С.ГАНБААТАР, Н.АЛТАНХУЯГ НАР “ЖЕНКО”-ИЙН ДААЛГАВРААР “ХӨДӨЛНӨ”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг хуулийн хугацаандаа маргааш /2021.05.02/ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор бүртгэх учиртай. МАН-ын хувьд Үндсэн хуульд заасан шаардлагын дагуу ёс зүйтэй үнэнч шударга, улс орныхоо төлөө зорилго тавин ажиллаж чадах хүнээ дэвшүүлнэ гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Харин АН-ын тухайд тун хэцүүхэн сонгууль болох нь. Улсын Дээд шүүхийн бүртгэлээр АН-ын дарга нь С.Эрдэнэ хэвээр байгаа. Гэтэл анхнаасаа Ерөнхийлөгч Х.Баттулгын дэглэлтээр АН-ын албан бус дарга О.Цогтгэрэлийн намаас С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар дэвшихээр бүртгүүлээд байгаа. Мэдээж СЕХ С.Эрдэнийн намын нэр дэвшигчийг бүртгэж таарна. Тэгвэл С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар үүнийг мэдэж байгаа атлаа ямар зорилгоор нэр дэвшсэн болж таарах вэ. Дэвших боломжгүйг нь мэдэж байж тэднийг хатгаж нэр дэвшүүлсэн хүн бол Х.Баттулга. Ер нь АН-ыг хоёр хувааж, сонгуульд оролцуулахгүй байх нөхцөлийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар гэдгийг АН-ынхан төдийгүй ард түмэн харж байгаа. Ц.Элбэгдорж ойрын өдрүүдэд хөл нь хөнгөн байгааг, юу ярьж байгаагаас нь үүнийг тольдож болно. Зорилго нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг унагаж, шалд нь буулгаад өөрөө Ерөнхийлөгчөөс буугаад намын дарга болж өөрийн хаанчлалаа тогтоох санаархал юм. Харин Ерөнхийлөгчид нэр дэвшиж чадахгүйд хүрсэн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар бол Женко-н даалгавраар олон нийтийн дунд үймээн шуугиан тарих зорилготой этгээдүүд гэлцэж байгаа юм. Даалгавар гүйцэтгэгчид ард түмэн, байгалийн баялаг, шударга бусын хонгилоо яриад гарч ирнэ. Гэвч тэднийг увайгүй урвагч, дүр эсгэгч гэдгийг ойрын хэдэн өдөр төдийгүй улс төрийн сүүлийн хэдэн жилийн замнал нь илхэн харуулж байна. Б.Саруул

Б.Ууганбат: ПСР шинжилгээний зургаан цэг ажиллаж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 22-29-ний хооронд иргэдээс нийт 11880 дуудлага ирснээс 9354 буюу 78.7 хувьд нь амжилттай үйлчилж, ажилласан байна. Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 8908 буюу 95.2 хувийг эзэллээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 1.10 минут, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.59 минут байна. Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 517 иргэн хандсанаас 213 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 304 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Мөн улсын хэмжээнд Ковидын нэгдсэн лавлах 119 колл центер ажиллаж байгаа бөгөөд тус дугаараар дамжуулж, НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг иргэдэд өгч ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 4116 иргэнд тус колл центерээр дамжуулан мэдээ мэдээлэл өгч ажиллалаа. 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултуудадНийслэлийнҮйлчилгээнийнэгдсэн төвийн дарга Б.Ууганбатхариулт өглөө. -Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зөвшөөрөл буюу QR кодыг хэрхэн авах вэ? -QR код бүхий зөвшөөрөл авах хүсэлтээ[email protected]цахим хаягаар илгээнэ. Хүсэлтийн хамт зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан, хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар, ажилтан, алба хаагчдын регистрийн дугаарыг ирүүлнэ.Иргэн, байгууллага системд бүртгэгдэж, олгосон зөвшөөрлийг www.smartcar.mn цахим хуудаснаас хэвлэн авч, тээврийн хэрэгслийн урд, салхины шилний баруун доор жолоочийн харагдах байдалд нөлөөлөхгүйгээр байрлуулан, ажлын үнэмлэхээ үзүүлж, хөдөлгөөнд оролцоно. -Дархлаажуулалтын ажил хэрхэн явагдаж байна вэ? -2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш I тунд616.717, II тунд285105хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр суурин112цэгт294багийн2658эмч, ажилтан ажиллаж,75851иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. 18-аас дээш насны иргэд харьяа дархлаажуулалтын цэг дээр очиж I, II тундаа хамрагдах боломжтой. -ПСР шинжилгээ хаана авч байгаа вэ? -Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлэн шинжилгээнд хамрагдана. Дөрөвдүгээр сарын 30-нд дараах цэгүүдэд ПСР шинжилгээ авна. Баянгол дүүрэг- 13 дугаар сургууль. Сүхбаатар дүүрэг-31 дүгээр сургууль Чингэлтэй дүүрэг-50 дугаар сургууль Баянзүрх дүүрэг- Тэнгэр худалдааны төвийн гадна талбай Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын Номин агуулахын гадна талбай Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай. Мөн энэ долоо хоногийн бямба, ням гарагт доорх цэгүүд ээлжлэн ажиллана. Тавдугаар сарын 1-нд буюу бямба гарагт: Баянгол дүүрэг - 13 дугаар сургууль Чингэлтэй дүүрэг - 50 дугаар сургууль Сонгинохайрхан дүүрэг - Таваншарын Номин агуулахын гадна талбай Тавдугаар сарын 2-нд буюу ням гарагт: Сүхбаатар дүүрэг - 31 дүгээр сургууль Баянзүрх дүүрэг - Тэнгэр худалдааны төвийн гадна талбай Хан-Уул дүүрэг - Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд явуулын баг ажиллахаар төлөвлөөд байна. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын М.Оюунчимэг танилцуулсан. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрсөн эсэх маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хянан шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. гэж, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно. гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино. гэж заасныг тус тус зөрчсөн байна хэмээн үзэж, 02 дугаар дүгнэлт гарган Улсын Их Хуралд ирүүлсэн. Улсын Их Хурлаас 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийн тухай 38 дугаар тогтоолоороо хүлээн зөвшөөрсөн юм. Иймд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Төсөлд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигч гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг ойлгохоор; мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй, Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй байх зохицуулалтыг тусгажээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний хуралдаанаараа хийхээ, төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын Д.Тогтохсүрэн, төслийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Анхны хэлэлцүүлгийн үеэр төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Д.Тогтохсүрэн гишүүн гаргасан болохыг санал, дүгнэлтэд дурджээ. Түүний эл горимын саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны энэхүү санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжих томьёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон 69 гишүүний 53.6 хувь нь горимын саналыг дэмжсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулсан. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно, 44.3-т Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно гэж заасан байдгийг танилцууллаа. Ингээд энэ хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 67 гишүүний 48 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ. Иймд Улсын Их Хурлын дарга эцсийн найруулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулснаар тус хуралдаан өндөрлөв. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Монгол Улс “Бизнес ба Хүний эрх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Азийн долоон улсад багтжээ

2011 онд НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газраас хариуцлагатай бизнесийн зарчмуудыг дэмжих зорилгоор хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг, бизнесийн байгууллагын хүний эрхийг хүндэтгэх хариуцлага, зөрчигдсөн эрхийг сэргээх механизм гэсэн гурван тулгуур бүхий НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмууд-ыг гаргасан. 2020 оноос эхлэн Ковид-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улс болон дэлхийн олон улс оронд төр, нийгэм, бизнесийн хүрээнд хүний эрх зөрчигдөх явдал ихэсч байгаад цаг алдалгүй анхаарч шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Тэгвэл өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр Гадаад харилцааны яам, Бангкок дахь НҮБХХ-ийн Бүсийн төвтэй хамтран хэрэгжүүлж буй Бизнес ба Хүний эрх: Хамгаалах, хүндлэх, сэргээх механизмаар дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжих нь хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Ирэх гурван жилд хэрэгжих энэхүү хөтөлбөр нь Бизнес ба Хүний эрхийн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх замаар НҮБын Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмыг Монгол Улсад нэвтрүүлэх үйл явцыг дэмжих зорилготой. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд төр, төрийн бус байгууллага, хүний эрхийг хамгаалагчид, иргэний нийгэм, бизнесийн холбоод, худалдаа аж үйлдвэрийн танхимууд зэрэг оролцогч талын мэдлэг, мэдээлэл, чадавх, оролцоог дээшлүүлэхэд чиглэж ажиллана. Нээлтийн үеэр НҮБХХ-өөс Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний гарын авлага, Хүний эрхийн магадлан шинжилгээ:Ковид-19 цар тахлын үед бизнесийн байгууллага өөрийгөө үнэлэх түргэвчилсэн сорил зэрэг бизнесийн байгууллагад зориулсан хүний эрхийн гарын авлагыг танилцууллаа. Мөн хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих зорилготой жижиг төслийн тэтгэлэгт уралдаан 2021 оны 5 дугаар сарын 7 хүртэл зарлагдаад байна. Хүний эрхийг хүндлэн дээдэлснээр бизнес эрхлэгчид олон улсын хүний эрхийн гэрээ конвенцийн хэрэгжилтийг үндсэн болзол, шаардлагаа болгодог Европын Холбооны GSP+ зэрэг тогтвортой хөгжил, сайн засаглалыг хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын эдийн засгийн хөшүүрэг хөтөлбөрт хамрагдан, эдийн засгийн ач тус хүртэх, улмаар урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж нэмэгдэх ач холбогдолтой. НҮБХХ-ийн Орлогч Суурин төлөөлөгч Нашида Саттархөтөлбөрийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ хүний эрхийн эдгээр зарчмыг хэрэгжүүлэх, түүний дотор бизнесийн үйл ажиллагаанаас үүдэн зөрчигдсөн хүний эрхийг сэргээх шүүхийн болон шүүхийн бус механизмыг бүрдүүлэхэд талуудын хамтын ажиллагаа, оролцоо шаардлагатай байгааг онцлон дурьдав. Хүний эрхийн эдгээр зарчмын хэрэгжилтийг олон улсад сайжруулах замаар Европын Холбоо бизнесийн байгууллагууддаа таатай орчин бий болгох, мөн хүний эрхийн зөрчлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг шийдвэрлэх механизмыг сайжруулахын төлөө ажиллах болно хэмээнЕвропын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Дэд Тэргүүн Марко Феррихэллээ. Мөн тэрбээр Монгол Улс эдгээр зарчмыг хэрэгжүүлэх Үндэсний төлөвлөгөөгөө батлах дараагийн улс болно гэдэгт итгэж байгаа гэдгээ илэрхийлээд ЕвропынХолбоо энэ үйл явцад дэмжлэг үзүүлж, мэдлэг туршлагаа хуваалцахад бэлэн байна гэсэн юм. Эх сурвалж: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ 300 ОРТОЙ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ

Нийслэлийн Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Баянзүрх дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулахад бодлогын дэмжлэг хүссэн албан хүсэлтээ илэрхийллээ. Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийн хувьд дэд бүтэц, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хангалттай бус хэвээр байна. Тиймээс ч тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд Баянзүрх дүүрэгт зайлшгүй барих шаардлагатай нэгдсэн эмнэлгийг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр зураг төслийг нь хийж, Сонгинохайрхан дүүрэгт барьж ашиглалтад оруулсан эмнэлгийн жишгээр барих саналтайгаа гишүүд танилцуулав. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлэхдээ Сонгинохайрхан дүүрэгт баригдсан эмнэлгийн зураг төслийн тухайд хамгийн орчин үеийн, олон улсын жишиг төсөл болсон. Тиймээс ч улсаас нэмж зардал гаргахгүйгээр энэ зургаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг барих саналтай байна. Тухайн газар орчин, хөрсний бүтцэд тааруулж зураг төслийг завсварлах нь шинээр зураг төсөл гаргаж байснаас зардлын хувьд хамаагүй бага байна гэж байлаа. Баянзүрх дүүрэгт баригдах эмнэлгийг тус дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шар хад орчимд барих боломжтой бөгөөд хоёр га орчим газрыг чөлөөлөх талаар Нийслэлийн удирдлагуудаас анхаарч байгааг гишүүд ярьж байв. Ерөнхий сайдын хувьд нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргийн иргэдэд хэрэгцээ шаардлагатай байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах тал дээр гишүүд санаачлагатай хандаж байгаад талархал илэрхийлээд Засгийн газрын ээлжит хуралдаанд тус асуудлыг оруулж тэмдэглэл гаргаж, ирэх жилийн улсын нэгдсэн төсөвт тусгуулах асуудлыг Сангийн сайдад, эмнэлгийн зураг төслийг завсарлаж хийх ажлыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгаж анхаарч ажиллана гэдгээ хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.