Х.Баттулга: Өвөг дээдсийнхээ бахархам түүхийг казах залуучууд залгамжлан үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна
2021-03-22 09:56:44 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Наурызын баярыг тохиолдуулан казах түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ. Наурыз мейрамы құтты болсын! Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосны ерөөл болгож, Наурызын баярын мэндийг Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа казах түмэндээ дэвшүүлье. Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 оны Ерөнхий Ассамблейн чуулганаараа Олон улсын наурызын өдөр-ийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гаргасан билээ. Наурыз бол хүн төрөлхтний соёлын өв, уламжлал, соёлын хосгүй цогц юм. Үндэсний соёл, ёс уламжлалаа өвлөж, хөдөлмөр тэмцлийн гарамгай амжилтаараа Монгол Улсын нэрийг дуурсгасан төрийн зүтгэлтэн, урлаг соёлын алдартан, эрдэмтэн мэргэд казахчуудын дундаас олноор төрөн гарсан. Монгол Улсын төр, түмний үлгэр дуурайл болсон өвөг дээдсийнхээ бахархам түүхийг казах залуучууд маань залгамжлан үргэлжлүүлж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Нийт казах түмэн минь аялгуут домбороо эгшиглүүлж, айтыс дуугаараа түрлэг өргөн, айл саахалт, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан байхыг хүсэн ерөөе. Хөх мөнх тэнгэрийг эзэгнэн эрхшээж, хүчит жигүүртний далавчаар жигүүрлэсэн казах зон олны үйлс үргэлж өөдрөг, мандан бадарч байх болтугай! гэжээ. Наурыз мейрамы құтты болсын! Қаһарлы қыстың суық күндерін артқа тастап, көктемнің жайма шуақ күнімен қауышып жатқан қуанышты сәтте Моңғол Елінің түпкір түпкірінде өмір сүретін барлық қазақ аға бауырларды Наурыз мерекесімен қызу құттықтаймын. Біріккен Ұлттар Ұйымының Бас Ассмблеясының 2010 жылғы мәжілісі Халықаралық наурыз күні-н дүние жүзілік денгейде белгілеп тойлау туралы шешім қабылдаған. Наурыз барша адамзаттың ортақ мәдениеті, рухани мұрасы. Ана тілін, мәдениетін, әдет ғұрыпын ғасырлар бойы сол қалпында сақтап басқаға үлгі болып келе жатқан Моңғолия қазақтары арасынан дүние жүзіне еліміздің атын шығарған, әлемге танымал еңбек майталмандары, мемлекеттік және мәдениет, өнер саласының қайраткерлері, ғалымдар көптеп туып шыққаны бәрімізге мақтаныш. Қазақ халқының ата бабадан жалғасып келе жатқан мақтан тұтар тарихын, еңбек жолын қазақ жастары алдағы уақытта жалғастырып Отанымыздың гүлденіп өркендеуіне қомақты үлес қосады дегенге кәміл сенемін. Барша қазақ халқы домбырасын қалықтатып, айтыс ән мен күйін шарықтатып, ауыл аймақ ақсақал қарттарға құрмет көрсетіп, бала шаға отбастарыңызбен тексі түгел аман есен болуларыңызды тілеймін. Аспан көктің серісі алап қыран тағдырлас асыл Қазақ халқының ісі үнемі ілгері жүріп бақ бақыты тасқындай берсін.

УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2021 оны гуравдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдийн намын бүлэг, ажлын хэсэг, байнгын, дэд хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дарааллыг хүргэж байна. НЭГ. УИХ дахь намын бүлгийн хуралдаан: 03 дугаар сарын 22-ны Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Их Монгол танхимд; Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Их Эзэн Чингис хаан танхимд. ХОЁР. Байнгын хорооны хуралдаан: 03 дугаар сарын 23-ны Мягмар гарагт: 1.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Хэлэлцэх асуудал: Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал; Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /Кино урлагыг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/. 2.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас Их Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Хэлэлцэх асуудал: Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайлан; Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр, дүнгийн талаар Монгол Улсын Засгийн газрын тайлан. 3.Аюулгүй байдал гадаад, бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Хэлэлцэх асуудал: Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/. 4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.30 Их Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Хэлэлцэх асуудал: Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/. 03 дугаар сарын 24-ний Лхагва гарагт: 1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас Их Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Хэлэлцэх асуудал: Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах/; Бусад. 2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Хэлэлцэх асуудал: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл; Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудал; Бусад. 3.Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана. ГУРАВ.Чуулганы нэгдсэн хуралдаан: 03 дугаар сарын 25, 26-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас: Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал; Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/; Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Бусад; Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнээс Монгол Улсын хэмжээнд усны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн уялдаа холбооны талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.

Монголын төр, монгол хүн аюулд учраад байна, Авлигалчдад ард түмэн дарлуулах ёстой юу гэх мэт уриа лоозон, хариулт нэхсэн асуулт бүхий уриалга барьсан 3000 гаруй иргэн өнгөрсөн баасан гарагт Сүхбаатарын талбайд цуглаж, тайван замаар үзэл бодлоо илэрхийллээ. Монгол Улсын төлөө зүтгэе уриатай уг жагсаалыг Монголын Ардчилсан Холбооноос зохион байгуулжээ. Энэ ч утгаараа жагсаалд оролцогчдын дийлэнх нь одоогоос 31 жилийн өмнө хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шинэчлэлийн төлөө үг, үйлдлээ нэгтгэж явсан МоАХ-ны ахмад гишүүд байлаа. Тэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний гишүүд болон төрийн түшээдэд мэдэгдэл хүргэх зорилгоор уг ажиллагаанд нэгдэж байгаагаа илэрхийлсэн. Учир нь, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтын шийдвэр гаргахаас удаа дараа санаатай зайлсхийлээ хэмээн үзэж байгаа аж. Тодруулбал, дээр нэр дурдсан албан тушаалтнууд ҮАБЗ-ийн хуралдаанд оролцохгүй байгаа нь цаагуураа гадны захиалга, улс төрийн явцуу зорилготой байж магадгүй гэж хардаж байгаагаа илэрхийлэв. Тиймээс төрийн үйл ажиллагааны хийдлийг арилгах, цар тахлаас үүдэлтэй сөрөг нөлөөллүүдийг бууруулах, гадаад өрүүдийг тэглэх, Оюутолгой, Хармагтайн ордын ашиглалтын талаар нэгдмэл байр суурьт хүрэх зэрэг тулгамдсан асуудлуудыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийн чухлыг эрх баригчдад албан ёсоор сэрэмжлүүлэн сануулсан юм. Түүнчлэн үндэсний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн үүрэг оролцоог дээшлүүлэх, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыг улс төрөөс ангид байлгах, хариуцлагыг чангатгах шаардлагатай байгаа талаар ч давхар хэлж, сануулж байлаа.
Үндсэн хуулийн зөрчил үүсэх эсэх нь өнөөдөр Цэцээс шалтгаална
2021-03-22 09:11:50 Нийтлэгдсэн: Улс төр
Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд болон хуульчдын Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдлийг өнөөдөр /2021.03.22/ Цэцийн хуралдаанаар шийднэ. Гэхдээ энэ нь Бага суудлын хуралдаан биш. Харин Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн санал болгосон 3 гишүүний хуралдаан юм. Тиймээс хуульчид үүнийг Үндсэн хуульд байхгүй хуралдаан хэмээн эсэргүүцэж буй. Эхнээсээ эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан ч Цэц ямар ч байсан өнөөдөр хуралдаж, одоогийн Ерөнхийлөгч Х. Баттулга дахин нэр дэвших нь Үндсэн хууль зөрчих эсэх асуудалд хариулт өгөх юм. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт бүхэлдээ 2020 оны тавдугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн 30.2 буюу Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалтаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшвэл Үндсэн хуулийн 6 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалтын талаарх хуульчдын байр суурийг хүргэе. Хуульч О.Мөнхсайхан: Өмнөх болон одоох Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэсэн тов тодорхой утга бүхий заалт хүчин төгөлдөр мөрөгдөж эхэлсэн -Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний эв нэгдийг илэрхийлэгч байдаг. Харамсалтай нь Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд тодорхой улс төрийн намын үйл ажиллагаанд хутгалдан ордог, хууль, шүүх эрх мэдлийг энэ эрх ашигтаа янз бүрээр ашигладаг байдлыг болиулахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч ийг зөвхөн нэг удаа 6 жилийн хугацаатай сонгох заалтыг Үндсэн хуульд оруулсан. Тиймээс Үндсэн хууль нэгэнт хүчин төгөлдөр үйлчлээд эхэлсэн учраас өмнө нь болон одоо байгаа хүн Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй гэсэн маш тодорхой заалт хэрэгжиж байгаа. Хуульч О.Эрдэнэ-Очир: Дахин нэр дэвшиж болно гэж тайлбарлаж байгаа нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэнэ -Үндсэн хуулиараа Ерөнхийлөгчийг улиран сонгогдохын зөвшөөрөөгүй байхад Дахин нэр дэвшиж болно гэж тайлбарлаж байгаа нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж байна. Хэрэв үүнийг хүлээж авбал үүнтэй холбоотой шийдвэр гаргаж байгаа төр, захиргааны байгууллагууд Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэхээс өөр арга байхгүй. Хуульч Д.Үүрцайх: Үндсэн хуулийн заалт аль нэг албан тушаалтан, хэн нэгэн иргэнд зориулж өөрчлөгдөж, утга агуулга нь гуйвах ёсгүй -Энэ бол цагаан дээр хараар бичсэн маш тодорхой заалт. Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаагүй хүн нэр дэвшинэ гэдэг шаардлагыг зөвхөн нэг удаа гэдгээр маш тодорхой тусгасан байгаа. Энэ бол улс оронд, хүн бүхэнд адил үйлчлэх нийтлэг зохицуулалт. Үндсэн хуулийн 30.2 дахь заалт аль нэг албан тушаалтан, хэн нэгэн иргэнд зориулж өөрчлөгдөж, утга агуулга нь гуйвах ёсгүй. Хуульч Б.Мэргэн: Үндсэн хуулийг ёсчилох үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгад хориг тавих эрх нь байсан ч өөрөө хүлээн зөвшөөрсөн -Одоо нэгэнт хэрэгжээд эхэлсэн Үндсэн хуулийн энэ заалтаар маргаад хожимдсон. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд тухайн үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг, журмын хуультай нь 2025 онос хэрэгжүүлэхээс тусгасан байсныг нааш урагшлуулж 2020 оны тавдугаар сарын 01 болгох хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл одоогийн болон нэг удаа сонгогдсон Ерөнхийлөгч нарт дахин нэр дэвших боломжийг нь олгож ийм заалт оруулсан байсан. Гэтэл тухайн үед З.Энхболд даргын санал санаачлагаар энэ заалтыг бусад заалттай нь хамтад хэрэгжүүлэхээр нааш нь татаж 2020 он болгосон. Одоо ямар ч маргаан үүсгээд нэгэнт хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад дахин нэр дэвших эрх байхгүй Хуульч доктор А.Бямбажаргал: Одооогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сонгуульд нэр дэвших эрх нь хууль зүйн хувьд хязгаарлагдсан -Яагаад гэвэл анх 2019 оны 6 дугаар сард УИХ-ын нэр бүхийн 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд өмнө нь Ерөнхийлөгчөөр улиран сонгогдон ажиллаж байсан 2 хүн тухайлбал, Ц.Элбэгдорж Н.Багабанди нар дахин нэр дэвших эрхгүй байдлаар Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2025 оны долдугаар сараас эхлэн дагаж мөрдөхөөр заасан байсан. Энэ тохиолдолд өмнө нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэгэн бүрэн эрх буюу 4 жил хэрэгжүүлсэн П.Очирбат, Н.Энхбаяр, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар нэг удаа дахин нэр дэвшиж улиран сонгогдох боломжтой байв. Гэтэл дагаж мөрдөх журмын хуулийн заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгчийг төлөөлөн оролцож байсан З.Энхболдын гаргасан саналаар хассан. Ингэснээр цаашид өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 5 хүн зөвхөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсантай холбоотойгоор бүгд нэр дэвших эрх нь хязгаарлагдсан. Нэг үгээр хэлбэл, одоогийн Ерөнхийлөгчийн улиран сонгогдож болох хууль зүйн боломжийг үгүй хийсэн хэрэг. / Өдрийн сонин 2021.02.23/ Хуульчид ийм байр суурьтай байгаа ч Үндсэн хуулийн Цэцийн гишүүд энэхүү маргааныг хэрхэн таслахыг таашгүй. Гэхдээ маргаан үүссэн цагаас хойш бүрэн эрх нь үргэлжилж байгаа Ерөнхийлөгч удаа дараа Цэцийн дарга, гишүүдтэй уулзсан. Энэ нь хараат бус байх ёстой Цэцийн гишүүдэд шахалт нөлөөлөл үзүүлсэн гэж хэвлэлүүд хардаж юм. Тиймээс дээрээ хөх тэнгэрэээс өөр эзэнгүй гэгддэг Цэцийн шийдвэр хэрхэн гарахаас Х.Баттулга гэдэг хүний хувь заяа шийдэгдэнэ. Мөн хуульчдын хэлж буйгаар Үндсэн хуулийн зөрчил үүсч, дуусашгүй маргааны үүдийг нээх эсэх нь өнөөдөр Цэцийн гишүүдээс шалтгаална.

