
Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар коронавирусийн цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн, шийдвэр гаргах юм. Мөн УОК-ын өчигдрийн хуралдаанаар гаргасан саналуудыг хэлэлцэн шийдвэрээ гаргана. Үүнд: Алтанбулагийн боомтыг 2020 оны 11-р сарын 16-наас эхлэн хоёр сарын хугацаанд хаах ОХУ-тай хиллэдэг Тэс, Арц, Суурь, Ханх, Ульхан боомтуудыг 11-р сарын 16-наас эхлэн түр хаах Баруун бүсийн нефтийн бүтээгдэхүүний импорттой холбоотойгоор Баян-Өлгнйн Цагааннуур боомтыг сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт нээх саналыг ЗГ-ын хуралдаанд оруулж байна.

Улсын онцгой комиссын шийдвэрээр арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс гурван хоногийн хугацаанд Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаалаа. Тодруулбал 11 дүгээр сарын11-ний 02.00 цагаас13-ний 23 цаг хүртэл хаах шийдвэр гаргажээ. Хотоос гарах хөдөлгөөнд автозам, нислэг, галт тэрэгний хөдөлгөөн мөн давхар багтжээ. Алтанбулаг боомтоос орж ирсэн олон улсын ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс коронавирус илэрсэн. Үүнтэй холбогдуулан нэгдүгээр шатны хавьтагч нарыг тогтоох ажил явагдаж байна. Энэ талаарШадар сайд Я.СодбаатарОлон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтын дараа гэрийн тусгаарлалтад шилжсэн. Лабораторийн шинжилгээгээр жолоочоос болон түүний гэр бүлийн хүнээс коронавирус илэрсэн нь батлагдлаа. Тийм учраас нийслэлд гурав хоногийн хугацаанд хөл хорио тогтоохоор боллоо. Энэ хугацаанд коронавирусийн халдвар авсан хүмүүсийн хавтлыг тогтоох мөн тандалт судалгаа хийнэ гэлээ.
УОК: Хүнсний нөөц хангалттай тул зохиомол дараалал үүсгэхгүй байхыг зөвлөлөө
2020-11-11 08:18:58 Нийтлэгдсэн: Улс төр
Улсын онцгой комиссоос арваннэгдүгээр сарын 11-ний 01:30 цагаас 14-ний 23:59 цаг хүртэл Улаанбаатар хотод хөл хорио тогтоогоод буй. Хүнсний нөөц хангалттай, хүнсний аюулгүй байдлын нөөцийг хангалттай бүрдүүлсэн тул иргэд хөл хориотой холбоотойгоор зохиомол дараалал үүсгэхгүй байхыг УОК-оос зөвлөлөө. Хэдийгээр хөл хорио тогтоосон боловч хүнсний дэлгүүрүүд тогтсон цагийн дагуу ажиллах тул зохиомол дараалал үүсгэхгүй байх ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан онцоллоо. ХХААХҮ-ийн сайд З.МэндсайханХүнсний хангамжийг хангалттай нөөцөлсөн. Францын иргэнээс коронавирусийн халдвар илрэхэд манай иргэд хүнсийг их хэмжээгээр нөөцөлж, дэлгүүр супермаркетуудад очер, дараалал үүсгэж байсан. Тиймээс иргэдийг энэ гурван хоногийн хугацаанд ийм үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна. Дэлгүүр, супермаркетууд хэвийн ажиллана гэлээ.
УОК: 21 хоногийн тусгаарлалтаас гарсан жолоочоос COVID-19 дахин илэрсэн тул цэцэрлэг, сургуулийг ХААЛАА
2020-11-11 08:06:32 Нийтлэгдсэн: Улс төрУБ хотын Гэр хорооллыг хөгжүүлэхэд АХБ болон НҮБ хамтран ажиллана
2020-11-10 10:47:31 Нийтлэгдсэн: Улс төр
Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. Энэ хүрээнд Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-ийгхэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Нэг төвт хотоос Олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусган Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөж ШИНЭ ДЭД ТӨВ-үүд бий болгох суурь инженерийн Дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжийн ажлуудыг үе шаттайгаар хийж байна. Энэ хүрээнд өнөөдөр Хөтөлбөрийн I шатны хүрээнд Сэлбэ (156 га),Баянхошуу(162 га) дэд төвүүд нь нийт 318 га газарт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтайАХБ-ныМонгол Улс дахь Суурин төлөөлөгч ноёнПавитРамачандран, НҮБ-ынсуурин зохицуулагчноёнТапанМишра,АХБ-ныМонгол Улсдахь сууринтөлөөлөгчийнгазрын Хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн ноён Арнауд Хекманн, НҮБ-ынХөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтайЭлейнКонкиевич, НҮБ-ынХүүхдийн сангийн орлогч төлөөлөгч хатагтай Специоз Хакизимана болон НҮБ- ын Хабитатын үндэсний төслийн менежер хатагтай Ш.Энхцэцэг нар газар дээр нь ирж танилцан, төсөл хэрэгжилтийн үр дүн болон цаашид гэр хорооллын төслүүдийг хэрхэн уялдуулан хамтарч ажиллах талаар санал солилцлоо. Зочдыгтөслийн зохицуулагч Д.Авирмэдхүлээн авч төслийнхэрэгжилтийнталаар танилцуулсан юм. Уулзалтын үеэрАХБ-нысуурин төлөөлөгчПавитРамачандран НҮБ-ынтөлөөлөл Гэр хороололд хэрэгжиж байгаа төслүүдтэй танилцан цаашид НҮБ-ын харьяа байгууллагуудтай гэр хорооллыг хөгжүүлэхэд эрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Тэрээр гэр хороололд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг НҮБ-ын бусад төсөл арга хэмжээнүүдтэй уялдуулан хэрэгжсэнээр илүү үр дүнтэй байх болно хэмээсэн бол НҮБ-ынсуурин зохицуулагчТапанМишраӨнөөдөр УБ хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгөоруулалтыгдэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудтай газар дээр нь ирж танилцлаа. Хотын гэр хорооллын бүсэд хотын төвөөс илүү тав тухтай цэцэрлэг, Бизнес инкубатор сургалтын төв, Спорт цогцолбор, Цэцэрлэгт хүрээлэн гээд дэд төвийн иргэдэд хэрэгцээтэй олон бүтээн байгуулалт хийгдэж, эхнээсээ ашиглалтад орсон байгааг харах таатай байна. НҮБ-ынзүгээс энэ том бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийсэн дэд бүтэц, нийгмийн барилга байгууламж дээр тулгуурлан иргэдийг чадваржуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтой. НҮБ-ынсалбар байгууллагууд болохUNDP, UNICEF, UNHABITATгэх мэт байгууллагуудаараа дамжуулан дэдтөвд оршин суугаа иргэдруучиглэсэнхөтөлбөрүүд дээр тухайлбалUNDP-ээсгэр хорооллын залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа,UNICEF-ээсдэд төвд хүүхэд хамгааллын чиглэлээр ялангуяа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд, эцэг эх болон хүүхэд хамгааллын хамтарсан багийг чадваржуулахад чиглэсэнүйл ажиллагаа явуулах, мөн байгаль хамгаалал,ногоон орчин бий болгох гэх зэрэг олон талд хамтран ажиллах боломж байна.гэлээ. Төслийн зорилго нь цаашид тухайн дэд төвүүдбарилгажих, нийгэм эдийн засгийн хувьд бие даан хөгжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, инженерийн болон дэд бүтцийн хангамжийг цогцоор нь шийдэх юм. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хот шинэчлэл, хот байгуулалтын хүрээнд хийж буй урт хугацааны шийдэл юм. Ийнхүү УБ хотын Гэр хорооллыг хөгжүүлэхэдАХБболон НҮБ хамтран ажиллахаар боллоо.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй