НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН
2021-05-07 10:15:13 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг. Эдгээр хууль, тогтоомж нь уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан зэрэг зөрчил бий болсон.Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан юм.Хуулийн төслийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын урилгаар УИХ-ынгишүүн Ж.Сүхбаатар, УИХ-ынгишүүн Х.Булгантуяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор/PhD/Д.Ганзориг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор /PhD/, дэд профессор А.Бямбажаргалнархэлэлцүүлэгөрнүүллээ. Д.Сумъяабазар: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хотын нийгэм, эдийн засагт томоохон өөрчлөлт авчирна Д.Сумъяабазар:-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг Улаанбаатарын эрх зүйн үндэс, хотын Үндсэн хууль гэж хэлж болно. Энэ хууль нийслэлийн нийгэм, эдийн засагт томоохон өөрчлөлт авчирна гэж бодож байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн гол үзэл санаа юу вэ гэдэг талаар Д.Ганзориг доктор уншигчдад онолын талаас нь тайлбарлах уу? Д.Ганзориг:-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль анх 1992 онд батлагдсан. Төр, орон нутаг юу хийх вэ, ажил, үүргийн зааг юу байх вэ, хөрөнгө мөнгөө яаж босгох вэ, хэрхэн, яаж хуваарилах вэ, юуг бие даана гэж үзэх вэ, юуг хяналттай байлгах вэ гэдэг олон суурь зарчмууд дээр яах аргагүй Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх ёстой юм байна гэсэн дүгнэлт гарч, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийг шинэчлэннайруулъягэсэн санаа гарсан юм. Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлт нь нутгийнудирдлагынхуулийн шинэчлэлийг хийхэд маш их түлхэц болсон. Бид нийслэл хотын асуудлыг яах вэ гэж бараг 30-аад жил ярьсан. Үүнд нэг шийдэл гаргаж өглөө. Жишээлбэл, нийслэл, аймаг хоёрыг адилтгаж үзэх үү, аймгуудын хөгжил, эдийн засгийн байдлуудыг байнга тэгшитгэж байх уу, алийг нь бие даалгах чиглэл барих вэ, алийг нь улс дэмжих вэ гэдэг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлан гаргах эрх зүйн хөрс, суурь болсон. Нийслэл бол аймгаас өөр. Газар нутгаас авахуулаад хүмүүсийн харилцаа, шийдвэр гаргалт, иргэдэд хүрэх байдал зэрэг онцлог зүйл их байна. Нийслэлийг аймагтай адилтгаж болохгүй. Нийслэлд өөрийн гүйцэтгэх үндсэн үүрэг гэж бий. Тийм учраас нийслэлийн эрх зүйн байдлыг тусгайлан зохицуулах нь зөв гэж үзэн, нэгжийн хуулийн 9.2-т тусгайлан зааж өгсөн. Түүнээс гадна орон нутгийн чиг үүрэг гэж тодорхой зүйл, заалтууд орсон. Мөн нийслэл ямар тусгай чиг үүрэгтэй байх вэ гэдгийг тусдаа хуулиараа зохицуул гэж нэгжийн хуулийн тодорхой шаардлага тавьж, хуулийг боловсруулах ажлыг хийж байна. Д.Сумъяабазар:-Улаанбаатар хот хөгжихгүй байгаа шалтгаан нь хотын эдийн засаг, төлөвлөлт, хот байгуулалт, хотын хөгжлийн асуудал сул явж ирсэнтэй холбоотой. Хотод яамдаас эхлээд олон оролцогч байдаг. Гэвч сүүлд нь хариуцагч байхгүй болдог. Шийдвэр гүйцэтгэл дээр хяналт, мониторинг хийж чаддаггүй, хариуцлага ярих гэхээр эзэнгүй болчихдог. Эцэст нь нийслэлийн удирдлагууд тааруу ажилласан гэсэн дүгнэлтэд хүрэх магадлал их өндөр байдаг. Нэгжийн хууль болон холбогдох хуулиудад үүнийг анхаарч оруулсан нь эерэг үр дүн авч ирэх алхам боллоо гэж бодож байгаа. Ж.Сүхбаатар:-Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд, эрх зүйн асуудлуудад шинэчлэлтийн ажлууд хийгдэж байгаа. Энэ бол Монгол Улсын төрийн удирдлагыг бэхжүүлэх ажил юм. Улс орнуудын тогтвортой хөгжилд саад болж байгаа зүйлийг үр ашиггүй, иргэддээ ээлгүй төрийн удирдлага гэж үзэж байгаа. Сайн шийдвэр гарсан ч гүйцэтгэл нь үндэсний хэмжээнд, бүсийн хэмжээнд, орон нутгийн хэмжээнд сул байгаа.Одоогийнхуульдбүх түвшинд хариуцлага, хяналт, үйлчилгээг оновчтой болгосон. Энэ бол удирдлага, зохион байгуулалтын асуудал юм.Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол том түвшиндээ Монголын төр, УИХ, Засгийн газар, ерөнхийлөгч, шүүх эрх мэдлийг оновчтой, зохистой болгох юм. Төрийн хяналт, тэнцлийг бий болгохын цаад санаа нь нэг хүнд эрх мэдэл ихээр төвлөрөхгүй гэсэн санаа.Ажил хийж байгаа хүнд зохих эрх мэдлийг өгнө.Үүний араас хяналт, хариуцлагыг хуваарилна.Үндсэн хуульд Улаанбаатар хот бол Монгол Улсын нийслэл гэж заасан. Орон нутгийн чиг үүрэг гэдэг бол эрх мэдэлтэй холбоотой хууль зүйн агуулга. Орон нутаг гэдэгкатегориднийслэл ч орно. Нийслэл, дүүрэг, сум, баг, хороо бүгд орно. Гэхдээ үйлчилгээ, удирдлагын зохион байгуулалт хийхийн тулд нийслэл, дүүрэг, хороо гэж шаталсан. Энэ бол төр, иргэн хоёрын оролцоог хангах, үйлчилгээ ойр байх тухай асуудал юм. Нийслэл хот төөрдөг байшин шиг байна. Хэн, юу хариуцаж байгаа нь мэдэгддэггүй. Тэгэхээр хотын чиг үүргийг үндэсний хэмжээнд хуваарилахын тулд орон нутгийн чиг үүргийг ялгаж, үүнээсээ нийслэлийн чиг үүрэг, хороо, дүүргийн чиг үүргийг анх удаа хийсэн. Улаанбаатар хотоос өөр хот байж болно гэж алсыг харж, томьёолж байгаа. Хэдийгээр би нийслэлийг шилжүүлнэ гэж боддог ч ойрын 20-30 жилийн хугацаанд боломж бага. Тиймээс ерөнхийлсөн байдлаар Монгол Улсын Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль биш, одоо байгаа онцлогтоо нийцүүлэн нийслэл Улаанбаатар хотын тухай хууль гэх нь зөв. Иргэд энэ хуулийг гаргаснаар яг юу өөрчлөгдөх вэ гэж асуудаг. Нэгжийнхуульдхорооны төсвийг дүүргийн төсөвт тусгайланбаталнагэж зааж өгсөн. Энэ хууль 2022 оноос хэрэгжинэ.Одоогийн нөхцөлд хорооны Засаг даргаямар чэдийн засгийн эрхгүй, дүүргийн төсөвт дагалдаж байгаа. Харин шинэхуульдхэсгийн ахлагчийг томилох, хорооны төсвийг тусад нь батлах зэргээр хорооны үйлчилгээ үзүүлэхчадавхыгнэмэгдүүлэх алхмыг хийсэн.Бид ганц нэгжийн хууль хийгээгүй. Дагалдуулаад төсөв, татварынхуульдөөрчлөлт оруулсан. Газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар, хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн албан татварын хуваарилалтыг хийсэн. Газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татварыг дүүрэгрүүшилжүүлсэн. Энэ их том алхам. Ингэснээр дүүрэг орлогын найдвартай их үүсвэртэй болж байгаа юм. Өмнө нь газрын төлбөр 60/40 гэсэн харьцаатайгаар нийслэлд харьяалагддаг байсан бол одоо 100 хувь дүүрэгт харьяалагдана. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Сангийн яам, Засгийн газартай ойлголцох асуудлууд байгаа. Нийслэлд төрийн дээд байгууллагууд байрлаж байгаа учир тусгай чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж зааж өгсөн. Хэдийгээр Монгол Улс уудам нутаг дэвсгэртэй, тэнцвэртэй хөгжлийг хангаж, төвлөрлийг сааруулна гэж байгаа ч Улаанбаатарт хүн амын 50 хувь нь байна. Тиймээс дэд бүтцийн асуудал, цахилгаан, шугам сүлжээ, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, орон сууцны хангамжийн асуудал маш хүндрэлтэй байгаа. Нэгжийнхуульдбид дүүргийн өмч гэдгийг анх удаа бий болгосон. Одоогийн байдлаар дүүрэг өмчгүй байгаа. Концесс, үнэт цаас хамгийн их маргаантай байсан. Энэ асуудал Улаанбаатар хотод үгүйлэгдэж байгаа. Жишээлбэл, Турк УлсынСтамбулхот 1990 оны дундуур бонд гаргасан. Тухайн үедээ маш их өр тавилаа гэж байсан. Гэтэл том гүүрэн, нүхэн гарц, замууд бий болсноор тэр үеийн түгжрэл буурсан байх жишээтэй.Гаазанавтобус нэвтрүүлснээр агаарын бохирдол буурсан. Өнгөрсөн оныарванхоёрдугаарсард баталсан нэгжийн тухай хууль үүний эхний том суурийг баталсан. Одоо дагалдаад Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль гарна. Х.Булгантуяа: Гаднын хотууд хууль, эрх зүйн маш их эрх мэдэлтэй байдаг Д.Сумъяабазар:-Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийг зохицуулах, төрийн захиргааны төв байгууллага, дүүрэг, орон нутгийн хоорондын харилцаа, холбоо, уялдааг улам сайжруулах талаар хүн болгон ярьдаг. Үе үеийн Засаг дарга нар хотын хөгжлийг шинэ түвшинд гаргахын төлөө хотоо хөгжүүлэх, түгжрэлгүй, утаагүй болгох гэж чармайж ажилладаг. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд хамгийн чухал зүйл бол эдийн засгийн бие даасан байдал. Энэ хуулийн зорилго ч үүнд оршиж байгаа. Нийслэлд улсын нийт хүн амын 50-иасдээш хувь нь амьдардаг. Гэтэл хотод бие даасан эдийн засаг байхгүй учраас дүүргүүд, хороодхогныасуудлаа шийдэж чаддаггүй. Хотоо бие даасан болгох, хотын эдийн засгаа тэлэх талаар Х.Булгантуяа гишүүний байр суурийг сонсъё. Х.Булгантуяа:-Нэгжийн тухай хуулийн 8.1-д Улаанбаатар хотын удирдах зарчим гэдэгт нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн захиргааны удирдлагатай хослуулан эдийн засаг, нийгмийн амьдралыг бие даан, удирдан зохион байгуулна гэж заасан. Гэсэн хэдий ч нийгмийн олон асуудлыг бие даан шийдвэрлэх эдийн засгийн боломж, бололцоо, эрх чөлөөг төдийлөн олгоогүй. Харин нэгжийн тухай хуулиар үүнийг зохицуулах үүд хаалгыг нээж өгсөн. Гадаадынихэнхорон ганц нэгжийн тухай хуулиар нийслэлийнхээ эрх зүйн асуудлыг шийддэггүй. Тусдаа өөрийн гэсэн статустай, өөр зарчим үйлчилдэг, хууль, эрх зүйн маш их эрх мэдэлтэй байдаг. 2021 оны хотын төсвийн нийт орлого 820 тэрбум төгрөг. 2021 оны хотын хөрөнгө оруулалт 44 тэрбум төгрөг. Гэтэл 1.5 сая хүн ам амьдарч байгаа энэ хотод утаанаас авахуулаад засвар, үйлчилгээний хөрөнгө оруулалт маш их шаардлагатай байгаа. Жишээлбэл, дэд бүтэц таарууБаянзүрхдүүргийн иргэн хамгийн их дэд бүтэц хөгжсөн дүүргийн иргэнтэй адил татвар төлж байна. Гэтэлгаднынулсуудад олон хүүхэдтэй айл татвар өндөр ч гэлээ татварын орлого нь боловсрол, хүүхдийн парк зэрэгт зарцуулагдаж байгаа газар амьдрахыг зөвшөөрч байна. Тэтгэвэрт гарч байгаа иргэд бага татвартай хороо, дүүрэгт амьдрахыг хүсдэг. Үүнийг бид бодолцож үзэх хэрэгтэй. Хотод төвлөрч байгаа татваруудын хувь, хэмжээ бага байна. Үл хөдлөх хөрөнгийн татвар 0.6-1 хувь байдаг. Улаанбаатар хотыг бүсчлээд хамгийн өндөр татвартай хэсэг нь нэг хувийн татвар байна. Бусад улсад үл хөдлөх хөрөнгийн татвар нийт татварын орлогын 10 хувийг бүрдүүлдэг бол манайд нэг хувийг ч бүрдүүлж чадахгүй.Улаанбаатар хотын татварын хэмжээ маш багахэрнээиргэдийн хүсэн хүлээж байгаа үйлчилгээмаш их.Европын улсад хэн, юугаа санхүүжүүлэх вэ гэдэг нь маш тодорхой байдаг. Засгийн газар бол батлан хамгаалах, байгаль орчин зэрэг улс орны хэмжээг хамарсан том асуудлуудыг санхүүжүүлнэ. Боловсрол, эрүүл мэндийн асуудлыг тодорхой хэмжээгээр зайлшгүй санхүүжүүлнэ гэж заасан байдаг. Яагаад гэвэл энэ бол улс орны аюулгүй байдлын асуудал учир татаас өгч, дэмждэг. Ямар ч улс оронд нутгийн нэгж өөрсдийгөө 100 хувь хариуцаад явах боломж бололцоо багатай. Эдийн засгийн том төвүүд нь гол орлогоо төвлөрүүлдэг, дэмждэг зарчим байгаа ч өнөөдрийн манай төсвийн хүрээнд 3-4 засаг захиргааны нэгж л бусад бүх аймаг, орон нутгуудаа дэмждэг зарчмаар явж ирсэн.Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд нэгжийн хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэлд эдийн засгийн эрх чөлөөг олгож өгч байж, иргэдийн хүсэн хүлээж байгаа үйлчилгээг үзүүлнэ.Жишээлбэл, гудамжталбай, жишиггудмыгулсын төсвөөс санхүүжүүлэхгүй, нийслэлээс санхүүжүүлнэ. Нийслэлд ийм боломж шилжиж байна гэж харж байна. Д.Сумъяабазар:-Шийдвэр гаргахад оролцогчид олон байх тусам хотын ачаалал нэмэгддэг. Асуудлууд шийдэгддэггүй, хуримтлагдаж байгаад орхигддог. Барилга, хот байгуулалтын яам бол барилга, хот төлөвлөлтийг тодорхойлдог, бодлогын яам. Гэтэл Улаанбаатар хотын газартай, ерөнхий төлөвлөлттэй холбоотой гомдол асар их гардаг. Замын зураг төсөл, барилгын зураг төсөлтэй холбоотой төрийн бус байгууллагууд орсон зөвлөлүүд бий. Энэ зөвлөлд Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам зөвшөөрөл өгдөг. Эцсийн дүнд хот замаа тавиагүй, хот барилгаа төлөвлөөгүй гэдэг. Тиймээс нэг эзэнтэй, нэг хариуцагчтай байх ёстой гэж бодож байна. Тэгэхээр засаглалын хэлбэр, бодлогын хувьд ямар байх ёстой вэ? А.Бямбажаргал: Дэлхийн хотуудын удирдлага нь Засгийн газартайгаа маш ойр ажилладаг А.Бямбажаргал:-Нийслэлийн эрх зүйн байдлыг зохицуулж байгаа одоогийн хууль батлагдахад нийслэл 530 мянга орчим хүн амтай байсан. Гэтэл одоо 1.5 сая хүн амтай болсон байна. Мөн эдийн засгийн нөхцөл байдлын хувьдхарьцуулшгүйбайдалтай байгаа. 1992 оны Үндсэнхуульдаймаг, нийслэл, сум дүүрэг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэгтэй гэдэг үг байсан. Гэтэл энэ үг өнгөрсөн 30 жилийн хугацаанд огт хэрэглэгдээгүй. Мөн нийгэм, эдийн засгийн цогцолбор байна гэж заасан. Гэтэл 1993, 2006 оны нэгжийн хууль, 1994 оны Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиуд чиг үүрэг гэдгийг төдийлөн хөндөөгүй. Тиймээс хэн нь юу хариуцах вэ гэдэг асуудал орхигдсоноос болж бүгд оролцоотой болсон. Яам өөрөө бодлогын байх ёстой гэж олон жил ярьж байгаа. Бодит байдал дээр яам нь улсынхэмжээнийбодлогыг харах ёстой байтал байрлаж байгаа газар буюу нийслэлийн төлөвлөлтөд оролцоод эхэлсэн. Тиймээс нийслэлийн удирдлагын хариуцах ажил нь тодорхойгүй болсон. 1940 оны Монгол Улсын Үндсэн хуулиас эхлээд нийслэл хот гэдэг ойлголт байдаг. Нийтлэг зүйлүүд ньнэгжийнхээхуулиар зохицуулагдаад, бие даасан тусдаа хуулиараахотынхнь асуудал зохицуулагдаж, нийлээд цогц болдог хотууд байна. Иргэд Хотын даргаа яагаад сонгож болдоггүй вэ гэдэг. ҮндсэнхуульдХотын дарга хэн байх вэ гэдгийг заасан байдаг. Зөв төлөвлөлт бий болгож байж, хувийн хэвшилд хөрөнгө оруулж, түүнээс хот иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг хардаг. 1994 оны нийслэлийн хуулийн хэд хэдэн зүйл бодит байдал дээр огт хэрэгжээгүй. Үүний нэг нь нийслэлийн татварын асуудал. Нийслэлийн татвартай холбоотой сүүлд гаргасан хууль бол үйлчилгээ талаасаа гаргасан хууль. Бүсчлэлийн асуудлыг бид зохиогоод байгаа зүйл огт биш. Энэ бол дэлхий нийтэд байгаа зүйл. Гэтэл энэ бодит байдал дээр ерөөсөө амилаагүй. Хоёрдугаарт, 1994 оныхуульддагуул хот гэдэг ойлголт байсан боловч бусад хуульдямар ч зохицуулалт ороогүй, зөвхөн бодлогын зарим баримт бичгүүдэд байдаг.Дэлхий нийтийн нийслэл хотын удирдлагын онцлог нь Засгийн газартайгаа маш ойр ажилладаг. Нийслэл нь тухайн улсын нүүр царай байдаг. Тодорхой асуудлуудыг Засгийн газрын түвшинд шийдүүлж болдог механизмыг хотынхуульдаазааж өгсөн байдаг. Нийслэлийн хөгжлийн бодлогоо улсынбодлоготойгооуялдуулж байж, цаашид хөгжих боломж нээгддэг. Ж.Сүхбаатар:-Одоогийн зохицуулалтаар Нийслэлийн Засаг дарга бол Засгийн газрын хуралдаанд зөвлөх байдлаар оролцдог.Гаднын орны хотууд олон зуун жилийн түүхтэй, ёс заншил нь тогтсон байдаг учраас хуулиар нарийвчлан зохицуулж, хотын амьдралруухамаагүй халддаггүй. Тэгвэл манай улсад хуулиар зохицуулагдаагүй бол ямар ч эрх мэдэл байдаггүй. Уг нь Үндсэнхуульдорон нутгийн өөрийн эрх хэмжээний асуудлыг бие дааж өөрөө шийдвэрлэх нь чөлөөтэй байдаг ч энэ нь зөрчилддөг. Нийслэлийн эрх зүйн байдлын тухайшинэ хуульдсанхүү, захиргаа, нөөцийн асуудлыг хязгаарласан биш, илүү боломжтой болгож байгаа болов уу гэж бодож байна. Хариуцлага ярихаар ганцхан Хотын даргатай ярих гээд байдаг. Гэтэл бусад улсад шат шатандаа хариуцсан эзэнтэй байна. Тэр хүмүүст хариуцлага, үйлчилгээ, нөөц гурвыг хуулиар олгоод, эргээд саад болдоггүй. Д.Сумъяабазар:-Ганцхан газар чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд л 64 тэрбум төгрөг шаардлагатай болдог. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг хийхийн тулд чөлөөлөхшаардлагатайгазар, зам гүүр, сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхэд 350 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэртэй байх хэрэгтэй байна. Иргэд хотыг маш их санхүүгийн боломжтой гэж хардаг. Гэтэл бодит байдал тийм биш. Улаанбаатар хотын өр, зээл, хүү болон улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн тасарсан төсвийг нийтэд нь авч харвал 1.5 их наяд төгрөгийн санхүүгийн ачааллыг нийслэл авч байна. Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлэх цэвэр усны асуудалд Ус сувгийн хуримтлагдсан өр буюу 280 тэрбум төгрөгийн өрийг НЗДТГ-т авч байж, энэ том төслийг эхлүүлж байх жишээний. Усны үнэ нэмэх үү, эсвэл өөр арга зам олох уу гэдэгт шийдвэртэй алхам хийхгүй бол өр үйлдвэрлэдэг хот болох нь. Д.Ганзориг: Хууль бол хязгаарлалт биш, боломж Д.Ганзориг:-Асуудлыг хялбарчилж байгаа нь өнөөдрийн хөгжилд саад болж байгаа юм. 1960 оныҮндсэн хуульдбайсан хотуудыг бид аймаг болгосон. Үүгээрээ 27 жил явлаа. Яг үнэндээ эдийн засгийн харилцааг огт тооцоогүй, шийдээгүй. Дагуул хотууд гарч ирэхээр эдийн засгийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Эдийн засгийн өнцгийг зөв тавих асуудал хуульчдад дутагддаг. Хууль бол хязгаарлалт биш, боломж гэж хараарай гэдэг байсан.Нийслэлийн иргэн нийслэлийн удирдлагаас ая тухтай орчныг л шаарддаг. Нийслэлийн удирдлага ажил хийхийн тулд боломжуудыг хайдаг.Одоогийнхуульдэдийн засгийн, өмчийн, төсвийн, засаг захиргааны зэрэг олон боломжийг нээж өгөх ёстой. Бид одоогийн чадамжаас илүүг харах хэрэгтэй. Тухайлбал, 2050 онд ямар байх вэ гэж бодох хэрэгтэй. Ирээдүйгээ харж хуулиа гаргахгүй бол 1992 оны байдал 2021 онд давтагдах гээд байна. Хотын үйлчилгээ, засаг захиргааны үйлчилгээ гээд бүх ажил, үйлчилгээг бид төрийн ажил гэж харсан байна. Харин одоо төр юу хийх вэ, нийслэл ямар асуудлыг 100 хувь хариуцах вэ гэдгийг ялгаж байна. Үүний үндэс нь нэгжийн хууль болон эрх зүйн байдлын тухай хууль юм. Нийслэл 100 хувь хариуцах асуудал, яамтай хамтрах асуудал, огт оролцохгүй асуудал гэдгийг ажил үүргээр нь дамжуулаад тодорхойлсон. Чиг үүрэгтэй холбоотойгоорсанхүүжилтийнасуудал их чухал байдаг. Хуульч нарын харж чадахгүй байгаа өнцөг энэ. Хөрөнгө оруулагчийн өмнө нийслэлийн захиргаа ямар үүрэг хүлээх вэ гэдгийг ярьж байна. Баталгаа өгч чадах уу, яаж хамтарч ажиллах вэ зэрэг олон асуудал байна. Мэдээж хөрөнгө оруулалтын хуульдаа зохицуулах ёстой. Ж.Сүхбаатар: Хотын дарга Том толгойлоод байвал хариуцлага тооцох боломж нь нэмэгдсэн Ж.Сүхбаатар:-Хотын төсөв бага, концесс гаргах боломж хязгаарлагдмал.Бид боломжийг тэлэхгүйгээр, чадавхаанэмэгдүүлэхгүйгээрөнөөдрийн байгаа байдлаараа явах юм бол иргэдийн хүсэж байгаа асуудлыг шийдэж чадахгүй. Д.Сумъяабазар:- Нийслэлийн төсөв улсын төсөвтэйгөө уялдаж явах ёстой. Заавал хяналтад явна. Нэгжийн хууль 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хүртэлх хувь гэдэг заалт орсон байгаа. Энэ бол ойролцоогоор нэг их наяд орчим санхүүгийн нөөц бололцоо хот дээр чиг үүрэгтэйгээ ирэхээр байна гэж урьдчилж харж байна. Санхүүгийн эх үүсвэрүүдийг нээх,гаднынхөрөнгө оруулагчдыг хот өөрөө татах ёстой. Ийм л зохицуулалтыг хиймээр байгаа юм. Ж.Сүхбаатар:-Бусад орны хотуудын инженерийн байгууламж, дэд бүтцийг харахад Герман, Америк Улсаас мэргэжилтнүүд ажиллуулж байна. Гэтэл бидэнд зөвлөхүүдийг авч ирэх боломж ямарбайдаг билээ. Нийслэлийг улсдоторхулс болгох гээд байгаа асуудал огт биш. Нэгжийнхуульдтөрөөс нэгжид тавих хяналтыг хүчтэй болгосон.Хотын дарга Том толгойлоод байвал хариуцлага тооцох боломж нь нэмэгдсэн байгаа. Манай улсын төрийн сахилга, санхүүгийн сахилга, төсвийн сахилга сул байсан. Харин одоо хяналт чангарсан нөхцөлд боломжийг олгох гэж байгаа гэдгийг хэлмээр байна. Д.Сумъяабазар:-Би Таван толгойнIPOгаргая, улсдаа яаж хөрөнгө мөнгө татах уу, яаж ашигтай валютын урсгалыг татах уу гэсэн боломжуудыг байнгаэрэлхийлжбайсан. Яг тэр жишгээр хотдоо хөрөнгө оруулалт татах, хямд эх үүсвэр татах, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг бэхжүүлээд цааш нь явуулах тал дээр ажиллаж байгаа. Хэрэв миний санаачилж байсанIPO-г хийсэн бол таван толгойн бонд өнөөдөр ашигтай ажиллаж байх байсан. Санхүүгийн нөөц бололцооны талаарХ.Булгантуяагишүүн ямар бодолтой байна вэ? Х.Булгантуяа:-Соцнийгмийн удирдлагын систем манай орон нутагт хадгалагдаад үлдчихсэн байна гэж би боддог. Төвөөсөө бүх юмыг төлөвлөдөг, төлөвлөсний дагуу хийх шаардлага тавьдаг. Гэвч хэрхэн, яаж гэдэг эрх мэдэл, эрх чөлөө нь төдийлөн сайн олгогдоогүй. Европын зарим улсад Хотын дарга, Мужийн захирагч маш их эрх мэдэлтэй. Мужууд зөвшөөрч байгаа учир Засгийн газар оршин тогтнож байгаа гэж ярьдаг. Хотдоо санхүүгийн болон татварын маш их эрх чөлөөг олгосон байдаг. Гадаадын мужуудын татварын интервал 10, 20функтээрзөрүүтэй. Хүсвэл хамгийн доод хэмжээнд байж болно. Мөн хүсвэл хамгийн дээд хэмжээнд байж болдог. А.Бямбажаргал:Монголын идэвхтэй амьдралыг зохицуулж байгаа 400 орчим хууль байдаг. Бидний тооцоолсноор 290 орчимхуульдих, бага хэмжээний өөрчлөлт орно. Хот тосгоны хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг амилуулах хамгийн чухал зүйл бол Төрийн болон орон нутгийн өмчийн хууль. Эдгээр нь эцэстээ бүгд эдийн засагтай холбоотой. Хатуухан хэлэхэд,Монгол Улсад төлөвлөж бий болгосон хот байхгүй байна.Бид сүүлийн 100 жилийн хугацаанд одоогийн засаг захиргааны шинэтгэлээ хийсэн. Нийслэлийг 380 гаруй жилийн өмнө одоо байгаа газартаа суурьшихаар төлөвлөсөн боловч үүн дээрээ суурилсан эдийн засгийн хөгжүүлэлтийг маш бага хийсэн. Х.Булгантуяа:-Хятад Улс 1990 оноос хурдацтай хөгжиж ирэхдээ хэд хэдэн зүйл дээр алджээ гэдгээ өөрсдөө дүгнэсэн байдаг.Ямар чулс орны хүн амын гуравны хоёр нь хот суурин газар амьдардаг. Бид Улаанбаатар хотоос өөр том, хөгжилтэй, хүүхдүүд сурах боломжтой ая тухтай хотыг олноор бий болгохгүй бол хүн ам өсөхтэй зэрэгцээд иргэд хотрууирэхээс өөр аргагүй болоод байна. Д.Сумъяабазар:-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл НИТХ-аар орж дэмжигдсэн. Аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцүүлэг хийж дууссан. Дүүрэг, орон нутгууд саналуудаа өгсөн. Одоо Засгийн газар дээрзангидагдаад,яамдаассанал авах ажил хийгдэж байгаа.Энэ хууль бол нийслэлчүүдэд хөгжил, дэвшил авч ирсэн, ямар нэгэн чөдөр тушаа байхгүй, хөгжлийг өргөн хүрээнд бий болгосон шинэ хууль болно гэдэгт хотын даргын хувьд маш их талархалтай байгаа.Гаднынхөрөнгө оруулагчдыг бурхны элч мэт хүлээж авдаг газар хөгждөг гэдэг үг байдаг. Би Улаанбаатар хотыг тийм газар байгаасай гэж боддог.Гадаадынболон дотоодын хөрөнгө оруулагч нарт ээлтэй, хөгжлийг уухайлж гаргаж ирсэн Азийн цагаан дагина байгаасай гэж боддог. Энэ хууль ирээдүйн Улаанбаатарын 30 жилийн хөгжлийн суурийг зөв татсан, Улаанбаатар хотыг дэлхийн хот, баялгийн сан, хуримтлалын сан болгосон хууль болно гэдэгт эргэлзэхгүй байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Ж.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашаа, шонг буулгаад байна
2021-05-07 10:10:25 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр тавьсан хайс, хашлага, шонг хуулийн дагуу буулгаж байгаа. Энэ ажил зөвхөн хөл хорионы үед хийгдэх биш, цаашид ч үргэлжлэх юм. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Галтай ярилцлаа. -Нийслэлийн хэмжээнд хийж байгаа хашаа, хайс, шон буулгах ажил ямар шатанд хэрэгжиж байна вэ? -НИТХ-ын2019 оны24/17 дугаар тогтоолын хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас судалгаа, шинжилгээ хийсэн. Мөн Нийслэлийн Засаг даргын А/251 дүгээр захирамж гарсан байгаа. Үүний хүрээнд эхлээд Улаанбаатар хотын төв хэсэг буюу их тойруу, багатойруугийнхэсэгт хашаа, хайсны журмын хэрэгжилтийг хангуулах ажил хийж байна. Бид энэ хэсгийг 10 хэсэг болгон хувааж, судалгаа хийсэн. Судалгаагаар нийт 1730 байршилд 111.500 ширхэг буюу 12 км орчим урт хашаа, хайс байна гэсэн дүн гарсан юм. Нийтийн эдэлбэрийн зам, талбайд өөрсдийн машинаа зогсоох үүднээс шон тавьдаг, тухайн газраа түрээслэх асуудал гарч байгаа. Мөн иргэд чөлөөтэй явахад саад болж, явган хүний зам дээр шон зоосон байдаг. Эдгээр хайс, хашаа, шонгавснаариргэд олон нийтийн чөлөөтэй зорчих орон зай, нийтийн эдэлбэрийн зам, талбайг нэмэгдүүлж байгаа юм.НИТХ-ынтогтоолын хүрээнд 16 төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад хашаа, хайс зөвшөөрсөн байдаг. Эдгээр хашаа, хайс нь батлагдсан стандарт, журмын дагуу хийгдэх ёстой. Бид үүний дагуу шаардлага тавин ажилладаг. Хайс, хашаатай байхыг зөвшөөрсөн 16 чиглэлийн байгууллагад олон улсын байгууллага, батлан хамгаалах болон цэцэрлэг, сургууль, түүх соёлын дурсгалт газрууд, бүх төрлийн ахуйн болон аюулгүйн шаардлагуудыг хангуулах зориулалтын барилга, байгууламжууд, инженерийн дэд бүтэц, үйлдвэр, агуулахын эдэлбэр газар, амралт сувилал, хүүхдийн зуслан, төрөл бүрийн зориулалтын спорт талбай багтдаг юм. Нийслэлийн төвийн хэсэгт ийм төрлийн 370 барилга байгууламж байдаг. Дөрөвдүгээр сарын 22-ноос Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нийтийн эдэлбэр газарт байгаа хашаа, хайс, шонг буулгах ажил эхэлсэн. Үүний хүрээнд одоогийн байдлаар 41 байршилд 226 хашаа, шонг буулгаад байна. Хашаа, хайс буулгах ажил гурван ээлжтэй. Нэгдүгээрээлжидбуулгах 346 байршлын 20 мянган зөрчлийг арилгахаар төлөвлөсөн байгаа. -Хашаа, хайс буулгах ажилд иргэд ямар хандлагатай байна вэ? -Иргэд маш сайн хүлээж авч байна. Бид хийсэн ажлынхаа мэдээллийг иргэдэд түгээж байгаа. Иргэд судалгаанд ороогүй газруудын мэдээллийг бидэнд өгч, тэнд байгаа хайс, хашааг буулгахыг хүссэн хүсэлт их ирж байна. Эхлээд бид төлөвлөгөөний дагуу ажлаа хийнэ. Үүний дараа иргэдээс ирсэн мэдээллийн дагуу шат дараатай арга хэмжээ авна. -Хайс, хашаа, шон буулгах ажлын дараа ямар ажил хийх вэ? -Төлөвлөгөөний дагуу бид 1730 байршлын хашаа, хайсыг буулгана. Эдгээр газруудын харьяа байгууллагад мэдээлэл хүргүүлсэн байгаа. Хотын дарга ч үүрэг, чиглэл өгсөн. Хайс, хашааг чөлөөлж, нийтийн эдэлбэрийн зам, талбайг нэмэгдүүлсэн байршилд тохижилт хийлгэж, тухайн дүүрэгт хүлээлгэж өгөх талаар яригдаж байгаа.НИТХ-аар нийтийн эдэлбэр газруудыг баталгаажуулах ажил хийж байна. 2009 оноос хойш нийтийн эдэлбэрийн зам, талбайг бусдын эзэмшилд олгохгүй, нийтийн эдэлбэр газар хэвээр үлдээнэ гэсэн тогтоол гарсан. Энэ жилийн хувьд 22 байршлыг нийтийн эдэлбэр газарт хамааруулахаарНИТХ-д танилцуулах бэлтгэл хангагдсан. Тухайн дүүргийн Засаг дарга нарыг нийтийн эдэлбэр газарт авсан газрыг бусдын эзэмшилд шилжүүлэхгүй хамгаалж, тохижилт хийж байхаарүүрэгжүүлсэн. Ингэснээр энэ ажлыг дахин хийхгүй, үргүй зардал гаргахаас сэргийлж байгаа юм. -Зөвшөөрөлгүй хайс, хашаагаа буулгуулж байгаа иргэд ямар хандлага гаргаж байна вэ.Нөгөө талаас сайн дураараа хайс, хашаагаа буулгаж байгаа иргэд байна уу? -Албан байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дураараа хайс, хашаагаа авч байгаа. Бүх нийтийн эрх ашгийн төлөө идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийлсэн. Зарим байгууллага хөл хорионы үед үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа тул хөл хорио цуцлагдахаар өөрсдийн хөрөнгөөр хайс, хашаагаа буулгах хүсэлт гаргаж байгаа. Гинжилсэн шон, авто замын хаалтуудыг чөлөөлсөнтэй холбогдуулан иргэдэд, ялангуяа жолооч нартаа дараах зүйлийг уриалж байна. Явган хүний зорчих хэсэг, авто зогсоолоос өөр газарт машинаа битгий байрлуулаарай, иргэдийн эрүүл, аюулгүй орчны төлөө соёлтой, боловсон алхам хийгээрэй. Хашаа, хайсаар нэг хэсгийг хамгаалах мэт боловч нөгөө хэсгийн эрхийг хөндөж болохгүй. Иргэн та, бид бүгд хичээвэл эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжтой. Нийтийн эдэлбэр газрын орон зай чөлөөтэй байх тусам тохижилт, ногоон байгууламж нэмэгдэнэ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын найзын тангараг тонгорог болж, намаа яг хоёр хуваалаа
2021-05-06 18:57:48 Нийтлэгдсэн: Улс төр
АН өнөөдөр хагарлаа Монгол улсын төр засаг, төрийн эрх барьж байгаа МАН, цаашлаад ард түмэнд нялзаахыг оролдож байна. Тэгвэл ингэж болохгүй л дээ. Учир нь АН-ын энэ хоёр хуваагдсан хагарал, тэмцлийн цаана байгаа хүмүүс чинь тодорхой байна шүү дээ. Тэд бол одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тэднийг дагасан нөхдүүд. Тэд тэртээ 1990-ээд оноос нэг нь улстөрийн хар махинаци, нөгөө бизнесийн ов мэхээр хослон тоглож эхэлсэн түүхтэй. Тэд л 17 чингэлэг спирт оруулж ирж, улмаар ус болгож, тэр л хослол Баянгол зочид буудал, Махкомбинат, Талх чихэр-ийг Х.Баттулгын мэдэлд оруулсан гэдэг. Ц.Элбэгдоржийг дагаж их улстөрд хөл тавьж, УИХ-ын гишүүн болсон Х.Баттулга Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед ивээгчийнхээ өөдөөс томордог болсон. Тэр нь Өмнөговь дахь том ордуудыг ашиглах, тэндээс улсын хил рүү төмөр зам тавихтай холбоотойгоор ийн найзууд хоёр эрэг дээр гарч эхэлсэн хэрэг. Тиймээс ч амин найз-ыгаа Ц.Элбэгдорж нь дуудаж загнаж байсан нь саяхны түүх. Ийм л хүмүүс нэг нь нөгөөгөөсөө Ерөнхийлөгчийн суудлыг авсан. Ингээд Ц.Элбэгдоржийг Н.Энхбаярыг хориулж байсан шиг Х.Баттулга нөгөө найзаа хориулахыг олон Монголчууд 4 жил хүссэн ч биелсэнгүй. Тэгэхээр тэдний хооронд олон түмэнд мэдэгдэж болохгүй томоохон хар хэргүүд байгаа нь тун ойлгомжтой юм. Түүнээс Ц.Элбэгдоржид тохвол тохоод хэрэгт хийчих асуудал зөндөө байгаа тухай хэвлэлүүд шуугисаар ирлээ. Эрдэнэтийг улсын мөнгөөр ХХБ авсан, Оюутолгойтой холбоотой асуудлууд, Ц.Элбэгдоржийн уран зургийн цуглуулга, Эрдэнэсийн санд гар дүрсэн хэрэг гээд тоочвол тоймгүй асуудал гарна. Гэвч Х.Баттулга хуучин найзаа хориулсангүй. Тэгэхдээ зүгээр суусангүй 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр муу хүмүүсийг албаар дэвшүүлж, заримыг нь сонгууль дуусахаас өмнө хориулж, унагаад улмаар С.Эрдэнээр намын даргын тамгыг өгүүлэв. Ингээд өөрийгөө өрсөлдөгчгүйгээр дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх олж авахаар АН-ын Их хурал гээчийг дэглэж дүрмийн өөрчлөлт гээчийг хийлгэсэн ч үүнийг С.Эрдэнэ нар эсэргүүцлээ. Тэдний цаана Ц.Элбэгдорж байсан нь маргаангүй. Ийнхүү АН-ын эртний хоёр найзын тангараг, тонгорог болсон явдал тус намыг дахиж эвлэрэхээргүй хоёр талд тас хуваагаад байна. Намын нөхөд нь тэднийг ширээний ард суухыг уриалсан ч тэд хөдлөхгүй нь тодорхой. Ийнхүү АН Ц.Элбэгдорж, Х.Баттулга хэмээх хоёр найзын зам салсанаас болж, хоёр хуваагдаад одоо намынхаа асуудлыг төрийн, ард түмний асуудал болгох улайралд хүргэжээ. Харин тэдний дагалдагчдын нэг хэсэг нь Сүхбаатарын талбайд өлсөж хэвтэнэ. Нөгөө тал нь тэднийгээ шоолоод С.Эрдэнийгээ нэр дэвшүүлээд явж байна. Хар хэрүүл, хэл амаа дотооддоо л хий хэмээн олон нийтийн ихэнх нь уурсаж байна. Ц.Нямдорж сайд нэгэнтээ АН-ын фракцууд төрд гарахаараа төрийн зовлон, намдаа байхаараа намын зовлон гэж байсан. АН-д фракц устсан гэж зарладаг ч одоо бүр тэрнээсээ дордож. Уг нь фракцтайгаа байсан бол ядаж хоёрхон биш хэдэн хүн уулзаж ярилцаад тохирдог байхсан. Гэвч фракцийг устгаж, Монголын ард түмний эв нэгдлийг хангах ёстой хүн АН-д ч эв нэгдэл тогтоож чадахгүй мундраа хутгаж байгааг та бид харж байна. АН тэр хэрүүлээ дотооддоо л хий, ард түмнийг, төр засгийг хэрүүлдээ бүү татан оруул. Г.Сартуул
Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын найзын тангараг тонгорог болж, намаа яг хоёр хуваалаа
2021-05-06 18:57:47 Нийтлэгдсэн: Улс төр
АН өнөөдөр хагарлаа Монгол улсын төр засаг, төрийн эрх барьж байгаа МАН, цаашлаад ард түмэнд нялзаахыг оролдож байна. Тэгвэл ингэж болохгүй л дээ. Учир нь АН-ын энэ хоёр хуваагдсан хагарал, тэмцлийн цаана байгаа хүмүүс чинь тодорхой байна шүү дээ. Тэд бол одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тэднийг дагасан нөхдүүд. Тэд тэртээ 1990-ээд оноос нэг нь улстөрийн хар махинаци, нөгөө бизнесийн ов мэхээр хослон тоглож эхэлсэн түүхтэй. Тэд л 17 чингэлэг спирт оруулж ирж, улмаар ус болгож, тэр л хослол Баянгол зочид буудал, Махкомбинат, Талх чихэр-ийг Х.Баттулгын мэдэлд оруулсан гэдэг. Ц.Элбэгдоржийг дагаж их улстөрд хөл тавьж, УИХ-ын гишүүн болсон Х.Баттулга Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед ивээгчийнхээ өөдөөс томордог болсон. Тэр нь Өмнөговь дахь том ордуудыг ашиглах, тэндээс улсын хил рүү төмөр зам тавихтай холбоотойгоор ийн найзууд хоёр эрэг дээр гарч эхэлсэн хэрэг. Тиймээс ч амин найз-ыгаа Ц.Элбэгдорж нь дуудаж загнаж байсан нь саяхны түүх. Ийм л хүмүүс нэг нь нөгөөгөөсөө Ерөнхийлөгчийн суудлыг авсан. Ингээд Ц.Элбэгдоржийг Н.Энхбаярыг хориулж байсан шиг Х.Баттулга нөгөө найзаа хориулахыг олон Монголчууд 4 жил хүссэн ч биелсэнгүй. Тэгэхээр тэдний хооронд олон түмэнд мэдэгдэж болохгүй томоохон хар хэргүүд байгаа нь тун ойлгомжтой юм. Түүнээс Ц.Элбэгдоржид тохвол тохоод хэрэгт хийчих асуудал зөндөө байгаа тухай хэвлэлүүд шуугисаар ирлээ. Эрдэнэтийг улсын мөнгөөр ХХБ авсан, Оюутолгойтой холбоотой асуудлууд, Ц.Элбэгдоржийн уран зургийн цуглуулга, Эрдэнэсийн санд гар дүрсэн хэрэг гээд тоочвол тоймгүй асуудал гарна. Гэвч Х.Баттулга хуучин найзаа хориулсангүй. Тэгэхдээ зүгээр суусангүй 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр муу хүмүүсийг албаар дэвшүүлж, заримыг нь сонгууль дуусахаас өмнө хориулж, унагаад улмаар С.Эрдэнээр намын даргын тамгыг өгүүлэв. Ингээд өөрийгөө өрсөлдөгчгүйгээр дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх олж авахаар АН-ын Их хурал гээчийг дэглэж дүрмийн өөрчлөлт гээчийг хийлгэсэн ч үүнийг С.Эрдэнэ нар эсэргүүцлээ. Тэдний цаана Ц.Элбэгдорж байсан нь маргаангүй. Ийнхүү АН-ын эртний хоёр найзын тангараг, тонгорог болсон явдал тус намыг дахиж эвлэрэхээргүй хоёр талд тас хуваагаад байна. Намын нөхөд нь тэднийг ширээний ард суухыг уриалсан ч тэд хөдлөхгүй нь тодорхой. Ийнхүү АН Ц.Элбэгдорж, Х.Баттулга хэмээх хоёр найзын зам салсанаас болж, хоёр хуваагдаад одоо намынхаа асуудлыг төрийн, ард түмний асуудал болгох улайралд хүргэжээ. Харин тэдний дагалдагчдын нэг хэсэг нь Сүхбаатарын талбайд өлсөж хэвтэнэ. Нөгөө тал нь тэднийгээ шоолоод С.Эрдэнийгээ нэр дэвшүүлээд явж байна. Хар хэрүүл, хэл амаа дотооддоо л хий хэмээн олон нийтийн ихэнх нь уурсаж байна. Ц.Нямдорж сайд нэгэнтээ АН-ын фракцууд төрд гарахаараа төрийн зовлон, намдаа байхаараа намын зовлон гэж байсан. АН-д фракц устсан гэж зарладаг ч одоо бүр тэрнээсээ дордож. Уг нь фракцтайгаа байсан бол ядаж хоёрхон биш хэдэн хүн уулзаж ярилцаад тохирдог байхсан. Гэвч фракцийг устгаж, Монголын ард түмний эв нэгдлийг хангах ёстой хүн АН-д ч эв нэгдэл тогтоож чадахгүй мундраа хутгаж байгааг та бид харж байна. АН тэр хэрүүлээ дотооддоо л хий, ард түмнийг, төр засгийг хэрүүлдээ бүү татан оруул. Г.Сартуул
Д.Амарбаясгалан: Н.Алтанхуяг дарга байвал бүх зүйл шударга, үгүй бол бүгд шударга бус болчихдог байж болохгүй
2021-05-06 14:36:42 Нийтлэгдсэн: Улс төр
АН-ынхан дотоодын хэрүүл тэмцлээ цэгцэлж чадахгүй явсаар хоёр хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн, үймээн шуугиан дэгдээж эхэлсэн. СЕХ-ноос холбогдох байгууллагуудын дүгнэлт, тайлбарт үндэслэн С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн бол О.Цогтгэрэлийн АН-аас нэр дэвшсэн Н.Алтанхуяг нар талбай дээр өлсгөлөн зарлаж эхэлсэн. Н.Алтанхуяг өөрийг нь нэр дэвшүүлсэнгүй хэмээн амин хувийн эрх ашгаа хангуулахаар ийнхүү суулт хийгээд зогсохгүй намынхаа дотоод асуудлыг төр, ард түмэн ийнхүү нялзааж эхэлсэн. О.Цогтгэрэл даргатай АН-ынхан эрх баригч МАН-ынхан бүртгэлийн байгууллагууд болох СЕХ, Улсын Дээд шүүх зэрэгт нөлөөлж байна хэмээн мэдэгдээд байгаа юм. Тэгвэл МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Мэдээллийн урсгал нэвтрүүлэгт оролцож, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Өөрийн бурууд бүдэрвэл хүний зөвд уйлдаггүй гэдэг үгтэй. Эхлээд нам дотроо эвлэлдэж, дотоод асуудлаа шийдвэрлэж, Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль бусад хуулийг чанд сахиж мөрдөж сурах зайлшгүй шаардлага байна гэж харж байна. Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүсийг би хар багаасаа мэднэ. Намайг арван настайгаас, мэдээ орсон цагаас энэ хүмүүс улс төрд явахыг харлаа. Монголын улс төрд 30 жил явлаа, яагаад төлөвшдөггүй юм бэ гэж бодох хэмжээнд хүргэж байна. Монгол Улс хөгжмөөр байна, Монголын ард түмэн баян чинээлэг амьдрах хүсэл эрмэлзэл байна. Энэ бүхэнд саад тушаа болж,30 жил явж ирчихээд өнөөдөр бас л өнөөх шударга ёсоо яриад явж байна шүү дээ. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байвал бүх зүйл шударга байдаг, үгүй бол шударга бус болчихдог байдал Монголын нийгэмд байж болохгүй шү дээ. Би л дарга байвал бусад нь хамаагүй, би дарга биш бол бусад бүх зүйл шударга бус гэж яриад байгаа нь тааламжгүй байна. Залуу хүний хувьд би ингэж үзэж байна. Тэгэхээр энэ үйлдлийг таслан зогсоох ёстой. Хүн дарга болохын тулд эсвэл аливаа улс төрийн нам хоорондоо дотооддоо ойлголцоогүйн төлөө Монголын төр, Монголын ард түмэн зовж зүдэрдэг байж болохгүй. Зовох шалтгаан бидэнд мундаагүй. Ковидоос өгсүүлээд бид олон зүйл дээр зовсон, зүдэрснээ ярьж болно. Түүнээс хэн нэгэн хүн дарга болоогүйн төлөө зовж зүдрэх тухай яриад байж болохгүй гэдгийг шуудхан хэлье. МАН өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ СЕХ-нд бүртгүүлэхдээ нэг зүйлийг маш тодорхой хэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль Монголын ард түмний нүдэн дээр ил тод будилаан, маргаангүй шударга болоосой гэдэг хүсэлтийг тавьсан. Түүний төлөө ч МАН манлайлал үзүүлж ажиллах болно гэдгийг тодорхой хэлсэн. Монгол төрийн, тэр дундаа Төрийн тэргүүнээ сонгох сонгууль элдэв маргаангүй болох нь юу юунаас чухал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохоор Монголын хамгийн муу хүмүүс хоорондоо өрсөлддөг, ингээд нэг муу нь сонгогддог гэдэг ойлголтоосоо бид салах ёстой. Улс төрийн намууд ийм улс төрийн соёлгүй байдлаа таслан зогсоох ёстой. Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд төрөө дээдэлдэг ард түмэн илүү сайхан сэтгэгдэлтэйгээр оролцдог байх сстой. Үүний төлөө МАН хичээн ажиллах болно гэлээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй