Ерөнхий сайд Төв аймгийн хорих ангид ажиллаж, эрүүдэн шүүлтэнд өртсөн Т.Чимгээтэй уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээтэй биечлэн уулзана гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр, Шүүх гэм буруутайг тогтоодог. Өмнөөс нь хэн нэгэн гэм буруутай гэх дүгнэлт хийх боломжгүйг та бүхэн мэднэ. Засгийн газрын тэргүүний хувьд би өчигдөр Жендэрийн үндэсний хорооны хурал дээр нэг зүйлийг амласан. Тэр нь эрүүдэн шүүлттэй холбоотой зарим нэг субъектүүд, жишээлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын ерөнхий газар бол Засгийн газрын харьяа байгууллага. Шүүн таслах үйл ажиллагаа хийгдэх, хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явж байх үед аймшигтай олон зүйл ил болсон. Та бүхэнд үзүүлсэн бичлэг бол нэг хэсэг нь. Мансууруулах бодис судсаар нь хийж байгаа, хувцсыг нь зохион байгуулалттайгаар тайлаад, тэрийг нь бичиж аваад нөхөр рүү нь явсан асуудал хүртэл гарсан байгаа юм. Энэ бүх асуудлыг олон нийтэд ил болгож, тухайн үед ярьж чадаагүй. Жендэрийн үндэсний хороон дээр манай эмэгтэй их хурлын гишүүд энэ асуудлыг тавьсан. Тиймээс гуравдугаар сарын 8-ны өдөр энэ агуулгаар Чимгээтэй миний бие очиж уулзана. Прокурорт Засгийн газрын зүгээс саналаа тавина. Энэ нь шүүн таслах үйл ажиллагаатай хөндлөнгөөс оролцож байгаа гэх агуулгаар бус эрүүдэн шүүлт Монгол Улсад дахиж хэзээ ч байх ёсгүй гэх агуулгаар хийгдэнэ. Мөн Төв аймгийн ашигладаггүй тусгай хорих анги тохижуулсан. Тэр хорих анги дээр гуравдугаар сарын 8-ны өдөр бас очно. Хорих ангийн доод давхарт буюу эрүү шүүлт хийсэн газарт нь очих бөгөөд тус хорих ангийг дахиж ашиглахгүйгээр хаана. Бас үүнтэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаан дээр гацсан байгаа зарим нэг асуудлууд дээр Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэсэн юм.

Л.Оюун-Эрдэнэ: Иш татсан жишээнүүд нийгэмд буруу ойлголт төрүүлсэнд уучлалт хүсье

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудалтай танилцаж байгааг шууд дамжуулан хүргэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд өчигдөр өөрийнх нь хэлсэн зүйл олны анхаарлыг татсан сэдэв болсонд дараах тайлбарыг өглөө. Тэрээр Жендерийн үндэсний хорооны хурал дээр хэлсэн зүйл маань нийгэмд хэлэлцүүлэг өрнөх шалтгаан болсон байсан. ЗГ-аас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр далайцтай ажил хийе хэмээн хэлэлцсэн. Түүнд Ерөнхий сайдынхаа хувьд 3-4 асуудал хөндсөн. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баяр гэхээс илүүтэй эрхийг нь хамгаалах чиглэлд анхааръя гэж үзсэн. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг талаарх Норвегийн жишээг дурдсан. Түүнийг нь тасалж аваад нийгэмд буруу ойлголт төрүүлсэн байна лээ. Нөгөөтээгүүр эрчүүдийн дундаж нас эмэгтэйчүүдийнхээс даруй 10 насаар багассан нь анхаарал татаж байна. Яригдсан жишээнүүд нийгэмд буруу, зөрүү ойлголт төрүүлсэн бол уучлалт хүсье. Баярынх нь өмнө бухимдуулсан бол уучлаарай. Хэлбэр тал дээр биш агуулгад ач холбогдол өгөхийг хэвлэл мэдээлэл болон ард иргэдээс хүсэж байна гэлээ.

Tenger Bella beauty: "Хаврын гоо үзэсгэлэн" урамшуулалт аян 3 сарыг дуустал үргэлжилнэ

20%-50% OFF+БЭЛЭГ Мартын 8 баярыг тохиолдуулан охид бүсгүйчүүд та бүхэндээ дараах бэлгүүдийг барьж байна ЗАЛУУЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ Арьсыг мэсгүйгээр өргөж чангалах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох HIFU 4D болон Ulthera аппарат курс оролт 50% хямдарлаа. Бэлтгэл оролт болон лифтинг аппаратны үйлчилгээг бэлэглэнэ. ТУРААХ ҮЙЛЧИЛГЭЭ Дотор өөх хайлуулж, целлют задлан арьсыг чангалж, биеийн хордлого тайлах 4 үйлчилгээг нэг дор үзүүлдэг тураах аппаратны 10 курс оролт 700.000₮-өөс хямдарч, 560.000₮ Ургамлын гаралтай детокс цай бэлэглэнэ. ХАЦРЫН УЛААН АРИЛГАХ ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭ Арьсны эмзэгшил улаалтыг арилгах лазер эмчилгээ 200.000₮-өөс хямдарч, 100.000₮ Нөхөн төлжүүлэх үйлчилгээг бэлэглэнэ. БҮХ ТӨРЛИЙН ШИВЭЭС Хөмсөг үстэй мэт шивээс, уруулын хүрээ, контур шивээс бүгд 50% хямдарлаа. Хаврын гоо үзэсгэлэн аяны хүрээнд манай фэйсбүүк хуудас долоо хоног бүр лайв хийж, дагагч бүсгүйчүүдээсээ азтан шалгаруулах болно. Та яг одоо манай хуудсанд лайк дарж нэгдээрэй Цаг авах утас: 80660000 Манай хаяг: Home plaza-аас зүүн тийш Санто смарт апартмент 212, 204 тоот Тэнгэрлэг гоо сайхныг бүсгүй танд бэлэглэнэ

МАН-ын дарга У.Хүрэлсүх: Монгол Улсын хүн амаа  100 жилийн хугацаанд 6 дахин өсгөжээ

Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдрөөр Монгол Ардын намын дарга У. Хүрэлсүх Тусгаар тогтнол хөгжлийн зуун сэдэвт илтгэлээ тавьсан. Манай сайт тус илтгэлийн онцлох хэсгүүдийг цувралаар хүргэж байгаа билээ. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ТУСГААР ТОГТНОЛ ХӨГЖЛИЙН ЗУУН илтгэлээс

ИРЭХ 7 ХОНОГООС ӨДӨРТ 15-20 МЯНГАН ХҮНИЙГ ВАКЦИНЖУУЛНА

Шадар сайд С.Амарсайхан вакцинжуулалтын аяныг эрчимжүүлж байгаа талаар олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдээллийг тоймлон илэрхийлбэл: Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж 3, 4 сард нийслэл хотод амьдарч байгаа насанд хүрсэн 1 сая иргэнийг, 5,6 сард хөдөө орон нутгийн 1 сая иргэнийг вакцинжуулна . Ингэхдээ эхний ээлжинд худалдаа, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 40.000 иргэн, бүх шатны боловсролын байгууллагад ажиллаж байгаа 45.000 гаруй багш, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 23.000 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулахаар болжээ. Ирэх долоо хоногоос нийслэл хотын хэмжээнд өдөрт 15-20 мянган хүнийг дархлаажуулах ажилд хамруулна Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс насанд хүрсэн нийт иргэдээ дархлаажуулах вакцин худалдан авахад зориулж 240 тэрбум төгрөгийг төлөвлөсөн бөгөөд вакцин татан авалтын санхүүжилттэй холбоотой ямар нэгэн асуудал үүсэхгүй.зарцуулахаар Ийнхүү Шадар сайд С.Амарсайханы хэлснээр улс орны хэмжээнд вакцин татан авалтын ажлууд идэвхжиж, иргэдийг дархлаажуулах аяныг эрчимжүүлснээр манай улс 7 сард багтаан насанд хүрсэн бүх иргэдээ вакцинжуулж дуусч, та бид энгийн ажил амьдралдаа орох боломж бүрдэх юм байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.