Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо цахимаар хуралдлаа
2020-09-23 08:56:54 Нийтлэгдсэн: Улс төр
Дэлхийн 105 орны 116 сонгуулийн байгууллагыг нэгтгэсэн Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо (Association of world election bodies буюу A-WEB)-ны даргаар Энэтхэгийн Сонгуулийн комисс 2018 оноос ажиллаж байна. Энэтхэгийн Сонгуулийн комисс нь ДСБХ-ны Энэтхэгийн төвийг байгуулан ажиллуулж байгаа ба гишүүн орнуудын сонгуулийн байгууллагын мэдээлэл бүхий цахим хуудас ажиллуулах, олон улсын хурал, олон талт арга хэмжээ зохион байгуулахаар санаачлан эхлүүлээд байна. Уг саналын хүрээнд есдүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатарын цагаар 17:30 цаг (Энэтхэгийн цагаар 15:00 цаг)-аас 4 цаг гаруй үргэлжилсэн цахим хурлыг зохион байгууллаа. Цахим хуралд ДСБХ-ны гишүүн сонгуулийн байгууллагуудын удирдлагууд оролцож, COVID-19 цар тахлын үеийн сонгууль зохион байгуулах ажилд тулгамдаж буй асуудлууд, боловсруулан мөрдсөн дүрэм журмын талаар болон сонгуулиа амжилттай зохион байгуулсан улс орнуудын илтгэлийг сонсож, туршлагаа хуваалцав. Цахим хурлыгЭнэтхэгийн сонгуулийн хорооны дарга Сунил Ароранээж хэлсэн үгэндээ, Энэхүү цахим хурлаар дамжуулан гишүүн орнууд сонгуулиа цар тахлын үед зохион байгуулж буй талаар, сонгууль зохион байгуулалтын явцад гарсан хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулах, иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг ажилд хуримтлуулсан арга туршлагаасаа хуваалцаж байгаа нь цаашид сонгуулиа хойшлуулах бус хугацаанд нь зохион байгуулахад чухал ач холбогдолтой. Энэтхэг Улсад 2019 болон 2020 онд болсон бүх нийтийн сонгууль, орон нутгийн болон нөхөн, дахин сонгуулийг товлосон хугацаанд нь зохион байгуулж, цар тахлаас сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байна хэмээлээ. Мөн 2020 онд цар тахлын үед сонгуулиа зохион байгуулсан Малави, Өмнөд Солонгос, Монгол зэрэг орнуудын туршлагаас нийтэлсэн товхимлыг ДСБХ-ны Энэтхэгийн төвөөс эрхлэн гаргасан тухайгаа танилцуулж, цахим хуралд оролцогч байгууллагуудад талархал илэрхийлжээ. Цахим хурлын ажиллагаа хоёр хэсэгтэй болж, манай улс сонгуулиа хэрхэн зохион байгуулсан талаарх илтгэл, танилцуулгаа эхний хэсгийн хуралдааны үеэр хийв. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранилтгэлдээ Монгол Улс өнгөрсөн 6 дугаар сард болсон Улсын Их Хурлын сонгуулийн үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Монгол Улсын Засгийн газар, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж, дүрэм журмыг сайтар дагаж мөрдөн эрсдэлээс сэргийлсэн сонгуулийг амжилттай зохион байгуулж чадсан гэв. Эх сурвалж: Монгол улсын Сонгуулийн ерөнхий хороо
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав
2020-09-23 08:53:13 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХүрэлсүхОХУ-аасМонгол Улсад суугааЭлчин сайд И.К.Азизовыг2020 оны 09 дүгээр сарын 22-ныөдөр хүсэлтээр нь хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.ХүрэлсэхМонгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Мөн Гадаад харилцааны сайд Н.ЭнхтайваныОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улсын гэрээ-г соёрхон баталсан батламж жуух бичиг солилцон, гэрээг хүчин төгөлдөр болгосонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Уулзалтаар харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудал болон ирэх онд тохиох Монгол Улс, ОХУ-ынхооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлэх дээд, өндөртүвшнийхарилцан айлчлал, аргахэмжээнийталаар ярилцав. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
УИХ-ын гишүүн асан Г.Солтанаас төслийн мөнгө хүүлж олсон 7.5 сая төгрөгийг албадан гаргуулахаар болжээ
2020-09-23 08:50:34 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох, эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, зориулалт бусаар зарцуулсан хэргийг түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Б.Батбаярын гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долдугаар сарын 29-нд хэлэлцээд Г.Солтаныг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон билээ. Улмаарнийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван хорих ял шийтгэсэнюм. Түүний үүсгэн байгуулсан Монгол шаазан ХХК-нызахирлаархүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг нь ажилладаг байсан бөгөөдмалын тэжээл үйлдвэрлэх төслийн зориулалтаар урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авахын тулд тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан юм. Ингэхдээ ХХАХҮ-ийн сайд Б.Батзоригт нөлөөлөн, төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт сайдаар нь хэлүүлж тухайн төслийг шалгаруулах шаардлагатай гэсэн чиглэл өгүүлж зээл олгох шийдвэр гаргуулсан хэрэгт буруутгасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр уг хэргийг хэлэлцээдГ.Солтанд оноосон хорих ялыг хэвээр үлдээж, төслийн мөнгөхүүлж олсон 7.5 сая төгрөгийн орлогыг албадан гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
“Их Хуралдай” клуб байгуулах саналыг үе үеийн Их Хурлын дарга нар дэмжлээ
2020-09-23 08:46:05 Нийтлэгдсэн: Улс төр
Энэ жил Байнгын ажиллагаатай Парламентын 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн Улсын Их Хурлын дарга нарыг өчигдөр /2020.09.23/ хүлээн авч уулзлаа. Уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Н.Багабанди, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, З.Энхболд, М.Энхболд нар оролцов. Улсын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж математикийн олон улсын цахим олимпиад зохион байгуулах ажилд оролцож байгаа тул хараахан хүрэлцэн ирж амжсангүй. Уулзалтын эхэнд Парламентын 30 жилийн ойг угтан хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм. Ойн хүрээнд парламентын ардчиллыг бэхжүүлэх, цахим парламент болох, 30 жилийн хугацаанд Монголын парламентын олсон ололт, хүрсэн үр дүнг нэгтгэн дүгнэх, үе үеийн парламентчдын хуримтлуулсан туршлага, мэдлэгээс суралцах, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагааны үр нөлөө, чанарыг сайжруулахад түлхүү анхаарч байгааг УИХ-ын дарга онцоллоо. УИХ-ын дарга нар засаглалын тогтолцооны хяналт тэнцэл, намуудын төлөвшил, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд цаашид анхаарах асуудал, парламентын болон гишүүдийн нэр хүнд, ёс зүй зэрэг олон асуудлаар санал солилцож, үг хэллээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын засаглалтай улс орнуудад Спикерүүдийн клуб гэж байдаг жишгийн дагуу үе үеийн Их Хурлын дарга нарын Их Хуралдай клуб байгуулах санал тавьсныг Их Хурлын дарга нар санал нэгтэй дэмжлээ. Энэхүү клуб нь хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулах, парламентын тогтолцоог цаашид төлөвшүүлэх, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, харилцан туршлага сургамжаа солилцох, тулгамдсан асуудлаа хамтран ярилцаж зөвшилцөх, парламентын гишүүдтэй хамтран уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг чиглэлээр ажиллах сайн дурын механизм байх юм. Их Хуралдай клубийн гишүүд нь үе үеийн УИХ-ын дарга нар, Клубийн тэргүүн нь УИХ-ын даргын албыг хашиж буй хүн байх бөгөөд клубийн үйл ажиллагаанд ямар нэг санхүүжилт шаардагдахгүй, гишүүд нь цалин хөлс, урамшуулал авахгүйгээр ажиллана.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас МУ-д суугаа элчин сайд Доан Тхи Хыенгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо. Вьетнам улсын хувьд аялал жуулчлалын салбар сүүлийн таван жилд эрчимтэй хөгжиж, дэлхийн стандартад хүрч чадсан улсын нэг. Тодруулбал, 2015 онд аялал жуулчлалын салбартаа эрс шинэчлэлт хийж, зоригтой шийдвэрүүдийг гаргаснаар 2019 онд түүхэндээ анх удаа 18 сая гадны жуулчин хүлээн авсан. Ингэснээр Вьетнам улс эдийн засагтаа 28 тэрбум долларыг аялал жуулчлалын салбараасаа төвлөрүүлж томоохон ахиц гаргасан юм. БНСВУ-аас МУ-д суугаа элчин сайд Доан Тхи Хыенг:Монгол улсын хувьд гайхалтай онгон дашгин байгаль, найрсаг ард түмэн, бахархам түүх соёлоор нь Вьетнамчууд бид сайн мэддэг. Хоёр орны хамтын ажилагаа олон жилийн турш үргэлжилж өнөөдөр харилцан аялах иргэдийн тоо өсөн нэмэгдэж байна. Аялал жуулчлалын салбар хөгжснөөр ганц тэр салбар бус эдийн засаг, нийгэм, соёл гээд олон талын хамтын ажиллагааны гүүр болдог. Энэ утгаараа бид аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж чадвал олон ажлын эхлэл болно гэж харж байна. Түүнчлэн тулгарч байгаа нэг бэрхшээл байгаа нь хоёр орны шууд нислэгийн асуудал юм. Дамжин нисэх нь өөрөө аялагчдад эдийн засгийн болон цаг хугацааны хувьд асуудал болдог учраас үүнд анхаарлаа хандуулж, шийдэл олж чадвал аялал жуулчлалын салбарын хөгжлийг нэг шат ахиулана. гэлээ. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл:Вьетнам улсын аялал жуулчлалын салбартаа хийсэн томоохон өөрчлөлт, статистик тоон үзүүлэлтээр бид үнэхээр бахархаж байна. Түүнчлэн зөвхөн аялал жуулчлалаар хязгаарлагдахгүй бүх салбараа эрчимтэй хөгжүүлж, түүндээ жендерийн тэгш байдлыг ханган, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж байгаа нь бидний хувьд бахархалтай байна. Хоёр орны иргэд харилцан аялах нь нэмэгдэж байгаа ч Монголд ирэх жуулчдын тоо Вьетнамыг зорих манай иргэдийн тооноос хоёр дахин бага байгаа. Энэ тал дээр анхаарал хандуулж, Монгол улсыг зорих танай улсын иргэдийн тоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллана гэж итгэж байна. Мөн Вьетнам улс Европын холбооны улсын иргэдийг визгүй зорчих, Хятад, Солонгос, Япон зэрэг 46 улсын иргэдэд цахим виз олгох зэрэг томоохон шинэчлэлтүүдийг хийж чадсан. Эдгээрээс Монгол улс туршлага судалж, аялал жуулчлалын салбартаа нэвтрүүлэхийг зорьж байгаа. Түүнчлэн хоёр орны Засгийн газар хоорондын Аялал жуулчлалын чиглэлээр 2005 онд хийсэн хэлэлцээрийг шинэчлэх, үүндээ тодорхой хэд хэдэн саналыг тусгах, Аж ахуйн нэгжүүдийн оролцоог нарийн тодорхойлох гэх мэт саналуудыг танд тавьмаар байна. Таны хэлсэн хоёр орны шууд нислэгийн асуудлыг Зам тээвэр, хөгжлийн яам болон Засгийн газрын хуралдаанд танилцуулж, үр дүн гаргахад хамтран ажиллана. гэсэн юм. Уулзалтын төгсгөлд Вьетнам, Монгол хоёр орны 15 жилийн өмнө хийсэн Аялал жуулчлалын хэлэлцээрийг шинэчлэн батлах, харилцан туршлага судлах, хамтран ажиллах чиглэлд тодорхой алхамууд хийхээр сайдууд санал нэгдлээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй