ИРГЭД ХУДЛАА ЯРЬДАГ УЛСТӨРЧДӨӨР БИШ АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ ЗАЛУУЧУУДААР ТӨЛӨӨЛҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

​ Орон нутгийн сонгуульд улс төрийн намууд нэр дэвшигчдээ илгээгээд байна. Нэр дэвшигчдийн нэрс тодорхой болсон цагаас ямар хүнийг өөрсдийгөө төлөөлүүлэх хүсэлтэй байгаа талаараа цахим орчинд иргэдийн дунд ширүүхэн мэтгэлцээн өрнөж байна. Судалгааны байгууллагууд ч судалгааны дүнгээ гаргаад эхэлсэн харагдана. Эндээс үзэхэд иргэдийн дийлэх нь хотын ажлыг мэддэг, сайн мууг нь мэдрээд ажиллаж байсан туршлагатай, ямар нэгэн эрх ашгийн зөрчилгүй, иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллаж чадах, эрч хүчтэй залуу хүнийг сонгоно гэсэн байна . Сонгогчид худал үг, хуурамч амлалтад хууртахгүй хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй, иргэдийнхээ дуу хоолой, гүүр болж чадах хүмүүсээр өөрсдийгөө төлөөлүүлэх хүсэлтэй байгаагаа ийнхүү илэрхийлсээр байна. Үнэхээр ч ийм хүмүүсээ олноор нь гаргаад ирчихвэл хороо, дүүрэг, нийслэлийн ажил дор нь сайжирна даа.

Ус хангамжийн баруун бүсийн эх үүсвэр шинээр байгуулах ажлын явцтай танилцлаа

​ Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн нарУлаанбаатар хотын усхангамжийнБаруундоодэх үүсвэрийгшинээр байгуулах төслийн ажлын явцтай танилцлаа.Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотынусныэх үүсвэрийг нэмэгдүүлэх,урт хугацаанд ашиглах боломжийг бүрдүүлээд байгаа юм. Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС),Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан 350 сая ам.долларынгэрээнийтөслийн ажилБиокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх байгууламжийгундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж хотын ус хангамжиднийлүүлнэ.Баруун эх үүсвэрийгшинээрбайгуулах үйл ажиллагааны санхүүжилтээргурван багц барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд: 1. Ус хангамжийн хоёр шинэ эх үүсвэрийг байгуулах 2. Дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх байгууламж барих 3. Эх үүсвэрээс ус цэвэршүүлэх байгууламж, байгууламжаас хотын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх ус дамжуулах шугам, хоолойг угсарчсуурилуулахзэрэг багтана. Төслийн барилгын ажлыг эхлэхээс өмнө тухайн бүсэд байрших 288 мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэдгийг БХБ-ын дэд сайд Э.Золбоо хэллээ.Энэ хүрээнд БОАЖЯ болон Нийслэлийн байгаль орчны газартай хамтран ажиллах ажлын хэсэг байгууллаа. Газрын доорх усны Баруун эх үүсвэрийг шинээр байгуулснаар Улаанбаатар хотын ус хангамжийгхоногт 140 мянган метр кубжилд 50 сая шоо метрээр буюу одоогийн хэмжээнээс ойролцоогоор 65 хувиар нэмэгдүүлж, нийслэл хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу баруун бүсийн дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийн хөгжлийг дэмжиж, төвлөрлийг сааруулах таатай нөхцөлийг бий болгох юм. Эх сурвалж: БХБЯ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна

​ Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр өчигдөр (2020.09.20) Москва хотод хүрэлцэн ирэв. Н.Энхтайван сайд тэргүүтэй төлөөлөгчдийг Москва хотын Домодедово нисэх буудалд хүрэлцэн ирэхэд ОХУ-ын ГХЯ болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны албаны хүмүүс угтан авлаа. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзалт хийнэ гэж ГХЯ-наас мэдээллээ. АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР МАНАЙ ТАЛААС ДАРААХ ГОЛ АСУУДЛУУДЫГ ЯРИЛЦАНА 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө боловсруулан, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр 30 гаруй арга хэмжээ хэрэгжүүлэх талаар, Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ болон Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжуудын талаар, Хийн хоолойн асуудлаар үргэлжлүүлэн ярилцана. Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, Монгол, Оросын хамтарсан УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын шинэчлэлийн ажлыг эхлүүлэх, энэхүү үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын асуудлаар, Монгол, Оросын хоорондын боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр-т тусгагдсан төслүүдийг урагшлуулах, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааныг энэ онд зохион байгуулах асуудал.

“Азат Халал” махны үйлдвэрээр зочилж, Өлгий сумын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

​ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Азат Халал махны үйлдвэрээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. 1996 онд байгуулагдсан Азат ХХК нь малын түүхий эд, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2016 онд Азат Халал махны үйлдвэрийг Өлгий суманд байгуулсан байна. Тус үйлдвэр нь олон улсын стандартын шаардлага хангасан халал аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулж, бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлж байгаа бөгөөд цаашлаад нөөц боломжоо ашиглан бүтээгдэхүүнээ гадаадад экспортлох зорилт тавин ажиллаж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа. Азат Халал үйлдвэр нь өдөрт 200 бод мал, 800 бог мал нядлах, есөн тонн бод, зургаан тонн бог малын шулсан мах, таван тонн чанасан мах, таван тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга баруун бүсийн таван аймгаас халал аргаар боловсруулсан махыг Улаанбаатар хот руу тээвэрлэхгүйгээр шууд экспортлох боломж бололцоотой бөгөөд алслагдсан аймгуудаас Улаанбаатар хот руу мах тээвэрлэх нь төдийлөн ашигтай хувилбар биш гэж үзэж байна. Баян-Өлгий аймагт сүүлийн дөрвөн жилд зургаан махны үйлдвэр байгуулагджээ. Энэ жил тус аймаг 900 мянган тоо толгой мал нядалж, 400 мянган тонн махыг дотоодын хэрэгцээнд хуваарилж, 500 мянган тонныг экспортлох шаардлагатай байгаа талаар аймгийн удирдлага танилцуулж, экспортод гаргах зөвшөөрлийн асуудал хүлээгдэж байгаа гэлээ. Баян-Өлгий болон бусад алслагдсан аймгуудаас махаа шууд экспортлох боломж, нөхцөлийг бүрдүүлснээр малчдын орлого эрс нэмэгдэх, аж үйлдвэр хөгжих зэрэг ач холбогдолтой юм. Өлгий суманд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа Баян-Өлгий аймагт өнөөдөр ажиллаж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Өлгий суманд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Тодруулбал, тус суманд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 200 метр гүүр бүхий 18.8 км урттай, аймгийн төвийг тойрсон хатуу хучилттай замын барилгын ажил, мөн үерийн хамгаалалтын байгууламжийн барилгын ажил өрнөж буй юм. Авто замын ажлыг гурван компани хуваан гүйцэтгэж, ажлын явц 50 хувьтай байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан юм. Авто замыг 2022 онд хүлээлгэн өгнө. Харин үерийн хамгаалалтын байгууламжийн гол хэсгийн ажлын явц 83 хувьтай байна. Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2016, 2018 онд үер бууж, их хэмжээний хохирол амсаж байсан. Иймээс тухайн суурьшлын нутаг дэвсгэрийг үерийн аюулаас хамгаалах үүднээс үерийн хамгаалалтын барилга, байгууламж барих зайлшгүй шаардлагатай болсон байна. Иймээс 2018 онд ажлын зургийг хийлгэж, нийт 3 км урттай үерийн хамгаалалтын барилга байгууламжийн барилгын ажлын гол хэсгийн ажлыг эхлүүлжээ. Тухайн хэсэг нь аймгийн урд хэсэгт оршдог үйлдвэрийн бүс, Бөхөн уулын бэлээс үерийн усыг цуглуулж, Ховд гол руу цутгах үүрэгтэй, ил, далд сувгууд бүхий байгууламж байх юм. Мөн түүнчлэн 2020-2021 онд 12.3 км үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлыг энэ оны дөрөвдүгээр сард эхлүүлж, 2.5 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгээд байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

​ УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын Ерөнхий сайдад өнөөдөр хэд хэдэн асуудлаар санал хүргүүлж байгаа талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.Баруун болон төвийн бүс нутгийн аймгуудад гантай байсан учраас өвөлжилт хүндэрч болзошгүйг харгалзаж холбогдох арга хэмжээ авахад анхаарлаа хандуулахыг хүссэн юм. Уг албан бичигт: Монгол орны нийт нутгаар энэ жил зун зуншлага тааруу, өвс ургамлын гарц муу, ялангуяа баруун бүсийн зарим аймгуудын олон сумдын нутаг гантай байгаагийн улмаас өвөлжилт хүндэрч мал аж ахуй эрхлэгчдэд ихээхэн хохирол учирч болзошгүй байна. Энэ онд өвс тэжээлийн үнэ эрс өсөж, хүргэлт тээврийн зардал оруулан тооцвол урьд жилүүдийнхтэй харьцуулахад хэд дахин нэмэгдсэн судалгаа гарч байна. Дорнод, Сүхбаатар зэрэг өвс тэжээл бэлтгэдэг аймгуудад 25 килограммаар пресслэсэн өвс 2019 онд 2 500 төгрөг байсан бол энэ жил 18 килограммаар пресслэсэн өвс 5 000-6 000 төгрөгт хүрчээ. Гэтэл Улаанбаатарын өвс тэжээлийн зах дээр нэг боодол өвс 11 000-12 000 төгрөгийн үнэтэй байна. Энэ өвс, тэжээлийг баруун аймгууд руу тээвэрлэхэд тээврийн болон бусад зардал нэмэгдээд 20 000 мянга гаруй төгрөгт хүрэх урьдчилсан тооцоо байна. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд танд дараах саналуудыг хүргүүлж байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа учир цаг алдалгүй өвс тэжээлийн үнэ тогтворжуулахад чиглэсэн бодлого шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх Өвс, тэжээл экспортлохыг хориглох тухай шийдвэрээ бодитоор хэрэгжүүлж, хяналт тавих Импортоор өвс тэжээл бэлтгэж нөөцлөхтэй холбоотой бодлого шийдвэр гаргаж, яаралтай хэрэгжүүлж эхлэх 1990-ээд оныг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан баруун болон төвийн бүсийн аймгуудын өвс тэжээлийн аж ахуйн үйл ажиллагааг сэргээж усалгаатай тариаланг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого шийдвэр гаргаж, ирэх оны улсын төсөвт тодорхой хөрөнгө тусгах шаардлагатай байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Шаргын услалтын систем, Булган аймгийн Баяннуур, Баянхонгор аймгийн Байдраг, Ховд аймгийн Буянт, Эрдэнэбүрэн, Булган, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Увс аймгийн Баруунтуруун, Хархираа, Завхан аймгийн Баянтэс, Тэлмэн, Говь-Алтай аймгийн Баянтоорой зэрэг сумдын өвс тэжээлийн аж ахуйн үйл ажиллагааг сэргээхэд зориулж 2021 оны улсын төсөвт тодорхой хөрөнгө тусгах нь тухайн бүс нутгийг өвс тэжээлээр хангахад чухал ач холбогдолтой юм. Дээр дурдсан асуудлуудыг Монгол Улсын Засгийн газар тусгайлан анхааралдаа авч ажиллахыг Ерөнхий сайд танаас хүсье. Ингэж шуурхай арга хэмжээ авч ажиллах нь өвс, тэжээлийн аж ахуйг хөгжүүлж, баруун болон төвийн бүсийн малчид, мал бүхий иргэдийг өвс тэжээлээр хангах, цаашлаад Монгол Улсын мал аж ахуйн салбарыг болзошгүй эрсдэлээс хамгаалахад ихээхэн ач холбогдолтой юм. гэсэн байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.