“Жаст”-ын Ш.Батхүүд 8 жилийн хорих ял оноож, Г.Алтанг цагаатгалаа
2020-10-23 08:50:41 Нийтлэгдсэн: Улс төр
Жаст группын захирал Ш.Батхүүдхолбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс Ш.Батхүүд 8 жилийн хорих ял, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарын хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Г.Алтан, Э.Сүрэн нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. Авлигатай тэмцэх газраас Жаст группийн Ш.Батхүүг Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгасан билээ. Нийслэлийн прокурорын газраас Жаст групп ХХК -ийн захиралШ.БатхүүгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан /Залилах/ мөн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан /Мөнгө угаах/ гэмт хэрэгт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиралаар ажиллаж байсанЧ.ГанзоригийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсанБ.МөнхжаргалыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсанГ.АмарбатыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт, Алтжин групп-ын Ерөнхий захирал ажилтайГ.АлтангЭрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт, Э.СүрэнгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлж байв.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Франц улсын элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа
2020-10-22 09:33:47 Нийтлэгдсэн: Улс төр
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл /2020.10.21/ Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд Франц улсаас манай улсад хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн явц, байдлын талаар мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо. Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Филипп Мэрлин: Франц улсын хувьд Монгол улсын Байгаль орчны салбарт багагүй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал, гэр хорооллын айл өрхүүдийн дулаалгын асуудал, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр, тахийг дахин нутагшуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний асуудалд дэмжлэг үзүүлэх гэх мэт олон төсөл хөтөлбөрүүдийг Франц улсын төрийн болон Төрийн бус байгууллагуудаар дамжин хэрэгжүүлж байна. Хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажлууд үр дүнтэй урагшилж байгаад бидний зүгээс сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Уулзалтын үеэр элчин сайд Филипп Мэрлин Д.Сарангэрэл сайдаас МУ-ын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө Парисын гэрээтэй холбоотой тодорхой тусгагдсан ажлууд байгаа эсэх болон агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгааг тодруулан асуусан юм. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: Монгол улсын Засгийн газар Парисын гэрээ хэлэлцээртэй холбоотойгоор эрчим хүч, байгаль орчны салбарт томоохон шинэчлэлтүүдийг хийж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтуудыг тусгаад байна. Мөн иргэдийг байгальд ээлтэй, ногоон технологийг хэрэглээндээ нэвтрүүлэхийг дэмжсэн ажлуудыг ч багагүй хийж байна. Монгол улс сүүлийн хоёр жил хүрэхгүй хугацаанд агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Бид энэ амжилтаа 80 хувь болгох том зорилтыг тавин ажиллаж байна. Агаарын бохирдлоос салах хамгийн үр дүнтэй арга бол иргэдийг орон сууцжуулах юм. Энэ бол бидний хэтийн зорилго. Одоогоор хамгийн боломжтой богино хугацааны арга бол сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх явдал юм. Бид сайжруулсан шахмал түлшний 1 үйлдвэртэй байсан бол одоо 2 болж байна. Энэ нь агаарыг бохирдлыг буруулахад том дэмжлэг болно гэж харж байгаа. Мөн ДЦС-уудын хүчин чадлыг нэмэгдүүлж, иргэдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Цаашид аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сумдын шөнийн тарифыг тэглэхээр ажиллаж байна. гэлээ. Эх сурвалж: БОАЖЯ
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ОХУ-ЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ОРЛОГЧ ДАРГА Д.А.МЕДВЕДЕВТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ
2020-10-22 09:17:24 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга бөгөөд Нэгдсэн Орос намын дарга Д.А.Медведевтэй 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цахим уулзалт хийв. Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав. Талууд Монгол, Оросын харилцааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт шинэ агуулгаар баяжуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. 2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Ардын намын 100 жил, Монгол, Оросын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ой зэрэг олон чухал тэмдэглэлт ойг хамтран ёслол төгөлдөр тэмдэглэх нь чухал гэдэгтэй санал нэгдэв. Мөнхүү ойн арга хэмжээнд ноён Д.А.Медведевийг биечлэн оролцохыг Монгол Улсын Ерөнхий сайд урилаа. Тэрбээр урилгыг талархан хүлээн авч буйгаа хэлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2019 онд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр ОХУ-ын удирдлагуудтай харилцан тохиролцсон зүйлс амжилттай хэрэгжиж, түүний дотор ОХУ, БНХАУ-ыг холбох байгалийн хийн хоолойн төсөл бодитоор урагшилж буйд баяртай байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг хүнд өвчний улмаас таалал төгссөн билээ. Талийгаачтай энэ сарын 23 буюу ирэхбаасан гарагийн 06.00-07.00 цагт Соёлын төв өргөөнд салах ёс гүйцэтгэхээр болсон байна. М.Батчимэг 1973 оны онд Өвөрхангай аймагт инженер аав, багш ээжийн охин болж мэндэлжээ.Талийгаач 1980-1990 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1990-1991 онд Гадаад хэлний дээд сургууль, 1991-1995 онд Бээжингийн Хэл соёлын их сургуульд суралцаж төгссөн. 1995-2005 онд Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, 2005-2008 онд Тайбэй дахь Улаанбаатар хотын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, 2009-2012 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. Тэрбээр Улаанбаатарын бодлогын судалгааны төв, Ауруг паблишинг хэвлэлийн газрыг үүсгэн байгуулж, олон түмнээ соён гэгээрүүлсэн бичиг номын хүн байлаа.
Д.Цогтбаатар гишүүн Валдай клубээс зохион байгуулдаг олон улсын хуралд оролцлоо
2020-10-21 11:20:40 Нийтлэгдсэн: Улс төр
Валдай клубээс зохион байгуулдаг Олон улсын хурал 2020 оны 10 дугаар сарын 20-оос 22-ны өдрүүдэд явагдаж байна. Энэ хуралд олон улсын маш олон төлөөлөгчид Москвад очиж оролцож байгаа. Манайд цар тахлын карантинтай байгаа учраас биечлэн явах боломжгүй учир интернетээр оролцох боломжийг олгосон тул онлайн буюу интернетээр энэ хуралд УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатар оролцож нэг хэлэлцүүлэгт үндсэн 4 илтгэгчийн нэг нь болж оролцлоо. Ялангуяа бидний суусан энэ хурал дээр гол яригдаж байгаа асуудал нь Энэ дэлхий хир хилэгнэлтэй байна вэ? Энэ үүсээд байгаа нөхцөл байдал шинээр үүсч байгаа олон улсын шалгуур, хүндрэлүүдэд бид хүн төрөлхтөний хувьд яаж хамтарсан хариу барьж болох вэ? гэдэг энэ асуудлаар яриа хэлэлцээ өрнөлөө. Үүн дээр улс орнууд өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна. Нөхцөл байдал амаргүй байгаа ч гэсэн хамтын шийдэл олох боломжтой тухай гол асуудал дээр ярьж байна. Ялангуяа шинэ технологи бол шинэ хүндрэлүүдийг дагуулж байгаа ч гэсэн, тооцоолоогүй шинэ нөхцөл байдлыг үүсгэж байгаа ч гэсэн хамгийн их шинэ боломжийг бас нээж байнаа гэдгийг судлаачид 2 талаасаа ярьж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй