УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан зарлажээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай 43 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний Лхагва гарагийн 13.00 цагт хийхээр товлолоо. Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг Төрийн ордны Их Монгол танхимд зохион байгуулна гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нар өнөөдөр давж заалдана

Эрэл-ийн үүсгэн байгуулагч, Дэм санхүүгийн нэгдлийн захирал Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийншүүх хуралдаан өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно. Номин холдинг-ийн тэргүүн Ш.Баярсайханыг залилан мэхэлсэн гэх хэрэгт тэднийг яллагдагчаар татаад байгаа юм. Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарыг доор заасны дагуу буюу мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шүүж байна. Үүнд: Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилж ноцтой хохирол учруулсан, 18.6-2.2 дахь хэсгийн Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах хэргийг байнга тогтвортой үйлдсэн Эх сурвалж: Шүүхийн мэдээ

МОНГОЛ, ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар даргалан явууллаа. Энэ үеэр комиссын хуралдааны бэлтгэлийг эрчимжүүлэх, хуралдааны үеэр манай талаас дэвшүүлэх санал, илэрхийлэх байр суурийг хэлэлцлээ. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс нь Монгол, Хятадын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцдэг гол механизм билээ. Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг хоёр жилд тутамд зохион байгуулдаг. Энэ удаагийн Комиссын 16 дугаар хуралдаан Монгол Улсад болох ээлжтэй байсан хэдий ч КОВИД-19 цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон юм. Энэ удаагийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан нь манай улсад Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсаны дараа болж буйгаагаараа онцлог юм. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны явцад гарсан ололт амжилтыг дүгнэх, ойрын хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх гол зорилт, томоохон арга хэмжээ, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, өндөр дээд түвшний айлчлалын үеэр тохирсон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх тохиролцоо, хэрэгжүүлж буй томоохон төсөл, арга хэмжээний явцыг түргэтгэхэд ач холбогдолтой юм. Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

БОАЖЯ жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт тавьжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагын зөвлөл хуралдаж Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хэрхэн хэрэгжүүлэн ажиллах талаар хэлэлцжээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 21 томоохон ажил тусгагдсан. Тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах, Хөвсгөл нуурын экосистемийн бохирдолд эрсдэлийн судалгаа хийж, нууранд живсэн машин техникийг гарган авах, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8,6 хувьд хүргэх, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг улсын тусгай хамгаалалтад авах, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч орхигдсон 8 мянга га талбайг нөхөн сэргээх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн жуулчдын тоог 1 саяд хүргэх, Мянганы суут хүн Чингис хаан цогцолборын ажлыг цогц байдлаар дуусгах зэрэг олон ажлууд багтжээ.

10 аймагт усан цахилгаан станц барих төсөлд Унгар улстай хамтран ажиллахаар тохиролцов

Монгол Улс, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Баасан гарагтУнгар улсын Ерөнхий сайд Виктор Орбантай цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан нар дипломат харилцааны 70 жилийн жилийн ойн мэндчилгээг харилцан дэвшүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбантай 2017 болон 2018 онуудад хийсэн уулзалтаар ярилцсан асуудлууд ажил хэрэг болж, хоёр орны хамтарсан чухал төсөл болох Биокомбинат УТҮГ-ыг шинэчлэх ажил энэ оноос бодитоор хэрэгжих шатанд ороод буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр дэлхий даяар тархсан цар тахлын нөхцөл байдал, хоёр орны улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, усны салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, одоогийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Тодруулбал, хөдөө аж ахуйн салбар болон 10 аймагт усан цахилгаан станц барих, усны менежментийн чиглэлээр санал солилцож, дээрх чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо. Монгол Улсын газар нутаг өргөн уудам, хүн ам цөөн бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан цөлжилт эрчимтэй явагдаж байгаагаас үүдсэн говийн бүс нутаг дахь усны асуудал нь бидний сэтгэлийг хамгийн ихээр эмзэглүүлж байна гэлээ.Унгарын мэргэжилтнүүд 1970-1980 оны хооронд Монгол оронд усны чиглэлээр нарийвчилсан судалгааг хийсэн байдаг. Түүнчлэн Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 200 гаруй монгол оюутныг тус улсад суралцуулах хөтөлбөр үргэлжилж байгаад баяртай байгаагаа хэллээ. Дээрх 200 оюутныг хөдөө аж ахуй, усны чиглэлээр болон Биокомбинат-д ажиллах ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв. Эх сурвалж:Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.