
Өнөөдөр/2021.03.01/ 00:00 цагаас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээгдэж байна. Энэхүү шийдвэрийг УОК-ын хурлаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасныг Монгол Улсын Шадар сайд орон нутгийн удирдлагуудад мөн өдрөө онлайн хурлаар мэдэгдэж, бэлтгэл ханган иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийг үүрэг болгосон билээ. Хөдөлгөөнд оролцох иргэн та хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчихдоо ПГУ/полимролын гинжин урвал/-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотолсон байх үүрэгтэй юм. Ингэхдээ шинжилгээний хариу гарснаас хойшхи хугацаа 72 цаг өнгөрөөгүй байх ёстой. Хэрвээ ПГУ-ын шинжилгээний хугацаа 72 цаг хэтэрч, дууссан бол хүлээн авагч аймаг орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэвчилсэн тест авч оруулах эрх нь нээлттэй байх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Монгол улс 1994 оныг хүртэл төлбөртэй цусны донорын системтэй явж иржээ. Тэр цагт цус, цусан бүтээгдэхүүнээр гачигдаж байгаагүй ч сайн дураараа, авлагагүй цусны донорын системд шилжсэнээр иргэд цусаа өгөх нь багасаж, цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нэн хомсдолд орох тохиолдол байнга тулгарч байсан байна. Харин JCI Капитал салбар байгууллагын залуус нийгмийн хариуцлагаа ухамсарлан ЭМЯ-ны харъяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран 2009 онд Өгөөмөр сэтгэлийн бэлэг Дусалцуснэртэйгээр сайн дурын донорын хөдөлгөөнийг эхлүүлсэн юм. Өдгөө энэхүү төсөл нь Амьдрал бэлэглэе Give blood, Give life уриан дор 13 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. ЦССҮТ нь эмнэлэгүүдийн хэрэгцээ шаардлагад хүрэлцээтэй хэмжээгээр аюулгүй, чанартай цус цусан бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд Covid19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь цусны нөөц бүрдүүлэлт 50 хүртлэх хувиар буурч нөхөх шаардлага үүсээд байна. Насанд хүрсэн хүний биед 5-6 литр цус эргэлддэг. Үүнээс гурван сард нэг удаа 400гр цус хандивлахад хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө гарахгүй бөгөөд таны хандивласан цус томоохон мэс засал, осол гэмтэлд өртөгсөд, төрөхийн хүндэрлүүдэд цус сэлбэх байдлаар гурван хүний алтан амийг авардаг. Аливаа улс, орон цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны чухал хэсэг тул JCI Монгол байгууллагаас төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хамт олныг цусаа бэлэглэхийг уриалж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар болон УИХ дахь Монгол, Италийн найрамдлын бүлгийн гишүүний хувьд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий Итали Улсын Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буй Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт хөгжүүлэхтэр дундаахөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн чиглэлд түлхүү анхаарах сонирхолтой буйгаа талууд илэрхийллээ. Засгийн газар хоорондын холимог комиссын гуравдугаар хуралдааныг энэ онд багтаан хийж худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах талаар үр дүнтэй яриа хэлэлцээрт хүрнэ гэж итгэж байгаагаа мөн тэмдэглэв. Түүнчлэн амжилттай хөгжиж буй хоёр талын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх, хамтарсан арга хэмжээг зохион байгуулан туршлага хуваалцахад анхаарал хандуулахаа талууд илэрхийлэвгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧИНД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ САЙЖРУУЛЖ, ХЯНАЛТАА ЧАНГАТГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
2021-02-26 11:22:48 Нийтлэгдсэн: Улс төр
Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр боллоо. Хуралдаанаар Нэг хаалга-Нэг шинжилгээ-ний хүрээнд хийсэн ажил болон бусад асуудлыг хэлэлцлээ. Мөн бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг үе шаттай эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аймгуудын Засаг дарга нарын мэдээллийг сонслоо. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, Үдийн цай-ны чанарт онцгой анхаарахыг Засаг дарга нарт үүрэг болгов. Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 01-ний өдрөөс нээх болсонтой холбогдуулан бэлтгэлээ бүрэн хангах, хөдөлгөөнд тавих хяналтаа сайжруулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, шаардлагатай бусад арга хэмжээг тухай бүр нь шуурхай авч байхыг даалгав гэжШадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Коронавирусийн халдварын эсрэг ОХУ-ынСпутник-V вакцины 10 мянган хүн тун вакциныг маргааш хүлээн авна хэмээн Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ. Өнөөдрийн байдлаар манай улс Энэтхэг улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар тус улсад үйлдвэрлэсэн АстраЗенека вакцины 150 мянган хүн тун вакцин, БНХАУ-ынЗасгийн газрын буцалтгүй тусламжаар 300 мянган хүн тун вакциныг тус тус хүлээн аваад байгаа билээ. ДЭМБ-аас ОХУ, БНХАУ-ын вакциныг дархлаажуулалтад ашиглах зөвшөөрөл олгоогүй байгаа юм. Манай улсын хувьд тухай вакцинд зөвшөөрөл олгох хүртэл хадгалалтын горимд байлгана. Улс орон даяардархлаажуулалтэнэ сарын 23-ндэхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар эхний долоо хоногт 16 байгууллагын 14092 хүнд вакцин хийхээр Эрүүл мэндийн яамнаас төлөвлөж байгаа аж. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 4926 буюу 35 хувь нь вакцинд хамрагджээ. Эдгээр хүмүүс нь коронавирусийн халдварын голомтод ажиллаж буй эмч, сувилагч нар юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй