ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

​ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт өчигдрөөс(2021.05.06)эхлэн ажиллаж байна. Тэрбээр тус аймагт дархлаажуулалтын явц ямар байгаа болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих цогцолбор төслүүдийн хэрэгжилттэй танилцахаар очсон юм. Улс орны эдийн засгийн гол бүс нутаг болох Өмнөговьд очсон эхний өдөртөө аймгийн төв, Цагаан хад дахь дархлаажуулалтын цэг, мөн Гашуунсухайт боомтод ажилласан бол өнөөдөр төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Ерөнхий сайд ийнхүү өмнийн говьд ажиллах үеэр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын болон Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр барих санхүүжилтийг газар дээр нь шийдэж, Тавантолгойн цахилгаан станцыг барих ажлыг эхлүүллээ. Төрийн өмчийн хөрөнгөөр барих Тавантолгойн цахилгаан станц барих ажил ийнхүү урагшилсан нь Монгол Улсын эдийн засагт нэн ач холбогдолтой. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулснаар өмнийн говь дахь уул уурхайн эрчим хүчийг найдвартай эх үүсвэрээр хангах, нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх, цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулах, төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг давуу талтай юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговьд ажиллах үеэрээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх жилийн долдугаар сарын 01 гэхэд ашиглалтад оруулахаар санхүүжилтийн графикийг шийдсэн. Тиймээс төмөр замаар тээвэрлэх экспортын бүтээгдэхүүн нэмэгдэх боломж бүрдэнэ. Дараа нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орно. Зүүнбаянгийн төмөр замын ойролцоох 23 орчим орд газрыг шинээр ашиглалтад оруулах гэх мэт томоохон асуудлуудыг Ерөнхий сайдын орон нутагт хийсэн албан томилолтын үеэр шийдлээ. Ирэх долоо хоногийн дундуур бид Эрдэнэт хотод ажиллахаар төлөвлөсөн. Эрдэнэт үйлдвэр-ийг түшиглэн зэс баяжуулах үйлдвэр барих тухай шийдвэр Засгийн газраас гарсан гэлээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг дагалдан яваа албаныхан дунд Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар багтжээ.

Ковид цар тахлын үед хууль, дүрмийн гадуур байж болно гэсэн ямар ч заалт УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд алга

АН-ын гишүүд төв талбайд ард түмний төлөө биш өөрсдийн эрх мэдэл, намынхаа нэрийг барьж өлсгөлөн зарлаад хоёр хонож байна. Тодруулбал, намынхаа дотоод эв нэгдлийг хангаж чадахгүй, зөрчилдөөн нь хурцдаж, намаас нэр дэвшүүлсэн С.Эрдэнийгээ хүлээн зөвшөөрөхгүй энэ байдалд хүрсэн. Цар тахлын хүрээнд улс орон даяар УОК-ын шийдвэр хэрэгжиж, ард түмэн сар шахам хөл хорионд, дүрэм журмаа дагаж байхад, гишүүд УОК-ын шийдвэр зөрчин төв талбайдаа улстөржиж бөөгнөрөл үүсгэн, өлсгөлөн зарлаж байгаа нь туйлбаргүй шударга бус үйлдэл. Тэдний ганц зорилго нь АН-аас Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд бүртгүүлэх л хүсэл юм. СЕХ АН-аас С.Эрдэнийг албан ёсоор бүртгэчихсэн. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг нэр дэвших боломжгүй. Харин АН-ын гишүүд дархан эрх яриад талбайд байсаар байна. Тэгвэл гишүүний бүрэн эрхийн жагсаалтад УИХ-ын гишүүн УОК-ын шийдвэр зөрчөөд талбайд гарч жагсаж, өлсч болно гэсэн зүйл заалт байхгүй. Тэгэхээр энэ үйлдэл нь Жагсаал цуглаан зохион байгуулах тухай , Зөрчлийн тухай хуулийг зөрчиж байна. УИХ-ын гишүүд УИХ-ын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая хэмээн төрийн сүлдэндээ тангараг өргөдөг. Тэгвэл өнөөдрийн талбайн өлсгөлөн бол ард түмний бус Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт зориулсан жагсаал юм. Хуульд зааснаар УИХ-ын гишүүд олон бүрэн эрхтэй. Тэдгээр бүрэн эрхийн дунд хууль зөрчих, ковид цар тахлын үед УОК-ийн шийдвэрийг зөрчих, ард түмнээсээ ангид өөр стандартаар амьдрах зэрэг ямар ч заалт алга. Б.Саруул Эх сурвалж: :isee.mn

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВЬ АЙМГИЙГ НОГООН БҮС БОЛГОЖ ЭКСПОРТЫН УРСГАЛАА НЭМНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймаг, Цагаан хад дахь дархлаажуулалтын цэгт ажиллалаа. 2021 оны 05 дугаар сарын 07-ны байдлаарнүүрс тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүс болон багийн 40 гаруй мянган хүн нэгдүгээр тун, 12 мянга гаруй хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Үүнээс нүүрс тээврийн 8,236 жолооч эхний, 5,393 нь хоёр дахь, нийт 13 мянга гаруй жолооч дархлаажуулалтад хамрагдаад байна. Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсүүдэд 28 аж ахуйн нэгжийн 9.9 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байна. Цар тахлын байдалтай холбогдуулан улсын хилээр нэвтэрсэн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 2019 оны мөн үетэй харьцуулахад 47 хувиар буурчээ. Тиймээс экспортыг нэмэгдүүлэхийн тулд энэ салбарт ажилладаг аж ахуйн нэгжүүдийн ажилчдыгдархлаажуулалтад идэвхитэй хамруулж байгааг салбарын сайд танилцууллаа. Засгийн газар экспортыг тасалдуулахгүй байх үүднээс шаардлагатай бүх арга хэмжээг авч байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тухайлбал PCR аппарат нийлүүлж, уртын болон богинын тээврийн хэрэгслийг холилдуулахгүй байх үүднээс хязгаарлалтын зурвас үүсгэсэн. Дотоодын цэргийн алба хаагчдыг ажиллуулж байгааг дурдав. Цаашид Өмнөговь, Дорноговь аймагт хэрэгцээтэй байгаа вакциныг богино хугацаанд нийлүүлэх чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өгөв. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болгов. Ингэснээр дээрх хоёр аймаг Ногоон бүс болж, энэ хэрээр экспорт хэвийн болох боломжтой гэж Ерөнхий сайд үзэж байна. Ерөнхий сайд мөн өдөр Гашуунсухайт боомтод ажиллалаа. 2021 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар 67 мянга гаруй тээврийн хэрэгсэл /54,500, зэсийн баяжмал 9,002, бараа материал 4,200 гаруй/-г улсын хилээр нэвтэрсэн байна. Цаашид боомтын өргөтгөл, шинэчлэлтийг эрчимжүүлэх, Цагаан хад суурьшлын бүсийг эрчим хүчинд холбох, Монгол, Хятадын хилийн боомтын Ногоон бүс гарц түр журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх санал тавилаа. Эдгээрийг судлаж шийдвэрлэнэ гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Б.Ууганбат: Амаржсан эхийг нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 6-ны хооронд иргэдээс нийт 3707 дуудлага ирснээс 3530 буюу 95.2 хувьд нь амжилттай үйлчилж ажиллажээ. Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 2877 буюу 81.5 хувийг эзэллээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.20 минут байна. Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 334 иргэн хандсанаас 135 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 199 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултадНийслэлийнҮйлчилгээнийнэгдсэн төвийн дарга Б.Ууганбатхариулт өглөө. -Амаржсан эх хэдий хугацааны дараадархлаажуулалтадхамрагдах вэ? -ДЭМБ бол хугацаа заагаагүй. Гэхдээ аливаа эрсдэлийг бодолцон хүүхэд нь нэг сар хүрсний дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа. Хэрэв амаржсан эх хүсвэл долоо хоногийн дараа ч дархлаажуулалтад хамрагдах боломжтой. -Ковидтусаад эдгэрсэн хүн вакцин хийлгэх шаардлагатай юу? -Ковидтусаад эдгэрсэн иргэдэд дархлаа үүссэн гэж үзэж байгаа учраас зургаан сарын дараа эсрэг биетийн шинжилгээ авч байж, хариунаас хамаарч вакцин хийлгэх эсэхийг шийдвэрлэнэ. -Орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүйдархлаажуулалтадхамрагдах боломжтой юу? -Орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй Улаанбаатар хотод түр оршин сууж байгаахаягийн дагууойролцоох дархлаажуулалтын цэгт очиждархлаажуулалтадхамрагдах боломжтой. -Шинжилгээ авч байгаа цэгүүдэд өдөрт хэдэн сорьц авдаг бэ? -Лабораторийн хүчин чадал, ачааллаас хамаарч өдөрт цөөн тоогоор /200 сорьц/ авдаг. -Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хүмүүс, мөн гадаад иргэд вакцины гэрчилгээг хэрхэн авах вэ? -Коронавирус халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд вакцины гэрчилгээгээwww.vis.health.gov.mn,www.emongolia.mnсайтаар орж авах боломжтой. Харин гадаадын иргэд вакцин хийлгэсэн талаарх гэрчилгээгээ эрүүл мэндийн сайт буюуwww.vis.health.gov.mn-с авах боломжтой. -Дархлаажуулалтын явуулын болон цэгийн байршлын мэдээллийг хаанаас хялбар харах боломжтой бэ? -Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршил, иргэдийг тээвэрлэх автобусны маршрут зэргийг гар утаснаасааwww.arcg.is/1zaHyaхолбоос линкээр орж цагалдалгүйтүргэн шуурхай мэдээлэл авахаас гадна НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР пэйж хуудсуудаар нэвтрэн, мэдээлэл авах боломжтой. -Вакцинд хамрагдсан талаар иргэдийн мэдээлэл алдаатай бүртгэгдсэн тохиолдолд хаана хандаж засуулах вэ? -Иргэдийн мэдээлэл алдаатай бүртгэгдсэн тохиолдолд Коронавируст халдвартай холбоотой мэдээллийн нэгдсэн лавлах 119, 1800-1200 дугаарууд болон харьяа оршин суугаа дүүргийн тандалтын албаны лавлахутсаархолбогдож мэдээлээ засуулах боломжтой. Дүүргүүдийн тандалтын албаны дугаарууд: /БГД7012-0318,БЗД7015-0065,ХУД11-342257, 7004-9200,СБД7000-3910,СХД7997-6000,ЧД7010-6677/ -Нийслэлийн хэмжээнддархлаажуулалтадхэчнээниргэд хамрагдсан бэ? -Нийслэлийн хэмжээнд нийт 1.143.025 иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөснөөс хоёрдугаар сарын 23-наас хойш I тунд 819.477 буюу71.7 хувь, II тунд 459.729 буюу 4062 хувийгдархлаажуулалтадхамруулсан байна. -Ковидтусаад эдгэрсэн иргэдPCRөгч болохгүй учир хөдөө орон нутагт хэрхэн зорчих вэ? -Ковидтусаад эдгэрсэн иргэд хөдөө, орон нутагт зайлшгүй зорчих тохиолдолд эмнэлгийн магадалгаагаар зорчино. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.