Видео: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцаллаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 14-нд болж, дараах шийдвэрийг гаргалаа. Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцаллаа. Халдварын тархалт, хүн амын вакцинд хамрагдсан байдал, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр зэргийг үндэслэн ийн шийдвэрлэлээ. Харин хилийн боомт орчимд коронавирус халдварын тархалт нэмэгдэж, экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-Үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав хилийн боомт байрлаж буй бүсэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт тус хуралдаанаас үүрэг болголоо. ​

Шууд үзэх: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийж байна

Шууд үзэх: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийж байна

Хөвсгөлийн Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

​​ Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр 4.4 магнитудын газар хөдлөлт болжээ. Тодруулбал, тус сумын Хороо багийн Хачим гэдэг газар өчигдөр /02.13-ны/ 20:45 цагт 4.4 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 20:51 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ. Эх сурвалж: ОБЕГ

МЭДЭГДЭЛ

2022-02-11 18:04:11 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
МЭДЭГДЭЛ

Ж.Соронзонгийн хамсаатнууд бусдад төлбөр төлж намайг аймшигтайгаар гүтгэсэн явдлыг эрс эсэргүүцэж байна. ​ ​ ​ Миний биеАнхзул Цэдэннайзтайгаа хамтран УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл хоёр цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн. Тус нэвтрүүлгийнхээ мөрөөр Ц.Анандбазарт хариуцлага тооцохыг шаардсан хэвлэлийн бага хурлыг гурвантаа хийж, уг хэргийг шалгахгүй удаашруулж байгаа цагдаа, прокурорын алба хаагчдыг арга ядахдаа АТГ-т хүртэл өгч явж байна. Ц.Анандбазарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагыг УИХ, тэр бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл өгч өнөөдрийг хүртэл тэмцэх хугацаандаа ийм ядмаг, ийм арчаагүй хариуг Ерөнхийлөгчөөсөө гардаж аваад зогсож байна. Ц.Анандбазарын талынхан намайг тоогоо хэл гэхэд нь би битгий хуц гэдэг хариуг өгч байсныхаа төлөө өнөөдөр мөнгө төгрөг авдаг, шантаажчин болон гүтгэгдэж буйдаа туйлаас эгдүүцэж байна. Нэр нүүрээ нуусан, дуу хоолойгоо өөрчилсөн, ямар ч баримт нотолгоогүй тэрхүү бузар гүтгэлэгт итгэх хүн нэгээхэн ч үгүй гэдэгт итгэж байна. Үнэнийг илчилсэн олон олон эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийхдээ би нотлох баримтыг үзүүлж, өөрийнхөө дүр төрхийг харуулж ирснийг минь та бүхэн мэднэ. Харин худалч, хулгайч, гүтгэгчид л ийм арчаагүй, ийм муухай зүйлийг хийж бусад руу дайрдаг юм. Тэрхүү балиар гүтгэгчдийг би цагдаа, тагнуулын байгууллагад гомдол гарган олуулж, хариуцлага тооцуулна гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ж.Соронзон бол сургуулийнхаа төсвийн хөрөнгийн 10 орчим хувийг сүүлийн 10 жилийн турш тонон мөлжиж буй авлигач болохыг илчилсэн нэвтрүүлгээ хийж дууссан бөгөөд энэ ням гарагт 20.00 цагаас та бүхэндээ нотлох баримттайгаар, өөрсдийнх нь үнэнээ хүлээсэн шившигтэй яриа тайлбарынх нь хамтBudragchaa SerdambaНууц.МНpage-ээрээ олон нийтэд хүргэх болно. Үнэнд гүйцэгдэхийн цагтаа төрийн байгууллагыг тонон мөлжиж баяжсан авлигач хулгайчууд ийм ядмаг гүтгэлэг хийж намайг сэвтүүлэх гэж хичээж байгаа нь үнэхээр жигшүүртэй. Би Ц.Анандбазараас мөнгө шантаажилж авсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчид, УИХ-д авлигатай тэмцэх газар өргөдөл гомдол гаргаж өнөөг хүртэл тавхайгаа эргэтэл тэмцэх байсан гэж үү. Ц.Анандбазараас би мөнгө авсан бол 2015 онд лизингээр авсан нэг өрөө байрандаа өнөөг хүртэл амьдарсаар байх байсан гэж үү. Ц.Анандбазараас би мөнгө авсан бол 2020 онд худалдан авсан приус машинаа халтайтал унаад Бусдад лааз унасан гуйлгачин хэмээн хэлүүлж, цоллуулж, доромжлуулаад яваад байх уу. Биwww.nuuts.mnсайтыг олон жилийн өмнө хамт ажилладаг байсан эгчээсээ 88,000 төгрөгөөр худалдан авсан нь үнэн. Одоо ашиглаж буй сайтаа нэг найзаасаа гуйж байж 1,000,000 төгрөгөөр л хийлгэсэн нь үнэн. Монгол Улсад иргэн бүр дурын домайн нэрээ 88,000 төгрөгөөр худалдан авах боломж нээлттэй байгаа. Гэтэл үнэний төлөө, олон нийтийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцсэнийхээ төлөө ийм ичгүүргүйгээр нотлох баримтгүйгээр нэр цол өгч намайг харлуулан гүтгэж байгаатай хэзээ эвлэрэхгүй. Ж.Соронзон, Н.Лүндэндорж нарын авлига албан тушаалын гэмт хэргийг илчилсэн НУУЦ МАТЕРИАЛУУД эрэн сурвалжлах нэвтрүүлгийг олон нийтэд хүргэхэд дэмжлэг үзүүлэх бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахаа үүгээр илэрхийлж байна. Хүндэтгэсэн: Сэтгүүлч С.Будрагчаа

Завхан, Увс, Хөвсгөл аймгийн сумдад -46 хэм хүртэл хүйтэрчээ

​Өнгөрсөн шөнө гурван аймгийн 11 суманд -40 хэмээн давж хүйтэрч хоножээ. Тодруулбал,Завхан, Увс, Хөвсгөл аймгийн сумдад -46 хэм хүртэл хүйтэрсэн байна.​ ​ Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарах бол14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрахыг ЦУОШГ-аас мэдээллээ. Хоёрдугаар сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 13-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.