
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөний дагуу хөдөө аж ахуйн салбарт хөнгөлөлттэй зээл олгох Засгийн газрын шийдвэр гарсан. Тодруулбал, газар тариалан, ноолуур бэлтгэл, малчдыг дэмжих чиглэлээр зээлийг олгоно. Тэгвэл орон нутагт малчдын хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлжээ. Засгийн газраас тус салбарт хуваарилсан 500 тэрбумын 200 тэрбумыг ноолуур бэлтгэлд, хаврын тариалалтад 100 тэрбум, малчдыг дэмжих чиглэлд 200 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн. Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэн Д.Лхамжав малаа эрчимжүүлэх зорилгоор тус зээлд хамрагдсан байна. Үхэр голдуу малладаг тэрбээр малынхаа үүлдэр угсааг сайжруулах, сайн үүлдрийн бог малтай болох зорилгоор уг зээлд хамрагджээ. Хүү багатай 3 жилийн хугацаатай зээл учраас малчид сэтгэл хангалуун байгаа гэдгийг Д.Лхамжав онцоллоо. Тэрбээр Малчдад зээлийн хэрэгцээ байсан. Малчид арилжааны банкнаас малаа барьцаалаад зээл авдаг. Хавар нь ноолуураар банкны өрөө төлөөд дахиад зээл авдаг. Харин энэ удаа Засгийн газраас 3 хувийн хүүтэй зээлийг малчдад олгож байгаа нь сайн шийдвэр боллоо гэсэн юм. Дархан-Уул аймгийн хонгор сумын малчин Т.Айсауле Хөнгөлөлттэй зээл бол залуу малчдад маш их дэмжлэг болно. Өмнө нь банкнаас малчдын зээл гэж өндөр хүүтэй зээл авдаг байсан. Намар аваад хавар нь төлдөг. Ерөөсөө л зээлээс зээлийн хооронд байдаг байсан. Энэ удаагийнх хүү багатай учраас амжиргаанд хэрэгтэй зээл болно гэж харж байгаа гэлээ. Харин Дархан-Уул аймгийн Хонгор сумын малчин А.Дэмбэрэлнямбуу Малынхаа үүлдэр угсааг сайжруулах зорилгоор зээлд хамрагдаж 20 сая төгрөг авсан. Зээлийнхээ материалыг түрүүчийн 7 хоногт өгсөн. Ажлын 5 хоногтоо зээл гарсан гэв. Хөдөө аж ахуйн 500 тэрбум төгрөгийн зээлийг олгохдоо Аж ахуйн нэгж бол НӨАТ төлсөн байх эсвэл НӨАТ-аас чөлөөлөгдсөн байх гэсэн үндсэн шаардлагыг тавьж байгаа юм байна. Мөн арилжааны банкнаас тавих журам зааврын хүрээнд материалаа бүрдүүлж өгөх юм.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн ОРОН СУУЦЖУУЛАХ хөтөлбөр иргэдэд хүрч эхэллээ
2021-05-18 17:27:34 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулахад ихээхэн анхаарч ирсний хүчинд өдгөө ипотекийн зээлийн хүү 8-аас 6 хувьд хүрч буураад байна. Энэ ажилд төрөөс 3 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэгвэл энэ ажлыг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас санаачилсан бөгөөд цогц хөтөлбөрийг боловсруулснаар өдгөө 2400 гаруй иргэн, 240 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн хүүтэй зээлд хамрагджээ. Ипотекийн зээлийг тогтвортой үргэлжлүүлэхэд төрөөс олгох санхүүжилт хамгийн чухал. Тиймээс уг асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд сар тутам 100 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгохоос нийслэл Улаанбаатар хотод 75 сая, орон нутагт 55 сая төгрөг байх нарийвчилсан тооцоо, судалгааг гаргажээ. Зээлийн санхүүжилтийг шаардлагатай тохиолдолд нэмж олгох боломжтой гэдгийг Засгийн газраас мэдэгдээд байгаа юм. Энэ тухайд Сангийн сайд Б.Жавхлан Өнгөрсөн 11-12 дугаар сард ипотекийн зээл 8 хувиас 6 хувьд хүрч буурсан. Үүнтэй холбоотойгоор ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш түүхэндээ хамгийн өндөр зээл олголт хийгдсэн. Тухайлбал, зөвхөн арванхоёрдугаар сард л гэхэд 1200 гэрээ хийгдэж, 95 тэрбум төгрөгийн зургаан хувийн ипотекийн зээл гарсан байгаа юм. Ингээд бодохоор жилдээ 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл гарахаар байна. Нөгөө талаас барилгын салбарт нийлүүлэлт хийж байгаа орон сууцуудыг худалдаж авах ипотекийн эх үүсвэрийн схем бүтэн ажиллана гэсэн үг. Өнгөрсөн жилийн турш нийтдээ 30 мянган ордер бичигдсэн байна. Үүний 15 мянга нь шинэ орон сууц. Энэ бол барилгын салбарын нийлүүлэлтийг бүрэн хангаж чадах хэмжээний ипотекийн схем цаашдаа амжилттай үргэлжилнэ гэсэн үг гэдгийг онцоллоо.
Н.Төгсцогтын тулаан хойшлогдож, долоодугаар сард болно
2021-05-18 10:31:42 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин King tung хочит Н.Төгсцогтын энэ сарын 29-нд болох байсан тулаан цуцлагджээ. Энэ талаар тэрбээр Сайн байцгаана уу? Тавдугаар сарын 29-нд товлогдсон тулаан маань цуцлагдлаа. Гэхдээ долоодугаар сард аваргын бүсний төлөө тулалдахаар болсон шүү хэмээн бичсэн байна. Түүнийг аваргын бүсний төлөө Гари Рассел Жуниортой дахин тулалдана гэж эх сурвалжууд мэдээлж байна. Хоёр тулаанч 2020 оны хоёрдугаар сарын 8-нд тулалдаж, Гари Рассел Жуниор ялсан биээ. Өдгөө 32 настай Гари Рассел Жуниорын хувьд мэргэжлийн боксын рингэнээ 32 тулаан хийж, 31 ялж, нэг ялагджээ. Тэрбээр 2015 оноос хойш WBC холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүс эзэмшиж буй бөгөөд 2014 онд WBO холбооны аваргын бүсний төлөө Украины Васил Ломаченкотой тулалдан ялагдал хүлээсэн юм.
Шууд: Л.Оюун-Эрдэнэ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна
2021-05-18 09:00:35 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Засгийн газар дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахлын амаргүй хүнд сорилттой тулгарсан хэдий ч, байгуулагдсан цагаасаа Цар тахлыг богино хугацаанд даван туулах зорилт тавин, амжилттай хэрэгжүүлж байна. Гадаад харилцааны яамны хамт олон өнгөрсөн хугацаанд шуурхай ажиллаж, цар тахлын эсрэг хүндрэлийг даван туулахад чиглэсэн олон ажлыг хийж, хэрэгжүүлж ирсэн бөгөөд тухайлбал вакцины нийлүүлэлт, гадаадад байгаа иргэдээ эх оронд нь ирүүлэхэд голлох үүрэгтэй ажиллалаа. #ЗАСГИЙНГАЗАР_100_ХОНОГ #КОВИДГҮЙ_ЗУНЫ_ТӨЛӨӨ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй