“ОЮУТОЛГОЙ” ХХК 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТАТВАРЫН АКТААР НОГДУУЛСАН 648.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨЛЛӨӨ

Монгол Улсын Татварын алба Оюутолгой ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан байсан. Оюутолгой ХХК 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг Төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг шилжүүллээ. 2020 оны татварын актаар илэрсэн томоохон зөрчлүүдээс дурдвал: - Оюутолгой ХХК-иас Рио Тинто компанид шилжүүлсэн нийт 549 орчим тэрбум төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөрт суутгалын татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 164.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги - Оюутолгой ХХК-иас Туркойс Хилл Ресурс, Рио Тинто компанийн харилцан хамааралтай этгээдүүдэд төлсөн хувь нийлүүлэгчдийн зээлийн 598.1 тэрбум төгрөгийн хүүнд суутгалын татварын бүрэн ногдуулж төлөөгүй зөрчилд 179.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги - Оюутолгой ХХК-ийн экспортод гаргаж худалдсан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлөхөд Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги - Бодит бус ханшийн зөрүүгээр ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 395.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн - Агаарын бохирдлын төлбөр төлөөгүй зөрчилд 800,000 төгрөг. Оюутолгой ХХК-ийн 2013 оноос 2015 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 370 гаруй тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг мөн 2018 оны 01 дүгээр сард ногдуулсан. Энэхүү татварын актаас 359 орчим тэрбум төгрөгийг Оюутолгой ХХК эсэргүүцэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан нэхэмжлэл, Лондоны олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл тус тус гаргасан. 2018 оны татварын актаар илэрсэн томоохон зөрчлөөс дурдвал: - Оюутолгой ХХК-иас Рио Тинто компанид шилжүүлсэн нийт 589.4 орчим тэрбум төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөрт суутгалын татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 176.8 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги - Оюутолгой ХХК-иас Туркойс Хилл Ресурс, Рио Тинто компанийн харилцан хамааралтай этгээдүүдэд төлсөн хувь нийлүүлэгчдийн зээлийн 522.1 тэрбум төгрөгийн хүүд суутгалын татварын бүрэн ногдуулж төлөөгүй зөрчилд 156.6 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги - Оюутолгой ХХК-ийн экспортод гаргаж худалдсан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлөхөд Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 24.3 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги - Бодит бус ханшийн зөрүүгээр ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 402.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн - Агаарын бохирдлын төлбөр төлөөгүй зөрчилд 2.2 сая төгрөг. Оюутолгой ХХК-д ногдуулсан дээрхи татварын актууд Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу хийгдсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд ногдуулсан, үндэслэлтэй шийдвэр бөгөөд Оюутолгой ХХК, Рио Тинто болон Туркойс Хилл Ресурс компаниуд нь Монгол Улсад төлөх татварыг шударгаар, бүрэн төлөх үүрэгтэй. Оюутолгой ХХК нь 2010-2020 оны хугацаанд улсын болон нутгийн төсөвт нийт 3 их наяд төгрөг буюу 1.2 тэрбум орчим ам.долларын татвар, хураамж төлсөн. Тус компанийн жилийн орлого 1.1 тэрбум орчим ам.доллар бөгөөд менежмeнтийг хэрэгжүүлдэг Рио Тинто болон түүний харилцан хамааралтай этгээдүүд нийт орлогын 30 орчим хувийг менежментийн төлбөр, баталгааны шимтгэл, бусад төлбөр хэлбэрээр авдаг. Татварын актуудаар илэрсэн зөрчлийн дийлэнх хэсгийг менежментийн талбөр, зээлийн хүүнд төлөх суутгалын татварыг бүрэн ногдуулж төлөөгүй зөрчилд ногдуулсан нөхөн татвар, алданги, торгууль бүрдүүлж байна. Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангуулахад шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсад олсон орлогод татвар шударгаар төлөх шаардлагыг Оюутолгой ХХК, түүний менежментийг хэрэгжүүлж буй Рио Тинто, хувьцаа эзэмшигч болох Туркойс Хилл Ресурс компаниудад байнга тавьж, яриа хэлэлцээ үргэлжилж байна. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

“ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ-III”-Г ХЭРЭГЖҮҮЛЖЭЭ

Монгол Улс Олон улсын Нээлттэй засгийн түншлэл-д нэгдэн орсноор Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-I, II, III-ыг хэрэгжүүлээд байна. Түншлэлийн гишүүд ээлжит хурлаа цахимаар хийж, ажлын тайлангаа хэлэлцэв. 2019-2021 он хүртэл гуравдугаар төлөвлөгөөг 13 зорилт 71 арга хэмжээний хүрээнд төлөвлөн 80%-тай биелүүлжээ. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хэсэг, дотоодын салбар зөвлөлүүдийг байгуулж зөвлөгөө, мэдээллээр ханган, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй 8 удаагийн уулзалт зохион байгуулсан байна. Төлөвлөгөөний зорилтыг хэрэгжүүлэх явцад бэрхшээл тулгарсан ч уул уурхайн салбар дахь хууль бус олборлолтод хяналт тавьж, нөхөн сэргээлтийг бодит болгох нөхцлийг бүрдүүлж, олон нийт хяналтад оролцох боломжтой болсон, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, цахимжуулсан зэрэг хэд хэдэн төслийг амжилттай гүйцэтгэсэн байна. Илүү олон зорилт дэвшүүлж, асуудлыг цогцоор нь шийдэж ажилласнаараа Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-III өмнөх жилүүдийнхээс онцлог байсан гэж ажлын хэсгийнхэн дүгнэжээ

У.Хүрэлсүх: 100 жилийн өмнө тээвэр хийх автомашингүй, 19-хөн чиглэлийн шороон замтай, 10-хан ширхэг модон гүүртэй байлаа

Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдрөөр Монгол Ардын намын дарга У. Хүрэлсүх Тусгаар тогтнол хөгжлийн зуун сэдэвт илтгэлээ тавьсан. Манай сайт тус илтгэлийн онцлох хэсгүүдийг цувралаар хүргэж байгаа билээ. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ТУСГААР ТОГТНОЛ ХӨГЖЛИЙН ЗУУН илтгэлээс

У.Хүрэлсүх: Oйрын 30 жилд багтаан эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Ази тивдээ тэргүүлэгч орнуудын нэг болох томоохон зорилтыг дэвшүүлээд байна

#МАН-ын дарга У.Хүрэлсүх: Oйрын 30 жилд багтаан эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Ази тивдээ тэргүүлэгч орнуудын нэг болох томоохон зорилтыг дэвшүүлээд байна! #МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ТУСГААР ТОГТНОЛ ХӨГЖЛИЙН ЗУУН илтгэлээс... #ЭхОрончдынӨдөр #МАН

Завхан аймгийн Шилүүстэй суманд COVID-19 бүртгэгджээ

Завхан аймагт коронавируст халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн тул аймаг руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ. Тодруулбал, Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёрдугаар сарын 27-ны өдөр буюу өнгөрсөн Бямба гарагтУлаанбаатар хотоос очсониргэн болон түүний ээжийн PCR шинжилгээний хариу өнөөдөр /2021.03.03/ эерэггарч, коронавируст халдварын батлагдсан хоёр тохиолдол бүртгэгджээ. Иймд тус аймгийн Шуурхай штабаас Завхан аймаг руу орох, хөдөлгөөнийг түр хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаарсарын 9-ний өдөр хүртэл цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.