
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэд Ковид-19 халдварыг шүлснээс илрүүлэх шинэ оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Эрдэмтдийн багийн төлөөллийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Энэ оношлуурын халдвар илрүүлэх мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой юм байна. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах боломжтой бөгөөд зардал нь 2-3 дахин хямд гэдгийг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар танилцуулав. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан оношлуурыг албан ёсоор баталгаажуулж, шинжилгээ авч байгаа бүх лабораторийг түшиглэн нэвтрүүлэх, ялангуяа сорьцын хариуг богино хугацаанд гаргахаа эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад даалгав гэжШадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
05 ДУГААР САРЫН 01-НЭЭС АГААРЫН ХИЛЭЭ НЭЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
2021-03-04 10:18:24 Нийтлэгдсэн: Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Буянт-Ухаа боомтыг нээж олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлэхээр төлөвлөж байна. Хилийн хяналтын байгууллагын албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах, халдварын сэжигтэй хүнийг боомтод түр тусгаарлах өрөө, зорчигч, хилийн албаны ажилтныг заагласан шилэн хаалт, хүн хоорондын зай барих тэмдэглэгээ, туузан хаалт хийх зэргээр халдвар хамгааллын дэглэм мөрдөх бүх бэлтгэлээ хангаж эхэлжээ. Хил нээх, нээсний дараа дагаж мөрдөх дүрэм, журмыг батлах, цахим визны нэгдсэн систем боловсруулж 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс нэвтрүүлж эхлэхийг холбогдох сайд нарт даалгав. Цаашид эрсдэлийг харгалзан бусад боомтыг нээх эсэхийг тухай бүрт нь хэлэлцэн шийдвэрлэх юм. Товч мэдээ - Монгол, Хятадын хилийн боомтод тээвэр хийж байгаа жолооч нарыг энэ сард багтаан цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар болов. Ингэснээр нүүрс, бусад бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ хэвийн хэмжээнд хүрэх, цаашид өсөн нэмэгдэхэд чухал нэмэртэй гэж үзлээ. - Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төсөл боловсруулахыг сайд нарт даалгалаа. Сан байгуулснаар байгалийн баялгийг иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ. Тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ, ипотек, хөрөнгийн зах зээл, арилжааны банкинд байршуулах, боловсролын зээл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг энэ сангаас авах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна. - Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластер-ын Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт кластер байгуулахаар төлөвлөж байна. Энд биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи зэрэг тэргүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан судалгааны төв байрлах бөгөөд 3,000 гаруй эрдэмтэн судлаач, ажилтан ажиллах юм. - Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө-г баталлаа. Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа хаягдал усны эх үүсвэр, шинж чанарыг тодорхойлж, мэдээллийн сан бий болгох, үйлдвэрүүдэд хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламж, тоног төхөөрөмж суурилуулахад дэмжлэг үзүүлэх, арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэх хүртэл Харгиа цэвэрлэх байгууламжийг хэвийн ажиллуулах, усыг дахин ашиглах, хяналт, зохицуулалттай холбоотой хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг ажил хийхээр төлөвлөгөөнд тусгажээ. - Монгол соёл, Монгол баялаг стратеги төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх, хууль эрхзүйн орчинг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар болов. Соёлын яам төрмөл авьяас билгийг эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, монгол хүн, монгол бүтээлийг дэлхий хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг бүрдүүлэх зорилгоор төсөл боловсруулжээ. - 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 39 хоногийн буюу 155 мянган тн нөөцтэй. Үүнээс А-80 автобензин 66, АИ-92 автобензин 50, дизелийн түлш 32, ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байна.
МОНГОЛ АРДЫН НАМЫН 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХОС НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2021-03-03 16:05:40 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Ардын намын 100 жилийн ойд зориулсан Монгол Ардын Намын түүх, Монгол Ардын Намын түүхэн цаг хугацааны товчоон номын нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.НээлтэдМонгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар, Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатар, Стратеги академийн захирал Х.Сайхансанаа,Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Б.ДашЁндон, Доктор (PhD), профессор Н.Хишигт, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор, академич Ж.Болдбаатар, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор З.Лонжиднар оролцлоо. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланарга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Ардын Намын 100 жилийн ой бол дан ганц намын гишүүдийн баяр биш, Монголд тэр дундаа төв Азид анхлан улс төрийн нам байгуулагдсан түүхэн ойн жил. Улс төрийн нам байгуулагдаж улс үндэстнийг удирдан манлайлж, өнөөгийн соёлт нийгмийг бий болгоход оруулсан хувь нэмрийг дүгнэн хэлэлцэх жил юм. Монгол Ардын Намын түүхэн их замналыг дотоод гадаадын эрдэмтэн судлаачид олон жилийн туршсудалсныдүнд асар их материалыг цуглуулсан байдаг. Олон зуун өгүүлэл, нийтлэл, ганц сэдэвт зохиол, сурах бичиг хэвлэгдэн гарснаас хамгийн сүүлийн бөгөөд нэн томоохон нь Монгол Ардын Намын 90 жилийн ойг тохиолдуулан намын удирдлагын зүгээс зохион байгуулж, олон арван эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор туурвисан Монгол Ардын Намын түүх есөн боть зохиол зохиол байлаа. Монгол Ардын Намын 100 жилийн ойд зориулж эдгээр есөн бодийг нэг ботид багтаан дахин хэвлэн гаргаж байна.Монгол Ардын Нам өнгөрсөн хугацаанд түүхээ бүтээж, хөгжиж, төгөлдөржиж ирэхдээ төрөл арилжсангүй. Манай нам малчид ард зонхилсон нийгмээс гаралтайгаа ямагт бодож ардын гэдэг баримжаагаараа улс орон ард түмнийхээ сайн сайхны төлөө тууштай зүтгэж ирснийг түүхэн замнал тов тодорхой харуулж байна. хэмээсэн юм. Доктор (PhD), профессор Н.ХишигтМонгол Ардын Намын 100 жилийн ой бол Монголын түүхийн томоохон үйл явдлуудын нэг. Монгол Ардын Намын түүх ном бол Монголын орчин үеийн түүхээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид мөн Монгол Ардын Намын үе үеийн зүтгэлтнүүдийн оролцсон хамтын бүтээл бөгөөд 1990 оноос эхэлсэн Монголын түүх бичлэгийн шинэ үеийн томоохон бүтээлүүдийн нэгт зүй ёсоор орно. 1990-ээд оноос эхэлсэн Монголын түүхийн бичлэгийн бүхий л ололтууд, аливаа үзэл суртлаас ангид байх, судалгааны их бааз суурь өргөжсөн үед түүхийг үзэх шинэ үзэл хандлагыг тусгаж бичсэнээрээ онцлог юм гэв. МОНГОЛ АРДЫН НАМЫН ТҮҮХном ньМонгол Ардын Намын түүхэн их замналыг дотоод, гадаадын эрдэмтэн шинжээчдийн олон жилийн туршид судлан туурвисан бүтээлүүдээс хамгийн сүүлийн бөгөөд нэн томоохон нь болохМАН-ын90 жилийн ойг тохиолдуулан намын удирдлагуудын зүгээс зохион байгуулж олон эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор туурвисан Монгол Ардын Намын түүх есөн боть зохиол юм.Номын 8-р ботид буюу 1983-1992 оны түүхэн хэсэг бичигдээгүй байсан бөгөөдМАН-ын100 жилийн ойг тохиолдуулан үлдсэн хэсгийн түүхийг нэмж оруулсан, есөн боть номоо нэг ботид багтааж үндсэн утгаарааМАН-ын100 жилийн түүхийг агуулсан бүтээл болж буйгаараа онцлог юм. МОНГОЛ АРДЫН НАМЫН ТҮҮХЭН ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЧООНном ньМонгол Ардын Нам бүхий л цаг үед бүтээн байгуулагч нам байсаар ирсэн бөгөөд Монгол Улсын нийгмийн салбарбүртгарсан их өөрчлөлт, ололт амжилт салшгүй холбоотой бөгөөд улс орныхоо бүтээнбайгуулалтадМАН-ынөөрийнх нь оролцоог тодруулан харуулах үүднээс түүхэн үйл явдал, гаргасан онцгой шийдвэр, үр нөлөөний тухай он цагийн хэлхээсээр харуулсанцаглабарбүхий олон түүхэн зурагтай, англиорчуулгатайгаарааонцлог юм.
Засгийн газрын хуралдаанд Улаанбаатарын цахилгаан, дулааны 5 дахь эх үүсвэрийн тухай танилцуулна
2021-03-03 11:11:46 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Өнөөдөр 27 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөгджээ. Тодруулбал, коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ (Вакцины татан авалт, вакцинд хамрагдалтын явц болон бусад асуудал), үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө батлах тухай хэлэлцэх юм байна. Харин танилцуулахасуудалд: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийн явцын талаар Шатахууны хангамж, үнэ Агаарын тээврийг либералчлах асуудлаар Улаанбаатар хотын цахилгаан, дулааны 5 дахь эх үүсвэр Шинжлэх ухаан, технологи, инновацын төвийн кластерын тухай зэрэг асуудал багтжээ.
“E-Mongolia” системээр дамжуулан гадаадад байгаа иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх ажлыг эрчимжүүлнэ
2021-03-03 10:33:54 Нийтлэгдсэн: Улс төр
Гадаад харилцааны яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын удирдлагуудын хамтарсан уулзалт өнөөдөр ГХЯ-нд зохион байгуулагдаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ болон хоёр байгууллагын холбогдох газар, хэлтсийн удирдлагууд оролцлоо. Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй Цахим үндэстэн цогц арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, Гадаад харилцааны яамыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia-д нэгтгэх арга хэмжээ авах, хилийн чанадад байгаа монгол иргэдэд хүргэх боломжтой төрийн үйлчилгээний төрлийг тодорхой болгон хэрэгжүүлэх арга хэмжээний явцын талаар ярилцаж, цаашид хийх ажлын талаар тохиролцов. Түүнчлэн E-Mongolia цонхоор дамжуулан төрийн үйлчилгээг гадаадад байгаа иргэдэд хүргэх ажлын хүрээнд монгол иргэдэд тоон гарын үсэг олгох үйл ажиллагааг хялбаршуулах, иргэдийг тоон гарын үсэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хамтран ажиллахаар тогтлоо. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй