Mонгол бичигт хөрвүүлсэн Үндсэн хуулийн бичвэрийг Цэцийн байранд залжээ

Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн бичвэрийг үндэсний монгол бичигт хөрвүүлсэн хамгийн том хувилбарыг бүтээж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн байранд заллаа. Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг хүндлэн эрхэмлэн дээдлэх,түүний үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үүднээсмөн төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих гэж байгаатай холбогдуулан энэ хувилбарыг бүтээсэн байна. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрийн өмнө хүндэтгэлтэйгээр залсан Үндсэн хуулийн бичвэрийг үндэсний монгол бичигт хөрвүүлсэн хувилбар нь 183х143 сантиметрийнхэмжээтэй юм байна.

Вакцин авах асуудлаар Европын холбооны улсуудтай хамтран ажиллана

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеатай цахим уулзалт хийжээ. Уулзалтын үеэр Монгол, ЕХ-ны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Мөн Монгол Улс,ЕХ-ныХамтын ажиллагааны хамтарсан хорооны 20 дугаар хуралдааны мөрөөр 2021 онд хэрэгжүүлэх ажил,ЕХ-ны2021-2027 оны хөгжлийн тусламжийн тэргүүлэх чиглэлийг хоёр талын урт хугацааны бодлоготой уялдуулах талаар ярилцжээ. Сайд Н.Энхтайван Ковид-19 цар тахлын сорилтот үед тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн алба хаагчдыг вакцинжуулах шаардлага байгааг онцлон тэмдэглээд энэ хүрээнд вакцин авах асуудлаарЕХболон түүний гишүүн улсуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр

Үндэсний ардчилсан хувьсгалын 109 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Манжийн дарлалд 200 гаруй жил болсон монголчууд 1911 онд төрийн тусгаар тогтнолоо сэргээж, 12 дугаар сарын 29-нд Богд Живзундамбыг хаан ширээнд залжээ. Ингээд тусгаар тогтнолоо тунхаглан, таван яам бүхий засгийн газраа байгуулсан түүхтэй. Богд хааны засгийн газар бүх Монголчуудыг нэгтгэсэн Монгол Улс байгуулахыг эрмэлзэж, 1912 онд Ховд хотыг, 1913 онд Өвөр Монголыг чөлөөлөх их дайныг явуулж байв. Нийгэм, эдийн засаг, соёл, батлан хамгаалах хүч болон гадаад харилцаагаа хөгжүүлэх бодлого явуулжээ. Түүнчлэн үндэсний ардчилсан хувьсгалын нөлөөгөөр Хөлөнбуйр, Или Тарвагатайн Монголчууд, Өвөр монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн эрчимтэй өрнөж, тусгаар тогтносон Монгол Улсдаа нэгдэн нийлэх тэмцлийг эрчимтэй явуулж байв. 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр Монгол Улс автономит эрхтэй болж, 1919 онд Хятад цэргийн эрхшээлд орсон боловч 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалаар төрийн тусгаар тогтнолоо дахин сэргээсэн билээ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын сэргэн мандлын эхлэлийг тавьж, хүн төрөлхтөний нийтлэг хөгжлийн замыг даган хөгжин дэвших шинэ үеийг эхлүүлсэн юм. Ийм учраас Монгол Улс 1940-өөд оныг хүртэл энэхүү хувьсгалын ойг жил бүр тэмдэглэсээр иржээ. Гэвч үзэл суртлын нөлөөгөөр нэг хэсэг тасалдсан аж. 2006 оноос үндэсний ардчилсан хувьсгалын ойг тэмдэглэх болж, улмаар 2011 оноос УИХ-ын шийдвэрээр нийтээр тэмдэглэх болон баяр амралтын өдрүүдийн жагсаалтад оруулсан байна.

Шүүхийн тухай хуулиар авсан завсарлагыг УИХ дахь АН-ын бүлгийн хүсэлтээр 3 хоногоор сунгалаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах үеэр УИХ-ын гишүүн,УИХдахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат завсарлагын хугацааг гурав хоногоор сунгах горимын санал гаргав. Тэрбээрхэлсэн үгэндээ, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ дахь АН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан ч Байнгын хорооны дарга хуульд заасан эрхийн дагуу гурав хоногийн завсарлага өгсөн. Шинэ оны өмнө цаашлаад цар тахалтай холбоотой хөл хорионы үеэр ийм чухал хуулийн төслийг хэлэлцэх нь зохимжгүй. Мөн Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээрУИХ-ынгишүүд, Ажлын хэсэг нэлээдгүй сайн ажиллаж 39 зүйл, 223 хэсэг заалтыг өөрчилж, 100 гаруй хэсэг, заалтыг шинээр нэмэх, зарчмын зөрүүтэй 70 гаруй саналын томьёолол бэлтгэсэнбайна. Гэхдээ УИХ хуулийн төсөл дээр дахин сайн ажиллаж, нягтлах шаардлагатай гэж Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг үзсэнийг тодотгов. Иймд Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс авсан завсарлагын хугацааг дахин 3 хоногоор сунгах тухайгаа мэдэгдлээ. АН-ын завсарлага, болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас болоод уг хуулийн төслийн хэлэлцүүлэг сар гаруй хугацаагаар саатаж байгааг тодотгоод уг хуулийн төслийг оны дараа хэлэлцэх АН-ын бүлгийн саналыг хүлээн авснаа мэдэгдлээ гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Увс аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлж иргэдэд чичирхийлэл мэдрэгджээ

Увсаймгийн Наранбулаг сумын Алдар багийн Бөгдөг гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 23 км-т, 2020. 12.28-ны өдрийн 05:21 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдөлсөн тухаймэдээллийг ООГХ-ээс 05:33 цагт Онцгой байдлын албандирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.