Өвөрмөц соёл, гайхам ахуй, уламжлалаа өнөөдрийг хүртэл хадгалж, өвгөдөөс өвлөсөн заншил, ёсоо түмэн зуунаар өвлөж хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай золгосны Нарны баяр, Наурызын баяр хаяанд ирлээ. Дэлхийн нүүдэлчдийн өв уламжлалыг шингээн, түүчээлж ирсэн Монголын ард түмэн Казахуудын эл баярыг дэлхийн 50 гаруй улсын 400 сая хүн урин цагтай золгосны, үндэстэй бүхэн хөдөлж, үртэй бүхэн төллөж буйн баяр хэмээн тэмдэглэдэг. Өдөр шөнө тэнцэж орчлонгийн нэгэн сайхан улирал золгож буй мөч. Алтан нараа шүтэн дээдэлж ирсний баяр хэмээн хүндэтгэдэг. Наурыз баяр нь үгийн гарал үүсэл, утга санааны хувьд эртний перс хэлний ноу нов нав гэсэн авиа сэлгэх хувилбартай, шинэ руз (рыз) өдөр гэсэн хоёр үгний нийлбэрээс үүссэн Наурыз буюу Шинэ өдөр гэсэн утгатай. Эл баярыг нийтийн он тооллын өмнөх 4-7 дугаар зууны үед эртний Перс оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй юм. Тэр цагаас хойш эл баярыг одоогийн Дундад Ази, Ойрхи Дорнодын олон арван ард түмэн уламжлан авч нэг талаар угийн ёс жаягаар нь, нөгөөтэйгүүр өөр өөрийнхөө ахуй амьдрал, аж ахуй, ёс заншилтай нягт холбогдуулан өргөн тэмдэглэж иржээ. Наурызын баяр нь дэлхий нийтээр хэрэглэж буй цаг тооны хуанлигаар 3 дугаар сарын 22-ны өдөр буюу өдөр шөнө хоёр тэнцсэн өдөр тохиодог бөгөөд 2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО (НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага) Наурыз баярыг Дэлхийн халдашгүй соёлын өв-д бүртгэсэн байна. Казах түмэн эл баярыг 1937 он хүртэл өргөн тэмдэглэж ирсэн ч тухайн үеийн улс төр, үзэл суртлын үйл явдал, хүчин зүйлийн улмаас 1990 он хүртэлх хугацаанд тасалдан, түүнээс хойш Улаанбаатар хот, Баян-Өлгий аймаг болон Казах иргэд олноор аж төрдөг хот, суурин газруудад өргөн тэмдэглэж эхэлжээ. Өвөрмөц соёл, гайхам ахуй Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр юм. Иймдээ ч хүндэтгэн дээдэлж, баярлан цэнгэдэг. Ард түмний дунд тархсан домгоор бол гуравдугаар сарын 21-ний шөнө ивээлт өвөө Кызыр даян дэлхийг хэсдэг хэмээдэг. Тийм учраас 21-ний шөнийг Кызырын шөнө гэдэг юм. Энэ нь Монголчуудын Цагаан өвгөн битүүний шөнөөр айл болгонд зочилдог гэдэгтэй утга нэг аж. Нэгэн шинэ өдөр эхэлж байна... Ургахын улаан нараа баясалтай угтаж, амны билэгтэй хүн энэ өдөр шинэ оны ургах нарнаар апагийн /эмээ/ шашугаас /хишиг/ хишиг хүртэнэ. Ингэж хүртэхдээ апа, хүн болгоны гарт өгөхгүй. Олон хүүхдийн дунд агаарт өргөдөг. Шашуд чихэр, боов, цагаан идээ багтана. Нэг ёсондоо аль түрүүлж авсан нь илүү амны хишигтэйд тооцогддог ч уламжлал бий. Мөн баяраар аксакалуудаа /өвгөд/ хүндэтгэн, ах дүүс, хотол олноороо учран золгож ирэх жилийнхээ амжилт, ажил үйлс, хийж бүтээх зүйлсээ шүүж хэлэлцэн өтгөс нь залуустаа үг, сургаалиа айлдан үлдээдэг онцлогтой. Мөн бүх хүн анхны нар харж, наранд сүү өргөж хүндэтгэнэ. Гэрийн эзэгтэй нар гэрийнхээ тооныг сүүгээр мялааж, хаалганыхаа босгыг тосоор мялаадаг ёс ч бий. Баярын үеэр бүгд үндэсний хувцсаа өмссөн байх ба үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа хүүрнэн дүгнэж, шинэ ондоо аз хийморь, арвин баялаг амжилттай байхыг ерөөн хүсдэг. Эдгээр зан үйл нь Монголчуудын цагаан сарын баяр тэмдэглэхтэй адилхан бөгөөд хэдэн өдрийн өмнөөс бэлддэг. Нарны баяраа угтаж ойролцоох булаг шандны эхийг сэргээж эргэн тойрныг нь цэвэрлэнэ. Наурыз баярын үеэр ундаргыг нь гаргаж цэвэрлэсэн булаг шанд хэзээ ч татардаггүй, буян хишгээ олон түмэнд хүртээдэг хэмээн үздэг. Түүнчлэн гэр орон, тавилга, эд хогшил, хувцас, хашаа хороо, гэрийн ойр орчныг цэвэрлэнэ. Учир нь шинэ жилээ цэвэр цэмцгэр угтвал тэр жилдээ эрүүл саруул байхыг билэгддэг учиртай юм. Мөн Буян хишиг, эв нэгдэл жилийн эхээс эхтэй гэж үзээд бүтэн жилийн турш идээ цагаа элбэг дэлбэг, хур бороо ихтэй байхыг ерөөж, шөнө бүх сав суулгаа сүү тараг, ингэний хоормог, уураг зэрэг цагаан идээ, буудай арвай, шар будаа, эрдэнэ шиш зэрэг будааны төрөл болон булгийн тунгалаг усаар дүүргэж тавьдаг. Энэ өдөр цас бороо орвол тэнгэрийн хишиг орлоо хэмээн билэгдэж, ирж буй жил сайхан жил болно гэж баярладаг. Наурыз баярын үеэр ахан дүүс, хотол олонтойгоо золгох үед Наурыз баярын мэнд! Муу бүхэн газрын гаваар орог, идээ будаа арвин байг, талаар дүүрэн малтай, гэрээр дүүрэн хүүхэдтэй болоорой! хэмээн ерөөдөг байна. Хоёр эрэгтэй хүн өөд өөдөөсөө харж зогсоод гараа атгалцан баруун зүүн хоёр талаараа цээжээрээ нийлж золгодог бөгөөд энэ нь бие биенээ хүндэлж, хүндлэл үзүүлж буйн илэрхийлэл. Ийнхүү золгодог нь Амь насны минь түшиг цээж минь, амьдралыг минь тэтгэгч хоёр гар минь эрүүл байг гэсэн утгатай ажээ. Харин эмэгтэйчүүд хоорондоо тэврэлдэн золгоно. Наурызын баяраар Казахын ард түмэн архи хэрэглэхийг хатуу цээрлэдэг. Учир нь харам буюу хар идээ гэж үзэн ариун идээний дэргэд байлгаж болдоггүй заншилтай. Наурызын баярын хамгийн чухал идээний нэг бол көже /шөл/. Уг шөлийг ус, мах, гурил, давс, будаа, өөх, аарц зэргээр хийдэг бөгөөд долоогоос доошгүй идээний дээж ордог уламжлалтай. Мөн Наурыз шөлийг том тогоонд хийж олуулаа хүртэнэ. Учир нь нэг тогооноос хоол идсэн хүмүүс эвтэй найртай байж найзалж, нөхөрлөхийг билэгдсэн заншил юм. Баяраар доод тал нь 40 айлаар орж идээ будаа шөлнөөс амсаж, баярын мэнд хүргэх тусам сайн хэмээн үзнэ. Наурызын баяраар залуус хосоороо савлуураар савлуурдаж тоглодог бөгөөд энэ үед дуулж хөгжилдөх, хоорондоо дотносон танилцах, сэтгэлийн үг хэлэлцэх, болзох хором болдог гэж хэлж болно. Айтыс хэмээх харилцаа дууны тэмцээн болдог бөгөөд энэ нь казахын урлаг уран зохиолын онцгой нэгэн төрөл буюу ардын яруу найргийн төрөлд багтдаг. Уг тэмцээнд оролцогсод урьдчилан ямар нэгэн бэлтгэл хийхгүй бөгөөд хоёр хоёроороо сууж тухайн байдал, баяр ёслолын агуулгад тааруулан санаанаасаа зохиож доомбордож харилцан дуулна. Энэ мэтчилэн Нарны баяраар олон тоглоом наадгай тоглож, хөгжилдөн цэнгэдэг байна. 