“ЭРЭЛ” БҮЛЭГЛЭЛИЙН БОХИР БИЗНЕС БА “АРИГ” БАНКНЫ ХӨШИГНИЙ АРД
2021-03-17 18:50:58 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Эрэл-ийн Б.Эрдэнэбат Номин-гийн Ш.Баярсайхан нарын дунд өрнөж буй Ариг банк тойрсон хов жив хөл толгой нь мэдэгдэхгүй хэвлэлийн хуудаснаа хөвөрч байна. Эдгээр нийтлэл, мэдээний агуулгаас харахад Б.Эрдэнэбат энхийн цагаан тагтаа, мөнөөх Ш.Баярсайхан үзэшгүй муухай хэрээ мэтээр уншигдах аж. Эндээс хэн эдгээр бор шувуу-г нисгэжсуугаагтөвөггүй ойлгож болохоор.Нэгэнт хор гүйж, хов буцалж байгаа тул уг маргааныг эрүүл нүдээр харж, хэн нь хэн бэ гэдгийг баримтаар тодруулъя. Өмнө нь олны анхааралд байгаагүй Ариг банкнэг л өдөр өөрийн содон хаягаа хотынгудамжиндбайрлуулан, иргэдийн анхааралд орж ирэв. Үүний цаанаНомин Холдинг-ийн үүсгэн байгуулагч Ш.Баярсайхан Дэм санхүүгийн нэгдлийн Б.Эрдэнэбаттай хамтран ажиллаж эхэлсэнтэй холбоотой юм.Энэхүү хамтрал банкны хувьд үр өгөөжөө өгч байсан ч уг бизнест хамтарсан Ш.Баярсайханы хувьд ашиггүй төдийгүй алдагдалтай болж, улмаарЭрэлбүлэглэлийнхавханд орох шалтгаан болов. БАЙХГҮЙ АЛБАН ТУШААЛЫН НЭРЭЭР БАЙХБОЛОМЖГҮЙ ГЭРЭЭ ХИЙВ 2016 оны 11-р сард Б.Эрдэнэбат нь Ариг банкны хувьцааэзэмшигчУлаанбаатаримпэксХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.Баярсайханы 20тэрбум төгрөгийг залилан авч, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг буцаан төлөөгүй нь шат шатны шүүхийн шийдвэр, түүнтэй холбоотой ял, шийтгэлээр маш тодорхой нотлогддог. Залилсан гэх үндэслэлийг одоо тайлбарлая. Тухайн үед Б.Эрдэнэбат нь өөрийгөө Эрэл ХХК-ийнТУЗ-ындарга хэмээн өөрийгөө танилцуулж, даргын хувиар Ш.Баярсайхантай анхны хэлцэлд орсон байдаг. Гэтэл энэ бүхэн худал болж хожим Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Газраас гаргуулан авсан лавлагаа, бичиг баримтуудаар Эрэл ХХК-догт хамааралгүй, нэг ч хувьцаа эзэмшдэггүй, ямар ч албан тушаал эрхэлдэггүй Эрэл-ийн бус иргэн Б.Эрдэнэбат болж хувирах нь тэр. Өөрөөр хэлбэл өөрийн хамааралгүй албан тушаалын нэрийг барьжУлаанбаатаримпэкс ХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.Баярсайхантай хийх ёсгүй хэлцлийг хийсэн гэсэн үг юм. Ингэж Ш.Баярсайхан өөрөө ч мэдэхгүй хохирогч болон хувирч хувьцаа эзэмшинэ гэсэн итгэл үнэмшлээр 20 тэрбум төгрөгөөр хохирсонхэрэг явдал ийм л түүхтэй. Гэвч удалгүй үнэний шалгуур, хуулийн дэнсээр энэхүүзалилангийнүнэн мөн тодорчшүүхээс Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 20 тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байдаг. ЗАЛИЛАНГИЙНЗАДАРГАА БУЮУ ЭРЭЛ БҮЛЭГЛЭЛ Ш.Баярсайханаасзалилсан 20 тэрбум төгрөгийг хэрхэн үрэн таран хийсэн нь нэн сонирхолтой. Энэ мөнгийг Б.Эрдэнэбат нь Аригбанкиндахь хувийн дансаараа авч, 1000 гаруй гүйлгээ хийсэн байдаг.Гүйлгээний ихэнх хэсгийг өөрийн эхнэр, хүүхдэдээ шилжүүлж, хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Б.Эрдэнэбат Ариг банкаар тоглох замаа маш нарийн зассан нь бас л баримтаар хожим нотлогдсон. Тодруулбал өөрийнхудураг С.ЖаргалсайханыгТУЗ-ийн даргаар,эхнэрийнхээ төрсөн дүү Д.ТөмөрхүүгГүйцэтгэх захирлаар,эхнэр Д.Сэргэлэн, хүү Э.ЖаргалангТөлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр,итгэлт туслах Р.НаранбаатарыгГүйцэтгэх захирлаар томилон байршуулж мөнгө залилах сүлжээгээ бат болгосон. Энэ мэт ах дүү, амрагсаднаараанийлж, санхүүгийн луйвар хийсэн хүмүүсийг бүлэглэл хэмээн тодотгох нь зүйд нийцэх бөгөөд чухамдаа уг бүлэглэлийг Эрэл хэмээн нэрлээд байгаа юм. Энэ бүлэглэлзалилангийнсүлжээгээ бий болгосон хугацаандаа нийтдээ11.6 тэрбумтөгрөгийг Ариг банкнаасзалиланавчээ. Өдгөө Эрэл бүлэглэлийн уг үйлдэл дээр Эрүүгийн Цагдаагийн Албаны Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Газарт хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. Дээрх хадгаламж эзэмшигчдийн 11.6тэрбум төгрөгийг Б.Эрдэнэбат болон түүний хамаарал бүхий этгээдүүд өөрсдийн хөрөнгийг бусдын нэр дээр шилжүүлж, түүнийгээ зах зээлийн үнэлгээнээс өндрөөр үнэлэх замаар гаргаж аваад, авсан мөнгөнүүдээ хувийн ашиг сонирхолдоо шууд захиран зарцуулсан байна.Мөн Б.Эрдэнэбатын эхнэрийн дүүД.Төмөрхүүд11 тэрбум хангалтгүй санагдсан уу, Ариг банкнаас 748.0 саятөгрөгийг урамшуулал хэлбэрээр өөртөө гаргуулж авсан байдаг. Улмаар Д.ТөмөрхүүМонгол Улсаас оргон зайлж АНУруузугтаасан. ХУЛГАЙГАА НУУХ ГЭЖ ОРОЛДОХДОО ХУВЬЦААГАА АВАХААС ТАТГАЛЗЖЭЭ Ийнхүү Ариг банк эрсдэлд орж, хохирогч Ш.Баярсайхан шаварт унасан шарын эзэн гэдэг шиг зүйл цааш үргэлжлэв. УлмаарМонголбанкнаасАриг банк ХХК-ндМонголбанкныХянагч томилж үе шаттай арга хэмжээ авлаа.Энэ хүрээндАриг банк ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд тус банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 50 тэрбум төгрөгт хүргэж нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Ариг банк ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргав. Ингэхийн тулд Ариг банк ХХК-ийн зарласан хувьцааны тоонд багтаан нэг бүр нь 21,1саяорчимтөгрөгийн нэрлэсэн үнэтэй 709 ширхэг энгийн хувьцаа гаргажээ. Тус хувьцааг Ариг банк ХХК-ийн дүрэмд заасны дагуу Дэм санхүүгийн нэгдэл ХХК-д 429 ширхэг буюу 9 тэрбум гаруй төгрөгөөр, Улаанбаатаримпэкс ХХК-нд280 ширхэг буюу 6 орчим тэрбум төгрөгөөр худалдан авах санал болгосон байдаг. Харин Дэм санхүүгийн нэгдэл ХХК-аассанал ирүүлээгүй байсан энэ мөнгийг тогтоосон хугацаанд байршуулаагүй, байршуулахаас татгалзаж иржээ. Улмаар Улаанбаатаримпэкс ХХК-ндАриг банк ХХКМонголбанкнаасДэм санхүүгийн нэгдэл ХХК-ийн татгалзсан 429 ширхэг хувьцааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн худалдан авах эсэх талаарх саналаа 2020 оны 12 сарын 02-ныөдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэний дагуу2020 оны 11 сарын сүүлээр мөнөөх хувьцааг худалдан авахшаардлагаүүсэж, ногдох 9 тэрбум гаруй төгрөгийгМонголбанкнытусгай дансанд байршуулжээ. Ингээд хувьцаа эзэмшигчдийн хувьцааны харьцаа өөрчлөгдөжУлаанбаатаримпэкс ХХК Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгөнд нийт2016оноос хойш нийт33,7 тэрбум гаруйтөгрөгийн хөрөнгө оруулалт хийж 57.68%-ийн хувьцааг эзэмших болсон байна. ХаринМонголбанкнышаардлагыг биелүүлж чадаагүй Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК нь 21,1орчимтэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 42.32 хувийн хувьцааг эзэмших болсон юм. Хэрэв Дэм Санхүүгийн Нэгдэл-ийн хувьцааг авч, банкны үйл ажиллагааг тогтворжуулаагүй бол өдгөө Ариг банкны 40мянга гаруй харилцагч, зээлдэгч, хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг эрсдэлд оруулах бодит нөхцөл үүссэн байх байлаа. Ариг банк тойрсон толгой эргүүлмээр зохиомол бичвэрүүдийн цаана ердөө л ийм тодорхой зүйл байх аж. Хэрэг явдлыг эргээд харахад хэвлэл мэдээллээр яригдаад байгаа шиг Б.Эрдэнэбат хохирчихсон зүйл харагддаггүй. Харин эсрэгээрээ хөрөнгөө эрсдэлд оруулж, банкны активыг нэмэгдүүлсэн Ш.Баярсайхан хохирч мэдэхээр нөхцөлд орж байжээ. Учир нь өмнө хэлсэнчлэн банкны салбар бол итгэлцэл дээр тогтдог, муу нэр зүүж болохгүй эмзэг салбар. Гэтэл үйл ажиллагаа нь хэвийн явж буй энэбанкийгхарлуулж, үндсэн хувьцаа эзэмшигчдийгхагаралдуулахашиг сонирхол өнөөхэрүргэлжилж байна. Хамгийн харамсалтай ньАриг банк-ныхадгаламж эзэмшигчдийн мөнгөнд бохир гараа дүрсэнЭрэл бүлэглэлийн бохир тоглолт хувьцаа эзэмшигч төдийгүй харилцагчдын эрх ашигт гайгаа тарьсаар байна.
Б.Мөнхцэлмэг: Оффшорын асуудлаа дарахын тулд Ерөнхийлөгч Х.Баттулга жагсаал цуглаан зохион байгуулах гэж байна
2021-03-17 16:22:32 Нийтлэгдсэн: Улс төр
Энэ долоо хоногийн Баасан гарагт Ерөнхийлөгч Х.Баттулга жагсаал цуглаан зохион байгуулах гэж байгаа талаар Бид уучлахгүй хөдөлгөөний зохион байгуулагч Б.Мөнхцэлмэг мэдэгдлээ. Тэрбээр өнгөрсөн сард оффшор дансны мэдээлэл нь ил болсон 18 улстөрчийг шалгуулахаар АТГ-т өгсөн билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй гэнэ. Энэ үеэр хэд хэдэн ноцтой зүйлийг дэлгэсэн юм. Б.Мөнхцэлмэг: Улс төрийн сонгууль дөхөж байгаа энэ үед 2 том намынхан сандал суудлын төлөө яс-аа булаацалдан зодолдож байна. Мөн Монголын томоохон хулгайч нарын хоорондын зодоон болж байна. Нэг үгээр хэлбэл уурхайн, төмөр замын, төсөв, өмч хувьчлалын хулгайч нар байр сууриа булаацалдан зодолдож байна. Эд нар дахиад сайн зодолдоосой. Энэ зодоон дундаас хуулийн байгууллагын илчилж чадаагүй олон гэмт хэрэг илэрдэг. Тэрдундаа сонгуулийн өмнө ил болдог. С.Зориг агсны хэрэг сонгууль дөхөхөөр л сөхөгдөж, нэг бичлэг гарч ирдэг. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дахин нэг бичлэг задарлаа. Энэ нь эдгээр томоохон хулгайчдын хоорондын зодоон дундаас гарч ирж байгаа үнэн бодит төрх. Тухайлбал, Б.Баасанцогт шүүгчийн бичлэг гэж нэг юм гарлаа. Өчигдөр гэхэд 11 шүүгчийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримт ил боллоо. Эгэл ардын хүүхэд жаахан хазгай гишгэхэд шоронд ордог. Гэтэл шударга ёсыг тогтоох ёстой хууль, шүүхийнхэн яаж ажиллаж байгааг хар гэлээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд 10 компанитай нь ил болсон. Гэтэл яагаад АТГ шалгахгүй байна. Ашиг сонирхлын тухай хуульд нийтийн албан тушаалтан оффшор дансаа мэдээлээгүй бол эргүүлэн татах эрхтэй. Гэтэл яагаад 10-ын 10 оффшорыг шалгахгүй байна вэ гэсэн юм. Хэрвээ АТГ эдгээр 18 улстөрчийн хэрэгт хариу өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авах болно гэдгээ ч илэрхийллээ.
Халдвар аваад эдгэрсэн хүн дахиад халдварлах магадлалтай тул вакцин хийлгэх нь зөв
2021-03-17 11:14:48 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь долоо хоногийн турш 24 цагаар иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Гуравдугаар сарын 15-ны өдөр иргэдээс нийт 355 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.25 минут байна. Мөн Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 18 иргэн хандсанаас зургаан иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 12 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажилласан. Иргэдээс ирсэн дээрх дуудлагын 123 буюу 34.6 хувийг машин ачилтын талаар, 69 буюу 19.4 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаарх мэдээлэл эзэлж байна. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт вакцины үр дүн, аюулгүй байдлын талаарх дараах асуултыг иргэд түгээмэл асууж байна. Эдгээр асуултад хариулт өгье. -Коронавирусийн эсрэг вакциныг заавал хийлгэх ёстой юу? -Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Гэхдээ вакциныг заавал хийлгэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Учир нь вакцин нь таныг коронавирусээр өвдөхөөс хамгаална. Мөн вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаалах ач холбогдолтой. Мөн вакцин хийлгэснээр ойр дотны хүмүүсээ халдвар авахаас сэргийлнэ. -Коронавирусийн вакцинаасхалдваравах уу? -Үгүй. Одоогоор хүн амд хэрэглэхээр баталгаажсан вакцинууд нь амьд вирус агуулаагүй тул вакцинаас ямар нэгэн халдвар авахгүй. -Вакцин хийлгээд дархлаа тогтож амжаагүй байхад халдвар авч болох уу? -Вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дараагаас дархлаа тогтоно гэж үзэж байгаа. Тиймээс вакцин хийлгэхийн өмнө, эсвэл дөнгөж хийлгэсний дараа дархлаа тогтох хүртэлх хугацаанд вирусийн халдвар авах боломжтой. -Хэрэв би халдвар аваад эдгэрсэн бол заавал вакцин хийлгэх ёстой юу? -Тийм. Халдвар аваад эдгэрсэн хүн дахиад халдварлах магадлалтай тул вакцин хийлгэх нь зөв. Халдвар аваад эдгэрсний дараах дархлаа хэр удаан хугацаанд хамгаалдаг тухай одоогоор мэдээлэл байхгүй, судлагдаагүй байна. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
Дээд шүүх Б.Хурц болон С.Баярцогт нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгажээ
2021-03-17 11:11:45 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах нөхцөл байдал үүсгэхгүйн үүднээс 2021 оны 3 дугаар сарын 1-нээс өмнө гомдол гаргасан эрүүгийн бүх хэргийг өмнө үйлчилж байсан хэлэлцүүлэхээс татгалзах зохицуулалт хэрэглэхгүйгээр Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хуралдаанаар хянан шийдвэрлэхээр болжээ. Дээрх зохицуулалттай холбоотойгоор Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хянан хэлэлцэх хэргийн ачаалал түр хугацаанд огцом өссөн учир 40 хэргийн хугацааг 7-30 хоногоор сунгах шийдвэрийг хэрэг хуваарилагдсан шүүгчийн саналыг харгалзан тус танхимын шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргажээ. Тухайлбал, Б.Хурц нарын 9 хүнд холбогдох 40 хавтас хэрэг, С.Баярцогт нарын 5 хүнд холбогдох 470 орчим хавтас хэрэг зэрэг зарим хэргүүдийн хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан байна.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн анхааралд
2021-03-17 11:00:58 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоолоо. Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулж, халдваргүйжүүлэлт ариутгал хийх ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөжээ. Хязгаарлалтын дэглэм, хөл хорионы хугацаа дуусаж, цагдаагийн хамгаалалт буусан үед хэвийн горимд шилжинэ. Үүнтэй холбогдууланБаянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдэд дараах санамжийг хүргүүлж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй