Замын-Үүд боомтоор нэвтрэх зорчигчийн урсгалыг 4 дахин нэмнэ

​ Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын гадаад худалдааны гол боомт болох Замын-Үүд боомтын ажилтай энэ сарын 25-нд танилцлаа. Энэ үеэр Замын-Үүд боомтын шинэчлэлийн ажил, боомтын ачаа тээврийн терминалын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн удирдлагуудтай уулзав. 2021 оны IV улиралд бүрэн дуусах энэхүү шинэчлэлийн төсөл хэрэгжсэнээр зорчигчдын болон бараа дамжин өнгөрөх хугацаа багасч, худалдаа эрхлэгчдийн зардал багасах юм. Ингэснээр нийт талбай 8 дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж, Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд түлхэц болно. Мөн дэд сайд Б.Мөнхжин Замын-Үүд чөлөөт бүсэд ажиллав. Тэрбээр чөлөөт бүсийн удирдлагатай уулзаж, гадаад худалдааг нэмэх, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэхэд чөлөөт бүсийн үүрэг чухал болохыг тэмдэглэв.

АН: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хууль өргөн барина

​ УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийж байна. АН-ын бүлгээс Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн барих гэж байгаа тухайгаа мэдээллээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа,Төсөлд өндөр насны тэтгэврийг 500 мянган төгрөгөөс дээш болгохоор төсөлд тусгасан. Өнөөдөр улсын хэмжээнд 441 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 277.5 мянган иргэн 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Сард 300 мянган төгрөгөөр амьдрах боломжгүй. Энэ хүмүүс бол социализмын үед ажиллаж байсан, эрт тэтгэврээ тогтоолгосон хувийн өмчгүй хүмүүс байдаг. ҮСХ-ноос гаргасан статистикаар өрхийн дундаж зардал 1.1 сая төгрөг болсон. Гэтэл хоёр ахмад настны тэтгэвэр нийлээд нэг сая төгрөг хүрэхгүй байна.

"Виз гаргана”, “албадан гаргахаас чөлөөлнө” зэргээр их хэмжээний мөнгө авахыг завдсан гэмт үйлдэл гарч байна

Сүүлийн үед Гадаадын иргэн, харьяатын газрын нэрийг ашиглан виз гаргана, албадан гаргахаас чөлөөлнө, давуу байдал олгоно гэх зэргээр гадаадын иргэн, тэдгээрийг уригч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс их хэмжээний мөнгө авахыг завдсан гэмт үйлдэл цөөнгүй гарч байна. Тухайлбал, тус байгууллагаас 2019 онд чөлөөлөгдсөн иргэн Т, одоо ажиллаж буй ажилтан Б нар нь гадаадын иргэнд давуу байдал олгохоор үгсэн тохиролцсон нь мэргэжлийн ёс зүйгүй үйлдэл бөгөөд уг ёс зүйгүй үйлдлийг дотоод хяналт шалгалтаар тогтоогоод байна. Иймд Монгол Улсад албан болон хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллага нь Монгол Улсын хууль тогтоомжийг чанд сахин мөрдөж, энэ мэт худал мэдээлэлд автахгүй байж, гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг анхааруулж байна. Цаашид байгууллагын албан хаагчидтай холбоотой авлига, албан тушаалын зөрчлийн талаарх мэдээллийг7013-3444дугаарын утсанд мэдээлнэ үү гэжГИХГ-аас мэдээллээ.

ЧАНАРЫН БАТАЛГААЖИЛТГҮЙ ЭМ, БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАН АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Баянгол дүүрэгт байрлах Түмэн плаза дэлгүүрийн лангуунд борлуулж буй эм/биологийн идэвхт бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн L-Carnitine 360, L-Carnitine 360+, Герман улсад үйлдвэрлэсэн Garcinia Cambogia Extrakt зэрэг гарал үүсэл тодорхойгүй, Монгол улсын эм/биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй, тураах гэсэн тодотголтой бүтээгдэхүүнүүдийг хурааж, буруутай этгээдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Зөрчлийн хэрэг нээж, нийт 8.420.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг хурааж, устгалын комисст шилжүүлэхээр ажиллаж байна. Иймд иргэд зориулалтын бус газраас чанарын баталгаажилтгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалт явагдлаа

​ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэмэлт санал хураалтын үйл ажиллагаа Ням гарагийн 20 цагт дуусч саналаа өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 74,33 хувь нь ирж саналаа өгсөн байна. Тодруулбал, 19 аймгийн 61 хэсэг, Налайх дүүргийн 2 хэсэг, нийт 63 хэсэгт нэмэлт санал хураалтад оролцох ёстой сонгогчдын 25,82 хувь нь ирж саналаа өгчээ. Хамгийн олон сонгогч нэмэлт санал хураалтаар ирж саналаа өгөх Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 1401 сонгогчийн 469 нь буюу 33,48 хувь ирж саналаа өгснөөр нийт ирцийн хувь 64,72 хувь болсон бол Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн нэмэлт санал хураалтад оролцох 14 сонгогчийн 10 нь ирсэнээр нэмэлт санал хураалтын ирцийн хувь нь 71,43 болж, нийт ирцийн хувь нь 97,93 хувь болсон байнагэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.