Г.Хосбаяр: Туул гол дагуух дөрвөн байршилд концепц, загвар зураг боловсруулах 20 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлалаа
2021-05-04 10:03:37 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Туул голын эрэг дагуу дөрвөн байршилд иргэд, олон нийтийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх, талбайн төлөвлөлтийн шийдлийг олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгоор 20 сая төгрөгийн шагналын сантай концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарласан. Уралдаан дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 20-ны хооронд 21 хоногийн хугацаатай үргэлжилнэ. Тэгвэл энэ талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны ахлах мэргэжилтэн Г.Хосбаяраас тодрууллаа. -Туул гол дагуу нийт хэдэн байршилд зураг төсөл хийхээр төлөвлөсөн бэ? -Туул гол дагуу Баянзүрхийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл нийт 16 байршилд тохижилт хийхээр төлөвлөж байгаа. Үүнээс нэг байршилд тохижилтын ажил бүрэн хийгдсэн бол есөн байршилд тохижилтын ажлын даалгаврыг баталсан. Эхний ээлжид дөрвөн байршилд концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарлаад байна. -Энэхүү уралдааныг зохион байгуулж байгаа зорилго юу вэ. Өмнө нь ийм төрлийн уралдаан зохион байгуулж байсан уу? -Туул гол дагуу иргэдийн амарч, зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх нэгдсэн зохион байгуулалт, төлөвлөлттэй тохижилт бүхий талбай байгуулах шинэлэг санаа, шийдэл, концепцыг олон нийтийн оролцоонд тулгуурлан тодорхойлох үүднээс нээлттэй уралдааныг зарласан. Өмнө нь нийслэлээс жанжин Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулж байсан бөгөөд түрүүлсэн бүтээлийн үзэл, санааны дагуу бүтээн байгуулалтыг өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн . -Уралдаанд хэн оролцох боломжтой вэ? -Зураг төсөл боловсруулдаг мэргэжлийн байгууллага, хувь хүн, уран бүтээлчид, оюутан, залуус оролцож, бүтээлээрээ өрсөлдөх бүрэн боломжтой. Уралдаанд оролцох материалыг 2021 оны тавдугаар сарын 20-ны 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордны 13 давхар Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээж авна. -Уралдааныгол шалгуур үзүүлэлт юу байх вэ? -Таван гол шалгуур үзүүлэлт байгаа. Төслийн үзэл санааны шинэлэг байдал, иргэд, олон нийтийн амрах нөхцөлийг бүрдүүлсэн байх, байгаль орчинд ээлтэй орчин үеийн техник технологийн шийдлүүдийг тусгасан байдал, ажлын гүйцэтгэл иж бүрдлийг хангасан байдал, иргэд, олон нийтийн санал гэсэн таван шалгуур үзүүлэлтээр тус бүрд нь оноо өгч, үнэлгээ гаргана. -Оролцогчид юуг анхаарах хэрэгтэй вэ? -Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2021 оны тавдугаар сарын 20-23-ны өдрүүдийн хооронд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудас болохhttps://uda.ub.gov.mn/сайтад байршуулан иргэд, олон нийтээс санал авна. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдаан дүгнэх комисс хуралдаад, дүнгээ гаргана. Мөн уралдаан зарлаж байгаа дөрвөн байршлын UTM 1:500-ын байр зүйн зургийг 11-321943 болон 90999918 утсаар холбогдож, албан ёсоор бүртгүүлэн, и-мэйлээр авах боломжтой. -Нэг л зураг төсөл шалгаруулах уу? -Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 20 сая төгрөгийн шагналын санг баталсан. Үүнээс шилдгийн шилдэг санаа буюу тэргүүн байр нэгийг шалгаруулж, 15 сая төгрөг, дэд байр нэгийг шалгаруулж таван сая төгрөгөөр урамшуулна. Шилдгээр шалгарсан бүтээлийн концепц, үзэл санааны дагуу тохижилтын ажлын зураг хийгдэх юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
С.Нямдорж: Он гарснаас хойш 2235 иргэнийг ажлын байранд зуучилсан
2021-05-04 09:59:08 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Коронавирусийнхалдварын улмаас зарим байгууллага ажлын байраа хадгалах боломжгүй болсон.Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлдэг байгууллага. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдоржтой ярилцлаа. -Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар иргэдэд ямар үйлчилгээ үзүүлж байна вэ? -Манай байгууллага нийслэлийн хэмжээнд ажлын байрны бүртгэлзуучлал, ажил мэргэжлийн чиг баримжаа үзүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас жил бүр хэрэгжүүлдэг хөтөлбөрийн дагуу энэ жил таван хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт таван арга хэмжээ зохион байгуулж байгаа. Цар тахлын үед ажил хайгч иргэддээ зориулжвебсайтаараа ажлын байрны захиалгын мэдээллийг хүргэж байна. Иргэд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрынвебсайтаас ажлын байрны мэдээллийг шууд авах боломжтой юм. -Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ гэдгийг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юү? -Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ нь хоёр хэлбэрээр хэрэгждэг. Нэгдүгээрт, ажлын байрны бүртгэлзуучлал. Энэ нь ажил хайгч иргэн, ажил олгогч хоёрыг холбох үйлчилгээ юм. Хоёрдугаарт, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ. Энэ нь иргэдийг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулах, ажлын байрны ярилцлагад бэлтгэх, ажилд орох анкетаа хэрхэн зөв бөглөх зэрэг мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээ юм. -Ямар мэргэжил хамгийн их эрэлттэй байна вэ? -2021 оны нэгдүгээр улиралд үйлчилгээний салбарын ажлын байрны захиалга их ирж байна. Манай байгууллагын дэргэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байдаг. Энэ байгууллага Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингаравт байрладаг юм. Иргэд энэ байгууллагаар үйлчлүүлэхээс гаднаwww.ubbirj.ub.gov.mnцахим сайтаас мэдээлэл авах боломжтой.Цахим сайтад энэ жилийн төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл байгаа. Мөн бүх ажлын байрны захиалгыг бид ирсэн даруйд нь цахим сайтад оруулдаг. Бүх нийтийн бэлэн байдлын үед ч ажлын байрны захиалга буурахгүй байгаа. 2021 он гарснаар 3000 ажлын байрны захиалгыг төвлөрүүлж, нийслэлийн хэмжээнд 2235 иргэнийг ажлын байранд зуучилсан. Эдгээрээс 1000 гаруй иргэн ажил үүргээ гүйцэтгээд явж байна. Манай байгууллагад 35-45 насны иргэд түлхүү ханддаг. Мөн тэтгэвэрт гарсан иргэд үйлчлүүлдэг. Бид 2020 оны хоёрдугаар сараасwww.ejob.gov.mnгэсэн аппликэйшнийг нэвтрүүлсэн. Ажил хайгч иргэд энэ аппликэйшнээс НийслэлийнХөдөлмөрэрхлэлтийн газарт ирсэн ажлын байрны захиалгуудтай танилцаж болно. Мөн ажил олгогчид манай байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн мэдээллийг авах боломжтой юм. Нийслэлийн есөн дүүрэг болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ирсэн ажлын байрны захиалгуудаа пүрэв гараг бүршинэчилж,Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийнпэйжхуудаснуудаардамжуулан иргэдэд хүргэж байна. Эдгээр мэдээлэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныпэйжхуудсанд байршдаг. Мөнwww.hudulmur-halamj.gov.mnсайтад ажлын байрны захиалгууд байгаа. Энэ мэдээллүүд өдөр өдөртөө, орсон даруйдаа шинэчлэгдээд явдаг. Ажлын байрны захиалгын хугацаа дууссан бол архивлагдаж иргэдэд харагдахгүй болдог. Тиймээсwww.hudulmur-halamj.gov.mnсайтад байгаа ажлын байрны мэдээллүүд нь шинэ захиалгууд гэсэн үг юм. -Иргэддээ хандаж юуг анхааруулах вэ? -Ажил идэвхтэй хайж байгаа иргэд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон дүүргүүдийн цахим сайтуудаас мэдээлэл авах боломжтой. Цар тахлын хүнд үед халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахихыг иргэддээ уриалж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Улс орон даяар иргэдийг вакцинжуулах ажил эрчимтэй явж байгаа энэ үед иргэд бүрэн дархлаатай болох хугацааг тооцож, хязгаарлалтуудыг үе шаттай бууруулна гэдгийг Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ. УОК-ын Шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, энэ сарын 8-ны өдрөөс хөл хориог сулруулж, ААН-үүдийг халдвар хамгааллын дагуу үйл ажиллагааг нь шат дараатай нээх журмыг хэлэлцэж байна. Хатуу хөл хорио энэ сарын 8-ны 06:00 цагаар дуусгавар болох бөгөөд үргэлжлүүлэн хөл хорио сунгахгүй саналтай байгаагаа УОК-оос илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаар манай улсын нэг сая дахь хүн шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины эхний тунд хамрагдаад байгаа бөгөөд зорилтот бүлгийн 50 хувь нь эхний тунд хамрагдаад байгаа юм.
Зүүн болон говийн аймгуудын зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байна
2021-05-03 10:23:22 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу тавдугаар 3-нд Хэнтийн нутаг, Дундговийн зүүн, Дорноговийн хойд, Сүхбаатар, Дорнодын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Иймд: Онцын шаардлагагүй бол аян замд гарахгүй байх, Замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх, Ойр дотныхондоо мэдээлэх Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, Төөрч, осгохоос болгоомжлох, Цас, шороо, хүйтэн агаараас хамгаалж малгай, ороолт, бээлий, нүдний шил, цув өмсөх, Сэрэмжлүүлэх мэдээг байнга хүлээн авч заавар, зөвлөмжийг дагах, Баталгаагүй замаар болон гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй, тээвэр хийхгүй байх, Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт бэлчээх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыгОнцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт аудит хийж эхэллээ
2021-05-03 09:57:55 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-т заасны дагууТөрийн аудитын дээд байгууллага Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт батлагдсан төлөвлөгөөний дагуу аудит хийж эхэллээ.Тус сонгуулийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг уг хуульд заасан хугацаанд багтааж Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-т Нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын дээд байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна хэмээн заасан байдаг.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй