ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ВАКЦИНЫ АНХНЫ ТУНГ ХИЙЛГЭЛЭЭ

Өчигдөр /2021.02.22/өглөө Энэтхэг улсад үйлдвэрлэсэн АстраЗенека 150 мянган тун вакцин, оройБНХАУ-аас 300 000 тун Синофарм вакциныг манай улс хүлээн авсан.Харин ирэх долоо хоногт ОХУ-аас вакцин хүлээн авна. Тэгвэл вакцины хамгийн эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэхээ мэдэгдсэн. Тэрээрөнөөдөр /2021.02.23/11.40буюу морь цагт Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт вакцины анхны тунгхийлгэж, иргэдээ уриаллаа. Харин түүний дараа эрүүл мэндийн сайд С.Энхболд мөн вакцин тариулж иргэдээ уриална. Манай улсын хувьд эхний ээлжийн вакцинжуулалтадэрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед газар дээр ньажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой зэрэг албан хаагчид хийлгэнэ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын томилсон шүүгч нар монгол төрийг доромжилсныхоо төлөө огцрох ёстой

Энэ сарын 10-нд PARKVIEW хотхоны 752 дугаар байрны 270 тоотод СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Улсын дээд шүүхийн Тамгын газрын хүний нөөцин хэлтсийн дарга Д.Отгонбаатар, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, АТГ- ын ажилтан П.Чулуунбаатар, СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нар бүсгүйчүүдтэй орж архидан согтуурсан бичлэг олон нийтэд ил тод болсон билээ. Бичлэг цацагдсны дараа ЦЕГ-аас дээрх шүүгчдээс мэдүүлэг тайлбар авч, өмнө нь биеэ үнэлсэн хэрэгт холбогдож байсан хоёр ч бүсгүйн данс руу мөнгө шилжүүлсэн нь тодорхой болсон байна. Тиймээс тэдэнд Эрүүгийн хуулийн 12.6.1-д заасны дагуу хууль бусаар биеэ үнэлэлт зохион байгуулсан эрүүгийн хэрэг үүсгүүлэх саналыг прокурорт хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл шүүгч нар архидсан, биеэ үнэлэгчид цуглуулан завхайрсан гэдгийг эхний мөрдөн байцаалтаар тогтоогоод байгаа юм. Шүүгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон шүүгч нар бусдын гэм буруутай эсэхийг тогтоож, Монгол Улсын нэрийн өмнөөс ялын тогтоол уншдаг. Товчоор хэлэхэд Монгол Улсын нэрийн өмнөөс ярих эрхтэй цорын ганц хүмүүс бол шүүгчид. Гэтэл архичин, завхай, хууль дүрэм баримталдаггүй шударга бус, ёс суртахуунгүй олон шүүгч томилж, Монгол Улс, Монгол төрийн нэр нүүрийг сэвтээн доромжилсон Х.Баттулга гэдэг хүн чимээгүй суусаар байгаад олон иргэд бухимдаж эхэллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлэхээр жагсаж байна

Иргэний нийгмийн байгууллагууд болон ард түмний төлөөлөл Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлэхээр жагсаж байна. Тодруулбал өнгөрсөн амралтын өдөр буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы үед Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, МУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар, СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эргүүгийн хэргийн анхан шатны өмгөөлөгч Х.Идэр нар PARKVIEW хотхоны 752-р байрны дугаар тоотод цуглаж биеэ үнэлэгчид байж болзошгүй охидын хамт архидан согтуурсан бичлэг нь нийгмийн сүлжээнд цацагдаж олны анхаарлыг татсан. Тэдний биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй бичлэг болон хэрэг нь прокурорын газар шалгагдаж байгаа юм. Шүүгчдийн уг ёс зүйгүй үйлдэлд хэн ч тайлбар өгөөгүй, хэн ч хариуцлага ярихгүй байгаа учир тайлбар шаардан ийнхүү жагсаж байгаа аж. Мөн АТГ-ын ажилчид, ЕТГ-тай ойр ажилладаг хүмүүс уулзсан нь хэрэг шийдвэрлэдэг ямар нэг хонгил байна уу үгүй юу гэсэн хардлагыг төрүүлж байгаа гэдгийг жагсагчид хэлж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижирээр дамжуулж Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлжээ.

Шүүгч нар биеэ үнэлэлт зохион байгуулсан байх үндэслэлтэй гэж үзжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдээр хууль, шүүхийн эрх мэдэл бүхий 10 гаруй хүмүүс PARKVIEW хотхоны 752-р байрны дугаар тоотод цуглаж биеэ үнэлэгчид байж болзошгүй охидын хамт архидан согтуурсан бичлэг нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, МУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, АТГ-ыгн ажилтан П.Чулуунбаатар, СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эргүүгийн хэргийн анхан шатны өмгөөлөгч Х.Идэр нар байсан нь тус бичлэгээс тод харагдаж байгаа билээ. Тэгвэл шүүгч нарын бичлэгийн асуудлаар ЦЕГ-аас биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтай прокурорт хүргүүлсэн байна. Тодруулбал амралтын өдөр ЦЕГ-аас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, тухайн бичлэгт байсан хүмүүсээс тайлбар мэдүүлэг авсан бөгөөд биеэ үнэлэлт зохион байгуулсан нь үндэслэлтэй байна гэж цагдаагийн байгууллагаас үзжээ. Түүнчлэн тухайн бичлэгт байсан эмэгтэйчүүдийн дансаар мөнгө орж ирсэн гэх баримтууд мөн ил болж буй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хөл хорионы дэглэм сахиулж буй онцгой нөхцөлд Төрийн тэргүүн Х.Баттулгын томилсон шүүгч нар архидан согтуурч, биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй ноцтой үйлдэл гаргалаа. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та томилсон шүүгч нартаа ямар хариуцлага тооцох вэ? Мөн өөрөө ямар хариуцлага хүлээх вэ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.