6000 жилийн тэртээх өвийг тээгчид Гялтганасан чулуугаар эмээлийн бүүргээ чимэглэсэн, чоно, үнэг, хярс гээд ан амьтны гоёмсог арьс ганзагалж, сүрлэг малгай, мөнгөн бүс, нүд хужирлам өмсгөлтэй, гартаа бор бүргэдээ дэвүүлсэн ийм дүр төрхийг та бүхэн олонтаа харсан байх. Энэ бол нүүдэлчдийн хүн төрөлхтөнд үлдээсэн ҮНЭ ЦЭНЭбуюу бүргэдээр ав хийх зан үйл, уламжлал. Монгол төрийн зөв бодлогын үр дүнд сүүлийн жилүүдэд Бүргэдийн баяр жуулчдын хамгийн их зочилдог аялал жуулчлалын том эвент болов. Бүргэдийн баяр-ын цар хүрээ олон улсын анхаарлын төвд орж, зөвхөн 2019 онд зохион байгуулагдсан Бүргэдийн баярыг гадаад, дотоодын нийт 20 мянга гаруй хүн үзэж, сонирхсон юм. Мөн Монгол руу зорих жуулчдын хайлтад хамгийн их өртдөг түлхүүр үгэнд Алтай таван богд, Бүргэдийн баяр оржээ. Төр засгийн бодлого, дэмжлэгийн хүчинд бүргэдчидийн тоо ч эрчимтэй өсөж байна. Одоогоор манай улсад 650 орчим бүргэдчид байгаа гэсэн тоон мэдээлэл бий. Нөгөөтэйгүүр сүүлийн хэдэн жил бүргэдийн холбогдолтой эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах болов. Өнгөрсөн 2014 онд Израйлийн гэрэл зурагчин Ашер Свиденский Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ 13 настай Н.Айшолпан охиныг бүргэдээр ан хийж буй тухай гэрэл зургийн сурвалжилгыг BBC агентлагийн цахим хуудаснаа нийтэлсэн байдаг. Ингэснээр The Eagle Huntress хэмээх Н.Айшолпаны тухай баримтат киног бүтээж Монгол Улсын нэр дэлхий дахинаа түгэв. Казахын үндэстний ёс заншилд бүргэд эзнээ муу бүхнээс хамгаалж, тэжээсэн эзнээ урт наслуулдаг гэж үздэг. Бүргэд ан хийх эрдмээ эзнээсээ өөр хүнд үзүүлдэггүй. Анх гаршуулсан эзнээсээ өөр хүнд очдоггүй учиртай. Бүргэдийг гаршуулахад олон шинж тэмдгийг хардаг гэж хашир бүргэдчид ярих нь бий. Хамгийн түрүүнд нүдийг нь хардаг аж. Мөн гадна талын биеийн байдал болоод хөлийн сарвууны олон үе нь хаан бүргэдийн шинжийг агуулдаг байна. Ан хийлгэж сургах, бүргэдээ буцааж ирүүлэх гээд маш нарийн дадлыг эзэмшүүлэхийн тулд цаг хугацаа, нарийн мэдрэмж, байгалийн холбоо их чухал. Энэ бүхэн хүн төрөлхтөд үлдээсэн ихҮНЭ ЦЭНЭ,их өв юм. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаар тархан нутагладаг цармын бүргэд 2500-3000 метр өндрөөс хулгана, зурам андахгүй хардаг хурц хараатай, үнэг, хярс, туулай, тарвага зэрэг бусад ан амьтнаар хооллодог ба 30-50 жил насалдаг. Манай бүргэдчид нөхөн үржих, тоо толгойг нь өсгөх зорилгоор уг шувууг 6-10 настайд нь байгальд нь буцааж тавьдаг учиртай. Ұлс оң болсын, Ақ мол болсын Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Нажкейн Тилеухан
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй