Чартерын тасалбарыг 10 хувиар хөнгөлж, 12 удаагийн нислэг үйлдэнэ
2021-02-22 09:50:34 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Хилийн чанадаас эх орондоо ирэх иргэдийн нислэгийн тасалбарын үнийг 10 хүртэл хувиар хөнгөлж, нислэгийн суудлын тоог нэмэгдүүлэх шийдвэрийг УОК-оос гаргажээ. Эх орондоо ирэх хүсэлт гаргасан 10 мянга орчим иргэн байгаагаас 60 хувь нь БНСУ зэрэг Азийн орнуудаас байна. Харин 1500 орчим нь АНУ-аас бол үлдсэн хэсэг нь бусад орноос эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан байна. Гадаадаас ирж буй иргэдэд тусгаарлах байрны гурван төрлийн сонголт өгөхөөс гадна COVID-19-ийн мутацид орсон халдвар бүртгэгдсэн улс орноос эх орондоо ирсэн иргэдийг 14 хоног, бусад иргэдийг 10 хоног тусгаарлах юм. УОК-ын шийдвэрийн дагуу ирэх гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авахаар төлөвлөөд байна. -Гуравдугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар -Гуравдугаар сарын 4-нд Сөүл-Улаанбаатар /транзит/ -Гуравдугаар сарын 5-нд Нурсултан-Улаанбаатар -Гуравдугаар сарын 11-нд Токио-Улаанбаатар -Гуравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар -Гуравдугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар -Гуравдугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар -Гуравдугаар сарын 18-нд ФранкфуртУлаанбаатар -Гуравдугаар сарын 24-нд Сөүл-Улаанбаатар -Гуравдугаар сарын 25-нд Токио-Улаанбаатар -Гуравдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар /транзит/ -Гуравдугаар сарын 31-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр болж Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам-ыг баталлаа. Тархалтын түвшинг дөрвөн өнгөөр ангилж, тус бүрт нь төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулжээ. -Ногоон түвшин/Сүүлийн 28 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй. Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлнэ/ -Шар түвшин/зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай. Сүүлийн14 хоногт бүртгэгдсэн болон зөөвөрлөгдсөн тохиолдол нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоогүй байх. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно/ -Улбар шар түвшин/Халдвар голомтот тархалттай. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдол болон голомт нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоотой, тодорхой хүн амын хүрээнд хязгаарлагдсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно/ -Улаан түвшин/Халдвар хүн амын дунд өргөн тархалттай. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдол нийт хүн амын дунд тархсан. - Шинээр батлагдсан тохиолдлын 25-аас дээш хувьд халдварын эх уурхай тодорхойгүй буюу тархвар зүйн холбоогүй - 10 мянган хүн тутамд өвчлөлийн түвшин 5.1-ээс их. PCR шинжилгээний эерэг илэрсэн хувь 2.1-ээс их - 10 мянган хүн амд эмнэлэгт хэвтэлтийн түвшин 5-аас их - 10 мянган хүн амд нас баралтын түвшин 0.1-ээс их.Улаан түвшиндбүх нийтийн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлан, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг тусгайлсан журмаар зохицуулна/ 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс Шар түвшинд шилжих юм. Ингэснээр цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв, диско баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга/гэр бүлээс бусад/ уралдаан, тэмцээн зохион байгуулахаас бусад бүх үйл ажиллагаа нээгдэж, хэвийн горимоор ажиллах боломжтой болж байна. Эдгээр хязгаарласан үйл ажиллагаануудыг эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн нээх эсэхийг тухай бүрт шийдвэрлэнэ.

АстраЗэнэка вакцины 150 мянган хүн тунг Энэтхэг улсаас хүлээн авлаа гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ. Оксфордын АстраЗэнэка вакцины эхний татан авалтын нислэг Чингис хаан ОУ-ын нисэх буудалд газардлаа. Дархлаажуулалт маргааш эхлэх бөгөөд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчдыг эхлээд дархлаажуулах юм.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусийн эсрэг вакцины анхны тунг хийлгэнэ гэж мэдэгдсэн билээ. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.СингхAstraZeneca вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар өгч буйг хэллээ. Вакцин хүлээн авах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон бусад төлөөлөл оролцсон бөгөөд дээжийг Шадар сайдад хүлээлгэн өглөө.
"Хүндэтгэх шалтгаантай хөнгөн өвчтөнийг цаашид гэрээр эмчлэх журам боловсруулж байна"
2021-02-19 11:53:13 Нийтлэгдсэн: Улс төрЭх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эхийн мөнгөн тэтгэмжийг олгож эхэллээ
2021-02-19 11:50:34 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Энэ сарын 18-наас буюу өчигдрөөс эхлэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эхийн мөнгөн тэтгэмжийг олгож эхэлсэн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Нийгмийн халамжийн үйлчилгээний хоёрдугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээнүүдийг энэ сарын 8-наас иргэдийнwww.ehalamj.mnхаламжийн нэгдсэн системд холбосон данс руу шууд олгож эхэлсэн. Улсын хэмжээнд нийт 177 мянган иргэн тус тэтгэмжийг авдаг юм байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй