Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2020-12-30 11:23:40 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.30) хуралдаан 09 цаг 27 минутад гишүүдийн олонх нь ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж,Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын 2019 оны 12 дугаар дугаар сарын 1-ний өдрийн Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл тогтоох тухай 19 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйл буюу хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг 21.1. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно, 21.2. Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно. гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн. Мөн уг хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахыг тус тус дэмжсэн юм. Тус Байнгын хороо 2020 оны отгон хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулжээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гарсангүй. Иймээс хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, төслийг батлуулахаар тогтлоо. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
СОЛИЙН ДАНЗАНГИЙН МЭНДЭЛСНИЙ 135 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2020-12-30 11:19:08 Нийтлэгдсэн: Улс төр
Үндэсний Эрх Чөлөө, Тусгаар Тогтнолоо сэргээсний 109 жилийн түүхэн ойн өдөр тохиож байна. Түүхэн өдрийн хүрээнд МАН-ын дэргэдэх Стратеги академиас Солийн Данзангийн мэндэлсний 135 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Тус хуралд Монгол Улсын Шадар сайд, Солийн Данзан сан-гийн тэргүүн Я.Содбаатар, Монгол Ардын намын хяналтын хорооны дарга Б.Баярбаатар, Стратеги академийн захирал Х.Сайхансанаа болон эрдэмтэн, судлаачид оролцлоо. Хэлэлцүүлгээр С.Данзангийн Монгол улсын хөгжилд оруулсан түүхэн гавьяаг олон нийтэл таниулах, эрдэмтэн судлаачдын судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, байр суурийг нэгтгэх, санал зөвлөмжийг нэгтгэн хэвлүүлэх, номын сангуудад хүргэх чиглэлд анхаарч ажиллахаар тогтлоо. Энэ үеэр МУБИС-ийн Түүх, Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн багш, доктор А.Алтанбагана, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Хишигт, Доктор, дэд профессор Л.Дашням, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн З.Лонжид нар Солийн Данзантай холбоотой үйл явдал, 1921 оны Монголын хувьсгалын дипломат түүхэнд оруулсан хувь нэмэр, сангийн яамны тэргүүн сайд байх үетэй холбоотой илтгэл тавьж хэлэлцүүллээ. Солийн Данзан нь Монгол Ардын Намын анхны дарга, Сангийн яамны тэргүүн сайд, 1923 онд Ерөнхий сайдын жинхэнэ орлогч, Бүх цэргийн жанжны албыг хашиж байсан юм. Мөн Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, нам, улс төр, нийгмийн зүтгэлтэн төдийгүй санхүү, эдийн засгийн салбарт чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй өөрийн гэсэн үзэл бодолтой, төр, нийгмийн томоохон зүтгэлтэн юм. Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, шилдэг залуу эрдэмтэн, инженер, ажилчныг шагналаа
2020-12-30 11:06:28 Нийтлэгдсэн: Улс төр
Залуучуудыг ажил хөдөлмөр, бүтээлч үйлдвэрлэл, шинжлэх ухаанч хөгжилд уриалах, залуу үеийн мэргэжлийн боловсрол, ур чадвар, мэргэшсэн боловсон хүчний бодлогыг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгодог журамтай. Энэхүү журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2020 оны шагналыг хүртээх тухай зарлиг гаргаж, мэргэжлийн ур чадвар, ажлын бүтээмжээрээ өөрийн ажиллаж буй салбартаа онцгой амжилт гарган тэргүүлж, үлгэр жишээ хувь нэмэр оруулж буй шилдэг залуу эрдэмтэн, инженер, ажилчныг Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж урамшууллаа. Коронавируст цар тахлын улмаас үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх шийдвэр гарсан юм. Шинжлэх ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Отгоны Насантогтох Хүнцэл (III)-ийг исэлдүүлэн тунадасжуулах аргаар хаягдал ус зайлуулах шинэ технологи сэдэвт судалгааны бүтээлээрээ хүртлээ. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн машин үйлдвэрлэлийн салбарын Хөтөлбөр хариуцсан дэд профессор, доктор Лхагваагийн Тэлмэнбаяр 6061 маркийн хөнгөн цагааны хайлшийн гадаргууд бүрхүүл тавьж, зэврэлтэд тэсвэртэй болгох нь сэдэвт судалгааны бүтээлээрээ хүртлээ Монос ХХК-ийн Эм судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний зөвлөх, доктор Дашнямын Хандмаа Бактерийн эсрэг болон судас үүсгэлтийг дэмжих үйлдэлтэй эмчилгээний ион агуулсан микробөмбөлөг гарган авч, эдийн нөхөн төлжилтөд ашигласан нь сэдэвт судалгааны бүтээлээрээ тус тус хүртлээ. Төмөр замын хэт хүнд даацын төмөр бетон гүүр ба түүний хүчитгэсэн дам нурууны барилгын технологи, арга аргачлалыг боловсруулан практикт нэвтрүүлж, Монгол орны говийн уур амьсгалд тохируулан барилгын ажлыг хээрийн аргаар өөрийн оронд анх удаа гүйцэтгэсэн ГБЭТ ХХК-ийн Ерөнхий инженер Эрхэмбаярын Тодгэрэл хүртлээ. Мэргэжлийн ур чадвар, ажлын бүтээмжээрээ онцгой амжилт гарган, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндэсний бүтээн байгуулалтын ажилд үлгэр жишээ хувь нэмэр оруулж буй мэргэшсэн боловсон хүчин, Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын 7780 дугаар ангийн Хиймэл байгууламжийн хэсгийн Хийц бэлтгэх бүлгийн мужаан Бавуугийн Мөнхжаргал мөн хүртлээ. Мөн шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох тухай журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тэтгэлгийг уламжлал ёсоор зарлаж, дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчдыг шалгарууллаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг 30 оюутан суралцагчид олгох тухай зарлиг гарч, холбогдох журмын дагуу тэтгэлгийг олгоод байна. Эх сурвалж:Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэнУИХ-ын2019 оны 12 дугаар дугаар сарын 1-ний өдрийн Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл тогтоох тухай 19 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйл буюу хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг 21.1. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно, 21.2. Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно. гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн. Мөн уг хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахыг тус тус дэмжсэн юм. Тус Байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг сонссон юм. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулжээ.
Засгийн газрын хуралдаанаар аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэхийг шийднэ
2020-12-30 10:47:19 Нийтлэгдсэн: Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар өнгөрсөн ням гарагт Улсын онцгой комиссоос гаргасан хэд хэдэн саналыг хэлэлцэх юм. Тухайлбал, Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх ОХУ-ын Хиагт боомтод ирсэн олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны 01 дүгээр сарын 02-04-ний өдөр хийх нь зүйтэй гэж үзсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэх товтой бөгөөд хуралдааны дараа гаргасан шийдвэрүүдийг танилцуулна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй