэд үзүүлж байх ёстой. Эдийн засаг сайжраад ирвэл хот өөрөө санхүүгээ босгох зохицуулалтыг эрх зүйн талаас нь судалж байгаа. Эдийн засаг сайжирч байж дараагийн шатны бодлогыг явуулахгүй бол шууд зохицуулалт хийж болохгүй. Хотын иргэдийн газар, өмч үнэ цэнтэй байх ёстой гэж би боддог. Үүнийг хийхийн төлөө ажиллана. 2021, 2022, 2023, 2024 онд юу хийх вэ гэдгийг жил жилээр тооцож, төлөвлөгөө гаргана. Энэ бол том ажил. Гэхдээ бидний зорилго, бодол том байх ёстой. Улаанбаатар хот 1980-аад оны дунд үед 450 мянган хүнтэй байсан бол өнөөдөр дөрөв дахин нэмэгдсэн. Асар их ачаалалтай байгаа хотын зохицуулалтыг бид зөв хийхийн тулд тэр хэмжээний том хөрөнгө оруулалт, том бодлого хэрэгтэй. Ингэж харж байж бид хотоо 2040 онд ямар байх вэ гэдгийг тодорхойлно. Тиймээс өнөөдрийн шийдвэр түүхэн шийдвэр юм. 420 тэрбум төгрөг,гаднынзээл тусламжаар хийж байгаа ажлуудыг бүгдийг нээлттэй хийнэ -Нэн яаралтай хэрэгжүүлэх ажилд багтаамж ихтэй нийтийн тээврийг нэрлэсэн. Үүн дотроо метро,Light Rail Transit/LRT/орж байна. Метро үе үеийн Засаг дарга нарын үед яригддаг ч ажил болдоггүй. LRTямар давуу талтай вэ? -Багтаамж ихтэй нийтийн тээврийг нэг саяас дээш хүн амтай хотууд нэвтрүүлдэг. Улаанбаатар хот одоо тэг зогсолт дээрирчихээдбайна. Зорчих хөдөлгөөний дундаж хурд 13 км цаг. Оргил ачааллын үед 8-9 км цагийн хурдтай байна. Дэлхийн стандарт 10 км цагийн хурдыг тэг гэж хардаг. Бид яаралтай арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэхгүй бол 2025 онд автомашины тоо 910 мянга орчим, хөдөлгөөний хурд зургаан км цаг болно. 2030 онд автомашины тоо 1.2 сая, хөдөлгөөний хурд гурван км цаг болох нь. Энэ бол ямар ч хөдөлгөөнгүй зогсоно гэсэн үг. Энэ нь олон улсын үнэлгээгээрFбуюу хамгийн муу үнэлгээ. Энгийнээр хэлэхэд, Улаанбаатар хотын замын хөдөлгөөн сүйрэлд ирсэн байна. Багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл нь 20-30 мянган иргэнийг тээвэрлэх хүчин чадалтай. Метро,Light Rail Transitхоёр зарчмынзөрүүгүй. Газар доогуурх байгууламжаарLight Rail Transitявдаг. Япончууд метроны судалгаа хийсэн. Долоон км газар доогуур явж, хоёр талдаа тав таван км ил гарах. Нэг тал нь 25-р эмийн сан орчмоос, нөгөө тал нь Офицеруудын ордон орчмоос ил гарах зураглал явж байгаа. 20-30 метрийн гүнд долоон км зам метро хэлбэрээрLight Rail Transitяваад, хоёр талруугааил гарч явах нь хэвтээ тэнхлэг. Босоо тэнхлэгийн хувьд Буянт-Ухаагаас хойшоо 7 буудал хүрэх. Метроны ажлыг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн зорчих хөдөлгөөний хурдыг эрс нэмэгдүүлэх юм. Нөгөө талаас түгжрэлийг 17-22 хувь бууруулна. Судалгаанд оролцсон иргэдийн 34 хувь нь шинэ машин авах бодолтой байна, 45 хувь нь ая тухтай, дулаан орчныг бүрдүүлсэн нийтийн тээвэр байвал машин авахаа бодолцоно гэж гарсан. Бид орчин үеийн шаардлагад нийцсэн,интернэторчинтой, гадна, дотор талдаа камертай, хяналттай, нэгдүгээр эгнээгээр явдаг стандартын нийтийн тээврийг хэрэгжүүлэх ёстой. Энэ бол Б.Мөнхбаяр даргын үед ч, Э.Бат-Үүл даргын үед ч, С.Амарсайхандаргын хувьд ч яригдаж байсан. Өнөөдөр бодит ажил болох ёстой гэж би боддог. Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга төрийнбодлогынзалгамж чанарыг хангах хэрэгтэй. АН,МАНбайх нь хамаагүй. Тухайн шийдвэр иргэдэд хүртээмжтэй байх хэлбэрээр явах ёстой. Тийм учраас зөв шийдвэрийг би дэмжинэ. -Гол авто замуудын сүлжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөний тухай мэдээлэл өгөхгүй юү? -Улаанбаатар хотыг харахадторлосонболон дөрвөлжилсөн холбоосууд муу. Уулзварууд нь нэг огтлолцолтой, гэрлэндохиондээр очоод ар араасаа гацдаг. Дунджаар нэг км замд 10 минут зарцуулж байна. Холбоос замуудыг зайлшгүй хийх ёстой. Бид бүх аймгаа мянганы замаар холбосон. Одоо Улаанбаатар хотдоторхзамуудынхаа эрчмийг сайжруулж, холболтуудаа хийж өгөх ёстой. Хотын гудамж, замын өргөтгөлд 82.4 км, хотын тойрог замын сүлжээнд 71.5 км зам тавина. Үүнийг би хөгжлийн зам гэж харж байгаа. Яагаад гэвэл гэр хороолол дундах амьдралын чанар, газрын бодит үнэ, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн өснө. Зам дагаж хөгжил ирдэг гэж ярьдаг. Хороолол дундах холбоос замуудыг зайлшгүй хийх ёстой. Энэ нь 70.2 км зам байгаа. Эдгээр зам, мөн зургаан нүхэн гарц, зургаан уулзвар, долоон гүүрний шинэчлэл, явган хүний зам, дугуйн замыг бид зайлшгүй барих ёстой. Залуучууд, хотын иргэд явган явах, дугуйгаар зорчих хүсэлтэй байна. Үүнийг бид, хийж хэрэгжүүлэх ёстой. Уулзваруудын талаар сошиалорчинд тойрог хэлбэрийн гэж буруу ойлголт явж байна. Миний өгч байгаа үүрэг, чиглэл бол мэргэжлийн түвшний, олон улсын судалгааны байгууллагын хүмүүстэй ярилцаж, хоёр түвшнийогтлолцолтой замын уулзваруудыг хийх юм. Ингэвэл Улаанбаатар хотын бүх нэвтрэх чадамж, зорчих хөдөлгөөн хурдацтай явна. Мөн алдагдал багасна. Туннелийнсистемээр нүхэн гарц хийж, зөвхөн зөв талруугааэргэдэг дүрмээр гүүрэн гарцуудаа хийхэд нэвтрэх хөдөлгөөн маш хурдацтай нэмэгдэх юм. Үүний техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах шатандаа явж байгаа. Хийж дууссаны дараа нээлттэй танилцуулна. 420 тэрбум төгрөгийн ажил,гаднынзээл тусламжаар хийж байгаа ажлуудыг бүгдийг нээлттэй явуулна гэж бодож байгаа, бүх мэдээллийг өгч явна. Нээлттэй Улаанбаатар гэсэн сэдэвчилсэнуулзалтыгсэтгүүлчидтэй сар бүр хийж иргэддээ мэдээлэл өгнө. Бүх юм ил тод явах ёстой. -Богдхан төмөр замнэлээнхүлээлттэй байх шиг байна? -Богдхан төмөр замыг бид зайлшгүй хийх ёстой. Гол явж байгаа замын урсгалыг Рашаант өртөөнөөсХөшигтийнхөндийрүүоруулж,Багахангайгаардайруулах 170 км төмөр зам юм. Энэ төмөр зам хоёр улсын хооронд хийж байгаа ачаа эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх тооцоотой. Үүнийг Зам, тээврийн хөгжлийн яамтай ярьж байгаа. 40 км зам нь хотын газар нутгаар дайрч өнгөрнө. Үүний 7.2 км орчим ньтуннелийнсистем. Бид энэ ажлыг хийх ёстой. Яагаад гэвэлХөшигтийнхөндий олон улсын нисэх онгоцны буудал, хурдны замтай холбогдоно. Олон улсын, хот хоорондын төвүүд байгуулагдана. Тэндээс худалдааны том ачаа буулгалт явна. Үүнийг тойрсонХөшигтийнхөндий буюу хот төлөвлөлт хийх, чөлөөт бүс байх уу гэдэгконцепцыгБарилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам шуурхай хийж байгаа. Хотөөрийнхөөоролцох ёстой зүйлдээ оролцож, шийдвэртэй алхмуудыг хийж байна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах үүднээс өнөөдрийн тогтоолд орсон зургаан заалт бол маш чухал. Үүнийг хийж чадвал бид 2025 он гэхэд түгжрэлийг 50 хувь бууруулж, зорчих хөдөлгөөнд оролцож байгаа автомашины дундаж хурдыг 20.5 км цагт хүргэх бололцоо үүснэ. -Наадам өнгөрөөгөөд хотын захиргаа шинэ байр руугаа нүүх үү? -Ерөнхий сайд үүрэг, даалгавар өгсөн. Агентлаг болон харьяа газруудын байрны үлдэгдэл санхүүжилт шийдэгдээгүй учраас ашиглалтад орох болоогүй. Бид гуравдугаар улиралдаа багтахгүй бол ондоо багтаж нүүхээр төлөвлөж байгаа. Одоогийн байдлаар 60 тэрбум орчим төгрөгийн санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. Харьяа, дэргэдэх байгууллагуудтайгаа цуг нүүж байж, хотын ажил явна. Би нэг байранд ньМонголынзалуучуудын инновацын төвийг барьж байгуулах хүсэлтэй байгаа. Инновац,старт апкомпаниудыг дэмжих төвийг хот дэргэдээ авч, дэмжлэг үзүүлж, олон улсын хөгжлийн урдуур дайрна. Ерөнхий сайд Цахим бодлогын яам байгуулах чиглэлтэй байгаа. Үүнтэй уялдуулж Засаг дарга дэргэдээинновацын төв байгуулж, Засгийн газрынтүвшиндуяж, Улаанбаатар хотын нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулна. Эдийн засгийн 64.7, мөнгөний эргэлтийн 75, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 75 хувь гэсэн том зах зээл байгаа учраас үүнтэй уялдуулж, залуустай мөр зэрэгцэж, тэдэнд хүчээ өгч, тэдний дэмжлэгийг авч, боломж олгож явна гэсэн бодлогыг хэлсэн. Хангардиордны хувьд Засгийн газрынтүвшиндасуудлыг шийдэх байх. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.