Л.Оюун-Эрдэнэ: Сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор Үндэсний зөвлөл байгуулна
2021-03-23 11:13:17 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНМАУ, ЗХУ-ын баатар, Александр Невскийн одонт, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Тэртээ 40 жилийн өмнө Союз-39 хөлгөөр нисч сансрын физик, технологи, байгаль орчин, эмнэлэг, биологийн 30 орчим туршилт хийн, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасанд баяр хүргэв. Уулзалтын үеэр МУИС, ШУА, Монголын сансрын технологийн холбоо хамтран боловсруулсан сансрын технологийг хөгжүүлэх төслөө танилцууллаа. Төслийг 2020-2049 онд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ салбарт 2020-2029 он буюу нэгдүгээр шатанд Эзэмших, 2030-2039 он буюу хоёрдугаар шатанд Өрсөлдөх, 2040-2049 он буюу гуравдугаар шатанд Тэргүүлэх гэж авч үзжээ. Хэдийгээр сансар судлалын чиглэлээр чамгүй зүйл хийсэн ч алдсан боломжоо нөхөхийн тулд томоор харж ажиллах цаг болсныг Ерөнхий сайд тэмдэглэв. Энэ үүднээс сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор Үндэсний зөвлөл ажиллуулах, бодлогын баримт бичиг, төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэснээ хэлэв. Сансрын технологийн цогцолбор төвийн зураг төсөл боловсруулах, хиймэл дагуул бүтээх болон хамтарсан төслүүдийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 1981 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14:58 минутад Байконуураас ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибеков, БНМАУ-ын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар Союз-39 хөлгөөр сансарт хөөрсөн. Хөлгийн баг найман өдөр дэлхийг 124 удаа тойрч 03 дугаар сарын 30-нд эх дэлхийдээ газарджээ. Ингэснээр Монгол Улс сансарт техникээ туршсан дэлхийн тав дахь, судалгааны төхөөрөмжөө ашигласан 20 дахь, иргэнээ нисгэсэн 10 дахь орон болсон юм. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Эрх мэдлийн төлөө аргаа барсан Х.Баттулгыг Монголын төрд байтугай АН-д ч дахин бүү ойртуул
2021-03-23 10:33:14 Нийтлэгдсэн: Улс төр
Цэцийг тойрсон хоёр үйл явдал өчигдөр болсноос нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихийн тулд Үндсэн хуулийн Цэцээс худал мэдээ гаргуултал арчаагаа алдаж, аргаа барж байгааг батлав. Гуравхан хоногийн дараа бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж, Дээд шүүхийн сонгосон Цэцийн шинэ гишүүнийг УИХ-аар батлагдахаас урьтаж Ш.Цогтоо гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэх гэж сүүлчийн сумаа тавилаа. Дээд шүүхийн хурлаас өөрийнх нь орны хүнийг сонгосон мэдээлэлтэй зэрэгцээд Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржтой хуйвалдан Бага суудлын хуралдааны шийдвэр нэрээр тамгагүй албан бус бичиг үйлдэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэр бүхий хүмүүс худал мэдээллийг хэвлэлүүдээр тараажээ. Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан тав алхаад баригдах ийм ойрын зайн улс төр хийсэн нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн төлөө яаж эрээ цээрээ алдан, улайрч буйг нь харууллаа. Их шунасан хүнд эрх мэдэл бүү өг гэдэг. Тэр тусам нь дахин Ерөнхийлөгч болохын төлөө аргаа барж байгаа Х.Баттулгыг Монголын төрд байтугай АН-д ч ойртуулмааргүйг энэ үйл явдал харууллаа.
"Байдал дээрдэхгүй бол IV/5-наас 14 хоногийн хатуу хөл хорио тогтооно"
2021-03-23 10:27:53 Нийтлэгдсэн: Улс төр
Засгийн газрын гишүүдийн байр суурийгхүргэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эцсийн мөчөө хүртэл эдийн засаг нээлттэй байхын төлөө зогсоно. Гэхдээ би эмч хүн биш учраас шинжлэх ухааны дээгүүр алхах эрх байхгүй. Нөхцөл байдал сайжрахгүй бол IV/5-наас 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоож магадгүй гэдгийг иргэддээ эрт хэлэх нь зүйтэй гэв. Коронавирусийн халдварын тохиолдол өдөрт 200 давж байгаа ч Ерөнхий сайд одоогийн улбар шар зэрэглэлийн түвшинд байж болох бүх арга хэмжээг авч, эдийн засгийг нээлттэй байлгахыг хичээж буйгаа илэрхийллээ. Эрдэмтэн судлаачид хөл хорио тогтоо гэхээсээ илүү хатуу хөл хорио тавигдвал өсөлтийн цикль унана гэж тайлбарлаж байгааг дурдав. Мөн Эдийн засгаа сэргээхийн тулд иргэд болон засгийн газар бүгд нэгдэж зүтгэх шаардлагатай байна. Бид илүү үйлчлэгч удирдагч болох ёстойг төрийн алба хаагчид ойлгох хэрэгтэй. Мэдээллийн зөрүүтэй байдлаас нь болж иргэдийг даапаалж, загнаж хандах хэрэггүй. Нөхцөл байдал сайжрахгүй бол дөрөвдүгээр сарын 5-наас 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтооно гэж ойлгох хэрэгтэй гэв. Хөл хорио ба Засгийн газрын байр суурь:
Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо 2 хуйвалдаж, тамга тэмдэггүй хуурамч албан бичиг үйлджээ
2021-03-22 19:37:54 Нийтлэгдсэн: Улс төр
Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд болон нэр бүхий хуульчид өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхтэй эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Цэцийн гишүүн Д.Солонго гомдлыг хүлээн авч маргаан хянан шийдвэрлэхээр шийдсэн. Гэтэл Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр Цэцийн түүхэнд анх удаа гишүүн Д.Солонгын хараат бус байх ёстой шийдвэрт шууд нөлөөлөн эсэргүүцэл бичиж, Цэцийн гишүүн Ш.Цогтоогоор ахлуулан 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хурал гээчээр шийдэхийг санал болгосон юм. Энэ сценарийн дагуу Ш.Цогтоо нарын гурван гишүүн өнгөрсөн баасан гаригт хуралдах байсан боловч хэд хэдэн шалтгааны улмаас Ш.Цогтоо гишүүнийг хуралд оролцуулах боломжгүй болсон тул хурлыг 7 хоногийн хугацаагаар буюу энэ сарын 26 хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. Учир нь ҮХЦ-ийн хурлын дэгээр Цэцийн гишүүн хэлэлцэх гэж буй асуудлын талаар хуралдаанаас өмнө байр сууриа илэрхийлсэн бол хуралд оролцох эрхгүй байдаг аж. Гэтэл Ш. Цогтоо нэгдүгээрт, байр сууриа илэрхийлсэн хоёрдугаарт, бүрэн эрхийн хугацаа нь дуусаад жил гаруй хугацаа өнгөрсөн зэрэг үндэслэлээр энэ хуралд оролцох эрхгүй болжээ. Гэтэл өнөөдөр Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж хоёр Цэцийг хуралдсан мэт тамга тэмдэггүй, хуурамч албан бичиг үйлдэн, Цэцийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эрхтэй гэж шийдвэрлэсэн мэт худал мэдээллийг хэвлэлүүдээр тараажээ. Х.Баттулгын төлөө ийнхүү Цэцийн гишүүний нэр хүнд, ёс зүйг уландаа гишгэж, хуурам албан бичиг үйлдэтлээ яагаад улайрав? Ш.Цогтоо нь МОАХ-ны ахмад партизан, хэдхэн хоногийн дараа бүрэн эрх нь дуусч буй бол Ц.Нанзаддорж нь 2016 онд Говь-Алтай аймгийн АН-ын даргаар очоод нутгийнхандаа хөөгдөж байсан, Ерөнхийлөгч Х.Баттулга, Тамгын газрын дарга З.Энхболд нарын дэмжлэгтэйгээр Цэцийн гишүүнээр томилогдож байсан нэгэн юм. Хуульчдын эцэг ч гэж хэлж болох Үндсэн хуулийн Цэцийн гишүүд түүхэнд анх удаа ийнхүү нэг хүний эрх ашгийн төлөө эцэг хуулиа үл тоон, ёс зүйгүй хуйвалдаан хийсэн нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихийн төлөө өөрийн нөлөөлөл бүхий Цэцийн гишүүдийг маш их дарамт, нөлөөлөл дор хууль бус, ёс зүйгүй үйлдэл гаргахад хүргэсэн бололтой. Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг. Өвгөдийн энэ сургаалийг яг өнөөдөр Х.Баттулгад ард түмэнд сануулж, эрх мэдлийн төлөө Цэцийн гишүүдийг хуурамч бичиг үйлдтэл нь шахаанд орууллаа. Маргааш Цэцийнхэнд яаж нөлөөлж юу хийхийг таашгүй болжээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй